• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл, мөн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Мөн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталж, долоон хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаалаа. Үүнээс гадна Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д дахин өргөн барихаар шийдвэрлэсэн.

Мөн орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсээ намууд бүртгүүлсэн гээд олон үйл явдал өрнөсөн. Дашрамд дурьдахад, УИХ-ын ээлжит бус чуулганыг  өнөөдөр хаахаар боллоо. Өнөөдөр ээлжит бус чуулган сүүлийн хуралдаанаа хийж, төсөвт тодотгол оруулж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах юм. Тиймээс “Хэн юу хэлэв” булангаараа өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын талаар онцоллоо.

Б.Пүрэвдорж: Өрийн босгыг 88 хувь болгох гэж байна

/УИХ-ын гишүүн/

Сангийн яамнаас 2016 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Тэгвэл Төсвийн тодотголтой танилцсан АН-ын гишүүд дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэд зүгээр л дэмжихгүйдээ биш, дэмжиж болохгүй олон асуудал багтсан учраас эсрэг кноп дарж буйгаа илэрхийлсэн. Энэ талаар АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН-ын бүлэг санал нийлэхгүй байгаа шалтгаан нь төсвийн тодотгол боловсруулахдаа нийгмийг хоёр хэсэгт хувааж нэг хэсэг нь баян, нөгөө нь ядуу байх бодлого оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, дундаж давхаргыг байхгүй болгох бодлого оруулж ирсэн. Гэтэл нийгмийг авч явдаг, урагш хөтөлдөг хэсэг нь дундаж давхаргын хүмүүс байдаг. Тэднийг дэмжиж байж илүү амжилтанд хүрнэ. Харамсалтай нь, та нар ядуу байх ёстой гэдэг бодлогоор төсвийн тодотголыг боловсруулсан байгаа юм. Хоёрдугаарт, төсвийн тодотголд 430 тэрбум төгрөгөөр зардал нэмэгдсэн. Орлого олох гэж ажиллаагүй. Татварын бааз суурийг нэмэгдүүлэх бодлого огт тусгагдаагүй.

Дундаж давхаргынхан бол хувийн бизнестэй, тогтсон орлоготой, нэлээд хэдэн хүн ажлын байраар хангадаг. АН засаг барих хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээ авч байсан. Гэтэл өнөөдөр татвараар боож, хаах бодлого барих гээд байна. Үүнээс л хоёр намын хөгжилд хандах хандлага ямар их ялгаатай байгааг харж болно. Мөн тэтгэвэртэй холбоотой багц асуудал ард иргэдэд сөрөг нөлөөтэй. Төрийн алба баталгаатай байх үндэс нь цалин, тэтгэвэр, тэтгэмж юм.

Төрийн албанд тогтвортой ажилласан хүмүүс 12-36 сар хүртэл тэтгэмж авдаг. Үүнийг байхгүй болгох гээд байна. Насаараа багш хийсэн хүн тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж аваад, шаардлагатай зүйлдээ зарцуулахаар төлөвлөж байж болно. Эдгээр хүмүүсийн бодол дээр ус цацаж байна гэсэн үг л дээ. Хоёрдугаарт, хамтын тэтгэврийг болиулж, тэтгэврийн насыг уртасгаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн тэтгэвэр тэтгэмж, нийгмийн бодлоготой холбоотой эерэг зүйлсийг цуцалж байгаа тул төсвийн тодотголыг дэмжихгүй. Энэ тодотголыг Засгийн газар буцаан татаж авах ёстой” гэж, байр сууриа илэрхийлжээ.

Д.Хаянхярваа: 2016, 2017, 2018 он хүнд жилүүд байж магадгүй

/УИХ-ын гишүүн/

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-ын чуулганаар энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Ж.Эрдэнэбатын засаг энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд 26.9 их наяд төгрөг шаардлагатай байгааг хэлсэн. Засгийн газрын хөтөлбөр Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн таван үндсэн бүлэг, 381 заалтаас бүрдэж буй.

Тэгвэл УИХ дахь сөрөг хүчнийхэн болоод МАН-ын бүлгийн зарим гишүүн сонгуульд өгсөн амлалтаасаа ухарч байгааг шүүмжилж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Намын мөрийн хөтөлбөрт тусгасан бүх саналыг бүрэн утгаар нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад байнгын хороон дээр унасан. Та нар “Монгол хүн 2020” гэдэг мөрийн хөтөлбөр барьж орж ирээд 45 хамгийн чухал заалтыг хасаад явж байсан шүү дээ. Мөрийн хөтөлбөр дотор бид харин ч бүгдийг нь багтаасан.

Тэгж яривал мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх төсөв чинь улайчихаад байна. Та нар сонгуулийн өмнө зургаа, долдугаар сард нэг их наяд төгрөг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй авчихсан байсан. Төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөг. Бид харин үүнийг сайжруулахаар явж байна. 2016, 2017, 2018 он хүнд жилүүд байж магадгүй. Бид эхлээд унаж доройтсон эдийн засгаа сэргээмээр байна. Та ингэж хоосон улс төр хийж болохгүй. Ард түмэн таныг МАН-ын мөрийн хөтөлбөрийг шүүмжилж байна гэж харах байх. Бүгдээрээ хоосон улс төрөө орхиё” хэмээсэн юм.

Л.Энх-Амгалан: Өөриймсөг мөртлөө улс оронд төрийн ухаан дутаад байгааг л хэлчихсэн

/УИХ-ын гишүүн/

УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ гишүүн  С.Жавхлан “Эдийн засаг гэдэг эд юмаа засаад аваад явахыг хэлдэг. Тухайн үед 6000 зүйлийг өөрсдөө хийдэг байж. Уг нь чинээлэг хүн гэдэг чин элэгтэй хүнийг хэлдэг. Чин элэгтэй хүн хэзээ ч түмэн олноосоо юмаа харамладаггүй, аминчхан үзэл байдаггүй хүмүүсийг хэлдэг. Тиймээс том том эмнэлэг, цэцэрлэг шиг байшинтай хүмүүс чин элэг гаргаж хүүхдэд цэцэрлэг гаргаж өгөх хэрэгтэй.

Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг хараад байх юм. Авдраа уудал гэдэг түмэн олондоо хандахыг хэлнэ. Том том байшингуудаа болиод гэрээ бариад амьдарцгаа гэж уриалъя. Би үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй гэдэг үздэг. Та бүхэн манайд очоорой. Бүгдээрээ үлгэрлэж байж энэ бүхнээс гарна. Бөмбөгөр цагаан гэрээ бариад, хоёр үнээ, 20 ямаа, хонио хариулаад амьдраад байх цаг ирсэн. Б.Чойжилсүрэн ах та чин элэгтэй хүн. Чин элэгтэй байж чадахаа өөрөө харуулаарай. Мөн бүгд тал нутаг руугаа гаръя. Үүнийг тайлбарлахад маш их цаг хугацаа авна. Гэхдээ би бага багаар тайлбарлана даа” хэмээсэн. Тухайн үед түүний энэ үгийг гишүүд наргиан наадам болгоод өнгөрсөн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өчигдрийн хуралдаанд С.Жавхлан гишүүний бусад гишүүдээ монгол гэрт амьдраад үз гэсэн үгийг ихэнх нь инээж хүлээн авсан. Энэ үгийг шоолох хэрэггүй.

Монгол хүн гэрээ барихдаа газраа сонгож, шалаа тавих, тооно, хаалгаа уулын орой чиглүүлэх, ханаа дугуйлахаас эхлээд бүх юмыг нарийн учиртай бодож хийдэг. Төр барихад эдийн засаг, төрийн албаны чиг үүрэг, хууль засаглал, төрийн хүний сэтгэлээ засах чадвар гээд бүх зүйл яг үүнтэй адил цогцоор нийлж байж төр зөв оршино гэж боддог. Зөв барьсан гэр дулаан, салхинд хийсэхгүй, газраа зөв сонгосон бол цасанд даруулж, үерт автахгүй л дээ. 81 уньтай байх ёстой гэрт 800 унь хэрэггүй. Төрийн албыг ийм л болгосон. Өнгөц харвал хэдэн минутын үг мэт боловч ухаж бодвол олон юм бодогдохоор үг хэлжээ. Харих замд толгойд эргэлдсээр, хоолоо идсэн ч бодогдсоор. Өөриймсөг мөртлөө улс оронд төрийн ухаан дутаад байгааг л хэлчихсэн” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

А.Бямбажаргал: УИХ-ын шийдвэр парламентат ёсны хувьд халтай үйл явдал боллоо

/МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн ухааны доктор/

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас зарим хуулиудыг буцаах тухай тогтоол гаргасан. Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн ухааны доктор А.Бямбажаргал “Хууль тогтоох ажиллагаа өөрөө нарийн технологи буюу өөрийн гэсэн тодорхой үе шаттай байдаг. Эдүгээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль ёсоор юуны өмнө хууль тогтоох ажиллагаа нь хууль санаачлах эрх бүхий субьект санаачлах, улмаар түүнийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэж нэгдсэн хуралдаанд оруулах эсэхийг шийдэж, үүний дараагаар УИХ-ын нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэх, мөн байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх, зарчмын зөрүүтэй болон нэг асуудлаар хоёр өөр хуулийг төслүүд байвал тэдгээрийг нэгтгэн байнгын хороо төслийг хэлэлцэж УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн батлагддаг. Энэ нь хууль батлах процедур өөрөө хуульд нарийвчлан заасан олон үе шатыг дамжиж байж сая хууль батлагддаг болохын нотолгоо юм. Тэгвэл саяын УИХ-ын тогтоол угтаа бол дээрх шат дамжлагаар шүүгдэн нэгэнт батлагдсан хуулиудыг хуульд заагаагүй арга замаар буцаасан. Энэхүү үйл явдал Монгол Улсын парламентын түүхэнд хүчин төгөлдөр хуулийг хууль санаачлагчид нь буцааж буй анхны тохиолдол болж байгаагаас гадна парламентат ёсны хувьд халтай үйл явдал болж байна” хэмээн ярьжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •ММ-ын тодруулга
  • •Байнгын хороо
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
ХУРААХ
З.Нарантуяа: Зардлаа хамгийн...
Дарга ерөнхийлөгчтэй байх...

Хэн юу хэлэв

Энхцэцэг 2016-09-09

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

16 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах