• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МУИС оюутнуудаасаа хууль бусаар суурь хураамж авч, залилж байжээ

МУИС-ийн оюутнууд сургуулийн удирдлага, захирлуудаа хууль бус суурь хураамжаа зогсоохыг шаардана сургуулийнхаа I байрны өмнө жагслаа. МУИС-ийн удирдлагууд 2013 оноос эхлэн оюутнуудаасаа суурь хураамж нэрийдлээр 224-336 мянган төгрөг авах болжээ. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн оюутнууд жил бүр сургалтын төлбөрөө хоёр төрлөөр төлдөг байна. Тодруулбал, сургалтын төлбөр болон суурь  хураамжийн төлбөрөө хийсэн тохиолдолд хичээлд суух эрх нь үүсдэг аж. Тиймээс тус сургуулийн оюутнууд энэхүү хууль бус үйлдлээ зогсоох шаардах хуудсыг удаа дараа сургуулийнхаа удирдлагуудад өгч байсан хэдий ч ямар ч тайлбар өгч байгаагүй гэнэ.

Энэ талаар МУИС-ийн оюутны холбоо, конгрессийн тэргүүн Б.Хосбаатар “Манай сургууль жил бүр оюутнуудаас суурь хураамж гэж төлбөр авдаг. Тодруулбал, бакалаврын зэрэгт суралцаж байгаа оюутнаас 224 мянган төгрөг, магистр, докторын оюутнаас 336 мянган төгрөгийг авдаг. Бид жил бүр сургуулийн удирдлагуудад хандаж суурь хураамжаа зогсоох талаар шаардлага хүргүүлж байсан. Бидний шаардлагыг огт хүлээж авдаггүй байсан. Харин энэ жил суурь хураамжийн мөнгийг юунд зарцуулдаг тухайгаа бичсэн тайланг өгсөн. Тэр тайлан мэдээлэлд тусгагдсанаар бидний төлсөн суурь хураамж анги, танхимын урсгал болон их засвар, номын сангийн бүрдүүлэлт, захиргааны зардал, хангамж үйлчилгээний ажилтны цалинд зарцуулагддаг гэсэн.

Дээд боловсролын тухай хуульд суралцагчаас суралцах төрлөөс гадна мөнгө авахыг хориглоно гэж заасан байдаг. Аудитын газраас ч оюутнуудаас суурь хураамжийг авах нь хууль бус үйлдэл учраас энэхүү ажлаа зогсоо гэсэн дүгнэлт гарсан байгаа. Ийм зөвлөмж гарчихаад байхад энэ асуудлаа шийдэхгүй байна. Тиймээс бид жагсаал зохион байгуулж байна. Хэрвээ жагсаалын дараа асуудлаа шийдэхгүй бол бид өлсгөлөн зарлахад ч бэлэн байна” гэв. Тус сургуульд бакалаврын 16 мянга, магистр, докторын 4000 оюутан суралцдаг байна. Жагсаалын үеэр оюутнуудтай уулзаж байр суурийг нь сонссон юм.

Б.Билэгт: Суурь хураамжид 600-700 мянган төгрөг өгсөн

/МУИС-ийн оюутан/

-Манай сургууль оюутнуудаасаа төлбөрөөс гадна суурь хураамжийн төлбөрийг заавал авдаг. Энэ нь сургалтын төлбөрөөс гадна хууль бусаар мөнгө аваад ашиглаж байгаа гэсэн үг. Би гурван жил сурч байгаа. Суурь хураамжид 600-700 мянган төгрөг өгсөн байгаа юм. Зөвхөн суурь хураамждаа гэсэн үг шүү дээ. Сургуулийн захиргаанаас тайларлахдаа бид нараас авсан суурь хураамжийн мөнгөө оюутнуудын тав тухтай байдал, сургалтын орчинг бүрдүүлэхэд зориулж байгаа гэдэг. Гэвч амьдрал дээр энэ нь ерөөсөө харагддаггүй. Сургалтын орчин, чанар муу байдаг. Жишээлбэл, онлайнаар хичээл сонгодог систем байдаг л даа. Гэхдээ тэр нь ажилладаггүй. Энэ мэтчилэн энгийн жишээнээс харахад,  тэр мөнгө  бидний төлөө зарцуулагдаж байгаа зүйл алга. Миний жилд 2.3-2.5 сая төгрөг төлдөг байгаа. Төлбөртөө суурь хураамжийн үнэ орсон байдаг. Гэхдээ төлбөрөө төлөхдөө суурь хураамж, сургалтын төлбөр гэж тусдаа тушаадаг. Энэ хоёрыг хоёуланг нь төлж байж хичээл сонгох эрх үүсдэг.

Б.Бадамханд: Лекцийн танхимд нь өвөл куртик, бээлийтэйгээ сууж байна

/МУИС-ийн оюутан/

-Суурь хураамжийн мөнгийг оюутнуудынхаа төлөө зарцуулсан гэсэн зүйл ажиглагдахгүй байгаа. Манай оюутны холбооноос суурь хураамжийн мөнгийг сургуулийн захиргаа ийм зүйлд зарцуулдаг гэж бидэнд танилцуулсан. Тэдний хэлснээр тэр мөнгийг бид нараас авах ёсгүй юм билээ. Харин улсын төсвөөс бүрдүүлэх ёстой гэдгийг бид мэддэггүй байсан. ер нь сургуулийн урсгал зардал болон цэвэрлэгч нарын цалинд зарцуулдаг гэсэн. Энэ мөнгийг аваад дансанд байршуулаад хүүгийн хувааж иддэг гэсэн ойлголт авсан. Үүнийг эсэргүүцэж байгаа. Манай сургуулийн анги, танхимууд хүйтэн байдаг. Ялангуяа сургуулийн долдугаар байр их хүйтэн. Лекцийн танхимд нь өвөл куртик, бээлийгээ өмсөж суухаас өөр аргагүй байдаг. Засвар хийсэн ч нэг их сайн болдоггүй. Ер нь оюутнуудынхаа төлөө ажилдаггүй.

М.Мөнхнайрамдал: Хуучин номын сан нь дүүрэхгүй байхад шинэ номын сан барина гэдэг бол инээдтэй асуудал

/МУИС-ийн оюутан/

-Би дунджаар жилд 2.8 сая төгрөг төлдөг. Бараг гурван сая гэсэн үг шүү дээ. Зарим сургуулиуд жилд 1.6-1.8 төлдөг юм билээ. Гэтэл би нэг семистерт 1.4 мянган төгрөг төлж байна. Гэтэл дээрээс нь нэмээд семистер болгонд 112 мянган төгрөг авч байгаа юм. Энэ төлбөрүүд юунд зарцуулагддаг вэ гэдэг их сонин л доо. Би энэ талаар судалж үзсэн. Шинэ номын сан, заал барихад зарцуулсан байгаа юм. Үнэнийг хэлэхэд манай сургуульд номын сан дутагддаггүй. Итгэхэд хэцүү байгаа бол МУИС-ийн ямар ч сургуульд 1-5 өдөр очоод үзэхэд харагдана. Суудлынх нь 30-40 хувь нь дүүрсэн байдаг юм. Ийм байхад дахиж номын сан барина гэж байна. Тэрнийхээ мөнгийг бид нараас авч байгаад л гомдолтой байна. Номын сан нэмэх нь зөв л дөө. Гэхдээ хуучин номын сан нь дүүрэхгүй байхад шинэ номын сан барина гэдэг бол инээдтэй асуудал.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
З.Энхболд: Би намын хүнд ажлаас...
Эх орныхоо төлөө иргэн хүн 10 сая...

МУИС оюутнуудаасаа хууль бусаар суурь хураамж авч, залилж байжээ

Батзаяа 2017-01-30
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
МУИС оюутнуудаасаа хууль бусаар суурь хураамж авч, залилж байжээ

МУИС-ийн оюутнууд сургуулийн удирдлага, захирлуудаа хууль бус суурь хураамжаа зогсоохыг шаардана сургуулийнхаа I байрны өмнө жагслаа. МУИС-ийн удирдлагууд 2013 оноос эхлэн оюутнуудаасаа суурь хураамж нэрийдлээр 224-336 мянган төгрөг авах болжээ. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн оюутнууд жил бүр сургалтын төлбөрөө хоёр төрлөөр төлдөг байна. Тодруулбал, сургалтын төлбөр болон суурь  хураамжийн төлбөрөө хийсэн тохиолдолд хичээлд суух эрх нь үүсдэг аж. Тиймээс тус сургуулийн оюутнууд энэхүү хууль бус үйлдлээ зогсоох шаардах хуудсыг удаа дараа сургуулийнхаа удирдлагуудад өгч байсан хэдий ч ямар ч тайлбар өгч байгаагүй гэнэ.

Энэ талаар МУИС-ийн оюутны холбоо, конгрессийн тэргүүн Б.Хосбаатар “Манай сургууль жил бүр оюутнуудаас суурь хураамж гэж төлбөр авдаг. Тодруулбал, бакалаврын зэрэгт суралцаж байгаа оюутнаас 224 мянган төгрөг, магистр, докторын оюутнаас 336 мянган төгрөгийг авдаг. Бид жил бүр сургуулийн удирдлагуудад хандаж суурь хураамжаа зогсоох талаар шаардлага хүргүүлж байсан. Бидний шаардлагыг огт хүлээж авдаггүй байсан. Харин энэ жил суурь хураамжийн мөнгийг юунд зарцуулдаг тухайгаа бичсэн тайланг өгсөн. Тэр тайлан мэдээлэлд тусгагдсанаар бидний төлсөн суурь хураамж анги, танхимын урсгал болон их засвар, номын сангийн бүрдүүлэлт, захиргааны зардал, хангамж үйлчилгээний ажилтны цалинд зарцуулагддаг гэсэн.

Дээд боловсролын тухай хуульд суралцагчаас суралцах төрлөөс гадна мөнгө авахыг хориглоно гэж заасан байдаг. Аудитын газраас ч оюутнуудаас суурь хураамжийг авах нь хууль бус үйлдэл учраас энэхүү ажлаа зогсоо гэсэн дүгнэлт гарсан байгаа. Ийм зөвлөмж гарчихаад байхад энэ асуудлаа шийдэхгүй байна. Тиймээс бид жагсаал зохион байгуулж байна. Хэрвээ жагсаалын дараа асуудлаа шийдэхгүй бол бид өлсгөлөн зарлахад ч бэлэн байна” гэв. Тус сургуульд бакалаврын 16 мянга, магистр, докторын 4000 оюутан суралцдаг байна. Жагсаалын үеэр оюутнуудтай уулзаж байр суурийг нь сонссон юм.

Б.Билэгт: Суурь хураамжид 600-700 мянган төгрөг өгсөн

/МУИС-ийн оюутан/

-Манай сургууль оюутнуудаасаа төлбөрөөс гадна суурь хураамжийн төлбөрийг заавал авдаг. Энэ нь сургалтын төлбөрөөс гадна хууль бусаар мөнгө аваад ашиглаж байгаа гэсэн үг. Би гурван жил сурч байгаа. Суурь хураамжид 600-700 мянган төгрөг өгсөн байгаа юм. Зөвхөн суурь хураамждаа гэсэн үг шүү дээ. Сургуулийн захиргаанаас тайларлахдаа бид нараас авсан суурь хураамжийн мөнгөө оюутнуудын тав тухтай байдал, сургалтын орчинг бүрдүүлэхэд зориулж байгаа гэдэг. Гэвч амьдрал дээр энэ нь ерөөсөө харагддаггүй. Сургалтын орчин, чанар муу байдаг. Жишээлбэл, онлайнаар хичээл сонгодог систем байдаг л даа. Гэхдээ тэр нь ажилладаггүй. Энэ мэтчилэн энгийн жишээнээс харахад,  тэр мөнгө  бидний төлөө зарцуулагдаж байгаа зүйл алга. Миний жилд 2.3-2.5 сая төгрөг төлдөг байгаа. Төлбөртөө суурь хураамжийн үнэ орсон байдаг. Гэхдээ төлбөрөө төлөхдөө суурь хураамж, сургалтын төлбөр гэж тусдаа тушаадаг. Энэ хоёрыг хоёуланг нь төлж байж хичээл сонгох эрх үүсдэг.

Б.Бадамханд: Лекцийн танхимд нь өвөл куртик, бээлийтэйгээ сууж байна

/МУИС-ийн оюутан/

-Суурь хураамжийн мөнгийг оюутнуудынхаа төлөө зарцуулсан гэсэн зүйл ажиглагдахгүй байгаа. Манай оюутны холбооноос суурь хураамжийн мөнгийг сургуулийн захиргаа ийм зүйлд зарцуулдаг гэж бидэнд танилцуулсан. Тэдний хэлснээр тэр мөнгийг бид нараас авах ёсгүй юм билээ. Харин улсын төсвөөс бүрдүүлэх ёстой гэдгийг бид мэддэггүй байсан. ер нь сургуулийн урсгал зардал болон цэвэрлэгч нарын цалинд зарцуулдаг гэсэн. Энэ мөнгийг аваад дансанд байршуулаад хүүгийн хувааж иддэг гэсэн ойлголт авсан. Үүнийг эсэргүүцэж байгаа. Манай сургуулийн анги, танхимууд хүйтэн байдаг. Ялангуяа сургуулийн долдугаар байр их хүйтэн. Лекцийн танхимд нь өвөл куртик, бээлийгээ өмсөж суухаас өөр аргагүй байдаг. Засвар хийсэн ч нэг их сайн болдоггүй. Ер нь оюутнуудынхаа төлөө ажилдаггүй.

М.Мөнхнайрамдал: Хуучин номын сан нь дүүрэхгүй байхад шинэ номын сан барина гэдэг бол инээдтэй асуудал

/МУИС-ийн оюутан/

-Би дунджаар жилд 2.8 сая төгрөг төлдөг. Бараг гурван сая гэсэн үг шүү дээ. Зарим сургуулиуд жилд 1.6-1.8 төлдөг юм билээ. Гэтэл би нэг семистерт 1.4 мянган төгрөг төлж байна. Гэтэл дээрээс нь нэмээд семистер болгонд 112 мянган төгрөг авч байгаа юм. Энэ төлбөрүүд юунд зарцуулагддаг вэ гэдэг их сонин л доо. Би энэ талаар судалж үзсэн. Шинэ номын сан, заал барихад зарцуулсан байгаа юм. Үнэнийг хэлэхэд манай сургуульд номын сан дутагддаггүй. Итгэхэд хэцүү байгаа бол МУИС-ийн ямар ч сургуульд 1-5 өдөр очоод үзэхэд харагдана. Суудлынх нь 30-40 хувь нь дүүрсэн байдаг юм. Ийм байхад дахиж номын сан барина гэж байна. Тэрнийхээ мөнгийг бид нараас авч байгаад л гомдолтой байна. Номын сан нэмэх нь зөв л дөө. Гэхдээ хуучин номын сан нь дүүрэхгүй байхад шинэ номын сан барина гэдэг бол инээдтэй асуудал.

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

6 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

12 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

13 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

14 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

14 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

14 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах