Д.Уламбаяр
ХИС-ийн др.проф.
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхцаж байгаа нь бэлэг дэмбэрэлтэй үйл гэж хэлж болно. ХХI зууны эхний 20 жил хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиг хандлага, хүрсэн түвшин ямагт ахиж дэвжиж ирсэн гэдгийг онцлон тэмдэглэх учиртай. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2000 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо хойд хөршийн төрийн тэргүүний сүүлчийн айлчлалаас хойш 26 жилийн дараа Монгол Улсад анх удаа өндөр дээд түвшний айлчлал хийсэн нь хоёр орны харилцааг “зогсонги” байдлаас шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсон. Хуучин ЗХУ-ын үеэс уламжлагдаж ирсэн 11.7 тэрбум ам. долларын “их өр”-ийн үндсэн хэсгийг 2003 оны эцэст, үлдсэн хэсгийг 2010 оны сүүлчээр эцэслэн шийдвэрлэж, 2016 оны нэгдүгээр сард ОХУ соёрхон баталсан билээ. “Их өр”-ийг 98 хувиар хөнгөлөсөн нь асуудлыг буцалтгүй тусламжтай дүйцүүлсэн хэрэг болсон. Нөгөө талд Монгол Улсын эдийн засагт ямар ч дарамт үзүүлэхгүйгээр шийдвэрлэсэн явдал юм. Ийм боломж дахин давтагдахгүй болов уу. “Их өр”-ийн асуудлыг үлэмж хөнгөлөлттэй нөхцөлөөр нэг мөр шийдсэн нь Монгол Улсын олон улсын зээлжих зэрэглэлийн чансааг эрс дээшлэх нөхцөл бүрдэхэд эерэг нөлөө үзүүлж, өргөн утгаар нь авч үзвэл үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой байв.
1993 оны нэгдүгээр сард Москвад “Монгол Улс, ОХУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд гарын үсэг зурсан. Энэ гэрээ бол Монгол, Орос хоёр улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжиж, ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны дараахан байгуулсан анхны харилцаа, хамтын ажиллагааны цоо шинэ суурь гэрээ юм. 2003 оны зургадугаар сард Москвад хоёр орны харилцааг “сайн хөршийн уламжлалт түншлэл” гэж томъёолж, 2006 оны арванхоёрдугаар сард “Стратегийн түншлэл байгуулах Москвагийн Тунхаглал”-д гарын үсэг зурснаар Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг анх удаа хойд хөрштэй тогтоож, 2009 оны наймдугаар сард “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааны түвшинг шат ахиулсан чухал ач холбогдолтой үйл явдал болсон. 2014 оны есдүгээр сард “Иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр”-т Улаанбаатарт гарын үсэг зурсан нь хоёр улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болон дамжин өнгөрөх эрхтэй болсон нь хоёр талын бизнесийн болон бусад салбарын харилцааг өргөжүүлэхэд нэн ач холбогдолтой нөлөө үзүүлсээр байна.
2016 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо “Монгол Улс, ОХУ хоорондын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааны Замын зураглал болов. Владивосток хотноо уламжлал болон зохиож буй Дорнын эдийн засгийн форум нь хоёр талын хамтын ажиллагааны байнгын механизмын нэг хэлбэр болсон байна. Халхын голын ялалтын түүхт ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2019 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсоор айлчилж, энэ үеэр 21 зүйл бүхий “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г хугацаагүй байгуулсан нь хоёр улсын хооронд найрсаг харилцаа, итгэлцлийн түвшинг тод харуулсан нэн чухал үйл явдал болсон. 2020 оны есдүгээр сард Монгол Улсын Гадаад хэргийн сайдын Москвад хийсэн айлчлалын үеэр гэрээний батламж жуух бичигт гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэв.
ЕАЭЗХ-ТОЙ ЧХХ БАЙГУУЛАХ БОЛОМЖ, СОРИЛТ
Монгол, Оросын хооронд гааль, импортын тариф худалдааны талаар тусдаа яриа хэлэлцээ, гэрээ хэлэлцээр байгуулах боломжгүй. Учир нь ОХУ нь Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн учраас Монгол Улс энэ чиглэлд ОХУ-тай тусдаа дангаараа хэлэлцээр байгуулахгүй. Харин ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ) байгуулснаар Орос, Монголын худалдаанд учирч буй тулгамдсан асуудлууд үндсэндээ шийдэгдэх учиртай юм. Дурдсан чиглэлд 2020 оны есдүгээр сард Хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарч, хамтарсан судалгааны ажил хийж байгаа бөгөөд оны төгсгөлд үр дүн нь гарах төлөвтэй. ОХУ, Беларусь, Казахстан, Киргизстан, Армени улсыг эгнээндээ нэгтгэсэн ЕАЭЗХ нь 2015 оноос хоорондоо гаальгүй, нэг ижил стандарт бүх дүрэм журамтай эдийн засгийн нэгдсэн орон зай, нэгдсэн зах зээлийг буй болгож буй интеграцийн үйл явц юм. Тиймээс Монгол Улсын бараа, бүтээгдэхүүн ЕАЭЗХ-ны норм, стандартад нийцсэн байх шаардлагатай. ОХУ руу экспортод гаргахаас гадна гишүүн бусад дөрвөн орны зах зээлд мөн адил чөлөөтэй нэвтрэх юм. Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргахад 20-40 хувийн (нэмэгдсэн өртөгийн албан татвар ороод) өндөр татвартай гэж үздэг. Тиймээс шийдвэрлэх гарц нь Монгол Улс ЕАЭЗХ-той ЧХХ байгуулж, тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд дээр тохиролцож, харилцан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. ОХУ-аас Монгол Улстай ЧХХ байгуулах биш, ЕАЭЗХ-ны зургаа дахь гишүүн болж элсэх нь илүү ашигтай гэсэн санал тавьж байсан. Харин Монгол Улс ЕАЭЗХ-той ЧХХ байгуулж тодорхой бараа бүтээгдэхүүний гаалийн татвар дээр адилхан хэмжээгээр үе шаттайгаар хөнгөлөлт эдлэх нь илүү ач холбогдолтой. Харин манай үндэсний үйлдвэрлэгчид өрсөлдөх чадавхаа сайжруулах шаардлага буй. Учир нь ЕАЭЗХ-ны таван орны ижил бүтээгдэхүүнүүд ч Монголын зах зээлд нэгэн адил орж ирэх юм.
Монголын нутгаар хийн хоолой тавих төслийн эрч:
Сүүлийн 20 гаруй жил ярьсан ОХУ-аас Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ руу хий дамжуулах хоолой тавих яриа хэлэлцээ албан ёсоор Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж, идэвхжиж эхэлсэн нь тус улсын газар зүйн байршлын геостратегийн үнэлгээнд чухал нөлөө үзүүлэхээр байна. Гурван улсыг холбосон хийн хоолой тавих асуудал В.Путины 2000 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгээр гаргасан “Улаанбаатарын тунхаглал”-д анх удаа тусгасан байдаг. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр албан ёсоор тохиролцож, хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах хамтын ажиллагааны Санамж бичигт Москва хотноо гарын үсэг зурсан. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн маршрут нь урьдчилсан байдлаар босоо тэнхлэгийн Улаанбаатар төмөр замын дагуу байх дээр санал нэгдэж, төслийн техник, эдийн засгийн үр өгөөжийг тооцох хүрээнд хоолойгоор дамжуулах байгалийн хийн хэмжээ, хоолойн диаметр, хий дамжуулах шахах дэд станцууд болон шаардагдах цахилгааны хангамжийн үр ашгийн талаар талууд хэлэлцжээ.
Бизнесийн энэ том мега төслийг ОХУ-ын “Газпром”, Монголын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани, БНХАУ-ын Нефть, хийн үндэсний корпорац (CNPC) хамтран хэрэгжүүлэх юм. Монголын нутгаар дамжин нийлүүлэх хийг Ямалын ордоос нийлүүлэх агаад хоолойн шугам нь Ямалаас Томск, Красноярск, Эрхүү, Улаан-Үүд, Улаанбаатар, Эрээн чиглэлээр тавих ажээ. Энэ нь Оросын Сибирийн томхон хотуудын хийн хэрэглээг давхар хангах боломжийг өгч байгаа ажээ. Алсдаа Монгол Улс хий хэрэглэгч орон ч болж болох юм. Монгол Улс найдвартай дамжуулагч, хариуцлагатай түнш байх ёстой. Мөн хий дамжуулах хоолойн дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцогч түнш байх ёстой. Монголын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу хийн хоолой тавих асуудал гурван улсын эдийн засгийн коридорын чухал хэсэг болохын хувьд Монгол Улс өөрийн оролцооны хүрээнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-наас урт хугацааны нэн хөнгөлттэй зээл авах асуудлыг судлах шаардлагатай. АДБХОБ-ны үндэс суурь 2014 оны аравдугаар сарын 24-нд Бээжин хотноо үүсгэн байгуулагч 21 орны төлөөлөгчид “Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурснаар тавигдаж, банк байгуулах хэлэлцээрт 2015 оны зургадугаар сарын 29-нд гарын үсэг зурж, мөн оны арванхоёрдугаар сарын 25-нд хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ. Монгол Улс үүсгэн байгуулагч анхны 21 орны нэг боловч өнөөг хүртэл дэд бүтцийн мега төслүүдэд зээл аваагүй байгаа болов уу. Харин 2020 оны хоёрдугаар сард Москвад ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак, Казахстаны Эрчим хүчний сайд Нурлан Ногаев нар уулзах үеэр Казакстаны тал ОХУ-аас Хятад руу татах “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойг Монголоор биш Казахстанаар дамжуулан тавих санал тавьж, чингэснээр Хятадын баруун мужуудыг Сибирийн байгалийн хийгээр хангахад илүү боломжтой гэж танилцуулж байсан юм.
“Газпром” компани Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дамжин өнгөрөх хэсгийг “Газопровод Союз Восток” хэмээн нэрлэж, тусгай зориулалтын тус компанийг 2021 оны нэгдүгээр сард Монгол Улсад бүртгүүлж уг хоолойн төсөл “Сибирийн хүч-1” хий дамжуулах хоолойноос 1.3 дахин их нэвтрүүлэх хүчин чадалтай байна гэжээ. 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ анх удаа “зүүн маршрутаар” буюу “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор байгалийн хийг БНХАУ-д нийлүүлж эхэлсэн. ОХУ-ын төрийн тэргүүний тодорхойлсон “дэлхийн хамгийн том бүтээн байгуулалтын төсөл” болох хийн хоолойн гэрээг 2014 онд байгуулсан. 30 жилийн хугацаатай, 400 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээний дагуу 2025 онд хийн хоолой бүрэн хүчин чадлаар ажиллах үед Оросын “Газпром” компани жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг Хятадад нийлүүлэх ажээ. Тэгвэл Монголоор нийлүүлэх “Сибирийн хүч-2” хоолой нь жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэхээр урьдчилсан байдлаар тооцоолж байгаа ажээ. Хийн хоолой ашиглалтад орсноор Монгол Улсад транзитын нэмэлт орлого орж ирэх нөхцөл бүрдэнэ. 2021 оны гуравдугаар сард “Газпром” компанийн захирлуудын зөвлөлийн орлогч дарга Виталий А.Маркелов Хамтарсан ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хийн хоолойн маршрутын дагуу нийслэг үйлдэж, агаарын тандалт судалгаа хийжээ. Мөн Хамтарсан ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Союз Восток” хоолойн “Төслийн техник-эдийн засгийн судалгаа”-г баталсан тухай “Газпром экспорт” компанийн ерөнхий захирал Елена В.Бурмистрова мэдэгдсэн. “ТЭЗС-ны хүрээнд төслийн техник, технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулжээ. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх илүү тохиромжтой маршрутыг тодорхойлж, түүний урт, диаметр, даралтын хүч, шахагч станцуудын тоог гаргажээ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн зохих үр ашгаа өгөх урьдчилсан тооцоо гарсан” гэж “Газпром” мэдэгдсэн. “Союз Восток” хий дамжуулах хоолой тавих төслийн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлын нарийвчилсан тооцоог багтаасан техник-эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) 2021 оны эцэс гэхэд боловсруулж дуусах ажээ. Дурдсан мега төсөлд БНХАУ их нааштай хандаж байгаа бөгөөд ӨМӨЗО-ы иргэд хий хэрэглэх боломж бүрдэнэ гэж 2020 оны наймдугаар сард бидний хийсэн цахим хэлэлцүүлгийн үеэр Өвөрмонголын судлаачид онцлон тэмдэглэж байсан юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны зургадугаар сарын эхээр ОХУ-д айлчлах үеэр хийн хоолой тавих тухай асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлаар санал нэгджээ. Хоолойн маршрутын дагуух байгаль орчин, бэлчээр, дэд бүтцийн үнэлгээ гаргах шаардлагатай. Бүтээн байгуулалтын ажилд их хэмжээний барилгын материал, хоолой тээвэрлэх шаардлагатай болж байна. Мэдээж УБТЗ энэ их хэмжээний ачааг тээвэрлэнэ. Мөн ажлын байр олноор буй болохоор байна. Хийн хоолойн инженер-техникийн салбарын хүний нөөцийг ОХУ-д бэлтгэх асуудал яригдаж эхэлжээ.
Хийн хоолойн хилийн нэвтрэх цэгийг тодорхойлох гэдэг чухал асуудал байгаа юм.
2021 оны УИХ-ын намрын чуулганаар “Хийн хоолойн тухай Монгол Улсын хууль”-ийн төслийг хэлэлцэж батлан гаргах гэж байна. Ингэснээр дотоодын хууль, эрх зүйн үндэс тавих учиртай. 2021 оны долдугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярилцах үеэр “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ төрийн тэргүүн нар илэрхийлэв. 2021 оны долдугаар сарын сүүлчээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын Гадаад хэргийн сайд Ван Ий-гийн урилгаар БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр дээрхийг дахин нотлов.
ОХУ 2016 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд худалдсанаар “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Оросын талын 50 хувийг эс тооцвол Монгол дахь ОХУ-ын гео-эдийн засгийн томоохон ашиг сонирхол үндсэндээ байхгүй болсон гэж хэлж болохоор байдаг. Тиймээс 2021 онд багтаж ТЭЗҮ-ийг боловсруулж гаргахаар төлөвлөж буй Монголын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах төсөл ажил хэрэг болбол Монгол Улс дахь ОХУ-ын эдийн засгийн бодит ашиг сонирхол жинхэнэ ёсоор буй болж энэ нь цаашдаа иж бүрэн стратегийн түншлэлийн цөм хэсэг болох боломжтой. Зарим хүний хардаж байгаачлан Монголын нутгаар хий дамжуулах хоолой тавигдсанаар Монгол Улсын ОХУ-аас хараат байдал улам нэмэгдэх бус, харин Орос, Монгол, Хятад гурван хөрш харилцан хамааралтай болох болов уу.
Дурдсан төсөл нь зөвхөн эдийн засгийн үр ашигтай төсөл байх төдийгүй улс төр-геополитикийн ач холбогдолтой гэдэг үүднээс давхар авч үзэх ёстой болов уу. Энэ бол хамтран ажиллах, хамтаар хожих, хамтдаа ашиг хүрэх мега төслийн бодит жишээ болох учиртай. Нөгөө талд Монголын нутгаар хийн хоолой тавих асуудал эрчимжсэн нь нэгдүгээрт, Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцах иж бүрэн стратегийн түншлэлийн эрх зүйн үндсийг баттай тавина. Хоёрдугаарт, Орос, Хятадын иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэлийн түвшинд хүрч, хийн хэрэглээ нэмэгдсэн. Гуравдугаарт, Орос, Монгол, Хятад гурван хөршийн дээд түвшний уулзалтын байнгын механизмын эрх зүйн үндэс мөн баттай тавигдаж, итгэлцэл бэхжсэнээр эдийн засгийн коридор хөтөлбөр хөдөлгөөнд орсон явдал болно гэж үзэж болохоор байна.
ГУРВАН ХӨРШИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА
Өрнөдийн эдийн засгийн хориг арга хэмжээний дараа ОХУ-ын Алс дорнодын бодлого эрс идэвхжиж, БНХАУ-тай “Иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэл”-д шилжиж, Монгол Улсын геополитик, гео-эдийн засгийн ач холбогдлыг өсгөж байгааг тууштай ашиглах шаардлагатай байна. Гурван хөршийн хамтын ажиллагаа шинэ форматаар баяжиж, дээд түвшний яриа хэлэлцээний байнгын механизмын эрх зүйн үндсийг баттай тавьсан нь (Душанбе 2014, Уфа 2015, Ташкент 2016, Чиндао 2018, Бишкек 2019) хамтын ажиллагааны шинэ парадигм болж байна. Дурдсан механизмаар дамжуулан хөрш хоёр гүрний бодлого, байр суурийг илүү тодорхой ойлгож мэдэх, өөрийн улсын бодлого, байр суурийг илүү ойлгомжтой тайлбарлаж, дэмжлэг авах, гурван хөршийн хамтын ажиллагааны нуугдмал их нөөц бололмжийг нээн илрүүлж “Эдийн засгийн коридор” хэмээх мега хөтөлбөрийг батлав. Ойрын ирээдүйд зохиох гурван хөршийн дээд түвшний уулзалтаар хийн хоолойн асуудлаар тохиролцож, хамтарсан тунхаглалд тусгах, эсвэл гурван хөршийн хамтын ажиллагааг Дунд хугацаанд хөгжүүлэх Замын зураглалыг шинэчилж түүнд тусгах зэрэг асуудал байж болох юм.
Тавантолгой-Зүүнбаяны төмөр зам Сайншандад УБТЗ-ын магистральтай холбогдсоноор Орос, Монгол, Хятадыг холбосон төмөр замын зүүн коридорын үндэс суурь тавигдахаар байна. Монгол Улсын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, 2030 он гэхэд нэвтрүүлэх чадавхыг жилд 54 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх зорилгоор УБТЗ-ыг үе шаттайгаар шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Уг хөтөлбөрийг “Оросын төмөр зам” нийгэмлэгийн “Мосгипротранс” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн идэвхтэй оролцоотойгоор боловсруулсан тухай ОХУ-ын Элчин сайд ноён Искандер К.Азизов тэмдэглэжээ. Азийн авто замын коридор 2016 оны арванхоёрдугаар сард Москва хотноо гурван хөршийн төлөөлөгчид Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээр нь гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд байгуулсан анхны баримт бичиг болсон юм. Дээрх хэлэлцээрийн хүрээнд гурван улс Азийн авто замын сүлжээний АН-3 буюу Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлд дамжин өнгөрөх тээврийг өмнө нь 2016 оны наймдугаар сард амжилттай туршжээ. Эдүгээ Монгол Улсаас БНХАУ-ын Тяньжин руу тээвэр хийж байгаа билээ. 2019 оны долдугаар сард талууд Тээврийн хамтарсан хороог байгуулж, тээвэрлэлт хийхэд олгодог зөвшөөрлийн бичиг баримтуудыг солилцсоноор гурван улсын хооронд АН-3 коридорын хүрээнд дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэх бүрэн боломжтой эрх зүйн зохицуулалт бүрджээ.
Дүгнэвэл нэгдүгээрт, Өрнөдийн эдийн засгийн хоригт орсны дараа ОХУ, БНХАУ-ын улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа огцом эрчимжсэн нь Монгол Улсын геополитик, гео-эдийн засгийн ач холбогдлыг өсгөж байгааг тууштай ашиглах шаардлагатай байгаа юм. Орос, Хятадын харилцаа “иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэл”-ийн түвшинд хүрч, түүнчлэн БНХАУ-ын удирдлага Хятад-Оросын харилцаа хэзээ ч холбоотны харилцаанд эргэж очихгүй гэж мэдэгдсэн. Иймд өнөө болон ойрх ирээдүйн Монгол Улсын геополитик, гео-эдийн засгийн хамгийн ойр орчин, төлөв байдалд таатай нөхцөл бүрдээд байгааг үгүйсгэж үл болно. Хоёрдугаарт, 2019 оны есдүгээр сард ОХУ Улаанбаатар хотноо Худалдааны төлөөлөгчийн газраа сэргээн нээсэн нь Монголын зүгт ач холбогдол өгч байгааг харуулав. ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин Владивостокт Монголын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх тухай захирамжид 2021 оны нэгдүгээр сард гарын үсэг зурсан нь хоёр худалдааны харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын далайд гарах шинэ ложистикийг урагшлуулахад тус дөхөм болно.
Гуравдугаарт, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогоо хэрэгжүүлэх гадаад орчин 1990-ээд оны үеэс их өөрчлөгдөв. Харин олон туйлт дэлхийн шинэ дэг журам төлөвших үйл явцад хоёр хөрштэй тэнцвэртэй харьцах, Орос-Монгол-Хятадын гурвалсан хөршийн хамтын ажиллагаа, “гуравдагч хөрш”-ийн бодлогын хооронд эрх ашгийн тэнцвэрийг зохист түвшинд зөв барих явдал чухал болов. Дөрөвдүгээрт, 2020 онд ОХУ-ын нүүрсний нийт экспортын хэмжээ 199 сая тоннд хүрчээ. Үүнээс 29.4 хувийг Хятад, 23.1 хувийг Өмнөд Солонгос, 21.4 хувийг Японд экспортолжээ. Оросын нүүрсний хамгийн том импортлогч нь Хятад улс юм. Мэдээж Оросын нүүрсний экспортын дэд бүтэц ложистик сайн. Хятадын зах зээлд нүүрсний экспортын хэмжээгээр Австрали, Индонезийн дараа Орос эрэмбэлэгдэж байна. Авсрали асуудалтай болсныг бид мэдэж байна. Тиймээс Монгол Улсын нүүрсний геополитикийн харьцангуй давуу талын хүчин зүйлд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Монголын нүүрсний экспортын гол өрсөлдөгч нь Австрали, Индонези, Канад биш, харин ОХУ болох болов уу.
Эцэст нь бид хоёр хөрш, “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд бизнесийн моделиа шинээр угсрах явдал чухал байна. ЕХ GPS+ худалдааны хөнгөлөлтийн 2016 оны шинэ схемд Монгол Улс дахин хамрагдсан. ОХУ ЕХ-ны эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон байгаа одоогийн нөхцөлд Монгол Улс, ОХУ, БНСУ-ын бизнесийн байгууллагууд мод, модон эдлэлийн хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг Монгол Улсад байгуулж, Сибирийн ой тайгаас мод, юуны өмнө царс модыг импортоор оруулж, БНСУ-ын санхүү, технологийн дэмжлэгтэйгээр ЕХ-ноос Монголд олгосон GSP+ийг ашиглан албан тасалгааны болон сургууль, гэр ахуйн бүх төрлийн тавилга болон модон эдлэл, бүх төрлийн parquet шал, цонхны хүрээ, барилгын төрөл бүрийн материалыг үйлдвэрлэж, 448 сая хэрэглэгчтэй ЕХ-ны нэгдсэн зах зээл дээр гаалийн татваргүй гаргах их нөөц боломж байгаа юм. Энэ нь эдийн засгийн хоригт байгаа ОХУ-ын хувьд ч чухал ач холбогдолтой. Нөгөө талд нь Монгол Улс бүх төрлийн модны импортын м3 тутамд 150 мянган төгрөг, гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компанийн хувьд импортын гаалийн татварыг бууруулах, цаашлаад тэглэх боломжтой байгаа болов уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.9.7 МЯГМАР № 175 (6652)
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.