• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнэ

Ч.ГАНТУЛГА

ӨДӨРТ 50-60 МЯНГАН ХҮН ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ

Монголчууд бид цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байлаа. Харин дэлхий нийтээр COVID-19 цар тахалтай нүүр тулсан сүүлийн хоёр жил хөл хорион дундуур ёслоод өнгөрч байна. Энэ жилийн хувьд ч ялгаагүй өвчлөл их байгаа учир УОК-оос гэр гэртээ тэмдэглэхийг уриалаад байгаа билээ. Цар тахлын үндэс мөчир болсон олон вирус дэлхийг бүчиж буй энэ үед манай улсад омикрон вирус эрчимтэй тархаж буй. Одоогоор нийт өвдсөн иргэдийн 80 хувь нь энэ төрлийн вирусээр өвдсөн тухай ЭМЯ-наас мэдээлсэн.

Мөн өвдсөн гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа ажээ. Эрдэмтдийн үзэж буйгаар омикрон вирусийн оргил үе нь хоёрдугаар сарын эхээр гэх. Тиймээс сурагчдын амралтыг сунгах талаар ярилцаж байна. Омикрон вирус энэ хэвээр тархалт өндөртэй халдварлавал өдөрт 50-60 мянган хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр  “Шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 153 байнгын цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад нийт 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа. Цагаан сар дөхсөн энэ цаг үед хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулахад анхаарч байна” гэсэн юм.

“ХҮССЭН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ БОРЛУУЛАЛТ ХИЙЖ ЧАДСАНГҮЙ”

УОК-оос уриалга гаргаж, өвчлөл дээд цэгтээ хүрч буй энэ үед хаа сайгүй цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарсан байгаа нь хачирхалтай. 18 аймгийн малчид цагаан идээгээ борлуулахаар зүг зүгээс иржээ. Одоогийн байдлаар “Дүнжингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Барилгачдын талбай”, “Сутай” захад үзэсгэлэн худалдаа дэлгэсэн байна. Хэдийгээр жил бүр “Цагаан сар экспо”-г зохион байгуулдаг ч энэ жилийн хувьд хоёр ч онцлогтой болж байна. Нэгдүгээрт, худалдан авагч багатай. Хоёрдугаарт, цагаан идээний үнэ огцом нэмэгджээ.

Бидний техникийн зах гэдгээр нь сайн мэдэх “Сутай зах”-ыг зорилоо. Амралтын өдөр таарсан ч хүний хөл хөдөлгөөн тун бага байна. Энд Архангай, Завхан, Булган аймгийн идээний дээжээс дэлгэжээ. Ихэвчлэн таваг засах ааруул, үхрийн өвчүү, ул боов, шар тос, цагаан тос, нэрмэл архи, сарлагийн өрөм тэргүүтнийг худалдаалж байв. Өмнөх жилүүдтэй харьцуулбал худалдан авалт бага байна гэж Архангай аймгийн Жаргалант сумаас ирсэн малчин онцолж байсан юм.

Тэрбээр “Би жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирдэг. Өөрийн гараар хийсэн цагаан идээний дээжээс авчирдаг юм. Энэ жилийн хувьд манай сумаас хоёр өрх энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Жил бүр хангалттай их хүн ирдэг байсан ч энэ жилийн хувьд хүн багатай байна. Би 10 гаруй хоног энд зогслоо. Хүссэн хэмжээгээрээ борлуулалт хийж чадсангүй” гэсэн юм.

ТАВГИЙН ИДЭЭ 150-250 МЯНГАН ТӨГРӨГИЙН СОНГОЛТТОЙ БАЙНА

Энэ жил цагаан идээний үнэ огцом нэмэгджээ. Малчдын хувьд үүнийг шатахууны үнэ нэмэгдсэн учир ачааны зардал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Хоёр жилийн өмнө 18 мянган төгрөг байсан хорхой ааруул сарлагийн өрөм энэ жил 25 мянган төгрөг болсон байна. Жил өнгөрөх тусам иргэд хэвийн боовноос татгалзаж, сар шинийн идээгээ ааруулаар засах хүсэлтэй болсон байна. Тиймээс тавгийн идээ эрэлттэй байгаа тухай худалдагчид онцолж байв. Харин үнийн хувьд үеэсээ шалтгаалаад харилцан адилгүй байна.

Гурван үе идээ 150 мянга бол таван үе ааруул 230 мянган төгрөгөөс дээш байсан юм. Үүнээс гадна тавгийн идээгээ ул боовоор засах сонирхолтой иргэд гандангийн гэсэн тодотголтой хэвийн боовыг сонгож байв. Энэ нь илүү тослог, зөөлөн байдаг тухай хэрэглэгчид ярьж байсан юм. Тус хэвийн боов ширхэг нь 3800 төгрөгийн үнэтэй ажээ.

Дүнжингарав худалдааны төвд цагаан идээ борлуулж буй Завхан аймгийн малчин Д.Доржханд “Би үзэсгэлэнд нэгдээд дөрөв хонож байна. Энэ удаад тавгийн идээ, монгол архи, айраг голчлон авчирлаа. Нэрмэл архи литр нь 8000 төгрөгөөр зарж байна. Өнгөрсөн жилүүдэд литр нь 5000 төгрөг байсан юм” гэсэн юм. Үүнээс ажиглахад барааны үнэ даруй ширхэг, литр бүртээ 3000-10000 төгрөгөөр өссөн байна. "Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнийн хөөрөгдөл Цар тахалтай тэмцэж буй энэ үед иргэдийн амьдралд ачаа болж байгаа нь лавтай.  Мөн цагаан сар тэмдэглэхийг албан бусаар хориглоод байгаа энэ үед эрүүл мэндээрээ дэнчин тавьж,  тэртээ 1000 гаруй километрийн цаанаас цагаан идээгээ авчирсан малчид маань “шатах вий” гэсэн бодол төрснийг нуух юун.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 18 (6750)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
ХУРААХ
Нарны замыг Натурын замтай...
Сандарсан жолооч орж зогсоох...

"Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнэ

Kuzmo 2022-01-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Ч.ГАНТУЛГА

ӨДӨРТ 50-60 МЯНГАН ХҮН ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ

Монголчууд бид цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байлаа. Харин дэлхий нийтээр COVID-19 цар тахалтай нүүр тулсан сүүлийн хоёр жил хөл хорион дундуур ёслоод өнгөрч байна. Энэ жилийн хувьд ч ялгаагүй өвчлөл их байгаа учир УОК-оос гэр гэртээ тэмдэглэхийг уриалаад байгаа билээ. Цар тахлын үндэс мөчир болсон олон вирус дэлхийг бүчиж буй энэ үед манай улсад омикрон вирус эрчимтэй тархаж буй. Одоогоор нийт өвдсөн иргэдийн 80 хувь нь энэ төрлийн вирусээр өвдсөн тухай ЭМЯ-наас мэдээлсэн.

Мөн өвдсөн гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа ажээ. Эрдэмтдийн үзэж буйгаар омикрон вирусийн оргил үе нь хоёрдугаар сарын эхээр гэх. Тиймээс сурагчдын амралтыг сунгах талаар ярилцаж байна. Омикрон вирус энэ хэвээр тархалт өндөртэй халдварлавал өдөрт 50-60 мянган хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр  “Шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 153 байнгын цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад нийт 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа. Цагаан сар дөхсөн энэ цаг үед хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулахад анхаарч байна” гэсэн юм.

“ХҮССЭН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ БОРЛУУЛАЛТ ХИЙЖ ЧАДСАНГҮЙ”

УОК-оос уриалга гаргаж, өвчлөл дээд цэгтээ хүрч буй энэ үед хаа сайгүй цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарсан байгаа нь хачирхалтай. 18 аймгийн малчид цагаан идээгээ борлуулахаар зүг зүгээс иржээ. Одоогийн байдлаар “Дүнжингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Барилгачдын талбай”, “Сутай” захад үзэсгэлэн худалдаа дэлгэсэн байна. Хэдийгээр жил бүр “Цагаан сар экспо”-г зохион байгуулдаг ч энэ жилийн хувьд хоёр ч онцлогтой болж байна. Нэгдүгээрт, худалдан авагч багатай. Хоёрдугаарт, цагаан идээний үнэ огцом нэмэгджээ.

Бидний техникийн зах гэдгээр нь сайн мэдэх “Сутай зах”-ыг зорилоо. Амралтын өдөр таарсан ч хүний хөл хөдөлгөөн тун бага байна. Энд Архангай, Завхан, Булган аймгийн идээний дээжээс дэлгэжээ. Ихэвчлэн таваг засах ааруул, үхрийн өвчүү, ул боов, шар тос, цагаан тос, нэрмэл архи, сарлагийн өрөм тэргүүтнийг худалдаалж байв. Өмнөх жилүүдтэй харьцуулбал худалдан авалт бага байна гэж Архангай аймгийн Жаргалант сумаас ирсэн малчин онцолж байсан юм.

Тэрбээр “Би жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирдэг. Өөрийн гараар хийсэн цагаан идээний дээжээс авчирдаг юм. Энэ жилийн хувьд манай сумаас хоёр өрх энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Жил бүр хангалттай их хүн ирдэг байсан ч энэ жилийн хувьд хүн багатай байна. Би 10 гаруй хоног энд зогслоо. Хүссэн хэмжээгээрээ борлуулалт хийж чадсангүй” гэсэн юм.

ТАВГИЙН ИДЭЭ 150-250 МЯНГАН ТӨГРӨГИЙН СОНГОЛТТОЙ БАЙНА

Энэ жил цагаан идээний үнэ огцом нэмэгджээ. Малчдын хувьд үүнийг шатахууны үнэ нэмэгдсэн учир ачааны зардал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Хоёр жилийн өмнө 18 мянган төгрөг байсан хорхой ааруул сарлагийн өрөм энэ жил 25 мянган төгрөг болсон байна. Жил өнгөрөх тусам иргэд хэвийн боовноос татгалзаж, сар шинийн идээгээ ааруулаар засах хүсэлтэй болсон байна. Тиймээс тавгийн идээ эрэлттэй байгаа тухай худалдагчид онцолж байв. Харин үнийн хувьд үеэсээ шалтгаалаад харилцан адилгүй байна.

Гурван үе идээ 150 мянга бол таван үе ааруул 230 мянган төгрөгөөс дээш байсан юм. Үүнээс гадна тавгийн идээгээ ул боовоор засах сонирхолтой иргэд гандангийн гэсэн тодотголтой хэвийн боовыг сонгож байв. Энэ нь илүү тослог, зөөлөн байдаг тухай хэрэглэгчид ярьж байсан юм. Тус хэвийн боов ширхэг нь 3800 төгрөгийн үнэтэй ажээ.

Дүнжингарав худалдааны төвд цагаан идээ борлуулж буй Завхан аймгийн малчин Д.Доржханд “Би үзэсгэлэнд нэгдээд дөрөв хонож байна. Энэ удаад тавгийн идээ, монгол архи, айраг голчлон авчирлаа. Нэрмэл архи литр нь 8000 төгрөгөөр зарж байна. Өнгөрсөн жилүүдэд литр нь 5000 төгрөг байсан юм” гэсэн юм. Үүнээс ажиглахад барааны үнэ даруй ширхэг, литр бүртээ 3000-10000 төгрөгөөр өссөн байна. "Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнийн хөөрөгдөл Цар тахалтай тэмцэж буй энэ үед иргэдийн амьдралд ачаа болж байгаа нь лавтай.  Мөн цагаан сар тэмдэглэхийг албан бусаар хориглоод байгаа энэ үед эрүүл мэндээрээ дэнчин тавьж,  тэртээ 1000 гаруй километрийн цаанаас цагаан идээгээ авчирсан малчид маань “шатах вий” гэсэн бодол төрснийг нуух юун.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 18 (6750)

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

1 өдрийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

1 өдрийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах