• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

О.Цогтгэрэл: Өнөөдрийн энэ хурал бол баярын хурал биш ээ

Бүтэн Ардчилал-Бүрэн Ялалтын төлөө Монголын Ардчилал Бадартугай
Ардчилсан намын Их хурлын хүндэт төлөөлөгчид өө, гишүүд, дэмжигчид, журмын нөхөд өө, 
 
Ардчилсан Монгол улсын иргэд ээ, та бүхэндээ өвлийн эхэн сарын шинийн нэгэн Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе. Энэхүү бэлэгдэлт өдөр бид удаан хугацаанд хуримтлагдсан амаргүй нөхцөл байдалдаа дүгнэлт хийж нэг талдаа гарахаар, асуудлууддаа шийдэл олж амжилт ялалт өөд ахин тэмүүлэхээр "Онц Их хурал"-аа зарлан хуралдуулж байна. 
 
Өнөөдрийн энэ хурал бол баярын хурал биш ээ. 
 
Цаасан дээр нэр нь, шүүх дээр бүртгэл нь байгаа ч иргэдийн итгэлээс, гишүүдийн бахархлаас өдрөөс өдөрт үргэн алга болсоор байгаа дотоод асуудлынхаа шалтгааныг олох ёстой хурал. Эвсэж, хамтраад ч болтугай эрх барьдаг байсан удаатай ч дөнгөж бүлэгтэй болсондоо баярладаг, бүр зарим сонгуульд тавхан хувийн дэмжлэг авсан төдийхөн болсон нөхцөл байдалдаа дүгнэлт хийх хурал. 
 
Гэхдээ бас өнөөдрийн энэ хурал бол гомдол, гутралын Их хурал биш. Ардчилсан нам маань ахин сэргэх болов уу гэх айдсаа, арай ч бүхэн шалдаа ирчихээгүй гэсэн эргэлзээгээ тайлах хурал. Яавал бүтэн ялж, бүрэн засаглаж, гишүүддээ итгэлийг, иргэддээ эрхийг нь, эдийн засгийн баталгааг нь өгөх вэ? гэдэгтээ хариулт өгөх ёстой хурал. 
 
Та бидний тархи оюунаа, хүч хөдөлмөрөө зориулсан Ардчилсан нам маань олон мянган гишүүд биднээсээ аврал эрж байна. Тал талаас нь дэмнэж, дэмжих ёстой гишүүд, дэмжигчдийн маань итгэл унтарч байна. Халаглам, харуусам, халшрам үйл явдлууд өрнөж байна. 
 
Ялагдлын шалтгаан, асуудлын уг гарвалыг олж, засах гэж биш нэгнээ буруутан болгож цовдлох гэж тачаадсан ах нарын хүсэл, тэмцлийн хөлд Ардчилсан нам нэрвэгдлээ. Яг л идэр залуу Тэмүүжин Хамаг Монголыг нэгтгэхээс өмнөх үе шиг, хамгаа алдан уруудан доройтсон бага хаадын үе шиг эрх баригчидтай биш журмын нөхөд, намын гишүүдтэйгээ тэмцдэг, алдаа, асуудлыг нь 10 дахин дэвэргэж байлддаг болсоор удлаа. 
 
Тэмцэл, талцалд ялагч тал гэж үгүй. Гагц ганц ялалт бий нь эвлэрэл. Ардчилсан намын хувьд дан ганц эвлэрэл байгаад ч төр болтол бүтэцжсэн эрх баригчдыг ялж, засгийн эрхийг авах боломжгүй. Эвлэрэл дээр нэмэх нь шинэчлэл хэрэгтэй. Ийм учраас асуудал үүсгэж буй талуудын алинтай ч амин хувийн эрх ашиг, аль эсвэл үл ойлголцол байхгүй учраас эвлэрэл, нэгдлийн гүүр больё гэж, эргэн сэргэх шинэчлэлийн элч болъё гэж амаргүй энэ асуудлын голоор орж Ардчилсан намын даргын сунгаанд би нэрээ дэвшүүлсэн. 
 
Иймдээ ч өнөөг хүртэл эв, эвлэрлийн талд хүлээцтэй явсаар ирснийг маань та бүхэн мэднэ. Ойлголцол, зөвшилцлийн олон удаагийн оролдлогын дүнд 9 сарын 27-ны өдөр Ардчилсан намын анхны дарга нар болох Э.Бат-Үүл, Б.Батбаяр болон М.Тулгат бидний зүгээс энэ их хурлыг 11 сарын 5-нд гэж зарлаж, бэлтгэл ажлууд эхэлсэн. Нөхөн сонгуульд нэр дэвшихдээ би ялахгүй байх. Гэхдээ намаа бүтэн болгох үйлсийн төлөө энэ сонгуулийг зориулмаар байна гэж байсан, тэр үгээ үйлдэл болгож энд зогсож байгаа Ардчиллын буурал баатартаа талархал илэрхийлэн энэ танхимд хүрэлцэн ирсэн та бүхнийг алга нижигнүүлэн ташаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. 
 
Итгэл хамгийн сүүлд бөхдөг гэдэг шиг 40 хоногийн өмнөх ойлголцол, эвлэрэл, ялалтын төлөөх тэмүүллээ хүндэтгээд С.Эрдэнэ, М.Тулгат тэргүүтэй нөхдөө инээгээд энэ танхимд ороод ирнэ ээ гэсэн итгэл одоо ч надад байна. Оройтсон ч гэсэн хамаагүй олон дээрээ, намын журмын нөхөд дээрээ ирж асуудлаа, шийдлээ цугтаа ярилцацгаая, эрхэм нөхөд өө. Халуун бүлээрээ, олуулаа асуудлаа ярилцацгаая. Бүртгэл, шүүхийн нэхэж буй бичиг баримтыг бүрдүүлээд, алдсан орон зай, боломжоо хурдан нөхөцгөөе. Эргэлзээ, айдсаа энэ танхимд тайлж хаяцгааж, итгэл зоригоор зэвсэглэцгээе, журмын нөхдөө. 
 
II
 
Ардчилсан нам унаж, бутрах нь эрх баригчдад л ашигтайгаас бус иргэдэд халтай, эдийн засагт хортой, эрх чөлөөнд аюултай байдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Улсын хил ч хаалттай, иргэдийн хэлэх үг ч хаалттай, бизнесүүдийн хийх ажлууд, боломжууд ч мөн хаалттай хий эргэсэн өдөр хоногууд өнөө ч үргэлжилж байна. 200 километр зам барих гэж хэдэн жил зүдэрсэн ч, гуравхан жилийн дотор 10 их наядын алдагдалтай төсөв батлан өр тавьж өдөр хоногийг өнгөрөөж буй эрх баригчдыг харсаар иргэдийн төрдөө, засагтаа итгэх итгэл ч улам уруудлаа. Өнгөрсөн 5 жилд та бид ордон тойруулж олон барилга барьсан ч орон нутагт орлого очдоггүйг хангалттай харлаа. Төсвийн зарлага, алдагдал гэрлийн хурдаар өссөн ч иргэдийн ажлын байр өсдөггүйг ч бас үзлээ. Хоосон лоозон, хуурмаг хэлбэр, хэтийдсэн уран сайхан, хэтрүүлэгт пиар л хийснээс ямар ч асуудлыг шийдсэнгүй, ямар ч ахиц дэвшил гарсангүй он жилүүд өнгөрч байна. Яг одооноос бид нэгдэж, шинэчлэгдэж, ирэх сонгуулиар ялж, иргэддээ эрхийг нь, эдийн засгийн баталгааг нь эргүүлэн авчирч өгөхгүй бол аргалж ажилладаг, айдсаар удирддаг, асуудлаас зугтдаг эрх баригчид энэ улсыг сүйрэл, мөхлийн эргүүлэгт оруулан живүүлэх нь ээ. 
 
Өчигдрийн маргаан, өнгөрсөн гомдлоо хойш тавьж ирэх цагийн тухай, их ялалтын тухай ярьцгаах цаг иржээ. Удахгүй ирэх 2024 оны сонгуульд улс даяар цэнхэртэн, бүтэн ялж, бүрэн засаглахад юу хэрэгтэй байгаа вэ? гэдгээс урагш нь угтуулан бодоцгооё. Энэ хэвээр эвгүй явсаар байвал бид ялах уу? Үгүй. Урьдын адил уламжлалт аргаар өрсөлдөөнд орвол энэ удаа ялах уу? Үгүй. Яг л өмнөх шигээ дарга, төв төвтэй ажилласаар байвал ялах уу? Үгүй. Эрх баригчдын тааллаар нэр дэвшигчид нь тодордог байвал бид ялах уу? Үгүй.
 
Эвлэрэл ямар логикоор, шинэчлэл ямар замаар явах ёстой вэ? Өнгөрсөн 8 удаагийн сонгуулийн циклд үнэмлэхүй ялалт байгуулж, дангаар засаглаж засгийн эрхийг барьж чадаагүйн шалтгаанууд юу вэ? гэдэгтээ үнэн, бодитой дүгнэлт хийж, өөрчлөлт шинэчлэлтийнхээ өнгийг тодорхойлох цаг иржээ. 
 
Бидний үнэт зүйл, үзэл баримтлал хэлбэрэлтгүй тодорхой. Гэвч бид ардчилал, хүний эрх, тэгш боломжийн тухай алс холын юм шигээр, хүрэхэд хэцүү барууны ойлголт мэтээр ярьсаар ирлээ. Хувийн өмч, жижиг цомхон төрийн тухай ч хүршгүй хол, гадны зүйл мэтээр өгүүлсээр ирсэн. Үр дүнд нь ардчиллагчид гэж ахуйгаас хол, амьдралаас ангид зүйл ярьдаг цэцэрхэгчид мэт ойлгогдож үлдсэн. Өнөөдөр бидний өмнө үзэл санаа, үйл хэргээ яаж энгийншүүлж ойлгуулах вэ? Энгийн нэгэн иргэн танд өгөөжтэй юм гэдгээ, эрх мэдлийг, эрх чөлөөг иргэн танд нь өгөх гэж байгаа юм гэдгээ яаж гарт нь бариулж нүдэнд нь харуулж, олонхийн талд гарч зогсох вэ? гэдэг асуултанд хариулах цаг болжээ. 
 
Ардчилсан нам анхны чиг баримжаа руугаа эргэн уламжлал шинэчлэлийн уулзварт үндэсний ардчилсан үзэл рүүгээ эргэн нэг алхаж, уламжлал соёл, түүх үнэт зүйл, ондоошил ялгарлынхаа онцлог дээр очин байршвал ямар вэ? 
 
Бид баруун төвийн үзэлтэй баялаг бүтээгчдийг дэмжинэ гэхээр цөөхөн хэдэн хүн, бизнес компанийг хамгаалах мэтээр иргэд, сонгогчид ойлгодог дутагдал бий. Хөдөлмөр эрхэлж буй хэн бүхэн баялаг бүтээгч хэмээн томьёолж, хөдөлмөрөөрөө халамж гэлтгүйгээр сайхан амьдарч болдог нийгмийг бүтээхийг чигээ болгож, иргэд сонгогчдын олонхийн талд очиж зогсвол яах вэ? 
 
Халамжийг тайрч, тасдаж багасгахад биш бүтээмжийг дэмжиж, эдийн засгийг төрөлжүүлж, экспорт руу хараалах замаар нэг хүнд ногдох ДНБ-ыг 10,000 долларт хүргэж зах зээлийн механизмаар дундаж цалинг 1,000 долларт хүргэх шийдлийг төрд бизнес бүрийг нийгэмчилж, ашигтай унацтай бүхэн рүү улайран дайрч буй эсрэг эрх баригчдын эсрэг гаргаж иргэд, сонгогчдын сонгогчдын өмнө аваачиж тавибал ямар вэ?  
 
Энэ тэмүүлэлт зорилго, тэмцэлт хөтөлбөрөө хэрэгжүүлж, эдийн засгаа эрчимжүүлэхгүй бол үүрд түүхий эдийн ханган нийлүүлэгч, эдийн засгийн хараат улс хэвээр байх нь ээ.  
 
III
 
Бид дарга дагаж нам нүүдэг биш намын байр руу цүнхээ барьж ирсэн дарга, цүнхээ барьж гардаг байх нь юу юунаас илүү чухлыг ойлгоцгоолоо. Иймээс Чингисийн талбайг тольдсон анхны бууриндаа ахин өөрийн гэсэн байрны асуудлыг хойшлуулалгүйгээр шийднэ. 
 
Боловсролтой, туршлагатай, авьяас чадвартай олон гишүүд Ардчилсан намд бий. Тэдний чадамж, потенциалыг Монголын төр битгий хэл нам маань ч ашиглаж чадахгүй явсаар байна. АН-ын гишүүдээр тогтохгүй иргэдийнхээ, эрдэмтдийнхээ, хөдөө аж ахуйн түүхий эдийнхээ гээд хөгжилд хүргэх олон нөөц, боломжуудыг ашиглаж чадахгүй явсаар л байна. Энэ бүх боломж, нөөцүүдийг илрүүлэн, эргэлтэнд оруулах менежментийг намын бодлогод ч, төрийн бодлогод ч тусган хэрэгжүүлнэ. 
 
Дарга тодорч, бусад нь бүдгэрдэг лидер төвтэй үйл ажиллагаа АН-д гэлтгүй Монголын улс төрд нэвт шингэсэн. Ялагч бүгдийг авдаг биш оролцогч бүхэн хождог орчин цагийн өрсөлдөөний дүрмийг хаа хаанаа хэрэгжүүлэх цаг ирсэн. Өрсөлдөөн, мэтгэлцээнийг эрүүл үзэгдэл гэж ойлгож, өнөөг хүртэлх үл ойлголцол, талцал бидэнд дотоод эрчим, энерги, эвлэрлийг хожмын нэгдэлд авчирч, олуулаа хожно гэдэгт итгэж байна. 
 
Эвийн төлөө, эвлэрэл, нэгдэл нягтралын төлөө энэ хүртэл тэсэхдээ тэсч, тэвчихдээ тэвчиж хүлээцтэй хандсаар ирсэн шигээ талцал тэмцэл, хуваагдал, тусгаарлалтыг хэзээ ч дэмжихгүй гэдгээ дахин хэлье. Ардчилсан намын туурганд багтаж байсан бүхэн, ардчилалд хайртай хэн бүхэн Ардчилсан нам гэх нэгэн малгайн доор зангидагдаж байж ахин бид сэргэн бадарна гэдэгт итгэсээр байх болно. 
 
Өнөөдрөөс эхлэн Ардчилсан намын хагарал, тэмцлийн хаалгыг хамтдаа хаацгааж ялгаварлал хөөлтгүй, дарга тойрсон үйл ажиллагаагаагүй, мөнгө татвараар эрэмбэлсэн тогтолцоогүй шинэ Ардчилсан намын үүд хаалгыг өргөн нээцгээе.
 
Гишүүд нь оролцдог, оролцохынхоо хэрээр ойлголцдог, намаа-ирээдүйгээ мэддэг, хамтын удирдлагатай, ирэх цаг рүү, залуус руу хандсан үйл ажиллагаатай, тогтсон соёлтой, институт болох Ардчилсан намын шинэчлэлийг цугтаа эхлүүлцгээе. Ардчилсан намын орон зайг өгүүлэн суугаа ард иргэдийнхээ итгэлийг ахин бадрааж, Ардчилсан намынхны шийдэл, шинэчлэлээр дутаж буй Монгол төрийнхөө, Монголчуудынхаа асуудлуудыг нимгэлцгээе.  
 
Хөдөлмөрөө, хүчээ, хөлсөө, оюунаа зориулсан Ардчилсан намаа өөрийнхөө биеийн тал мэт нандигнаж, хайрлан хамгаалах, буцаан өсгөн торниулах чухал үүрэг та бид бүгдэд ногдож байна. Энэ өв хөрөнгө, үнэт зүйлээ нандигнан хайрлаж, чамбайлан хамгаалцгааж, нэрийг нь сэвтээлгүй, гэрийг нь гандаалгүй чадахын хэрээрээ өндөрт өргөн явахаа журмын нөхөд та бүхнийхээ өмнө амлаж байна. 
 
Ирэх сонгуульд анх удаа Ардчилсан нам бүтэн ялж, бүрэн засаглах том зорилгыг тээж, хариуцлага, ачааны хүндийг залуус бид үүрсэн шиг үүрье. Ах нар минь, гишүүд, дэмжигчид та нар минь ташуур, түшиг болон дэмнэж, дэмжиж өгөөрэй. 
 
Бүгдээрээ нийлээд ч ялж чаддаггүйгээ, салж, сарнихаараа ямар дэмжлэг авдагаа бид дэндүү сайн мэднэ. Иймээс урилгатай, мандаттай ч өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирэхийг хүсээгүй журмын нөхдөө нэгдэн нийлж АН-ын түүхэндэх анхны бүтэн ялалтыг цугтаа бүтээцгээе гэж уриалья.  Туурга салсан нөхдөө, ардчилалд хайртай, эрх чөлөөг эрхэмлэгч, даварсан данхар төрийг эсэргүүцэгч хэн бүхний өмнө ч Ардчилсан намын үүд хаалга үргэлж нээлттэйг сануулья. 
 
Тал нутагтаа ташуураа даллан морио хурдлуулж дэлхийн дайдыг эзэлж явсан Чингисийн хойч үес бид тархи, оюунаа дайчлан, эдийн засгаа тэлэн иргэддээ эрхийг нь эргүүлэн өгч, бизнесүүддээ гээгдсэн боломжуудыг ахин авчирч дэлхийд хүрч өрсөлдөх цаг ирлээ. Энэ өөрчлөлтийн эхэнд Ардчиллын дайчид та бид явах ёстой, ирэх сонгуулиудад Ардчилсан нам бүрэн ялах ёстой. Бид бүрэн ялж байж, Монголын Ардчилал бүтэн болно. 
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийтлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
М.Мөнхгэрэл хүрэл медалийн...
Ардчилсан намын даргаар...

О.Цогтгэрэл: Өнөөдрийн энэ хурал бол баярын хурал биш ээ

Kuzmo 2021-11-05

ФОТО:

Сэдвүүд : #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

1 өдрийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

1 өдрийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах