• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Баатарцогт: Эрдэс, баялгийн салбарт хувийн хэвшил, төрийн байгууллага гэж ялгаварлаж болохгүй

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Баатарцогттой  манай сэтгүүлч уулзаж,  ярилцсан байна. Түүнийг   мэргэжил нэгт нөхөд нь уул уурхайн салбарын  хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамгийн их хүчин зүтгэсэн хүн хүндэлдэг юм билээ. 
 
-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  гадны хөрөнгө оруулагчидтай бүхий л талаар, ялангуяа уул уурхайн салбарт  хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.   Ерөнхий сайдын эл мэдэгдэл  гадны хөрөнгө оруулагчдад таатай сонсогдож байгаа ч хууль, эрх зүйн орчин нь таатай байж чадах эсэхэд эргэлзсэн хэвээр байгаа? 

-Монгол Улс   эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ 2014 онд баталсан. Энэ нь 2025 он хүртэлх манай салбарын бодлого,  хөгжлийн загвар, чиг хандлага тавьсан зорилтоо ямар үе шаттайгаар  хэрэгжүүлэх вэ гэдгийг нарийвчлан тусгаж өгсөн  хөгжлийн баримт бичиг юм. Хууль, эрх зүйн  орчныг улам  боловсронгуй болгох тухайд хэд хэдэн зүйл тусгагдсан байгаа.  Жишээ нь, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох,  геологи уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татахад  эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага  тулгарч буй. Түүнчлэн  геологи, уул уурхай эрдэс баялгийн салбарын боловсон хүчнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэшсэн байх гэх  зүйл заалтыг  бодлогоор  тусгасан. Үүнээс гадна геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг боловсронгуй болгох олон улсын  жишигт нийцсэн дата мэдээллийн сан бий болгох.
 
Тэрхүү  мэдээллийн санг үндэслээд олон улсын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдэх учиртай юм. Энэ мэтчилэн салбарын хөгжил, хууль эрх зүйн орчныг улам  боловсронгуй болгохуйц зүйлүүдийг  хуульчилж өгсөн. Мөн төрөөс эрдэс, баялгийн салбарт баримтлах бодлогыг  хэрэгжүүлэхдээ хувийн хэвшил, төрийн байгууллага гэж ялгаварлаж үзэхгүй байх гэсэн заалтыг шинээр суулгаж өгсөн байгаа.  Тодруулж хэлбэл,  геологи хайгуул,  ашигт малтмал, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг ялангуяа, гадны хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, ингэхдээ гадаадын хөрөнгө оруулагч, үндэсний хөрөнгө оруулагч гэж ялгаварлан үзэхгүй байх  эрх зүйн орчин бүрдэх юм. 

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болсон нь хэл ам дагуулсан тул зогсоосон. Энэ  ажил цааш  үргэлжлэх эсэхийг гадна, дотногүй  чих тавьж байгаа?

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг  2014 онд хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор  цахимаар дугаар олгож,  өргөдлийг нь цахимаар  олгосон дугаарын дарааллаар хүлээж авдаг болсон байсан.  Эдүгээ эл үйлчилгээ  тодорхой бус хугацаагаар зогссон. Ойрын үед  дээрх асуудлыг салбарын яамтай  ярилцаж шийдвэрлэнэ.  Цахим үйлчилгээтэй холбоотой гомдол гарах болсон тул хуульд зарим өөрчлөлтийг оруулсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг төрөөс тогтоож, түүнийгээ нийтэд ил тодоор  зарладаг болсон. Өөрөөр хэлбэл,  Засгийн газар оролцоно гэсэн үг. Үүний үр дүн  юу вэ гэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн  аж ахуйн нэгж болон иргэд хүссэн мэдээллээ  тэгш эрхтэйгээр нэгэн зэрэг  авах юм.  Хайгуулын тусгай зөвшөөрөл  хэрхэн авах вэ гэх мэдээлэл  нийтэд нээлттэй. Тэр бүү хэл,  тусгай зөвшөөрлийн өргөдлийг  хэзээ, хэдэн цагт  авах тухай мэдээлэл ч иргэдэд  нээлттэй,  ил тод болсон. 

-Гадны болон  дотоодын аж ахуйн нэгжийг ялгаврлан гадуурхахгүй гэх тухайд нэмэлт тайлбар өгнөүү?  

-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг гадны болон дотоодын хөрөнгө оруулалттай гэж ялгаварлахгүй байх  нөхцлийг  хуульчилж өгсөн нь бидний хувьд  чамлахааргүй ололт. Гагцхүү Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгж байна гэсэн шаардлагыг бидний зүгээс тавьж байгаа. Харин сонгон шалгаруулалт дээр арай өөр зарчмыг баримталж буй.Тодруулбал, сонгон шалгаруулалтыг  дээр дурдсанчлан Засгийн газраас тогтоосон тодорхой талбайд  олон  нийтэд нээлттэй зарлана.
 
Өмнө нь сонгон шалгаруулалтад  оролцох компаниудын хүсэлтийг комисс  хүлээж аваад сонгон шалгаруулалт хийдэг байв.  Эдүгээ  зарчмын томоохон өөрчлөлт орж,сонгон шалгаруулалтын оноог 100 хувь гэж үзэх юм бол 50 хувьд нь хамгийн өндөр үнийн санал өгсөн компанид 100 онооны 50 хувийг өгч байгаа. Үлдсэн 50 хувьд  нь тухайн компаний техник хэрэгсэл, материаллаг бааз,  боловсон хүчин болоод  хөрөнгө оруулалт, санхүүгийн  чадавхи, мэргэжлийн компани мөн бишийг нь харгалзаж үзээд  50 хүртлэх  оноо өгөх жишээний.
 
Ашигт малтмалын баялаг бүхий  дэлхийн улс орнууд ийм жишгээр явдаг. Сонгон шалгаруулалт  өнөөдөр ч явагдаж байгаа. Одоогийн байдлаар 50 орчим хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгочихоод байна. Сонгон шалгаруулалтыг цаашид үргэлжлүүлэн явуулах хэрэгцээ шаардлага буй.

-Урт нэртэй хуулийн хэрэгжилт шүүмжлэлд өртсөөр  байгааг та юу  гэж үзэж байна вэ.Засгийн газар зарим аж ахуйн нэгжид нөхөн олговор хүртэл өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн тал бий шүү дээ?   

- Урт нэртэй хууль батлагдсаны дараагаар маш олон тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн  үйл ажиллагаа  хязгаарлагдаж, зарим нь зогссон. Үүнтэй холбоотойгоор зарим аж ахуйн нэгжид нөхөн олговор олгох тухай  асуудал  хөндөгдсөн.  Мэдээж, нөхөн олговрын мөнгийг Засгийн газар гаргана.
 
Тэгтэл  боломжийн  хэмжээний нөөц баялаг  тэрхүү  хориглосон, хязгаарласан бүсэд байгаад байдаг. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж  гэмээнэ улс орны эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх  зайлшгүй шаардлагыг үндэслэн нөхцөл байдлыг дэнслэн зарим өөрчлөлтийг хийсэн.  Өөрчлөлтийн гол зарчим нь юу вэ гэхээр нэгэнт олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цааш нь  үргэлжлүүлье. Ингэхдээ  хатуу гэрээ, хэлцлийн дор үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэргээхээр болсон.  Тодруулбал,  хориглож хязгаарласан талбайд ашиглалт явуулах гэж байгаа аж ахуйн нэгжүүд байгалийн  нөхөн сэргээлтийг 100 хувь хийнэ. Технологийн хувьд  байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй  баталгаагаа 100 хувь гаргаж өгөх. Түүнчлэн усны эх бүхий  газарт ашиглалт явуулахгүй байх гэх мэтчилэн.
 
Харин энгийн хамгаалалттай бүсэд   50 метрээс дотогш үйл ажиллагаа явуулахгүй байх. Хуульд заасан  бүсэд  50 метрээс гаднах талбайд өндөр шаардлагын дор хамтарсан гэрээ байгуулснаар үйл ажиллагаа явуулж болно гэсэн зарчмын өөрчлөлтийг  хийсэн. Үүний үр дүнд хуулийн хэрэгжилтийн улмаас зогссон болон маргаан дагуулаад байсан асуудлыг үндсэнд нь шийдсэн төдийгүй тэр хэрээр  улсын эдийн засаг  сэргэхэд тодорхой хэмжээгээр нэмэр болж  чадсан.  Нөгөөтэйгүүр, ойлгомжгүй байсан зүйлүүд  тодорхой болж,  тусгай зөвшөөрөл  бүхий  компаниуд өөрсдөө нөхөн сэргээлтийн зардлаа  100 хувь даах ёстой гэдгээ ухамсарлаж тэр хэрээр үүрэг, хариуцлага нь ч тодорхой болсон. 

-Геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг боловсронгуй болгоно  гэж та онцоллоо. Боловсронгуй болгох гэдэг нь хэн бүхэнд  нээлттэй болж, хэн дуртай нь  мэдээллийн сан руу нэвтэрч болно гэсэн үг  үү, эсвэл? 

- Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын төрийн нууцын тухай хууль гэж бий.  Энэ хоёр  хуулийн хүрээнд геологийн зарим төрлийн мэдээлэл  улсын нууцлалын зэрэгт хамаардаг. Нууцлалын зэрэгт хамаарагдсан л бол мэдээлэл нээлттэй байх боломжгүй. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн  судалгааны ажил гэж байдаг. Энэ дотор миний ярьсан 50 маштабын зураг 1:200 маштабын геологийн зураг бусад геофизик, геохимийн,  нэгэнт улсаас  мөнгө зараад гүйцэтгэчихсэн  ажлын мэдээллүүд  нийтэд нээлттэй  хэвээр байгаа. Нийтэд нээлттэй байгаа мэдээлэл рүү орж сонирхохыг хүссэн хэн бүхэнд Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд байгаа геологийн фонд буюу мэдээллийн сан  нээлттэй.  Сонирхсон  иргэд  анхдагч тайланг авч үзэх эрхтэй.
 
Ийм байдлаар үйлчилж ирсэн. Үүнийг өөрчлөх шаардлага тулгарсан. Өөрөөр хэлбэл, нэгэнт хуулиар зөвшөөрсөн нээлттэй мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх, шаардлагатай бол олон улсад нээлттэйгээр англи болон бусад хэл дээр орчуулах,  хэвлүүлэх зайлшгүй  шаардлагатай болсон. Гэхдээ энэ ажил хоёр талтай. Эхнийх нь, Монголын геологийн салбарын хөгжлийн  түвшинг олон улсад гаргаж тавих давуу талтайгаас гадна гадаадын том хөрөнгө оруулагчдад  энэ улс геологийн нөөцийн  хувьд сонирхол татахуйц орон мөн үү, биш үү гэдэгт хариулт болохуйц  мэдээллээр хангах нөхцлийг бүрдүүлнэ.
 
Хөрөнгө оруулагчдын хувьд  геологийн мэдээлэл нь хэр үнэмшилтэй юм,  ил тод байж чадаж байна уу,  хэтийн төлөв нь ямар юм гэдгийг нь харж, судалж байж гэмээнэ  Монголд  орж ирэх эсэхээ шийддэг.  Энэ бүх зарчимд нийцүүлэн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд эрдэс, баялгийн мэдээлэл технологийн төв байгуулагдаж байгаа. Төвийн үйл ажиллагаа цаашид  улам бэхжиж, орчин үеийн дэвшилтэд технологийг  нэвтрүүлсэн нийтэд нээлттэй мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэйгээр  боловсруулдаг ийм нэгж байх ёстой гэж үзэж байгаа. 

-Эрдэс, баялгийн мэдээллийн сангийн үндсэн мэдээлэл нь өнгөрсөн  ХХ  зууны дундуур, улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын үр дүн байдаг. Сүүлийн жилүүдэд  нөөцийг шинэчлэн тогтоох асуудалд улс бус аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөрөнгө гаргаж байх шиг байна.  Ийм тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн тогтоосон нөөцийг ил тодоор зарлах, мэдээллийн санд  байршуулах нь   байгууллага, хувь хүний нууцад, өмчид халдсан үйлдэл биш үү?    

-Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийнхөө лиценз бүхий  талбайд хайгуул хийх, нөөцөө  тогтоох нь нэгэнт  хуулиар хамгаалагдсан байдаг.  Тэр утгаараа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээллийг нийтэд нээлттэйгээр цацах эрх зүйн хувьд  байж  боломгүй зүйл.  Харин манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа, дотоодын болоод олон улсын  хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд хөрөнгийн биржийн журмын дагуу хайгуулын ажилд  зарцуулсан хөрөнгө, тогтоосон нөөцөө нийтэд ил  тодоор мэдээлэх ёстой.  Хувийн компаниуд  мэдээллээ ил тод байлгах эсэх нь тэдний  асуудал.  Хууль, эрх зүй орчны хувьд  ч мэдээллийг ил тод байлгах, төрөөс энэ талаар  зарлах ёсгүй.  

-Стратегийн орж газрыг  тогтоох тухай асуудал хэсэг бужигнаснаа таг чиг болсон.  Энэ ажил ямар төвшинд яваа вэ? 

-Стратегийн ордуудын хил хязгаарыг нарийвчлан  тогтоох ажлыг  эцэслэж чадаагүй байна. Оюутолгой, тавантолгой ордуудын нөөц  тодорхой хэмжээгээр  лицензтэй талбай дотроо бүртгэгдсэн байгаа. Яг энэ хэсэг нь стратегийн орд,  үүнээс гаднах нь  стратегид хамрагдахгүй шүү гэж эцэслэн тогтоож  чадаагүй. Нэг талаас техникийн хувьд асуудалтайн дээр хууль, эрх зүйн орчныг нь тодруулах шаардлага  гарсан.  Өнөөдрийн байдлаар, стратегид  хамааруулсан ордуудын  нөөц баялгийг тухайн  лицентэй талбай дээр  тогтоогоод цэвэр стратегийн ордод хамааруулчихсан явж байх жишээний. 

-Бодит амьдралаас харахад Ази болоод Европийн хөрөнгө оруулагчдын  баримталж буй зарчим нь өөр өөр байдаг. Гадны хөрөнгө оруулагчдад өнөөдрийн нөхцөл байдалд ямар зөвлөгөөг өгөх нь  хамгийн том тус вэ?

-Монгол Улсын эрдэс баялгийн салбар бол тэргүүлэх ач холбогдолтой. Тийм  учраас УИХ, Засгийн газраас энэ салбарын эрх зүйн орчныг тогтвортой байлгая, ойлгомжтой ил тод байлгах тухайд ажилласаар ирсэн.  Эрдэс, баялгийн салбарыг томоор нь авч үзэх юм бол газрын тос, уул уурхай, геологийн хувьд  хууль, эрх зүйн орчин нь  харьцангуй ил тод нээлттэй,  ойлгомжтой  болсон.  Дээр нь эрх зүйн  орчин  нь харьцангуй тогтвортой гэж ойлгож болно.  Ашигт малтмалын тухай, Газрын тосны хууль болон бусад хуулиудаа бид  өөрсдөө савлуулаад байх  аваас нэг талаасаа хөрөнгө оруулагчид, нөгөө талаас Монгол Улсын  дэлхийд  өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө. Энэ бүхнийг  ойлгосон учраас яам болон харьяа агентлагын зүгээс  зарчмын өөрчлөлтийг аль болох  хийхээс татгалздаг болсон. Өрсөлдөх чадвараар  Ази, Африк, Өмнөд Америкийн улсуудтай харьцуулахад хөрөнгө оруулагчид  Монгол Улсыг  нэлээд сайн хуультай оронд тооцдог.  Тэр хэрээр  өрсөлдөх чадвартай хэмээн үнэлэгдэх болсон.  Ялангуяа, манай улсын  татварын орчин гадныханд маш тааламжтай.  Сүүлийн хэдэн жил  алтны  салбарт  Монгол Улс  маш тааламжтай,  өрсөлдөх чадвартайд тооцогдож буй.  

-Ашигт малтмал, Газрын тос хоёр  нэг бодлогод зангидах боллоо. Үр дүн нь ямар байх бол? 

-Өмнө нь тус тусдаа агентлаг байсан.  Засгийн газрын бүтцэд нэгдсэн нэг агентлагт багтсан.  Хоёулаа  улсын эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулсаар  ирсэн салбар. Энэ хоёрт ижил төстэй,бие биетэйгээ гарцаа байхгүй уялдах шижмүүд бий. Орон нутгийг дэмжих, байгаль экологи, нөхөн сэргээлт, дээрээс нь хамгаалалт, хөдөлмөрийн  аюулгүй байдал гээд олон асуудалд  нэгдсэн нэг бодлогоор хандах боломж байдаг. Нөгөө талаас геологи гэдэг талаас нь  харж үзэх юм  бол газрын тос болоод бусад ашигт малтмалын тухайд геологийн нэгдсэн сан гэдгээрээ нэгдэх зайлшгүй шаардлага тулгарсан.  Эцэст нь хэлэх юм бол  Монгол Улсад эрдэс, баялгийн салбар  нэг бодлогоор,  өөр хоорондоо уялдаа холбоотой явах ёстой.  Үр дүн нь эрдэс, баялгийн салбарын  мэдээллийн сан нэгдсэн болох гэдгээрээ илүү ач холбогдолтой юм.  Газрын тосны олборлолт явуулж байгаа талбайтай уялдуулан  дэд бүтэц болон  уул уурхайн асуудлыг  бодлогоор  нэгдсэн нэг төлөвлөлтөп  нийцүүлэх боломж бүрдэнэ.  

-Бороогийн алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал ойрын үед шийдэгдэх болов уу. Засгийн газрын байр суурь ямар байгаа бол?

-Одоогоор тодорхой хэлэх зүйл  алга. Стратегийн ордод хамааралтай учраас төрийн захиргааны төв байгууллагын эрхийн асуудал. 

-Та геологич  уу  эсвэл  эрхзүйч байгаад  уул уурхайн салбарт  мэргэшив үү? 

-Би бол  геологич. Ашигт малтмалын хайгуулаар мэргэшсэн  геологич. Төрд алба хашихаас өмнө  Монголд үйл ажиллагаа явуулдаг  гадны компанид ажиллаж байгаад  Мэргэжлийнхяналтын ерөнхий газарт мэргэжлээрээ ажиллах болсон. Ажил үүргийн дагуу уул уурхайн салбарын хууль, эрх зүйн чиглэлд илүү их дадлага туршлагыг хуримтлуулсан гэж хэлж болно. Үйлдвэрлэл дээр ажиллаж байсны хувьд алдаа дутагдал, хүндрэл бэрхшээл хаана  байдгийг нь би  мэднэ. Сүүлийн дөрвөн  жил  бодлогын яаманд ажиллахдаа  өөрт учирч байсан хүндрэл бэрхшээлтэй  асуудлуудыг бодлогын хүрээнд хэрхэн  яаж шийдвэрлэх ёстой юм бэ гэдэг дээр нэлээд анхаарч ажилласан. Энэ хүрээнд мэргэшсэн гэхгүй ч  тодорхой хэмжээний мэдлэг, туршлага  хуримтлуулжээ. 
 
-БНМАУ геологичдоо голдуу ЗХУ-д бэлтгэсэн байдаг. Таны тухайд? 
 
-Би 1997 онд МУИС-ийг төгсч улмаар  2000-2006 онд ХБНГУ-д байгаль орчин геологийн чиглэлээр магистр, Ашигт малтмалын хайгуулын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.  Миний эцэг  Х.Балдорж нь  нэр хүндтэй  геологич байлаа. Салбарын хөгшчүүл бол аавыг минь андахгүй.  Тэгэхээр би  удам дагасан  геологич. Аавыгаа дагаж явсаар  энэ мэргэжилд дурлах болсон.  Их сайхан мэргэжил. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч
Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа
АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Тэрбум мод
  • •Ярилцлага
ХУРААХ
Л.Энх-Амгалан: Аудитын газар...
“Apple” I phone-7-оо танилцууллаа

Б.Баатарцогт: Эрдэс, баялгийн салбарт хувийн хэвшил, төрийн байгууллага гэж ялгаварлаж болохгүй

Чулуунцэцэг 2016-09-08

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч
Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа
АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2 цагийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

5 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

6 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

6 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

6 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

6 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

7 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

7 цагийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

7 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

7 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах