• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дарга ерөнхийлөгчтэй байх сайхан юм аа

Монголын ард түмний 80 шахам хувь нь арай хийж есдүгээр сарын 1-ний өдрийн ард гарсан.   Их, дээд сургуульд элсэн суралцах хуваарь авсан хүү, охиныхоо сургалтын төлбөрийг төлөх гэж арга үйлээ барсан нэг хэсэг  байхад,  цэцэрлэг, сургуульд  зэрэг зэрэг явах хүүхдүүдийнхээ  хичээлийн бэлтгэлийг хангах гэж ээмэг бөгжөө барьцаат зээлийн газар тавиад ч мөнгө нь дутсаны улмаас ахлах ангид сурч байгаагийнх нь байгаагаар түр аргал гээд хойш тавин  тэвдэж сандарсан хүмүүс дээр өгүүлсэн 80 хувьд багтана.  

Энэ бол дундаж болон дунджаас доош  орлоготой иргэдийн амьдралын нэгээхэн дүр зураг.  Шинэ оюутан,  шинээр  цэцэрлэг, сургуульд элсэн суралцах хүүхэдтэй айл бүр их сандарсан байж ч мэднэ. Ядах нь ээ, цэцэрлэгийн хүрэлцээ муу учраас хандив хийгээд хахуулын  500 мянган төгрөгийг нэмж олох хэрэг гараа биз.   Ард түмэн ингэж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн үүр цайлгаж байхад хурдан морь уядаг нөхдийн үр сад болох залуучууд цахим ертөнцөд  “Морин спорт, залуу уяачдын холбооны  анхдугаар чуулган” ирэх сарын 7-8-ны өдрүүдэд  болох талаар зар тавьж,  сүржигнэж байх ч гэж дээ.  

Ингэж хэлэхээр монгол морины удам угшлыг сайжруулах, даншиг наадмыг өргөн хүрээнд нарийн дэг жаягтайгаар зохион байгуулах, ирлийз морийг цаашид уралдуулах эсэх, морины жүчээний стандартыг тогтоох гэхчилэн цаашид  дэлхийн жишигт нийцсэн морин тойруулгатай болж, түүгээр дамжуулан бооцоот уралдааныг зохион байгуулж олсон ашгаараа уяачдад олгодог бай шагналын хэмжээг нэмэгдүүлэх, морь нь түрүүлсэн уяачийн хөдөлмөрийг үзүүр түрүүнд үлдсэн бөхтэй адилтган гурваас таван өрөө байраар шагнадаг болох, хурдан морины хүч чадал, дархлаажуулалтад анхаарч хамгийн өндөр үнэтэй сайн  эм бэлдмэлийг оруулж ирэх гээд ярих зүйл их байна.  

Түүнчлэн  УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх уяачдын тоог нэмэгдүүлэх цаашлаад  Морин спорт уяачдын  холбооноос намын дарга, сайд, дэд сайд нар төрсөн, эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч энэ холбооноос төрөх ёстойг бүгдээрээ анхаарч,  сонгуулийн хандивыг эртхэн цуглуулах гэхчилэн аминд тулсан, шийдвэрлэвэл зохиох асуудлууд зөндөө байхад хэвлэлийнхэн юу гэж хуцаад байгаа юм гэх  байх л даа. Хэдийгээр  хэн юу  зохион байгуулах нь энэ цаг үед нээлттэй хэдий ч  эдийн засаг хямарч тэвдэж байхад  биеийн амраар мөнгө олдог  уяачид, бөхчүүд нийгмийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж,  нутаг усныхаа нэн ядуу өрхийн хүүхдүүдэд  сайхан сэтгэлийн тусыг хүргэдэгсэн бол ард түмэн  тэднийг ингэтлээ үзэн ядахгүй байсан байж мэднэ. 

Тэд дүн өвлийн  хүйтнээр ч адгуус хүүхэд хоёрыг зовоон морио уралдуулан түүгээрээ сэтгэлийн жаргал эдлэн, хурдлах шинжтэй  унага, даага, шүдлэн, удам сайтай гүүг үнэ цохин наймаалцаад зогсохгүй эдэлж хэрэглэж байгаа эмээл, хазаар, унаж яваа машин, өмсгөл зүүсгэлээрээ өрсөлдөн сүйдийг хийдэг юм гэнэ лээ.  Ингэж тансаглахынхаа оронд ядах нь ээ, хурдан мориныхоо хүүхдийн боловсролд анхаарах талаар хуралдаасай билээ. Өнөөдөр  улсын хэмжээнд  зургаан мянга гаруй  унаач хүүхэд бий гэсэн статистик үзүүлэлт байх юм. 

Энэ бол зөвхөн том том уяачдын морийг унаж уралдуулдаг хүүхдийн тоо. Тэдгээр хүүхдийн 10 хүрэхгүй хувь нь  сургуульд явсан болдог. Үлдсэн нь хүүхэд насаа  морины жүчээ, хор найруулж наймаа панз үсэргэсэн  мөнгөний уяачийн хатавчинд өнгөрүүлж буй.  Нэртэй зүстэй гэгддэг бусдаар морио уяулж шагнал, нэр алдрыг нь өрөө хүртдэг  уяачдын тухайд  өөрийнхөө хүүхдийг сургуулиас нь гаргаж  мориноос өөрийг мэдэхгүй болтол нь   айлын хатавчинд байлгасан нь юу л бол. Үнэндээ унаач хүүхдүүд гэдэг нь нэн ядуу айлын хөвгүүд голдуу байдаг нь нууц биш.  Архичин эцэг, эхээсээ дайжин  хоногийн хоолтой айлын хаяа бараадсан нь цөөнгүй.  Бодит амьдрал ийм л байна.  Тэгээд ч өмнө нь уяачид чуулж байна энэ тэр гэж дуулдаж байгаагүй санагдана. 

Эсвэл эдийн засаг гайгүй, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээгүй байсан тул тэдний хуралдахыг анзаардаггүй байсан юм болов уу.  Морин спорт уяачдын холбоо гэнэт л өнгөрсөн зунаас амь орж гэнэ.   Холбооны ерөнхийлөгч нь намын дарга,  УИХ-ын дарга  байх гоё  ч юм уу.   Мөнгөн бороо зүсэрч, түүнийгээ үрж  барахгүй болохоор чуулган нэрээр  наргиж цэнгэх, албан тушаалын наймаа хийлцээд л.  Тиймээс эгэл ардууд уяачидтай барьцаж, хамгийн том  Ерөнхийлөгчийг нь  нэн ядуу, орлого багатай иргэдийн холбоо байгуулж, тэргүүнээрээ сонгоё. Яагаад болохгүй гэж. Бидэнд уяачдаас илүү зовлон байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Хэн юу хэлэв
Күниэда Шинго: Би ялагдах дургүй

Дарга ерөнхийлөгчтэй байх сайхан юм аа

Чулуунцэцэг 2016-09-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Дарга ерөнхийлөгчтэй байх сайхан юм аа

Монголын ард түмний 80 шахам хувь нь арай хийж есдүгээр сарын 1-ний өдрийн ард гарсан.   Их, дээд сургуульд элсэн суралцах хуваарь авсан хүү, охиныхоо сургалтын төлбөрийг төлөх гэж арга үйлээ барсан нэг хэсэг  байхад,  цэцэрлэг, сургуульд  зэрэг зэрэг явах хүүхдүүдийнхээ  хичээлийн бэлтгэлийг хангах гэж ээмэг бөгжөө барьцаат зээлийн газар тавиад ч мөнгө нь дутсаны улмаас ахлах ангид сурч байгаагийнх нь байгаагаар түр аргал гээд хойш тавин  тэвдэж сандарсан хүмүүс дээр өгүүлсэн 80 хувьд багтана.  

Энэ бол дундаж болон дунджаас доош  орлоготой иргэдийн амьдралын нэгээхэн дүр зураг.  Шинэ оюутан,  шинээр  цэцэрлэг, сургуульд элсэн суралцах хүүхэдтэй айл бүр их сандарсан байж ч мэднэ. Ядах нь ээ, цэцэрлэгийн хүрэлцээ муу учраас хандив хийгээд хахуулын  500 мянган төгрөгийг нэмж олох хэрэг гараа биз.   Ард түмэн ингэж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн үүр цайлгаж байхад хурдан морь уядаг нөхдийн үр сад болох залуучууд цахим ертөнцөд  “Морин спорт, залуу уяачдын холбооны  анхдугаар чуулган” ирэх сарын 7-8-ны өдрүүдэд  болох талаар зар тавьж,  сүржигнэж байх ч гэж дээ.  

Ингэж хэлэхээр монгол морины удам угшлыг сайжруулах, даншиг наадмыг өргөн хүрээнд нарийн дэг жаягтайгаар зохион байгуулах, ирлийз морийг цаашид уралдуулах эсэх, морины жүчээний стандартыг тогтоох гэхчилэн цаашид  дэлхийн жишигт нийцсэн морин тойруулгатай болж, түүгээр дамжуулан бооцоот уралдааныг зохион байгуулж олсон ашгаараа уяачдад олгодог бай шагналын хэмжээг нэмэгдүүлэх, морь нь түрүүлсэн уяачийн хөдөлмөрийг үзүүр түрүүнд үлдсэн бөхтэй адилтган гурваас таван өрөө байраар шагнадаг болох, хурдан морины хүч чадал, дархлаажуулалтад анхаарч хамгийн өндөр үнэтэй сайн  эм бэлдмэлийг оруулж ирэх гээд ярих зүйл их байна.  

Түүнчлэн  УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх уяачдын тоог нэмэгдүүлэх цаашлаад  Морин спорт уяачдын  холбооноос намын дарга, сайд, дэд сайд нар төрсөн, эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч энэ холбооноос төрөх ёстойг бүгдээрээ анхаарч,  сонгуулийн хандивыг эртхэн цуглуулах гэхчилэн аминд тулсан, шийдвэрлэвэл зохиох асуудлууд зөндөө байхад хэвлэлийнхэн юу гэж хуцаад байгаа юм гэх  байх л даа. Хэдийгээр  хэн юу  зохион байгуулах нь энэ цаг үед нээлттэй хэдий ч  эдийн засаг хямарч тэвдэж байхад  биеийн амраар мөнгө олдог  уяачид, бөхчүүд нийгмийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж,  нутаг усныхаа нэн ядуу өрхийн хүүхдүүдэд  сайхан сэтгэлийн тусыг хүргэдэгсэн бол ард түмэн  тэднийг ингэтлээ үзэн ядахгүй байсан байж мэднэ. 

Тэд дүн өвлийн  хүйтнээр ч адгуус хүүхэд хоёрыг зовоон морио уралдуулан түүгээрээ сэтгэлийн жаргал эдлэн, хурдлах шинжтэй  унага, даага, шүдлэн, удам сайтай гүүг үнэ цохин наймаалцаад зогсохгүй эдэлж хэрэглэж байгаа эмээл, хазаар, унаж яваа машин, өмсгөл зүүсгэлээрээ өрсөлдөн сүйдийг хийдэг юм гэнэ лээ.  Ингэж тансаглахынхаа оронд ядах нь ээ, хурдан мориныхоо хүүхдийн боловсролд анхаарах талаар хуралдаасай билээ. Өнөөдөр  улсын хэмжээнд  зургаан мянга гаруй  унаач хүүхэд бий гэсэн статистик үзүүлэлт байх юм. 

Энэ бол зөвхөн том том уяачдын морийг унаж уралдуулдаг хүүхдийн тоо. Тэдгээр хүүхдийн 10 хүрэхгүй хувь нь  сургуульд явсан болдог. Үлдсэн нь хүүхэд насаа  морины жүчээ, хор найруулж наймаа панз үсэргэсэн  мөнгөний уяачийн хатавчинд өнгөрүүлж буй.  Нэртэй зүстэй гэгддэг бусдаар морио уяулж шагнал, нэр алдрыг нь өрөө хүртдэг  уяачдын тухайд  өөрийнхөө хүүхдийг сургуулиас нь гаргаж  мориноос өөрийг мэдэхгүй болтол нь   айлын хатавчинд байлгасан нь юу л бол. Үнэндээ унаач хүүхдүүд гэдэг нь нэн ядуу айлын хөвгүүд голдуу байдаг нь нууц биш.  Архичин эцэг, эхээсээ дайжин  хоногийн хоолтой айлын хаяа бараадсан нь цөөнгүй.  Бодит амьдрал ийм л байна.  Тэгээд ч өмнө нь уяачид чуулж байна энэ тэр гэж дуулдаж байгаагүй санагдана. 

Эсвэл эдийн засаг гайгүй, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээгүй байсан тул тэдний хуралдахыг анзаардаггүй байсан юм болов уу.  Морин спорт уяачдын холбоо гэнэт л өнгөрсөн зунаас амь орж гэнэ.   Холбооны ерөнхийлөгч нь намын дарга,  УИХ-ын дарга  байх гоё  ч юм уу.   Мөнгөн бороо зүсэрч, түүнийгээ үрж  барахгүй болохоор чуулган нэрээр  наргиж цэнгэх, албан тушаалын наймаа хийлцээд л.  Тиймээс эгэл ардууд уяачидтай барьцаж, хамгийн том  Ерөнхийлөгчийг нь  нэн ядуу, орлого багатай иргэдийн холбоо байгуулж, тэргүүнээрээ сонгоё. Яагаад болохгүй гэж. Бидэнд уяачдаас илүү зовлон байна.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

15 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах