Лос Анжелес 2028 зуны Олимпын наадмын эрхийн оноо олгох олон улсын цуврал тэмцээн болох “Будапешт Их Дуулга 2026”-гийн эхний өдөр Монголын жүдочид хоёр медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медалийн эзэн боллоо. Мөн тэмцээний үеэр Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн медаль гардуулах ёслолд оролцож, Монголын жүдочдод амжилт хүсэн, гарын бэлэг гардуулжээ.
