• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

П.ЛХАГВАЖАРГАЛ

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хүний нөөц, сургалт, судалгааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийн нэг болох “ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх” 6 сая ам.долларын өртөгтэй Солонгос улсын КОЙКА байгууллагын төсөл долоон жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ дүгнэх шатандаа хүрлээ. Төслийн долоон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашдын өгөөжийг дүгнэх хаалтын арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт боллоо. Тус арга хэмжээнд ШУТИС, Солонгосын Сангмён их сургууль, КОЙКА байгууллагын удирдлага, багш, оюутнууд хүрэлцэн ирсэн юм.

Мөн энэ үеэр төслийн ерөнхий зохицуулагч Сангмён их сургуулийн профессор Пэк Сон Ук ШУТИС-ийн хүндэт профессороор өргөмжлөгдсөн юм.  БНСУ-ын Засгийн газрын 6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2019 онд эхэлсэн энэхүү төсөл нь МХТС-ийн удирдлага, боловсрол, судалгааны чадавхыг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчныг сайжруулах үндсэн дөрвөн чиглэлд хэрэгжсэн юм. Энэ тухай Сангмён их сургуулийн дэд захирал У Сэ Вон “Энэхүү төслийн хүрээнд хоёр сургуулийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжсэнд баяртай байна. Төсөл дуусаж байгаа боловч энэ нь бидний хамтын ажиллагааг улам бэхчүүлэх гүүр боллоо. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд багш, ажилчин, оюутнуудыг чадавхжуулах солилцоо, профессоруудын хамтарсан судалгаа зэргийг төлөвлөж, үр дүнтэй хэрэгжлээ. Цаашид хоёр сургуулийн төдийгүй Монгол, Солонгос улсын хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэж байна” гэсэн юм.

У Сэ Вон

Төслийн хүрээнд МХТС-д өндөр түвшний 10 сургалт, судалгааны лаборатори байгуулж, сургалтын болон судалгааны орчныг шинэ шатанд гаргалаа.

Эдгээр лабораторийн зарим нь Монгол Улсад төдийгүй Азийн өндөр хөгжилтэй орнуудад ч ховор байдаг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор бүтжээ. Өндөр бүтээмжтэй тооцооллын лабораторид хиймэл оюун, их өгөгдлийн олон төслийг хийж байгаа бол Радио давтамжийн лабораторийг улсын хэмжээний итгэмжлэгдсэн лаборатори болгох ажил төгсгөлийн шатандаа явна.

А.Эрдэнэбаатар

Энэ тухай ШУТИС-ийн МХТС-ийн профессор, төслийн зохицуулагч А.Эрдэнэбаатар “Судалгааны чадавхыг бэхжүүлэхийн тулд материаллаг бааз, лаборатори, судалгааны орчин маш чухал. Тухайлбал, Монголд өмнө нь Радио давтамж, антенны лаборатори байгаагүй. Өндөр өртөгтэй, үндэсний хэмжээнд ач холбогдол бүхий лаборатори учраас цаашид үндэсний хэмжээний итгэмжлэгдсэн лаборатори болгохоор холбогдох баримт бичгийг боловсруулж, төрийн байгууллагуудад хүргүүлээд байна” гэв.

Түүнчлэн Монгол-Солонгосын багш, судлаачдын хамтарсан 22 эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж, WoS-ын SCIE индекстэй сэтгүүлүүдэд 30 гаруй өгүүлэл хэвлүүлээд байна. Үүний сацуу бакалавр болон магистрын түвшний сургалтын 20 хөтөлбөрийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилж, оюутнуудын суралцах, дадлага хийх, судалгаа шинжилгээ явуулах боломжийг өргөжүүлжээ. Мөн 15 багшийг Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, найман хичээлийн агуулгыг 100 хувь цахим хэлбэрээр явуулахаар хөгжүүлж, өнгөрсөн хичээлийн жилээс ашиглаж эхэлсэн юм.

Бэтэг өвчний үе шатыг хиймэл оюун, машин сургалтаар таних зөв аргачлалыг системчилжээ

Жон Инь Ён

ШУТИС дээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь гүйцэтгэл, үр өгөөжөөр КОЙКА байгууллагад өндрөөр үнэлэгдэж байгаа бөгөөд төслийн концепц болох "МХТС-ийн чадавх бэхэжвэл мэдээлэл холбооны технологийн салбарын хөгжил, өрсөлдөх чадвар сайжирна.

Үүнийг дагаад бусад салбарын бүтээмж, үр ашиг нэмэгдэж, Монгол Улсад цахим шилжилт, инновац өндөр түвшинд гарч, эрчимтэй хөгжлийн замд гарна” гэсэн хөгжлийн логик гинжин холбоос байлаа гэж дүгнэж болно.

Үүнийг КОЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Жон Инь Ён онцлон төслийг хамтран хэрэгжүүлсэн хоёр их сургуулийн баг хамт олонд талархал илэрхийлсэн юм. Мөн тэрээр “Анх төслийн хүрээнд 10 судалгааны ажил хийхээр төлөвлөж байсныг давуулан биелүүлж, 22 судалгааны ажлын ард гарчээ” хэмээсэн юм. 

Ц.Тэнгис

Эдгээр судалгааны тухай тодруулбал, ШУТИС-ийн МХТС-ийн Электроникийн тэнхимийн багш, дэд профессор Ц.Тэнгис “Манай баг КОЙКА төслийн хүрээнд уул уурхайн чиглэлд хүний байршил тогтоодог систем, мөн анагаах болон автомат үйлдвэржилтийн чиглэлд хүний тархины тохиог боловсруулах замаар тодорхой юмсыг удирдах боломжтой болгох судалгааны ажлуудыг хийсэн. Энэ нь хүний өдөр тутмын ажлыг хөнгөвчлөхөөс гадна аюултай нөхцөлд роботын систем орж ажиллах бололцоог гаргаж байна. Өөрөөр хэлбэл, судалгааныхаа үр дүнг бодитоор хэрэгжүүлэх боломжийг КОЙКА төсөл бүрдүүллээ. Түүнчлэн олон улсад хөгжиж буй жолоочгүй систем, хүн төрхт робот зэргийн судалгаа хийх боломж илүүтэй бүрдсэн бөгөөд энэ нь зөвхөн профессоруудаар хязгаарлагдахгүй бакалавр, магистр, докторын ангийн оюутнуудад нээлттэй юм” гэсэн бөгөөд манай судлаачид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааг эх орондоо хийж байна.

Мөн дээрх боломж оюутнуудад ч бүрдсэн бөгөөд тус сургуулийн Мэдээлэл технологийн тэнхимийн магистр Т.Түвшинсайхан бэтэг өвчний үе шатыг хиймэл оюун, машин сургалтаар таних зөв аргачлалыг системчилжээ. Энэ нь дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой тус сургуулийн багш, судлаачдын судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт болсныг илтгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 172 (7914)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Гадаад улсын иргэн хүчиндсэн...
Оюу толгойн төслийн зардлыг...

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

Kuzmo 2026-09-14

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

3 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах