• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн, юу хэлэв

С.Эрдэнэ: 350 тэрбум төгрөгийн төлбөрийг Монголын тал төлөх үүрэгтэй болох нь
 
/УИХ-ын гишүүн/
 
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь сүүлийн үед улстөрчдийн ярианы сэдэв болчихоод байгаа билээ. Тэгвэл УИХ дахь АН-ын Бүлгийн дарга С.Эрдэнэ “Эрдэнэт”-ийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувь Монголын талд орж ирсэн нь ямар ч маргаангүй хамгийн зөв хувилбар. Харин хууль бус байсан эсэхийг холбогдох хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой. Бид өнөөдөр Ц.Нямдорж гишүүнийг нэг зүйл дээр гайхаад байна. 
 
Ц.Нямдорж гишүүн өмнө нь УИХ дээр ямар нэг асуудал ярихаар УИХ бол мөрдөн шалгах газар, шүүх биш. Холбогдох байгууллага нь шалгах ёстой гэдэг байр суурийг үргэлж давтаж хэлдэг байсан. Гэвч өөрөө УИХ-ыг шүүх байгууллага, мөрдөн шалгах газар шиг болгож байгаад нь гайхаж байна. Энэ 49 хувиас гадна Эрдэнэтийн 51 хувь маш ноцтой асуудлыг дагуулахаар нөхцөл байдал үүсээд байна. Английн Арбитрын шүүхээс “Стандарт” банкны барьцаанд тавьсан гэх Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой шийдвэр гарсан тухай урьдчилсан мэдээлэл ирсэн байгаа.
 
140 сая ам.доллар буюу 350 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрийг Монголын тал төлөх үүрэгтэй болох нь. Олон улсын Арбитрын шүүхээр батлагдаад гараад ирвэл аль ч улс дагаж, мөрдөх үүрэг хүлээнэ. Үүнээс болж манай улсын хувьд нэлээд ноцтой байдал үүсэх нь гэдэг асуудал яригдаж байна. Өнөөдөр 51 хувь маань Монголд байна уу. Үнэхээр төрд бий гэж яриад байгаа боловч төр гэдэг нэрийн цаана өмчийг эзэнгүйдүүлдэг, дуртай хүндээ аваачиж өгч барьцаанд тавьдаг ийм л байдал харагдаж байна” хэмээн ярьжээ. 
 
Ч.Энхбат: Өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банк улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3.3 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон
 
/Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал/
 
-Сүүлийн үед хамгийн их яригдаж байгаа асуудал бол Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өр. Энэ өрийг ирэх гуравдугаар сарын 21-ний дотор төлөх ёстой. Тэгвэл Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат зарим зүйлийг ярьжээ. Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банк улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3.3 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон байдаг. Тодруулж хэлбэл, 2015 он хүртэл улсын төсвөөс гадуур зам, гудамж талбайн засвар, дэд бүтцийн буюу төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдийг УИХ-аар батлуулалгүй, хяналтгүй санхүүжүүлж байсан юм.
 
Энэхүү байдлыг тухайн үед сөрөг хүчин байсан МАН болон ОУВС, ДБ  буруушааж, Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байсан. Үр дүнд нь 2015 оноос эхлэн улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас санхүүжигдэх төсөл хөтөлбөрийн тухайн жилд санхүүжигдэх дүнг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон баталдаг болсон.
 
ОУВС-ийн тавьж буй нэг шаардлага бол хэрэв цаашид Хөгжлийн банкаар төсвийн шинжтэй санхүүжилт хийхээр бол банкны бүх зээлийг төсөвт тусгах, нэг бол төсвийн шинжтэй зээлүүдээ салган авч, Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгож банкийг зөвхөн санхүүгийн үр ашигтай, зээлээ эргэн төлөх боломжтой төсөл, хөтөлбөр санхүүжүүлдэг байх нөхцөлийг тавьж байсан.  Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг санхүүжүүлэх нь Хөгжлийн банкны санхүүгийн зохистой харьцаа, ашигт ажиллагааг бууруулах, мөн улсын төсвийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байсан.
 
Үүний дагуу Засгаас газар Хөгжлийн банкин дээр байгаа улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй бүх зээлийг Сангийн яаманд шилжүүлэх, Засгийн газар, Хөгжлийн банк хоорондын өр, авлагыг эцэслэн шийдвэрлэх, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар тогтоолын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж, оны өмнө батлуулж авсан. Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоолоор өмнө үүссэн бүх өр авлагыг эцэслэж, цаашид Хөгжлийн банкаар улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг хийхгүй болсон” хэмээн ярьжээ. 
 
Ч.Хүрэлбаатар: “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байж эдийн засгийн хүндрэлээ даван туулна 
 
/УИХ-ын гишүүн/
 
Монгол Улс ОУВС-гаас зээл авахаар хэлэлцээр хийж байгаа билээ. Энэ зээл бүтэх эсэхээс шалтгаалаад эдийн засаг сэргэх үү, үгүй юу гэдэг нь тодорхой болно. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Энэ өдрүүдэд Засгийн газраас ОУВС-ын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлаар гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж байна. Өрийн дарамт нэмэгдэж, валютын нөөц багассан ийм эмзэг үед ОУВС-ын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байж эдийн засгийн хүндрэлээ даван туулна. Энэ байр сууриа би 2014 оноос хойш илэрхийлж байна.
 
Өмнө нь 2008-2009 оны Дэлхийн эдийн засгийн хямралын үед Монгол Улс ОУВС-ын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар хүндрэлийг богино хугацаанд гэтэлсэн. Тэр үед иргэд, ААН-үүдэд эдийн засгийн хүндрэл өнөө үетэй харьцуулахад харьцангуй бага мэдрэгдсэн байдаг. Гэтэл ОУВС-тай хэлцэл зайлшгүй хийх ёстой чухал үед Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-д Хөгжлийн банкийг хамаагүй болгож, Төсвийн тухай хуульд хамааралгүй болгох гээд байна. Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний томоохон зарцуулалттай банкны асуудал төсвөөс гарч, УИХ-аас гарсан тохиолдолд ОУВС үүнд сөрөг байр суурь илэрхийлэх нь ч ойлгомжтой. ОУВС-гаас олон төсөвтэй явах ёсгүй, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг УИХ-аас гаргаж, засгийн газар хэрэгжүүлэх ёстой гэж үздэг.
 
Гэтэл ОУВС-д хамрагдах шийдвэрийн өмнө УИХ-ын энэ эрх байхгүй болох хууль эрх зүйн орчин үүсчих гээд байна. Тиймээс ч миний зүгээс үнэхээр ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол харилцан зөвшилцөх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Хэрвээ бид ОУВС-тай энэ асуудлаар зөвшилцөхгүйгээр “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гэрээ байгуулвал уг хуулийг дахин өөрчлөх шаардлага үүснэ. УИХ-ын гишүүд хуулийн төслийг баахан цаг гаргаж суугаад баталчихдаг.
 
Дараа нь дахин өөрчлөхөөр нэг ажлыг хоёр хийнэ л гэсэн үг. Тэгэхээр бид асуудлаа эхнээс нь нэг мөр шийдээд, нөхцөл байдалтайгаа холбоод явах хэрэгтэй. Би энэ асуудлаар хоёр долоо хоног байр сууриа илэрхийлж, ОУВС-тай гэрээ хэлэлцээ хийж байгаа нөхцөл дотор энэ асуудал багтсан эсэхийг лавлахаар Засгийн газар, Сангийн яаманд албан бичиг хүртэл хүргүүлсэн. Хариу нь ирээгүй л байна” хэмээн ярьжээ. 
 
Ч.Гантулга: Эхлээд яндан нэмэхийг хориглосон журмаа гаргачихлаа, дараа нь бага багаар цөөлнө 
 
/НИТХ-ын төлөөлөгч/
 
НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга нийслэлээс хийж хэрэгжүүлж байгаа ажил, тэр дундаа утааны эсрэг авч хэрэгжүүлж буй бодлогын талаар ярьжээ. Тэрбээр “Нийгмийг хамарсан том асуудалд бол ул суурьтай хандах ёстой. Богино хугацаандаа ямар ажил хийх юм, үр дүн нь юу байх юм. Урт хугацаандаа бид юу хүлээж байгаа юм, юу үлдээх юм, ийм хоёр чиглэлийг л барьж ажиллах ёстой. Богино хугацаанд хийх ажил гэвэл Улаанбаатар хотыг бүсчилнэ. Жишээ нь,  нэгдүгээр бүсэд  бол хамгийн гамшгийн хэм­жээнд хүрсэн газрыг хамруулж байгаа. Цаашлаад, хоёр, гурав, дөрөвдүгээр бүс гээд хуваах юм. Дөрөвдүгээр бүсэд  бол төвийн хэсгийн хороолол багтана. Энэ мэт бүсчилсэн зураглал гарсан байгаа. Бид хурал хийгээд, шийдвэр гаргаад л, бүх янданг байхгүй болгочихно гэж байхгүй. Тухайн иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг зөрчиж болохгүй шүү дээ.
 
Тийм болохоор эхлээд бид журам, заавраа гаргачихъя. Дараа нь бага багаар яндангуудаа цөөлье. Шат дараатай ажлуудыг хийнэ. Ямар ч байсан Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд энэ өвөлдөө богино хугацааны дүрмээ гаргаад, ажил хэрэг болгоод эхэлчихье. Үр дүн гурав, дөрвөн сараас гарна. Харин дараа жилээс бид бүсчилсэн бодлогоороо бэлтгэл ажлаа сайтар базааж байгаад дөрөв, гуравдугаар бүсдээ түүхий нүүрс түлэхээ бүр больчихъё.
 
Цахилгаанаар халаалтаа шийдье.  Ингэхээр төр, хувийн хэвшил, иргэд гэсэн гурвалсан харьцаа мэдээж үүснэ. Үүн дээр аль аль тал нь хүлээцтэй хандаж, хууль батлах байгууллага нь хуулиа батлаад. Хэрэгжилт, гүйцэтгэл дээр нь хяналтаа тавиад явчихъя. Дээрээс нь татаас, хөнгөлөлтүүдийг өгөөд, утааны эсрэг тэмцэх сурталчилгаа хийх, иргэдийг соён гэгээрүлэх ажлуудаа хариуцаад, хийгээд явна.
 
Нөгөө талаас иргэд төрөөс гарсан шийдвэрийг дагаад, нийтийн эрх ашгийг хүндэтгээд, өөрсдийнхөө санаачилгаар яндангаасаа татгалзаж, цахилгааны гэрээгээ хийгээд, халаагууруудаа тавиад явчих хэрэгтэй. Илүү боловсон технологиудыг ашиглаад явах боломж нээлттэй байна. Энэ мэтээр богино хугацаанд хийх алхмууд байгаа. Урт хугацаандаа бол бид гэр хорооллын гудамж, талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөлтийн ажлыг маш цэгцтэй хийх хэрэгтэй” хэмээн ярьжээ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга
Эсрэг тэсрэг байр суурь
Казахстан улсад зорчих иргэдийн анхааралд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •Хэн нь хэн бэ
  • •Фото мэдээ
ХУРААХ
Өнөөдрөөс эхлэн эмнэлгүүд...
Шатахууны үнийн дарамт эхэллээ

Хэн, юу хэлэв

Пунцагболд 2017-02-10

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга
Эсрэг тэсрэг байр суурь
Казахстан улсад зорчих иргэдийн анхааралд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна

2 цагийн өмнө өмнө

Г.Жаргалсайхан: Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

2 цагийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгааллаа

5 цагийн өмнө өмнө

"Улаанбаатар Амазонс" баг хоёрдугаар байрт орлоо

5 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ий ус цэвэршүүлэх байгууламж

5 цагийн өмнө өмнө

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

5 цагийн өмнө өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

5 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

5 цагийн өмнө өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

5 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Дэлхийн адууны өдөр”-т зориулсан арга хэмжээ Хүй долоон худагт болно

1 өдрийн өмнө өмнө

Казахстан улсад зорчих иргэдийн анхааралд

1 өдрийн өмнө өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Ард иргэдийнхээ бодит шүүмжлэлийг хүлээн авч, бодож тунгааж, болохгүй бүтэхгүйг засаж залруулж ажиллах учиртай

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги мүнтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, шинэ орон сууцыг ашиглалтад орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-03 өмнө

Тоглоомын талбайн шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

2026-07-03 өмнө

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана

2026-07-03 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж хүлээлгэж өглөө

2026-07-03 өмнө

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

2026-07-03 өмнө

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2026-07-03 өмнө

Таван шар мэнгэтэй шар бар өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-06-29 өмнө

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

2026-06-29 өмнө

Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-06-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-06-30 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

2026-06-30 өмнө

Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-06-30 өмнө

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

2026-07-01 өмнө

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

2026-07-01 өмнө

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа

2026-07-02 өмнө

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

2026-07-03 өмнө

Тоглоомын талбайн шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

2026-07-02 өмнө

18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-07-03 өмнө

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана

2026-07-03 өмнө

Таван шар мэнгэтэй шар бар өдөр

2026-07-03 өмнө

Бороо орно, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-07-03 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж хүлээлгэж өглөө

2026-07-01 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2026-07-01 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр

2026-07-02 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-07-02 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-03 өмнө

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2 өдрийн өмнө өмнө

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, шинэ орон сууцыг ашиглалтад орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ

2026-06-30 өмнө

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

2026-06-29 өмнө

Уул уурхайн салбарт хийж буй шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна

2026-06-29 өмнө

Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-06-30 өмнө

“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав

2026-07-02 өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

“Дэлхийн адууны өдөр”-т зориулсан арга хэмжээ Хүй долоон худагт болно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах