• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нүүрсэн мөргөцөг хулгайлсан хэргийг нам даржээ?!

“...“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК хоёрын дунд байсан нүүрсэн мөргөцөг хулгайд алдагдсан. Мөргөцгийг хулгайгаар олборлоод хил давуулсан” гэх мэдээлэл 2018 оны эхээр ил болж байлаа. Тэндээс 268 мянган тонн нүүрс алдагдсан гэж анх яригдаж байв. Сүүлдээ “340 мянган тонн нүүрс байжээ” гэсэн. Хамгийн гол нь тухайн үеийн ханшаар 20 орчим сая ам.долларын өртөгтэй тийм хэмжээний нүүрс ачсан том оврын хэдэн мянган машин хилээр бүртгэлгүй гараад явчихсан байж болзошгүй байдаг юм.

ХЭЗЭЭ ЭХЭЛСЭН БЭ?

Эх сурвалжийн мэдээллээр нотлогддог тодорхой фактууд бий. “Тавантолгой” ХК-ийн уурхайн удирдлага тушаал гаргаж, 2017 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс зургадугаар сарын 26-ныг хүртэл уурхайнхаа үйл ажиллагааг зогсоосон.

Тэр хооронд “Хуала Тянь Жин” гэдэг хятад компанид мөргөцгийг бүтэн сарын турш олборлосон гэдэг. Ингэж олборлолт хийх эрхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иуд хоёулаа зөвшөөрч олгосон гэдэг.Дэлгэрүүлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь “Тавантолгой” ХК-ийн 4-р уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог байна.” Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хооронд №ЭТТ-2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2017 оны хоёрдугаар сарын 13-нд байгуулж, компани хоорондын үйл ажиллагааг уялдуулах, харилцан хяналтын орчныг сайжруулах хүрээнд хамтран ажилладаг. Гэхдээ “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшил бүхий талбайд нэвтэрч нэлээд хугацаанд хууль бусаар олборлолт хийжээ. Энэ нь бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байсан Я.Батсуурийн 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр “Тавантолгой” ХК-д илгээсэн 01/964 дугаар бүхий хүсэлтээс тодорхой харагдана. Уг хүсэлтэд “…“Тавантолгой” ХК манай компанийн MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, нүүрс олборлосон. Мөн тус компанийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайд хөрсний овоолго байршуулсан байна. Манай ашиглалтын лицензтэй талбайг давж нүүрс олборлосны улмаас учирсан хохирол, хөрсний овоолго нүүлгэн шилжүүлэх зардлыг төлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохиролгүй болгож өгөхийг хүсье” гэж байжээ. Энэ нэг л факт бөгөөд түүнээс хойш үргэлжилсээр дээрх мөргөцгийг олборлоод хил давуулах хүртэл үргэлжилсэн гэсэн үг.

ИНЖЕНЕРҮҮДИЙН ТАЙЛАН ЮУГ НОТЛОВ?

“Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрс болон хөрсний хэмжээг хоёр талын холбогдох инженер техникийн ажилтнууд хэмжилт хийж тогтоон, акт үйлдэн баталгаажуулсан байдаг. “Тавантолгой” ХК-ийн  4-р уурхайн олборлолтод өртсөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайн нүүрсний хэмжээг баталгаажуулсан хамтарсан тайланг инженер техникийн ажилтнууд 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр гаргажээ. Уг тайланд “Хоёр компанийн хамтарсан геологи, маркшейдерийн баг 2015 оны есдүгээр сарын 25-6, 2016 оны наймдугаар сарын 12, 2016 оны араваннэгдүгээр сарын 9-11-ний хооронд гурван удаагийн хэмжилт, дээжлэлтийг хийсэн “Тавантолгой” ХК-ийн 4-р уурхай нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайгаас хойд хэсгээрээ 26.6 мянган тонн, зүүн хэсгээрээ 233.4 мянган тонн, баруун хэсгээрээ 8.2 мянган тонн, нийт 268.3 мянган тонн нүүрс олборлосон байна” гэжээ. Мөн Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Батсайхан хяналт, шалгалтын танил-цуулгадаа энэ тухай мэдэгдсэн байна.

Мөн “Тавантолгой” ХК нь өөрийн эзэмшлийн MV-287 тоот лицензийн талбайг хэтрүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайгаас нүүрс олборлосон үйл ажиллагаа нь  Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсгийг зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн 7, 11 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт заасны  дагуу хариуцлага хүлээх хуультай юм байна.

“ТАВАНТОЛГОЙ”-НУУДЫН ТАЙЛБАР

Нүүрсэн мөргөцгийн хулгай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг талбайгаас нүүрс алдагдсан асуудлаар тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Луйвар булхай манай компанид огт тохиолдоогүй гэдгийг удаа дараагийн шалгалт, түүний дүгнэлт, тайлан бэлхнээ нотолно. Тийм зүйл огт болоогүй” гэсэн мэдэгдэл гаргасан.

Бас “Тавантолгой” ХК-иас 2017 оны наймдугаар сарын 30-нд гаргасан мэдэгдэлдээ “Бид 2011 оноос хойш буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайн тусгай зөвшөөрлийн талбайгаас ямар нэгэн байдлаар хил давж нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь “Тавантолгой” ХК-ийн дөрөвдүгээр уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог. Энгийнээр хэлэхэд энэ бол манай хоёр уурхайн хил хэсэг гэж ойлгож болно. Энэ мөргөцөг хоёр компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил дээр байдаг. Лицензийн хил дээр байдаг мөргөцгийн өндөр олборлолтын явцад 40 метрт хүрсэн. МХЕГ, Өмнөговь аймгийн МХГ-аас уурхайн аюулгүй үйл ажиллагаанд эрсдэл учруулахуйц хэмжээнд хүрсэн тул буулгах, намсгахыг удаа дараа шаардаж байсан. Шаардлагын дагуу “Тавантолгой” ХК-ийн зүгээс мөргөцгийн өндрийг намсган, хөрс хуулалт хийж, өөрийн эзэмшлийн талбай дахь нүүрсийг олборлосон.Манайх уулын ажлын төлөвлөгөөгөө Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Ашигт малтмалын газар, Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан олборлолт хийдэг.  Мөргөцгийн нүүрсийг олборлох явцад хоёр компанийн инженер, техникийн ажилчид тогтмол хэмжилт хийн хяналт тавин ажилладаг тул тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ мөргөцгөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайгаас ямар ч нүүрс олборлоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэж байв.

Л.Энхболд: НҮҮРС ДАГАСАН МАШ ТОМ МАФИЙН БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН

Энэ талаар 2018 оны хавраас эхлээд УИХ-ын гишүүн Л.Энхболд ярьж эхэлсэн. Тэрбээр мөн оны дөрөвдүгээр сарын 18-нд мэдээлэл хийсэн. Тэгэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн “Тавантолгой” хил давуулсан байна” гэсэн асуудлаар би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хандсан. Ингээд Мэргэжлийн хяналтаас “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК хоёрын хамтран гаргасан ажлын хэсгийн акт ирсэн. Акт дээр “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн “Тавантолгой” давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан. Тиймээс орон нутгийн “Тавантолгой”юу, “Эрдэнэс Тавантолгой” юу. Хэн нь буруутай вэ гэдгийг тогтоохын тулд би гуравдугаар сарын 26-нд АТГ-т энэ хэргийг өгсөн. Энэ хулгай Монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж байна. Нүүрс дагасан маш том мафийн бүлэглэл бий болсон байна” гэж байв.

АТГ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТАЛБАЙГААС 268.3 ТОНН НҮҮРС ОЛБОРЛОСОН МЭДЭЭЛЭЛД ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРЭГ НЭЭСЭН

АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд “УИХ-ын гишүүн Л.Энхболдын мэдээлсэн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй “Тавантолгой” ХК нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж,  268.3 тонн нүүрс олборлон 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаарх мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн” гэж мэдээлсэн.

Л.Энхболд: “ТАВАНТОЛГОЙ ТРАНС” КОМПАНИ 340 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ ЭХ ҮҮСВЭРГҮЙГЭЭР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН

Л.Энхболд дараа нь 2018 оны наймдугаар сарын 30-нд энэ талаар тодорхой мэдээлэл хийсэн. Тэрбээр “Нүүрс алдагдсан асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсэг байгуулагдсан. МХЕГ, ГЕГ, ТЕГ, АМГ хамтарч ажилласан.Харин өнөөдрийг хүртэл АТГ ахицтай зүйл хийсэнгүй. Нүүрс тээвэрлэлтийн автомашин 446 удаа хил рүү хоосон гарсан гэх мэдээллийг хууль, хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгасан дүгнэлтээс харахад “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 268.3 мянган тонн нүүрс биш 340 мянган тонн нүүрс алдагджээ. Харин ГЕГ-ын шалгалтын дүнд эх үүсвэргүйгээр гарсан 340 мянган тонн нүүрс ямар компаниар дамжсан бэ гэдгийг онцолжээ. Үүнд дурдсанаар “Тавантолгой” ХК-иас 206 компани гэрээлэн нүүрс дамжуулан борлуулдаг. Дээрх компаниудын нэг “Тавантолгой транс” компани 340 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр хилээр нэвтрүүлсэн. Энэ нь аль нэг аж ахуйн нэгжээс нүүрс худалдаж авсан гэх санхүүгийн баримтгүй байжээ. Гэтэл “Тавантолгой транс” компанийн санхүүгийн тайланг шалгах гэхээр үерт автсан гэх мэдээлэл өгч байгаа” гэсэн байдаг.

Б.Ганхуяг: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ОДООГИЙН ТАЛБАЙГААС НҮҮРС ОЛБОРЛООГҮЙ, ХУЛГАЙЛААГҮЙ

Тэр үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УИХ-ын гишүүн Л.Энхболд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үед энэ асуудлыг тавьсан нь нэлээд өндөр авч байна. Гэхдээ өмнө нь "Эрдэнэс Тавантолгой” ХК мэдээлэл гаргаж байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй одоогийн талбайгаас нүүрс олборлосон, хулгайлсан зүйл байхгүй.  “Тавантолгой” ХК 2004 оноос хойш дөрөвдүгээр давхарга дээрээ технологийн зам гаргах, траншей нээх зэрэг ажил хийх явцад манай нүүрсний талбай  өртсөн. Нийт 268 мянган тонн нүүрс болоод байгаа. Хэмжилтээр тогтоосон. Үүнийг“Тавантолгой” ХК хүлээн зөвшөөрч, мэргэжлийн байгууллагын акт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой” ХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өгөх ёстой 268 мянган тонн нүүрс гэж ойлгож болно” гэсэн байдаг.

Г.Занданшатар: “ТАВАНТОЛГОЙ” ХК БАЛАНСТАА ТУСГАХГҮЙГЭЭР НҮҮРС ГАРГАСАН, Д.БАТ-ЭРДЭНЭ, Д.ДАГВАДОРЖ НАР ТАЙЛБАР ХИЙХ ЁСТОЙ

Түүнчлэн ЗГХЭГын дарга Г.Занданшатар 2018 оны аравдугаар сарын 23-нд “Засгийн газрын зүгээс нүүрс хулгайлсан гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгож байгаа.  АТГ, ЦЕГ, ТЕГ-т хүсэлт хүргүүлсэн.  Орон нутгийн өмчит компани нэрийн дор бусдын нүүрсийг хулгайлдаг, завшдаг явдал хавтгайрсны нэгэн жишээ. Энэ бүгдийг манай Засгийн газар цэгцэлнэ.“Тавантолгой” ХК дээр “Тавантолгой транс” ХХК-ийн Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар ноёрхлоо тогтоож, хууль бус үйлдэл хийж байж болзошгүй байна. Тиймээс хуулийнханд хандаж, энэ асуудлыг шалгаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохиролгүй болгож өг гэдэг шаардлагыг Засгийн газраас тавьж байгаа.“Тавантолгой” ХК-ийн хилээр экспортолсон нүүрсний хэмжээг олборлосонтой нь харьцуулаад үзэхээр экспортоор гаргасан нь их байна. Тэгэхээр баланстаа тусгахгүйгээр нүүрс гаргасан нь тодорхой байна. Энэ асуудлаар “Тавантолгой” ХК, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар тайлбар хийх ёстой” гэсэн юм.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин- 2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 82 (6814)

"Өнөөдөр" сонин - 2022.04.25 ДАВАА №081 (7383)

Өдрийн сонин 2022.04.25 ДАВАА №077 (6950)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
LRT-г хасвал хотын 24 гишүүн...
Хятад Приморийн өмнөд хэсэгт...

Нүүрсэн мөргөцөг хулгайлсан хэргийг нам даржээ?!

Kuzmo 2022-04-25

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

3 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах