• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Орхон аймаг “Хүний хөгжлийн индекс”, “Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ”-гээр бусад аймгуудаа тэргүүлж байна

ИТХ-ын ээлжит XIII хуралдаан аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны гүйцэтгэлийн урьдчилсан хэрэгжилтийн биелэлтийн тайланг хэлэлцэх асуудал үргэлжилж байна. 

Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг хүргэж байна. 

  • “Өрхийн тариалалтыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөс 28.5 сая төгрөгөөр хүнсний ногооны үр, үрслэгээг 500 өрхөд хуваарилан өгөв. Мөн 125.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 27 ширхэг хүлэмжийг хүлээн авч ирэх оны хаврын тариалалтын үед тариаланчдад олгохоор бэлтгэл ханган ажиллаж байна.
  •  Улсын төсвийн хөрөнгөөр хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлж 11 төрлийн 410 кг үр, 2 тн төл сонгино, 2 тн төмсний элит үрийг 200 өрхөд олгов.
  • Улсын төсвийн хөрөнгөөр 2022-2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хүрээнд 6x20 метрийн харьцаатай нийлэг хальсан иж бүрэн 60 хүлэмжийг 60 иргэнд олгов.
  • 2022 онд аймгийн хэмжээнд 132 иргэн эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байна. Баян-Өндөр сумын Хоршоог хөгжүүлэх сангийн зээлд “Чамин үзэг” ХХК нь зөгийн аж ахуйн үржүүлгийг сайжруулах, ашиг шим болон бүл нэмэгдүүлэх зорилгоор 35.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Ижил марал” ХХК нь сүүний чиглэлийн үнээний ферм эрхлэхээр 94.2 сая төгрөгийн зээлд хамрагдсан байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих ажлын хүрээнд Орхон аймгийн хэмжээнд 2030 он хүртэл хугацаанд 20 сая ширхэг мод тарих “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 07/02 дугаар тогтоолоор батлуулсан. Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд 3 зорилтын хүрээнд 14 арга хэмжээтэй байхаар төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр болон аж ахуй нэгж, иргэдийн оролцоотойгоор 1.2 сая мод тарьж, шинээр 31 га талбайд мод үржүүлгийн газруудыг байгуулж аймгийн хэмжээнд нийт 2.5 сая ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүллээ. Бүх нийтээр мод тарих хавар, намрын ажлын хүрээнд Баян-Өндөр сумын Хүрэнбулгийн аманд Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн, Цагаанчулуутын ам, Чимээгүй хотын баруун талын ойн зурвас, Тарлан толгойн хойд энгэр, Монгол ёс заншлын өргөө, Сархиа уулын хойд энгэр, баруун салаа зэрэг газруудад олон нийтийн оролцоотой 35.0 мянган ширхэг мод тарьж, хотын ногоон байгууламжийг 22.7 га талбайгаар нэмэгдүүллээ. 17 иргэн, ААНБ-ыг урамшуулж, “Ногоон-Эрдэнэт” хөтөлбөрийн 2022 оны жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллалаа.
  • Иргэдийн аюулгүй, эрүүл орчинг бүрдүүлэх чиглэлээр хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах ажлыг шат дараалан шийдвэрлэх ажлыг хийж байна. Үүний хүрээнд стандартын шаардлага хангасан эко ариун цэврийн байгууламжийг барихад зориулан орон нутгийн хөрөнгөөр 200 сая төгрөгөөр 78 өрхөд эко 00-ийн суурийн байгууламжийг суурилуулах ажлыг гүйцэтгэв. 
  •  БОАЖЯ-ны 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Баян-Өндөр сумын Даваат, Шанд багуудад нийт 1000 ш иж бүрэн эко ариун цэврийн доод суурийн бүтээцийн ажлыг бүрэн хийж дууссан бөгөөд дээд бүхээгийг гэрээний хугацаанд буюу 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэж дуусгахаар ажиллаж байна.
  • Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд "Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах" төслийг хамтран хэрэгжүүлж байна. Машин механизмууд болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилгын материал, төмөр хийцлэл орж ирсэнтэй холбоотой үйлдвэрийн барилгын ажил үргэлжилж байна. 2022 онд 6 төрлийн 12 машин механизм нийлүүлэгдээд байна.
  •  Орхон аймаг гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр 9 улсын 12 хоттой хамтран ажиллах гэрээ байгуулан олон талт үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 11-р сард Бүгд Найрамдах Польш улсын Өргөмжит консулын газар нээлтээ хийв. 
  • Аймгийн цагаан тоосжилтын эх үүсвэрийн бүс буюу өндөр тархалттай байршилд байрлах хог хаягдлын нэгдсэн цэгийн хөрсний доройтлыг бууруулах, эх үүсвэрийг багасгах, тархсан хог хаягдлыг хумих, зогсоох, далан байгуулах, нөхөн сэргээлт хийх, ногоон зурвас бий болгох зорилгоор ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэв. 
  • Хот тохижуулах газрын парк шинэчлэлтэд орон нутгийн 1.4 тэрбум төгрөгөөр гэр хорооллын хог татан авалтыг оновчтой байдлаар шийдвэрлэх зорилгоор хөдөлгөөнт чингэлэг тээвэрлэх 4 автомашин, хөдөлгөөнт 40 чингэлгийг аваад байна.
  •  2022 онд Хот тохижуулах газарт 7 ширхэг шинэ машин нийлүүлэгдсэнээр парк шинэчлэлт 63 хувьд хүрч байна.
  • Аймгийн хүн амын өсөлт газар нутгийн байршилтай холбоотойгоор төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг хүрээнд аймгийн ИТХ-ын 2022 оны Ээлжит 8-р хуралдааны 03 дугаар тогтоолоор хүн амын тоо, байршлыг харгалзан Баян-Өндөр сумын Эрдэнэ багийг хувааж Чингэл, Яргуйт багийг хувааж Баян-Овоот, Цагаанчулуут багийг хувааж Найрамдал, Чандмань багуудыг байгуулж, шинээр байгуулагдсан багуудын Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2022 оны 11 сард багтаан зохион байгуулах, 2023 оны 01-р сарын 01-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. 
  • Улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Зэст, Яргуйт багийн цогцолбор төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа ба ажлын явц 80-90 хувьтай байна.
  • Монгол улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл бол төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэд цахимаар үйлчилгээ авах, цахимаар санал хүсэлтээ гаргах ажлыг Орхон аймаг бусад аймгуудаа манайлан хэрэгжүүлж байгаа билээ. Үүнийг нэг илрэл бол улсын хэмжээнд анх удаа “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд 2022 оны 10 дугаар сард иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах IRGEN.ERDENET.MN вэб системийн нээсэн бөгөөд эхний 10 сарын байдлаар тус вэб системд 155 өргөдөл гомдол, санал хүсэлт ирснээс, 150 өргөдөл гомдол санал хүсэлтийг шийдвэрлэж, 5 өргөдөл гомдол санал хүсэлт шийдвэрлэх шатандаа байна. 
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд авто замыг шинээр барих, өргөтгөх, зогсоолуудыг шинээр барих, өргөтгөхөд 3,9 тэрбум, авто замууд дээр хурд сааруулагч, хаалт, хашилт, замын тэмдэг тэмдэглэгээ хийх, засвар үйлчилгээ хийхэд 529,5 сая, зам, уулзварыг гэрлэн дохиотой болгоход 190,3 сая, гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, засварлахад 1,9 тэрбум нийт 6,6 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тусган хийж гүйцэтгэлээ.
  • 2022 онд орон нутгийн төсвийн 338.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төв зам дагуу 21 камерыг шинэчлэн засварласан бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Рашаант багт 43 камерыг байршуулан камерын нэгдсэн системд холбосон. 
  • Мөн орон нутгийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дугаар илрүүлэгчтэй 8 камерыг шинээр суурилуулах ажлыг гүйцэтгэв. 
  • "Мэдээлэл шуурхай удирдлагын төв"-т нийт 574 хяналтын камер байгаагаас 313 хяналтын камер хэвийн ажиллагаатай байна. 
  • 2022 онд аймгийн Засаг дарга Шадар сайдтай хамтран ажиллах гэрээний дагуу Онцгой байдлын Ерөнхий газраас зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2022 оны 10 дугаар сарын 1-ээс 9-ны өдрүүдэд 6 үе шаттайгаар зохион байгуулж “Дүүрэн Хангалттай” гэсэн үнэлгээ авч ажиллалаа. 
  • Мөн Орхон аймаг “Хүний хөгжлийн индексийн” болон “Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ”-гээр аймгуудаа манлайлан тэргүүлж байна. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Тэйтум 49 оноогоор багаа...
Орхон аймгийн Засаг даргын 2020-2024...

Орхон аймаг “Хүний хөгжлийн индекс”, “Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ”-гээр бусад аймгуудаа тэргүүлж байна

Kuzmo 2022-12-02

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

20 минутын өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

22 минутын өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

23 минутын өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах