• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Мэдэгдэл НОРОВын Алтанхуягт

Эрдэнэтчүүдийг хуураад ч гэсэн УИХ-ын гишүүн болсонд юутай ч баяр хүргэе.

Чи өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчныг ашиглаж миний нэр төрд халдаж, намайг гутаахыг олон удаа оролдож байсан ч би идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэдэгчлэн дуугүй байлаа. Харин өчигдөр УИХ-ын индрийг ашиглаж нэр төрд бүдүүлгээр халдсаныг харин тэвчихгүйгээ мэдэгдэж байна.

Нэгэн зүйл. Шинэ Ерөнхий сайдаа дөрөөнд нь сүү өргөн томилдог бэлгэ дэмбэрэлтэй чуулганы өдөр Монгол төрийн индрээс баялаг бүтээж яваа иргэн рүүгээ атаа хорслоор дайрч чалчсанд чинь гүнээ харамсаж байна. Алтанхуяг аа, ямар дуусдаггүй хонзогнол, бас шунал  вэ. Гудамжны чавганц уу, чи.

Монгол бол төртэй, засагтай, хуультай, ёс дэгтэй, иргэдээ хууль зөрчиж, хулгай хийвэл шийтгэдэг, тэмцдэг, засдаг улс аа. Чи намайг Элбэгдоржтой нийлж овоолго хулгайлж, ашиглаж байгаа мэтээр худал ярьсаар ирсэн. Энэ хоёр хүн бизнесийн ямар ч холбоогүй гэдгийг чи мэдсэн ч шуналынхаа төлөө мэдээгүй царайлж, гүтгэж яваа. Чи намайг овоолго хулгайлж, ашиглаагүй гэдгийг анхнаас нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч гүтгэсээр буйг учир мэдэх хүмүүс бүгд аль хэдийнээ мэдэх болсон. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагынхан манай үйлдвэрийг шалгаад ямар ч хууль зөрчөөгүй гэдгийг тогтоосон. Ах дүү та хоёрын гүтгэлэг, матаасын “буянаар” би сүүлийн 20 жилийн амьдралаа “цусаа шинжлүүлэх” хүртэл шалгуулж, нэр цэвэр гэдгээ баталсан.  

Ер нь хүний нэр төрд халдаж, хууль хяналтын  байгууллагынхнаар чулуу хөөлгөж,  үргүй зардал чирэгдэл хохирол учруулсан Алтанхуяг мэтийн хүмүүсээр хохирлыг нь барагдуулдаг хуультай болмоор байна гэдгийг шинээр сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүдэд энэ далимд хэлье. Алтанхуяг ахынхаа бутач хүүхэд Цэвэгжав гэгчтэй нийлж, миний нэр төрд халдан хууль хяналтынхныг мөн ч их чирэгдүүлж байна даа. Яг үнэнийг хэлэхэд Цэвэгжав гэгч автын инженер манай үйлдвэрт хөдөлмөрийн гэрээгээр 1 жил 2 сар ажиллаж байгаад сайн дураараа халагдаж, Н.Алтанхуяг ахынхаа татаасаар Эрдэнэс Тавантолгойн дэд захирлаар 4 жил ажилласан этгээд. Манай компани гадаадаас авсан бизнесийн зээлээ төлөөд дууссаны маргаашнаас Алтанхуяг дүүтэйгээ хамсан авд гарсан гэж хэлж болно. Тэрбээр 7.8 тэрбум төгрөг, 10 хувь өг гэж нэхэх болсон. Ийм хүний шантаажилснаар хувьцаа өгвөл шударга болж, хулгай хийгээгүй болох уу. Дэндүү эндүүрч байна. Ичиж амьдраач. Намайг “хулгайлсан” гэчхээд надаас мөнгө нэхэж байгааг юу гэж ойлгох вэ.

Нэгэн зүйл. Алтанхуяг чи Ерөнхий сайд байхдаа манай үйлдвэрийг хаягдал овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бизнесийн ийм сайн жишгийг төр засаг дэмжих болно гэж хэлж байснаа мартаагүй л байх ёстой. Манай компани чам шиг төрийн сангаас нэг ч төгрөг авалгүй, хулгай хийж, худлаа ярилгүй, өндөр хүүтэй арилжааны зээл авч, 100 хувь эрсдэл үүрч, Эрдэнэтийн балансаас хасагдсан байсан, хаягдал овоолгыг түшиглэн гидрометаллургийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж, таван жилийн дотор Эрдэнэт хотод 230 хүнийг ажлын байраар хангаж, дотоодын 806 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажиллаж, улсын төсөвт  200-аад тэрбум, Эрдэнэт үйлдвэрт 15 тэрбум төгрөг төлөөд байна. Манай үйлдвэрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчид жилийн 30 хувийн баталгаат ашигтай, улирал бүр ногдол ашиг авдаг давуу эрхийн хувьцаа эзэмшиж байгаа. Ингэж хаягдал ашиглаж баялаг бүтээгээд татвар төлж, ажилчдадаа баталгаатай хувьцаа эзэмшүүлж байгаа компанийг Монголоос олоод ир дээ.

Ерөнхий сайд байсан хүн хувьцаа, татвар, ногдол ашиг гэсэн эдийн засгийн энгийн ойлголтгүй гэдгээ олон түмэнд харуулж байгаад өмнөөс чинь ичих юм. Чамайг олон жил дэмжиж байсандаа гутарч байна. Харамсаж байна.

Нэгэн зүйл. Алтанхуяг аа, хоншоортой юм бол халз мэтгэлцье. Бүрэн эрхээсээ түдгэлзчих. Тэгээд би зэсийн үйлдвэрээ, чи жуулчны бааз, чацарганы үйлдвэрээ нэгэн зэрэг ажлын хэсэг, мэргэжлийн хяналт, хэвлэл мэдээллийнхэнд үзүүлж, шалгуулья. Намайг гүтгээд байхаар хүмүүс надад чиний тухай зөндөө мэдээлэл өгдөг болсон. Тэр бүгдийг яримааргүй байна. Увс аймгийн Засаг дарга Увс аймагтаа чацарганы үйлдвэр барьж өгөөч гэсэн хүсэлт тавихад аймагт биш өөртөө барьсан гэж гомдоллохыг би сонссон. За яахав, өөртөө барьж болно л доо.  Гэтэл хүнсний үйлдвэрээ  Улаанбаатарын хамгийн их радиацитай цэгт, улсын онцгой обьект болох цахилгаан станцын хашаан дотор хэний зөвшөөрлөөр, яаж барьснаа шалгуул. Өөрөө физикийн багш бил үү?

Мөн нийслэлчүүдийн ундны усны ундрага, хүүхэд багачуудын туулж, сэлдэг Туул голын бэлчир дунд хэний зөвшөөрлөөр жуулчны бааз барьснаа бас шалгуул. Туул голыг баас шээс, нус цэрээр бохирдуулж, нийтийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлж барагдуулбал шудрага бус уу.

Хүн эвдэрснийхээ хэрээр сэтгэдэг гэдэг Орос ардын зүйр үг байдаг. Агаарын бохирдлыг бууруулах гэж төр засаг хичээж байхад чи түүхий нүүрсний панз хийж,  хууль зөрчсөн хэргээр хэчнээн хүнийг хөлдөө чирж хохироосныг бүгд мэднэ. Чи Ерөнхий сайд байхдаа л Зэс эрдэнийн хувь компанийг ажиллуулна гээд хөөрцөглөөд байсан. Хаана байна? Эднийд ч овоолго өгсөн. Задгай амлах, ажил хийх хоёр тун өөр шүү.

            УИХ-ын сонгууль болж, шинэ парламент бүрдлээ. Боловсролтой, мэдлэгтэй залуучууд олонтой УИХ байгуулагдлаа гэж харж байна. Алтанхуяг аа, чи өөрийнхөө бааз, үйлдвэрийг шинэ гишүүдэд үзүүл. Тэгээд манай үйлдвэрийг ч үзүүл. Хэн нь юу хийснийг зүгээр л ойлгох болно.

Нэгэн зүйл. Миний амь, амьдралын зарчим бол үнэн, зөв амьдрах. Үнэнийг туг болгож явах сургаальтай удам судартай хүний хүүхэд, би. Хаана ч хэлнэ. Хүнийг битгий өөртэйгөө адилхан бод. Ерөнхий сайд байсан хүн шиг бай. Чиний хэлээд байгаа шиг хахаж цадталаа идсэн юм надад байхгүй. Би бусдын, нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж ирсэн, одоо ч ажиллаж байгаа. Намайг үнэний бурхан хамгаалж байдаг. Байгаль орчинд ээлтэй,  орчин үеийн өндөр технологиор ногоон зэс үйлдвэрлэж, гарсан ашгаар нь Монголдоо анхны нунтаг металлын үйлдвэр барьж байна. Монголдоо анхны, хөлдөө каньки углаж үзсэн хүн бүрийн Мөрөөдөл биелэх мөсөн өргөө ордон барьж байна. Улс орон ингэж байж хөгждөг юм. Над шиг, манай гэр бүлийнхэн шиг бүтээлч хүмүүс улс орны хөгжлийг урагшлуулдаг юм. Тийм хүмүүсийг адлах биш, дэмждэг төр засагтай улс хөгждөг юм. Чи мэдэхгүй ч бусад хүмүүс мэднэ.

Манай үйлдвэрийн ашиглаж байгаа овоолго бол исэлдсэн, ядуу агуулгатай, Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй учраас Эрдэнэт үйлдвэрийн балансаас хасагдсан байсан овоолго гэдгийг дахин хэлье. Манай катодын зэсийн үйлдвэрийг төр, засгийн олон хүн ирж үзсэн. Бүгд баяр хүргэж, талархдаг. Хууль хяналтын байгууллагынхан ч ирж шалгасан. Үнэнийг тогтоосон. Үйлдвэр маань хэвийн ажиллаж байна.

Ерөнхий сайд байсан, одоо УИХ-ын гишүүн болсон хүн төрийн ариун индрийг ашиглан хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө иргэдийг худал мэдээллээр төөрөгдүүлж байгаа зэрэг бусармаг үйлдлийг чинь шалгуулахаар УИХ-ын Ёс зүйн хороонд хандах болно. Мөн миний болон компанийн бизнесийн нэр хүндэд халдсан хэргээр хуулийн байгууллагад хандаж, шалгуулна.

Пунцагийн ЦАГААН,

2020-07-02

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ИРГЭД WWW.ERUUL.GEREGE.MN САЙТААС ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАГ АВЧ, ҮЙЛЧЛҮҮЛНЭ
Сөүлээс ирсэн иргэдийг "Зүчи", "Мичид-2", "Наранбулаг"-т тусгаарлажээ
Өнгөрсөн шөнө зам тээврийн осол гарсан байна
Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Намууд
  • •Ярилцлага
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Сурвалжлага
  • •Байнгын хороо
  • •Яам
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Баяр наадмын талбайд хуушуур...
Баяр наадмын бэлтгэл ажлыг...

Мэдэгдэл НОРОВын Алтанхуягт

2020-07-03

Сэдвүүд : #Фото мэдээ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ИРГЭД WWW.ERUUL.GEREGE.MN САЙТААС ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАГ АВЧ, ҮЙЛЧЛҮҮЛНЭ
Сөүлээс ирсэн иргэдийг "Зүчи", "Мичид-2", "Наранбулаг"-т тусгаарлажээ
Өнгөрсөн шөнө зам тээврийн осол гарсан байна
Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-01-16)

16 цагийн өмнө өмнө

ИРГЭД WWW.ERUUL.GEREGE.MN САЙТААС ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАГ АВЧ, ҮЙЛЧЛҮҮЛНЭ

16 цагийн өмнө өмнө

Лос Анжелес Лейкэрс улирлын 11 дэх хожлоо байгууллаа

17 цагийн өмнө өмнө

Сөүлээс ирсэн иргэдийг "Зүчи", "Мичид-2", "Наранбулаг"-т тусгаарлажээ

18 цагийн өмнө өмнө

Өнгөрсөн шөнө зам тээврийн осол гарсан байна

19 цагийн өмнө өмнө

Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа

20 цагийн өмнө өмнө

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа

20 цагийн өмнө өмнө

Өмнөговь аймгийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ

20 цагийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: Өргөжүүлсэн тандалтад хамрагдсан зургаан хүнээс халдвар илэрсэн

20 цагийн өмнө өмнө

Онцгойгийн алба хаагчид “Старекс” автомашиныг бүрэн тоноглож, дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгожээ

20 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

20 цагийн өмнө өмнө

Өдөртөө 16-18 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Туваан: АН-ын өмнөх даргад биш шинэ даргад тамгаа хүлээлгэж өгнө

1 өдрийн өмнө өмнө

Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас "Шөнийн цагаар хүүхэд уйлсан, үймүүлсэн" гэж хариуцлага тооцож байгаагүй

1 өдрийн өмнө өмнө

“Pfizer” вакцин тариулсан 23 хүн нас баржээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг сарын хугацаанд нийслэлд 1 сая 463 мянга гаруй иргэн QR код уншуулжээ

1 өдрийн өмнө өмнө

Бэн Симмонс трипл дабл гүйцэтгэж баг нь хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Доха Мастерс 2021 тэмцээний цэвэр ялалтуудын бичлэг

1 өдрийн өмнө өмнө

Монгол эрдэмтэд эдгэрсэн иргэнд дархлаа тогтсон эсэхийг шинжлэх оношлуур бүтээжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа ХҮН-ын даргаасаа бууж, Т.Доржхандыг сонгожээ

1 өдрийн өмнө өмнө

М.Уранцэцэг “Доха Мастерс 2021”-аас хүрэл медаль хүртсэн бичлэг

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

1 өдрийн өмнө өмнө

Шинжилгээний цаг авах заавар

1 өдрийн өмнө өмнө

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

1 өдрийн өмнө өмнө

Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулна

1 өдрийн өмнө өмнө

QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

1 өдрийн өмнө өмнө

Дуудлага худалдаагаар борлуулах азын дугааруудыг зарлажээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалтыг нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

“Сахилгын хорооны гишүүдийг УИХ томилсноор шүүх засаглал хараат болно”

САНАЛ БОЛГОХ
2021-01-10 өмнө

М.Уранцэцэг Гинессийн номонд бичигджээ

2021-01-11 өмнө

Д.Сумъяа тэмцээнээ өндөрлүүллээ

2021-01-11 өмнө

НИЙСЛЭЛЭЭС ГАРАХ, ОРОХ ХӨДӨЛГӨӨНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2021-01-13 өмнө

Б.Энх-Амгалан: Аж ахуй эрхэлж байсныхаа оронд хөлсний ажилчин болсон нь дээр юм байна

2021-01-13 өмнө

Сиксерс нэмэлт цагт Хитийг буулгаж авлаа

2021-01-11 өмнө

М.Уранцэцэг “Доха Мастерс 2021”-аас хүрэл медаль хүртлээ

2021-01-11 өмнө

Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулгын алдаа, буруу бодлогыг ардчилсан орны иргэний хувиар хэлж болохгүй гэж үү

2021-01-13 өмнө

Жеймс Харден: Гэвч нөхцөл байдал буруугаар эргэчихээд байна

2021-01-11 өмнө

МУГТ М.Уранцэцэг торгуулийн тойрогт барилдана

2021-01-13 өмнө

УЕПГ: С.Баярын АНУ дахь хөрөнгийг хураан авах ажил үргэлжилж байна

2021-01-11 өмнө

МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

2021-01-11 өмнө

“Доха Мастерс 2021” эхний өдөр манай улсаас хоёр тамирчин медалийн төлөө өрсөлдөнө

2021-01-11 өмнө

Ё.Басхүү В хэсгийн аваргын төлөө БНСУ-ын бөх Ан Баултай барилдана

2021-01-13 өмнө

Хакүхо М.Даваажаргал эдгэрч эмнэлгээс гарчээ

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

2021-01-11 өмнө

Г.Хэрлэн С хэсгийг тэргүүллээ

2021-01-13 өмнө

Г.Алтанабагана торгуулийн тойрогт барилдана

2021-01-13 өмнө

ХСҮТ мэс засалд ашиглах өндөр үнэтэй хэрэгслийн өртгийн 25 хувийг иргэдээс авах шийдвэрээ цуцаллаа

2021-01-11 өмнө

Ё.Басхүү торгуулийн тойрогт ОХУ-ын бөх Арам Григорянтай барилдана

2021-01-11 өмнө

Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдаваа: Ардчилсан намд түр зуурын үл ойлголцол л үүсээд байна

2021-01-13 өмнө

Өнөөдөр Дохагийн дэвжээнд манай улсаас хоёр тамирчин барилдана

2021-01-12 өмнө

Г.Одбаяр дэлхийн аварга Японы Соичи Хашимотод ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Сургуулийг хаасан нь эцэг эхчүүдийн ажилгүйдлийг нэмэгдүүлсэн

2021-01-11 өмнө

Эрх баригчид хүсвэл зээлийн хүү буурч, өрх бүрд сая төгрөг очно

2021-01-13 өмнө

Вакцинд эхний ээлжинд хамрагдах хүмүүсийн судалгааг гаргаж байна

2021-01-12 өмнө

“Доха Мастерс 2021” тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас 5 бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

С.Баяраас зургаа, С.Баярцогтоос дөрвөн тэрбум төгрөгийг улсын орлого болгов

2021-01-12 өмнө

Б.Ганхайч тэмцээнээ өндөрлүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах