• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэлний тухай хууль хэрэгжихгүй юм уу

Өнгөрөгч парламентын үед УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын нэр бүхий гишүүд Монгол хэлний тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулж байлаа. Тухайн үед бичгийн эрдэмтэд ийм чухал хуулийн төсөл батлуулж өгсөн М.Батчимэг нарт хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг барихаас наагуур л талархал илэрхийлж байлаа. Тун ч сүржин сурталчилгаатай батлагдаж байсан энэ хууль харамсалтай нь хэрэгжсэнгүй. 2015 оны долдугаар сарын 1-нээс буюу хоёр жилийн хугацаанд ахиц дэвшил төдийлөн гараагүй юм. Монголын хууль гурав хоног гэгчээр батлагдсан даруйд нь хэрэгжүүлэх гэж оролдсон ч тэгсхийгээд мартагджээ.

Тухайн хуулийн гол амин сүнс нь монгол бичгийн өв соёлыг олон нийтэд сурталчлах байсан. Улмаар Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болгон өөр өөрсдийн хаягаа монгол хэлээр бичих, Төрийн албаны шалгалт өгч буй хүмүүсээс монгол хэлний шалгалт авах, Элсэлтийн шалгалтад монгол бичгээр авах заалт оруулах, албан бичгийг 2025 оноос хойш монгол бичгээр давхар бичих, Төрийн хэлний зөвлөл байгуулах гэх мэтээр заалтууд оруулахаар болсон билээ.

Мөн есөн гишүүний бүрэлдэхүүнтэй хэлний зөвлөл хэвлэл мэдээллийн буруу зөрүү бичиж байгаа асуудлыг хянаж шалгаад зөвлөмж хүргүүлэх гэх мэтээр тун ч шуурхай ажиллах заалттай хууль батлагдсан.

Даанч хууль гууль болоод өнгөрлөө. Хоёр жилийн хугацаанд эх хэлний асуудал эмхэндээ орж чадсангүй. Магад төрийн албан хаагчид, ЕБС-ийн төгсөгчдөөс монгол хэлээр шалгалт авах гэх мэт жижигхэн заалт нь хэрэгжиж байж болох ч нэг үгийг олон янзаар бичдэг асуудал өнөө хэр асуудал дагуулсаар байна. Тэр ч байтугай тэрбээр,тэрээр гэдгээ ялгаж салгахгүй, зургадугаар, зургаадугаар гэж бичдэг нь хэвээр байна. Нийслэлийн гудамж эрээвэр хураавар хаяг­наа­саа салсангүй. Монгол бич­гээр байтугай монгол хэлээр хаягаа хадсан газар хуруу дарам цөөхөн байгаа юм.

Хэвлэл мэдээлэл өөр өөрсдийн үзэмжээр үгийн сонголтоо хийдэг байдал засарсангүй. Хуулийг баталж байх үед хадаг бариад гүйж байсан эрдэмтэд ч энэ талаар дуугарахаа больжээ. Өвгөн болсон ах минь улсынхаа нийслэлд орж ирчихээд ганц дэлгүүр олж чадахгүй бүтэн таван цаг төөрч байх юм. Англиар биччихсэн дэлгүүр, худал­даа­ны төв, хаяг нь ойл­гомж­гүй газруудын нэрсийг тогтооно гэдэг хөдөөгийн малчин ахад байтугай бидний хувьд ч хүндрэлтэй. Англи хэлний наад захын мэдлэггүй бол улсын нийслэлд амьдрахад хэцүү болчихоод байна.

Тэр ч байтугай англи галигаар хүртэл дэлгүүрийнхээ нэрийг бичиж хийрхэж байна, монголчууд. Бид хөгжиж дэвшиж байж болно. Гэхдээ нээсэн газар бүртээ англи нэр өгч, англиар хаяг бичнэ гэдэг нь улс хөгжиж байгаа хэрэг огт биш. Харин ч эсрэгээрээ энэ бол хийрхэл, хэнээрхэл. Бусдыг даган дуурайж байгаа арчаагүй үйлдэл. Байшин болгоны хонгилд хоолны газар нээж түүндээ тун ч чамин нэр өгчихнө.

Зоогийн газар, хоолны газар гэх мэтээр хэдэн янзаар эх сайхан монгол хэлээрээ бичиж, нэрлэж болох атал ресторан хэмээн бичиж, дуудах нь элбэг. Энэ мэтээр маш олон жишээ бичиж болно. Хан-Уул, Баянгол гэх мэт дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн дийлэнх олонхи нь энэ мэт гадаад нэртэй. Гэр хороололд энэ байдал харьцангуй гайгүй байсан ч сүүлийн жилүүдэд гэр хорооллын жижигхэн дэлгүүр хүртэл англи нэртэй болцгоож байна. Үүнийг хянах учиртай хэлний зөвлөл хаана юу хийж суугааг мэдэх юм алга.

Хяналтгүй, буух эзэн буцах хаяггүй хууль баталсны гор ингэж л гарч байна. Тухайн үед хуулийг сүр дуулиантай баталж байсан гишүүдээс өнөөгийн парламентад бараг л хүн үлдээгүй. Ихэнх нь жирийн иргэд болцгоосон. Гэсэн ч сэтгэл байвал батлуулсан хуульдаа анхаарал хан­дуулж хэрхэн хэрэгжиж байгаа талаар чих тавьчих­даг бол сайнсан. Хадаг сүү­тэй баталсан хуулиа хэрэг­жүүлэх талаар ажиллахгүй байгаа Хэлний зөвлөлд хэн хяналт тавих вэ. Улсынхаа нийслэлд төөрч будилж, амьдрахын тулд англи хэл сурахаас аргагүйд хүрч байгаа монголчуудын эх хэлний дархлаа улам л алдагдаж байна. Монгол төрийн бодлого хэдий бол­тол ямар ч залгамж халаа­гүй урагшлах хэрэг вэ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
“Арсенал” Мбаппегийн төлөөх...
Тусгай сургуулийн сурагчдын...

Хэлний тухай хууль хэрэгжихгүй юм уу

Өнөртогтох 2017-06-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хэлний тухай хууль хэрэгжихгүй юм уу

Өнгөрөгч парламентын үед УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын нэр бүхий гишүүд Монгол хэлний тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулж байлаа. Тухайн үед бичгийн эрдэмтэд ийм чухал хуулийн төсөл батлуулж өгсөн М.Батчимэг нарт хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг барихаас наагуур л талархал илэрхийлж байлаа. Тун ч сүржин сурталчилгаатай батлагдаж байсан энэ хууль харамсалтай нь хэрэгжсэнгүй. 2015 оны долдугаар сарын 1-нээс буюу хоёр жилийн хугацаанд ахиц дэвшил төдийлөн гараагүй юм. Монголын хууль гурав хоног гэгчээр батлагдсан даруйд нь хэрэгжүүлэх гэж оролдсон ч тэгсхийгээд мартагджээ.

Тухайн хуулийн гол амин сүнс нь монгол бичгийн өв соёлыг олон нийтэд сурталчлах байсан. Улмаар Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болгон өөр өөрсдийн хаягаа монгол хэлээр бичих, Төрийн албаны шалгалт өгч буй хүмүүсээс монгол хэлний шалгалт авах, Элсэлтийн шалгалтад монгол бичгээр авах заалт оруулах, албан бичгийг 2025 оноос хойш монгол бичгээр давхар бичих, Төрийн хэлний зөвлөл байгуулах гэх мэтээр заалтууд оруулахаар болсон билээ.

Мөн есөн гишүүний бүрэлдэхүүнтэй хэлний зөвлөл хэвлэл мэдээллийн буруу зөрүү бичиж байгаа асуудлыг хянаж шалгаад зөвлөмж хүргүүлэх гэх мэтээр тун ч шуурхай ажиллах заалттай хууль батлагдсан.

Даанч хууль гууль болоод өнгөрлөө. Хоёр жилийн хугацаанд эх хэлний асуудал эмхэндээ орж чадсангүй. Магад төрийн албан хаагчид, ЕБС-ийн төгсөгчдөөс монгол хэлээр шалгалт авах гэх мэт жижигхэн заалт нь хэрэгжиж байж болох ч нэг үгийг олон янзаар бичдэг асуудал өнөө хэр асуудал дагуулсаар байна. Тэр ч байтугай тэрбээр,тэрээр гэдгээ ялгаж салгахгүй, зургадугаар, зургаадугаар гэж бичдэг нь хэвээр байна. Нийслэлийн гудамж эрээвэр хураавар хаяг­наа­саа салсангүй. Монгол бич­гээр байтугай монгол хэлээр хаягаа хадсан газар хуруу дарам цөөхөн байгаа юм.

Хэвлэл мэдээлэл өөр өөрсдийн үзэмжээр үгийн сонголтоо хийдэг байдал засарсангүй. Хуулийг баталж байх үед хадаг бариад гүйж байсан эрдэмтэд ч энэ талаар дуугарахаа больжээ. Өвгөн болсон ах минь улсынхаа нийслэлд орж ирчихээд ганц дэлгүүр олж чадахгүй бүтэн таван цаг төөрч байх юм. Англиар биччихсэн дэлгүүр, худал­даа­ны төв, хаяг нь ойл­гомж­гүй газруудын нэрсийг тогтооно гэдэг хөдөөгийн малчин ахад байтугай бидний хувьд ч хүндрэлтэй. Англи хэлний наад захын мэдлэггүй бол улсын нийслэлд амьдрахад хэцүү болчихоод байна.

Тэр ч байтугай англи галигаар хүртэл дэлгүүрийнхээ нэрийг бичиж хийрхэж байна, монголчууд. Бид хөгжиж дэвшиж байж болно. Гэхдээ нээсэн газар бүртээ англи нэр өгч, англиар хаяг бичнэ гэдэг нь улс хөгжиж байгаа хэрэг огт биш. Харин ч эсрэгээрээ энэ бол хийрхэл, хэнээрхэл. Бусдыг даган дуурайж байгаа арчаагүй үйлдэл. Байшин болгоны хонгилд хоолны газар нээж түүндээ тун ч чамин нэр өгчихнө.

Зоогийн газар, хоолны газар гэх мэтээр хэдэн янзаар эх сайхан монгол хэлээрээ бичиж, нэрлэж болох атал ресторан хэмээн бичиж, дуудах нь элбэг. Энэ мэтээр маш олон жишээ бичиж болно. Хан-Уул, Баянгол гэх мэт дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн дийлэнх олонхи нь энэ мэт гадаад нэртэй. Гэр хороололд энэ байдал харьцангуй гайгүй байсан ч сүүлийн жилүүдэд гэр хорооллын жижигхэн дэлгүүр хүртэл англи нэртэй болцгоож байна. Үүнийг хянах учиртай хэлний зөвлөл хаана юу хийж суугааг мэдэх юм алга.

Хяналтгүй, буух эзэн буцах хаяггүй хууль баталсны гор ингэж л гарч байна. Тухайн үед хуулийг сүр дуулиантай баталж байсан гишүүдээс өнөөгийн парламентад бараг л хүн үлдээгүй. Ихэнх нь жирийн иргэд болцгоосон. Гэсэн ч сэтгэл байвал батлуулсан хуульдаа анхаарал хан­дуулж хэрхэн хэрэгжиж байгаа талаар чих тавьчих­даг бол сайнсан. Хадаг сүү­тэй баталсан хуулиа хэрэг­жүүлэх талаар ажиллахгүй байгаа Хэлний зөвлөлд хэн хяналт тавих вэ. Улсынхаа нийслэлд төөрч будилж, амьдрахын тулд англи хэл сурахаас аргагүйд хүрч байгаа монголчуудын эх хэлний дархлаа улам л алдагдаж байна. Монгол төрийн бодлого хэдий бол­тол ямар ч залгамж халаа­гүй урагшлах хэрэг вэ.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

3 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

9 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

9 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

10 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

11 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

11 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

11 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах