• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эх хүн төрсөн үрээ “золигт гаргадаггүй”

Сенсаацийн эргэн тойронд

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгээс дөнгөж төрсөн нярай хүүхдийн хөлдсөн цогцос олдож, олны сэтгэлийг сэрдхийлгэлээ. Харамсалтай нь, эрдэнэт хүний биеийг олж төрсөн  бяцхан үрээ хог адил хаяад явах харгис сэтгэлтэй “алуурчид” олшрох болж. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа  энэ төрлийн гэмт хэргийг онцолж байна.  Өмнө нь төрсөн эх нь ой долоон сартай хүүхдээ хүйтэн орцонд хаяж явсны улмаас үхэлд хүргэсэн жигшүүрт хэрэг гарч байсан. Тэгвэл энэ удаа төрсөн үрээ хогийн цэгт хаяад явжээ.

Ой дөрвөн сартай охиноо зочид буудалд хаяж явжээ

2016.03.21:  Зочид буудлын өрөөнд хүүхдээ орхиж явсан хэрэг гарчээ. Тодруулбал “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах “.......” зочид буудлын өрөөнд хүүхэд орхисон байна” гэх мэдээлэл энэ сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус зочид буудлын ... тоот өрөөнд  ой дөрвөн сартай Х охиныг орхиж явсан байжээ. Охиныг төрсөн ээж нь болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай 33 настай, О гэгч эмэгтэй орхиж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Х охиныг Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Төрсөн хүүхдээ хаяж явсан эхэд 5 жилийн ял оноолоо

2016.05.12: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхисон хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан.  Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар  хянан хэлэлцлээ. Улмаар Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Чанцалдуламыг Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсоны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнд таван жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төрсөн үрээ зүүгээр шивж хөнөөхийг завджээ

2017.01.21: Төрөөд 10 хонож байсан хүүгийнхээ амь насанд халдахыг завдсан аймшигтай хэрэг гарсан билээ. Хэрэг Баянхонгор аймагт үйлдэгдсэн бөгөөд эмэгтэйг иргэдийн мэдээллийн мөрөөр шуурхай илрүүлэн, саатуулсан. Улмаар аймгийн эмч нар хүүхдэд яаралтай тусламж үзүүлж амь насыг нь аварсан. Тухайн нярай төрөхдөө дутуу төрсөн бөгөөд эмч нар эмчилж биеийн байдал нь дээрдэж, эмнэлгээс гаргасан байна. Гэвч эмнэлгээс гараад удаагүй байхад нь төрсөн эх нь хүүхдийг амьд үлдэхгүй байх гэх шалтгаанаар санаатай алахыг завджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар хүүгийн эх 1991 онд төрсөн, Баянхонгор аймгийн харъяат иргэн Ц гэгч аж. Тэрбээр өөрийн төрүүлсэн 1 кг 800 г жинтэй эрэгтэй хүүхдийг зүүгээр бүх бие рүү нь, тухайлбал цээжин тус газарт нь олон удаа шивсний улмаас хүнд гэмтэл учруулсан тогтоогдсон байна. Одоогийн байдлаар хүнд гэмтэлтэй нярай ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Нярайг ирсэн даруйд гурван удаа хагалгаанд оруулсан бөгөөд цээжин тус газраас нь зургаан ширхэг зүү эхний хагалгаагаар гарган авчээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс Эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Болсон хэрэг явдлын талаар хүүгийн эх Ц нь “Амьд үлдэхгүй байх гэж бодоод ийм хэрэг үйлдсэн. 10 гаруй зүү шивсэн” хэмээн цагдаа нарт мэдүүлэг өгсөн байна.

Төрсөн хүүхдээ хөнөөсөн гэх эмэгтэйг эрэн сурвалжилж байна

2017.01.24 : Төрсөн хүүхдээ хөнөөсөн гэх 24 настай эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Тодруулбал, Болормаа овогтой Лхагвацэрэн нь өөрийн нэг ой 20 хоногтой охиноо хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Б.Лхагвацэрэнг охиноосоо гадна өөр нэгэн хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Энэ талаар эх сурвалж “2015.07.21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр байрны гаднаас нэр хаяг тодорхойгүй 50-55 насны зүүн нүд хөхөрсөн эрэгтэй хүн ГССҮТ-д хүргэгдэн ирж нас барсан хэрэг гарсан. Тэр хэрэгт Б.Лхагвацэрэнг сэжиглэж байгаа” хэмээн мэдээлсэн юм. Учир битүүлгээр амиа алдсан эрэгтэйн болон төрсөн охиноо хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж буй энэ эмэгтэйн талаархи мэдээллийг 70120132 дугаарт хүлээн авч байна.

Нярайн хөлдсөн цогцос олдлоо

2017.01.27: Сүүлийн хоёр жилд нярай хүүхдээ хаях, амийг нь санаатайгаар хохироосон хэрэг цөөнгүй гарч байна.  Энэ сарын 24-ний өглөө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст ирсэн иргэний дуудлагын дагуу очиход Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр МУБИС-ийн оюутны тавдугаар байрны ойролцоох хогийн цэгээс хөлдсөн нярай хүүхдийн цогцос олджээ. Цогцос 3.8 кг  жинтэй эрэгтэй хүүхэд байжээ. Одоогоор цогцосыг задлан шинжилгээн өгсөн байна. Харин хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй эхийг эрэн сурвалжилж байгаа аж. Тиймээс  жирэмсэн байсан,  жирэмсний хугацаандаа төрөөд учир битүүлгээр хүүхэд нь алга болсон, эхийн талаар мэдээллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст болон 94374924 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

Өнгөрсөн онд найман хүүхдийг эцэг, эх нь хаяжээ

2017.01.28: Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд хүүхдээ хаях, төөрүүлэх нь гэмт хэрэгт тооцогдоно. Энэ төрлийн гэмт хэрэг хэдийгээр буурч байгаа ч эцэг эхчүүдэд  хариуцлага хүлээлгэхийн сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. Ингэснээр болзошгүй эрсдлээс сэргийлэх юм. 2015 онд хүүхдээ хаяж төөрүүлэх гэмт хэрэг 15 бүртгэгджээ. Харин өнгөрсөн онд найман хүүхдийг эцэг, эх нь хаяж төөрүүлсэн байх юм. Тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэж Эрүүгийн хуулийн 117-р зүйлд зааснаар шийтгэсэн байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйл. Хүүхэд хаях, төөрүүлэх 117.1.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 117.2.Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.  Бага насны хүүхдийг хаяж төөрүүлэх нь хүүхдийн амь насанд шууд заналхийлж байгаа хэрэг. Тиймээс хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Гэхдээ асран хамгаалагчийг нь шоронд хорилоо гээд хүүхдийн амьдралд өөрчлөлт гарахгүй. Тиймээс албадан сургалтад хамруулж хүүхдээ хайрлахад сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Амьдралын хар бараан дундаас хүүхэд гэдэг гэрэл гэгээг олж харахад сэтгэлзүй туслана гэдгийг мэргэжлийнхэн сануулж байна. Статистик судалгаагаанаас харахад Улаанбаатар хотод хүүхэд хаяж төөрүүлэх нь  харьцангуй их байдаг. 2016 онд  найман  хүүхэд хаяж төөрүүлсний  долоо  нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Нэг нь Булган аймагт үйлдэгджээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот дахь амьдралын төвшин орон нутгаас хүнд байдагтай шууд холбоотой байдаг байна.

Сэтгүүлчийн өнцөг

ХҮҮХЭД ХОГ БИШ

Хорвоогийн  хамгийн аугаа хайр, сайхан сэтгэлийн бэлгэдэл нь эх хүн.  Угтаа эх хүн болж энгэртээ эрдэнэ тэвэрнэ гэдэг атга будаа дээш цацахад зүүний үзүүрт тогтох ганц ширхэг будаатай адил хүсээд заяахгүй хувь тавилан.  Гэтэл биеэ хувааж, зовлогоо зулгаан байж төрүүлсэн бяцхан үрээ хог мэт үзэн хаяж, төөрүүлсэн тохиолдол сүүлийн үед нэмэгдэх болжээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд л гэхэд хүүхдээ төрөнгүүт нь хаясан тохиолдол 2015 онд 10, 2016 онд ес бүртгэгдсэн байх юм. Саяхан л гэхэд төрүүлсэн үрээ хогийн цэгт хаяж явсан хэрэг гарсан.

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, МУБИС-ийн оюутны байртай залгаа хогийн цэгээс 3800 кг жинтэй нярай хүүхдийн хөлдсөн цогцос олдсон нь олны сэтгэлийг сэрдхийлгэсэн юм.  Эрэгтэй хүүхдийн цогцос эхсээсээ салаагүй байсныг эх сурвалжууд онцолж байсан. Энэ хэргийг эдүгээ тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж, төрүүлсэн эхийг нь эрэн сурвалжилж байгаа юм. Өмнө нь үүнтэй төстэй хэрэг 2006 онд гарч байжээ. Тухайн үед Гандангийн орчмоос эхэстэй нь хаясан нярай хүүхдийн цогцос олдож байсан бөгөөд эл хэрэгт төрүүлсэн эх нь холбоотой болохыг албаныхан тогтоож байсан гэдэг.  Түүнчлэн, өнгөрөгч онд ой долоон сартай охиноо хүйтэн орцонд унтуулж орхисон хэрэг мөн гарч, цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж байсныг  хүмүүс одоо ч санаж буй биз.

Тэр үед төрсөн эх нь “Хүүхдээ өсгөх боломжгүй” гэх шалтгаанаар хаяж явснаа мэдүүлсэн байдаг. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр хяналтгүй төрөлт ч энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой байдаг ажээ. Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 80-85 хувь нь л оршин суугаа хороо, дүүрэгтээ жирэмсний хяналтад орсон байдаг бол үлдсэн хувь нь хяналтад оролгүй явсаар эмнэлгийн бус газарт төрдөг байх юм. Жирэмсний хяналтад ордоггүй ээжүүдийн дийлэнх нь оюутнууд,  орон нутгийн эмзэг давхаргынхан, орон гэргүй тэнэмэл эхчүүд  байдаг ажээ. Тэдний ихэнх нь хаягийн зөрчилтэй, иргэний үнэмлэхгүй байдаг төдийгүй  хаана хяналтад орохоо мэдэхгүй явсаар төрдөг байх юм.

Хөдөө, орон нутгийн оюутнууд ч мөн хаана хяналтад орохоо мэдэхгүй явсаар төрөхийн өмнөхөн л эмчид очиж, эцэстээ хүүхдээ төрүүлээд хаяж явах тохиолдол байдаг ажээ. Хүүхдээ хаяж, орхино гэдэг гэмт хэрэг. Хэн ч энэ хэргийн хариуцлагаас мултрахгүй. Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлд “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”, мөн “Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тусгасан байдаг.

Тиймээс ч хуулийн хариуцлагаас зугтах, эрх хэнд ч байхгүй. Угтаа нэг хэсэг нь хүсээгүй жирэмсэлж, хүүхдээ хаяж голж байхад нөгөө талд нь хүүхдийн цангинах инээд, уйлах дууг сонсч, бяцхан хөл гарыг нь үнсэн баярлаж, бүүвэйн дуу аялах хувь дутсан эмэгтэйчүүд  ямар их байдаг гэж санана. Үнэхээр хүүхдээ өсгөх боломжгүй юм бол хаяж, амийг нь бүрэлгэн бүх насаараа “алуурчин” нэр зүүж явахын оронд  хүүхэд хүссэн олон мянган гэр бүлд үрчлүүлж яагаад болохгүй гэж. Эсвэл асрамжийн газарт өгөөд өсгөж болно. Хүүхэд хог биш. Хорвоод ирэхдээ л идэх хоол, өмсөх хувцастайгаа ирдэг бяцхан сахиусан тэнгэрүүдийг өрхийн  амьжиргааны төвшин доогуур, өсгөж чадахгүй гэх шалтгаан,  эсвэл зүгээр л амин хувиа бодсон арчаагүй сэтгэлээр  хорвоогоос “хөөх” эрх хэнд ч байхгүй. Тэр ч бүү хэл, төрүүлсэн эхэд нь ч байх ёсгүй. Тийм зэрэмдэг сэтгэлтэн Монголын нийгэмд цөөн байгаасай.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Л.Шагдарсүрэн: Группын мөнгө...
Гана, Египет хагас шигшээд...

Эх хүн төрсөн үрээ “золигт гаргадаггүй”

Даваахүү 2017-01-30

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

13 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

14 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

15 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

16 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

16 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

16 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах