• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Амарбаясгалан “ам”-аа ажил болгох уу?!

Ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Энэ төсөв цаг сайхан үеийнх шиг зарцуулалт байхгүй. Харин төсвийн хэмнэлт ихээр яригдаж байна. Тэгэхээр байгаагаа хяналттай зарцуулна гэсэн үг. Ерөнхийдөө ирэх онд монголчууд “төсвийн хүрээнд бүсээ чангалж” өнжих юм байна. Ингэхээс ч аргагүй бололтой. Ковид, дайнаас улбаатай дэлхийн эдийн засгийн уналттай холбоотойгоор ийм төсөв “зохиосон” бололтой. Үнэхээр ч дэлхийн нөхцөл сайнгүй байна. Ам.долларын ханшийн галзуурлыг ганцхан манайх биш арлын Япон хүртэл амсав. Тэнд ганц ам.доллар 154 иентэй тэнцжээ.

Ийм учраас Засгийн газар яагаад ийм юм “зохиохдоо” тулсаныг эрхэм гишүүд нь ойлговол зохилтой аж. Гэхдээ гишүүдийн олонх нь ойлгож байгаа харагдана. Харин өмнө ажиллаж байсан салбартаа дүрсэн хуруу гараа татаж чаддаггүй, төсвөөр дамжуулж олон тэрбум төгрөг оруулаад түүнээсээ зооглож суудаг зарим нэг гишүүн бухимдалтай байна. “...Сангийн мөнгө хаачив” гээд л уурлаж нэхээд, хэвлэлээр ч яриад сүйд болов. Мэргэжлийн нэр хүндээрээ гишүүн болсон, залгуулаад төсөл нэрээр төсвөөс туугаад сурчихсан тэр мэт гишүүдийг давруулсаар ирсэн нь л манай төсөв яаж хийгддэг байсны том нотолгоо юм л даа.

Ер нь бол зарим гишүүний зоогийг бэлддэг төсөл, сангуудын мөнгө байтугай тойрогтоо нэхсэн хөрөнгө оруулалтуудыг ч ирэх оны төсөвт суулгаагүй юм байна. Гэхдээ “...Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг ямар ч улстөржилт, эсэргүүцлийг үл тоож хэрэгжүүлнэ” гэдгээ Ерөнхий сайд хэлэв. Учир нь энэ төсвийн гол агуулга нь шинээр, зураг төсөвгүй хөрөнгө оруулалтыг хойш тавьж, чухал бүтээн байгуулалтуудыг хийх юм байна.

Гэвч манай улсад ялангуяа дэд бүтцийн бүтээн байгуулалтууд маш чухал байгаад байдаг. Төр хөнжлийнхөө хэрээр төсөвтөө суулгаад явж байх шиг байгаа юм. Тэгвэл үүнийг өөрөөр шийдэх гарц гаргалгаа олдсон бололтой. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн “...Төр хувийн хэвшлээ дэмжинэ. Тэдэнтэй өрсөлдөхгүй”, “...Иргэн, аж ахуйн нэгждээ саад болдоггүй төр, улс орныг бий болгоно” гэсэн нь ажил болж мэдэхээр болсон байна. Засаг, төр энэ талаар яриад эхэлсэн талаар томоохон бизнэсмэнүүд яриад эхэлжээ. Тодруулбал, төр томоохон бизнесмэнүүддээ чухал шаардлагатай дэд бүтцийн төслүүдээ концесс ч юм уу, ямар нэг хэлбэрээр даатгачихна. Тэд бусдыг нь хийчихнэ. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн логикоор хийх нь гэсэн яриа хөөрөө бизнесийнхэн дунд нэвт явж байна.

Ер нь бол Монголд авто замын бодлого, төмөр замын бодлого гэж бий. Гэхдээ түүнд төр хэтэрхий орчихсон. Төргүйгээр нэг см зам ч явахгүйгээр хийчихсэн. Бас тэр нь зохион байгуулалтгүй бол яадгийг Дарханы замаас тод харлаа. Мөн ч их хохирлыг монголчууд тэндээс амссан даа. Авто замаас гадна төмөр замын асуудал бас нэн чухал юм. Ерөнхийдөө замууд баригдаж чадвал тээвэр ложистикийн хүндрэлээс гарна. Үүсээд байгаа эдийн засгийн механик хүндрэлүүд шууд арилна.

Тиймээс авто зам, төмөр замуудаа хувийн хэвшилдээ даатгавал Монгол хожно. Мэдээж, тэдэнд өөрсдийн эрх ашиг бий. Томоохон орд эзэмшигчид төмөр замаа, тээвэрлэгчид авто замаа төвөггүй барьчихна. Ер нь тэгээд томоохон бизнесмэнүүдэд компаниудад гаднын хөрөнгө оруулалт татах “асуудал” биш л дээ. Яг үнэндээ гаднын хөрөнгө оруулагчдын хувьд төрөөсөө илүү нэр хүндтэй, итгэл даасан бизнесмэн манайд олон бий. Ганцхан жишээ сөхөхөд, хоёр жилийн өмнө Монгол Улс бондын хүүгээ төлж чадахгүйдээ тулж байхад нэг бизнесмэн Сингапураас мөнгө босгож өрнөөс гаргаж байсан түүх бий. Иймэрхүү л чадалтай бизнесмэнүүд шүү дээ.

Тэдний зарим нь аль хэдийнэ төмөр зам, авто зам, өөр том том бүтээн байгуулалтын ТЭЗҮ, зураг төслөө хийчихсэн, консорциум болж оролцох гаднын компанитайгаа гэрээ хэлцэл хийчихсэн, хөрөнгө оруулалтаа татахад бэлдчихжээ. Гэсэн ч нөгөөх л төр маань гацаа үүсгэчихээд байдаг аж.

Монгол Улс төмөр замын зүүн, баруун, босоо гээд хэд хэдэн чиглэлийн бүтээн байгуулалт хийнэ. “...Хэн хийх вэ” гэнгүүт нөгөө л нууц санхүүжилтээр төмөр зам барьсан туршлагатай банкны эзний нэр дуулддаг аж. Энэ мэт төрийн тендерийг баруун солгойгүй авагчид үе үед яаж ийгээд л төрөөд байдаг бололтой юм. Дээрээс нь төрийн нэрээр бизнесмэнүүдийг шантаажилж суудаг нөхдүүд байна. Тухайлбал, төмөр замын тендерийг хариуцсан Монголын төмөр зам гэдэг төрийн компани дээр том даргын нэр барьж удирдах албан тушаалд суусан улаан авлигачин нөхөр бий. “...Тендерт оролцъё” гээд ТЭЗҮ-гээ бариад очсон хувийн хэвшлийнхнийг эрэг боолт шиг чангалж суудаг байгаа юм. Бас Өмнөговиос машинаар нүүрс зөөж Чойрт авчраад, буцааж вагоноор урагш нь гаргадаг нэг том улстөрчтэй холбогддог гадаад нэртэй компани бий. Тэр компанийн жолооч нар байсгээд л “...Халтар огцор, Халтар огцор” гээд Зам тээврийн яамны үүдэнд зогсож байдаг даа. Яагаад гэхээр нүүрсээ шороон замаар тээвэрлээд байгаа нь болохгүй байна гээд яам нь зогсоочихдог. Ингээд байхаар нь мань компани тэр хэл амыг дарах гээд авто зам барих ТЭЗҮ хийж, хамтрагчаа олоод, санхүүжилтээ оруулаад иржээ. Жил дамнаж байгаа юм байна. Харамсалтай нь, зөвшөөрөл өгдөггүй гэнэ. Ингээд яриад байвал түмэн жишээ байна.

Төр хувийн хэвшил хоёр нь хамтраад хөгждөг зарим улсын талаар Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалж, сургуулийнхаа Эдийн засгийн судлаачдын багт зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай Канадын Саймон Прайзерийн их сургуулийн зөвлөх профессор Эрик Веркер хэдэн жилийн өмнө Монголд ирэхдээ ярьж өгч байв. Тэгэхдээ “...Дубай, Хятад, Аргентин, Пакистан зэрэг улсууд хувийн хэвшил, үндэсний биенесмэнүүдээ дэмжсэнээр улс орных нь хөгжилд шууд нөлөөлж, эдийн засгийн эерэг хандлагууд үүссэн” гэсэн байдаг.

Угтаа, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн “ам” ажил хэрэг болох юм бол бизнесмэнүүдэд эдийн засгийн эрх чөлөө нь болох юм. Улс ч төсвөө ноололгүй хөгжинө. Монголын үндэсний бизнесмэнүүд ингэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 198 (6930)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Язгууртан, нүүдэлчдийн 2000...
Л.Оюун-Эрдэнийн рейтингийг...

Д.Амарбаясгалан “ам”-аа ажил болгох уу?!

ДАМДИН-ОЧИР 2022-10-12

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 минутын өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

54 минутын өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

7 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

8 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

8 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

8 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

8 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах