• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АН-ынхан даргын сонгуульдаа идэвхтэй оролцлоо

Ардчилсан нам Их хурлаа хуралдуулан, намын даргаа сунгаагаар сонгохоор шийд­вэр­лэсэн билээ. Намын даргад нэр дэвшигчид 240 сая төгрөг намдаа хандивласнаар энэхүү сунгаанд өрсөлдөх эрхтэй болсон. Энэхүү шалгуурыг давж чадсан эрхмүүд буюу УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр, нарын таван нэр дэвшигч намын даргын сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөхөөр болсон. Нэр дэвшигчид 40 хоногийн турш үргэлжилсэн сурталчилгааны хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сурталчилгаагаа хийсэн билээ.

Улмаар сурталчилгааны хугацаа дуусч, өчигдөр Ардчилсан намын даргын сонгуулийг улс орон даяар зохион байгууллаа. Энэ удаагийн намын даргын сонгуулийг УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаатай ижил зарчмаар явуулсан юм.

Өөрөөр хэлбэл,  АН-ын гишүүд өөрийн харьяаны аймаг, дүүрэг, сумын намын хорооны санал авах байранд очиж, саналаа өгсөн. Санал авах ажиллагаа орон даяар нэгэн зэрэг 10:00 цагт эхэлж, 22:00 цагт өндөрлөсөн юм. Сонгуулийн санал авч эхэлсэн цагаас гишүүд маш идэвхитэй сонгуульдаа оролцлоо.

2017.01.29-ний 11:00 цаг:

АН-ын дарга З.Энхболд “Түшээ” дээд сургуулийн санал авах байранд саналаа өгсөн. Түүнийг санал өгсний дараа сонгуулийн явцын талаар тодруулахад тэрбээр, “Энэ сонгууль нэг намын дотоод ажил юм шиг боловч АН Монгол Улсын төрийг сүүлийн 26 жил тасралтгүй бүрдүүлж яваа улс төрийн хүчин юм. Бид стандартын хувьд төрийн сонгуулиас дутахгүй явуулах зорилго тавьсан. Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэгт санал хураах байр нээгдсэн. Бид анх удаа зарчмын том өөрчлөлтийг зориглон хийж байна. Аль ч нам даргаа төлөөлүүлэн сонгож, түүгээрээ бусад байгууллагаа байгуулдаг. Харин АН анх удаа дэлхийн жишигт хүрч, нийт гишүүдээрээ даргаа сонгуулж байна.

Энэ нь манайд тулгамдаж байгаа мөнгөтэй хүмүүс улс төрд орж, улс төрийн намыг өөрийн болгох, төрийн бодлогод хувийн ашиг сонирхлын зүгээс нөлөөлөх зүйлийг таслан зогсоох зорилготой. Мөн фракциудаас хамааралгүй нийт гишүүдээс дэмжлэг авсан лидертэй болох зорилгыг агуулж байгаа юм. Бид АН-ынхаа шинэчлэлийн том алхмыг хийлээ. Цаашид намын шинэчлэл олон жил үргэлжлэх байх. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл гэх мэт олон ажлыг давхар амжуулж байна.

Татвараа төлсөн 120 мянга орчим хүнийг хамруулж сонгууль зохион байгуулахын тулд ихээхэн хэмжээний мөнгө шаарддаг юм байна. Өнөөдөр олон хүн сайн дураараа, цалингүй ажиллаж байгаа. Орой сонгуулийн дүн гарна. Нийт таван нэр дэвшигчдээ амжилт хүсье. Хэн ч сонгогдсон байсан бусад дөрвөн нэр дэвшигч дэмжиж ажиллах болно гэж амласан. Тэр амлалт хэрэгжинэ гэж бодож байгаа” гэв. Мөн тэрбээр “Өнөөдөр АН даргаа сонгох өдөр. Хүйтнээс төвөгшөөлгүй сонгуульдаа идэвхитэй оролцож байгаа гишүүддээ баярлалаа. Нэр дэвшигчиддээ амжилт хүсье” хэмээсэн юм.

12:00 цаг:

Үнэхээр ч АН-ын гишүүд гадаа хүйтэн байна гэж төвөгшөөлгүй, сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгч байсан юм. Санал авах ажиллагаа 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 35-40 хувийн ирцтэй байсан. Зөвхөн нийслэлд ч биш хөдөө, орон нутагт ч АН-ын гишүүд санал хураалтдаа идэвхитэй оролцов. Зарим суманд 12:00 цагийн байдлаар ирц 60-70 хувьд хүрсэн гэдгийг мэдээлж байлаа.  Тухайлбал, Дорнод аймгийн хэмжээнд АН-ын даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа зөрчил будилаангүй, хэвийн үргэлжилж байсан бөгөөд нийт 3900 гаруй гишүүн саналаа өгөх ёстой. Үүнээс 300 гаруй хүн саналаа өгөөд байгаа ч гишүүд дараалал үүсгэсээр байна гэх мэдээллийг намын хорооноос нь өгсөн. Мэдээж АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байгаа таван нэр дэвшигч ч өөр өөрсдийн харьяа дүүрэгт очиж саналаа өгцгөөсөн. Тодруулбал, нэр дэвшигч Н.Алтанхуяг Сонгинохайрхан, Д.Эрдэнэбат Багануур, С.Эрдэнэ Баянгол, Лу.Гантөмөр, гэргий А.Туулын хамт Сүхбаатар дүүргийн "Түшээ" дээд сургуулийн санал авах байранд очиж тус тус саналаа өглөө. Харин нэр дэвшигч Ж.Батзандангийн хувьд саналаа өгөөгүй байсан юм.

Санал өгөх үеэрээ нэр дэвшигч Д.Эрдэнэбат “Ардчилсан намын хувь заяаны төлөө итгэл үнэмш­лээрээ сонголтоо хийхийг намын­хаа нийт гишүүдэд уриалж байна” хэмээсэн. Харин УИХ-ын гишүүн, нэр дэвшигч С.Эрдэнэ Баянгол дүүргийн "Энх-Орчлон" дээд сургууль дээр байрлах санал авах байранд очиж саналаа өгсөн. Тэрбээр “Өнөөдөр бол түүхэн өдөр... Би их баяртай байна. АН-ын гишүүд маань уртаас урт дараалал үүсгэн намынхаа шинэчлэлийн төлөө саналаа өгч байна. Ийм л идэвхитэй, хүсэл тэмүүлэлтэй гишүүдийнхээ хамт АН-аа шинэчлэх болно.Үүнд эргэлзэх зүйл огт үгүй” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

Харин Ерөнхий сайд асан, нэр дэвшигч Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн АН-ын байранд очиж, саналаа өглөө. Тэрбээр “Өнөөдөр АН-ын даргын сунгаа болж байна. Тиймээс манай намын гишүүд намын даргаа сонгох сунгаанд идэвхитэй оролцоорой. Бүгдээрээ саналаа өгөөрэй. Та бүхний өгч байгаа санал бол зөвхөн АН-ын даргыг сонгоод зогсохгүй Монголын цаашдын хөгжил буюу хувь заяаг шийдэх түүхэн сонголт шүү” гэлээ. Дашрамд дурьдахад, Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооны дарга Ш.Даваажавын өгсөн мэдээллээр тус дүүрэгт нийт 3264 хүн санал өгөхөөс 12:00 цагийн байдлаар 600 гаруй гишүүд саналаа өгөөд байгаа гэсэн юм.

14:00 цаг:

Намын даргын сонгууль “будилаантай болно” гэсэн харыг төрүүлэх асуудал сонгууль эх­лэ­хээс өмнө л эхэлсэн гэхэд хилсдэх­гүй. Учир нь намын даргын сон­гуульд намын шинэчилсэн бүрт­гэлд хамрагдсан гишүүд санал өгөх эрхтэй гэдгийг анх зар­лаж байсан. Гэвч намынхаа нийт гишүүдийн бүртгэлийг тодор­хой болгох шинэчилсэн бүртгэл явуулж албан ёсоор 176 мянга орчим гишүүн бүртгүүлсэн ч намын дарга З.Энхболд 17 мянга орчим гишүүнийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан АН-ын гишүүд намын удирдлагадаа шаардлага хүргүүлэх, жагсаал хийх зэргээр эсэргүүцэл илэр­хийл­сээр сурталчилгааны хуга­цааг дуусгасан юм.

Тэгвэл өчиг­дөр болсон сонгуулийн үйл ажиллагаа элдэв зөрчил, бу­дилаа­наар дүүрэн байсан гэхэд бол­но. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн штаб дээр зодоон болов. Учрыг нь торуулбал, сонгууль өгсөн иргэн гарын тэмдэглэгээ хийлгэхгүй хэмээн бухимдаж, бүртгэлийн ажилтантай зодолдож, үймээн самуун үүсгээд авсан сурагтай.

Энэ мэтчилэн  тус дүүрэгт л гэхэд хоёр ч удаа зодоон болоод амжсан. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой нэр дэвшигчид хэрхэн хор найруулж байгаа талаар мэдээлэл цахим ертөнцөд цацагдсаар байсан. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт нэгэн үүрийн дарга С.Эрдэнийг дэмжүүлэх гэж гишүүддээ мөнгө тарааж буй бичлэг цацагдсан. Энэхүү бичлэгээс сонсч байхад С.Эрдэнэ хүн бүрт 10 мянган төгрөг өгсөн гэнэ. Харин энэхүү үйл ажиллагааг нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэв­даваа гардан зохион байгуулсан гэлцэж байсан юм. Түүгээр ч барахгүй тус бичлэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл цацсан бөгөөд С.Эрдэнийн нэрийг татах хэрэгтэй хэмээн жиргэж байв.

16:00 цаг:

АН-ын даргыг сонгох сонгуульд 16:00 цагийн байдлаар шинэчилсэн бүртгэлдээ хамрагд­сан гишүүдийнх нь 50 хувь буюу 60 орчим мянга нь саналаа өгчээ. Энэ нь улсын хэмжээнд 16:00 цагийн байдлаар гаргасан мэдээлэл юм. Харин орон нутагт буюу Сүхбаатар аймагт 16:00 цагийн байдлаар 41.8 хувийн ирцтэй байсан бол Баруун-Урт сумын хэмжээнд 40.13 хувьтай үргэлжилж байлаа. Тус аймгийн АН 6000 гаруй гишүүнтэй гэж үздэг. Үүнээс 3955 гишүүн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бөгөөд эдгээр гишүүд л зөвхөн намынхаа даргыг сонгох сонгуульд саналаа өгөх боломжтой юм. Харин  Баруун-Урт сумын хэмжээнд санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад 1271 гишүүний нэр бүртгэгджээ. Тус аймгийн сонгуулийн хороо­ны нарийн бичгийн дарга Б.Бат­баатар “Сүхбаатар  аймагт сон­гуу­лийн үйл ажиллагаа цагтаа эхэл­сэн. Намын дотоод сонгууль учир одоогоор ямар нэгэн зөр­чил илрээгүй, харьцангуй тай­ван байна. Намын гишүүний шинэ­чил­сэн бүртгэлд хамрагдсан гишүүд л саналаа өгөх эрхтэй учир энэхүү бүртгэлтэй холбоотой ганц нэгэн мар­гаан  хөдөө сумдад гарах ханд­лага ажиглагдаж байна. Намын гишүүд маань сонгуульдаа идэвхи­тэй хамрагдаж байна” гэсэн юм.

Аймгуудын хувьд санал өгсөн гишүүдийн тоо харилцан адилгүй байгаа ч үндсэндээ ирц өндөр гарна гэж Сонгууль зохион байгуулах хорооноос мэдэгдсэн юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн хэмжээнд АН-ын нийт 6151 гишүүд байдаг. Үүнээс 16:00 цагийн байдлаар гишүүдийн 2752 нь саналаа өгч, сонгуулийн ирц 44.8 хувьтай явагдаж байлаа.

Сонгуультай холбоотой зөр­чил маргааны тухайд Ардчил­сан намын дарга З.Энх­болдын гаргасан тушаалтай хол­боо­той­гоор шинэчилсэн бүртгэлээс хасагд­сан гишүүдийн зүгээс “Намын даргыг сонгох сонгуульд сана­лаа өгөх эрхийг боогдууллаа” гэсэн гомдлыг ихээхэн гаргаж байлаа. Түүнчлэн “Сонгууль өгч байгаа хүмүүс хэсгийн хорооны ажилтнуудын "Таны нэр саналын хуудсанд алга. Төв намаас хассан, бид мэдэхгүй" гэдэг үгэнд хууртах хэрэггүй юм байна шүү. Хэсгийн хороо, хаягийн бүртгэл, ер нь жижигхэн асуудлаар ч болтугай төөрүүлээд санал авахгүй байх сонирхол зарим хэсэг дээр байх шиг байна. Бүртгүүлсэн нам дээрээ очиж, хэрүүл уруул хийж, регистрийн дугаараа шүүлгэж байж өөрийнхөө шинэ хаягийг мэдэж авсан хүмүүс ч байна” гэх анхааруулга ч цацагдаж байсан юм.

18:00 цаг:

Намын даргын сунгааны хаал­тын ажиллагаан дээр нэр дэв­шиг­чид бүгд л өнгөрсөн хугацаанд эвтэй байж, бие биедээ хүндэтгэлтэй хандана гэдгээ илэрхийлж байсан. Хэдийгээр намын гишүүдтэй хийх уулзалтаар өөд өөдөөсөө харан мишээж байсан ч хөшигний ард ид өрсөлдөөн, сөргөлдөөн явагдсан нь олны хараанаас холуур өнгөрөөгүй. Мэдээж намын даргын энэ талцал хуваагдал сонгуулийн өдөр улам бүр эрчээ авч, бэхэжсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь автобусаар сонгогчдыг зөөлөө, мөнгө тараалаа гэх зэргээр ёстой л нэг хөлөө жийлцэх шиг болсон. Түүнчлэн намын дарга З.Энхболдоор АН-ын даргын сонгуульд санал өгөх эрхээ хасуулсан олны танил гишүүдийн бүлэг ч энэ өдөр тодорсон. Уг бүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан М.Батчимэг, Г.Батхүү, Б.Болор, Р.Гончиг­дорж гээд нэлээд урт жагсаалт гарсан байсан.

Гэхдээ сонгуулийг будилаан маргаангүй зохион байгуулахын тулд бүхий л бэлтгэлийг хангаж ажилласан гэдэг нь санал хураах байруудаас харагдаж байсан юм. Нийслэлийн хэмжээнд нийт 13 хэсэгт санал авсан. Тухайлбал, Баянзүрх дүүрэг гэхэд санал хураах хороодыг гурав хувааж, КТМС-ын номын сан, Монгол кино нэгтгэлийн хурлын заал, Жанжин клубт тус бүр санал хураасан. 18:00 цагийн үед  тус дүүргийн нэгдүгээр хэсэгт 2445 гишүүн санал өгөх ёстойгоос 1000 орчим хүн санал өгсөн байсан. Санал хураах явцад нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй гэх шалтгаанаар нэлээд олон хүн буцаж байгаа гэдгийг хэсгийн ахлагч нь дуулгаж байсан. Харин хоёрдугаар хэсэгт 2400 гаруй гишүүн санал өгөх ёстойгоос ирц нь 53 хувьд хүрсэн бөгөөд бүх хэсгүүдэд санал авах ажиллагаа тайван, хэвийн явагдаж байсан юм.

22:00 цаг:

АН-ын даргын сунгаанд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Их хурлаараа хэлэлцүүлэн баталгаажуулна. Гэвч ялагдсан дөрөв болон тэднийг дэмжигчид олон санал авсан нэгнээ хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ. Мөн ялагч нь 20 хувиас дээш санал аваагүй бол яах вэ, сонгууль дахих уу зэрэг асуудал үүсэх нь ойлгомжтой. Учир нь Үндэсний хэмжээний том намын дарга дээр нь бүх гишүүдийнхээ 50 хувийн саналыг авдаггүй юм гэхэд ядаж нийт гишүүдийнхээ 30 хувийн саналыг авсан хүн намын дарга болох ёстой байлтай. Энэ мэт сонгууль дагасан маргаан өрнөх нь ойлгомжтой.  Юутай ч Монгол Улсын улс төрд шинэ соёлыг нэвтрүүлж байгаа гэх АН-ын даргын сонгууль улс орон даяар дуулиан шуугиантай болж өндөрлөлөө. Сонгуулийн саналыг гараар тоолно. Тиймээс “Сумтай тав”-ын хэн нь ялалт байгуулсан бэ гэдэг нь өнөөдөр тодрох юм.

00:00 цаг:

Санал хураалт дууссаны дараа Сонгуулийн төв хороо 23:00 цагт “Blue sky”-ийн гурван давхарт сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сонгуулийн төв хорооны дарга Ж.Оюунбаатар “Энэ удаагийн АН-ын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, сонгуульд санал өгөх эрх бүхий 120684 гишүүн саналын хуудсанд нэрс нь бичигдэж, өнөөдрийн сонгуульд оролцлоо. Нийтдээ 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 17 тосгонд сонгуулийн хэсэг байгуулагдан ажиллалаа. АН-ын даргын сонгууль 361 хэсгийн хороонд 10:00-22:00 цаг хүртэл үргэлжилж, өндөрлөлөө. Улсын дунджаар 70.75 хувийн ирцтэй, нийт 85392 хүн сонгуульд оролцож саналаа өгсөн байна. Өнөөдрийн сонгуультай холбоотой ирцийн мэдээлэл ингээд дууслаа. Яг одоо бүх хэсгийн хороод дээр санал хураалтын дүнг тоолох ажиллагаа явагдаж байна. Сумдууд дүгээ гаргаад аймаг руу, аймгийн хэсгийн хороо дүнгээ нэгтгээд онооны системд хөрвүүлээд Сонгуулийн төв хороонд ирж, нэгтгэгдэнэ. Сонгуулийн дүнг нэгтгэх ажлын хэсэг 11 хүний бүрэлпдэхүүнтэй ажиллаж байна. Энэ ажлыг хэсэг олон түмний нүдэн дээр ил тод байдлаар дүнг нэгтгэж харуулна. Дашрамд дурьдахад, УИХ-ын мандатаар онооны системд хөрвүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэг мандаттай аймаг 100 оноо, гурван мандаттай бол 300 оноотой гэсэн үг. Нийтдээ 8350 онооноос таван нэр дэвшигчийн авсан саналыг оноонд хөрвүүлээд хэн нь энэ сонгуульд ялсан бэ гэдгийг нь тодруулна.  Сонгуулийн дүн өнөө шөнөдөө гарна” гэсэн юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Дуучин Зоригт, Хишигдалай,...
Байшин хороолол дунд утаа...

АН-ынхан даргын сонгуульдаа идэвхтэй оролцлоо

Отгонмягмар 2017-01-30

Сэдвүүд : #Сонгууль   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

16 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

17 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

17 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

17 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

17 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

18 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

19 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

19 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

19 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

19 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах