• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Шаарийбуу: "100 жилийн дараа шийдэгдэж мэдэх хэрэг шүү” гэсэн ч эцсээ хүртэл зүтгэсэн

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад амиа алдаад 16 жил өнгөрсөн ч хэрэг нь шийдэгдэхгүй өнөөг хүрсэн билээ. Тэгвэл Малайзын шүүхээс энэ сарын 16-ны баасан гарагт хариуцлага хүлээх хүмүүсийн нэрийг зарлав.

Тодруулбал, Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азилах Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн Засгийн газрыг буруутай гэж үзсэн. Ийн Малайз улсын анхан шатны шүүхийн энэ  шийдвэрийн талаар Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, өмгөөлөгч Б.Баяр нар өчигдөр мэдээлэл хийлээ. 

“ХУУЛЬ ҮНЭНИЙГ  ТОГТООЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА”

Хурлын эхэнд Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу гуай "Би охиноо их санадаг. Санахгүй байхын арга байхгүй” хэмээгээд охиндоо хүндэтгэл үзүүлэн нэг минут чимээгүй зогссон юм. 

Үүнийхээ дараа тэрбээр “Охиноо амь эрсэдсэн өдрөөс хойш эцэг би ардчиллын сонгодог орны нэг Азийн бар гэгддэг Малайзын “мангасууд”-тай нүүр тулсан. Шулуухан хэлье, би тэр ардчиллыг хүмүүнлэг, шударга зүйл байх болов уу гэж итгэсэн. Гэвч бодит байдал дээр “бохир” болгонтой тулсан. Юун түрүүнд энэ хэрэг шийдэгдэхгүй яагаад ингэж олон жил болов гэдэг талаар тайлбарлая. 2006-2018 он хүртэл 12 жил эрүүгийн хэргийг шийдэх гэж явлаа. Бараг бүтээгүй. Бүтэх боломж ч ховорхон байсан.

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд тухайн үеийн төрд үйлчилдэг шүүх, цагдаа, тэдэнд зөвлөдөг гадаад, дотоодын мэргэшсэн хуулийн томоохон фирмүүд бүхэл бүтэн институт нэг талд нь зогссон. Нөгөө талд нь хохирогч би ганцаараа заргалдсан.

Тухайн үед "Магадгүй энэ хэрэг 100 жилийн дараа шийдэгдэж мэднэ шүү. Чи тэвчээртэй байгаарай. Эрүүгийн хэргийг чинь би тууштай шийдэж өгнө" гэж Малайзын талын өмгөөлөгч маань надад хэлж байсан. Ингээд гурав хоногийн өмнө  /2022.12.16/ анх удаа Разак Багиндаг аллагын захиалагч нь мөн гэдгийг тогтоолоо. Гэхдээ Р.Багиндаг одоо шийтгэхгүй байх л даа.

Тэр хүн гардаж үйлдээгүй. Гэхдээ тэр захиалагч мөн. Энэ үнэнийг тогтоож өгч чадахгүй дээ гэж бодож байсан. Хууль үнэнийг нь тогтоож чаддаг юм байна. Ийм өдөр ирдэг юм байна. Шүүхийн шийдвэрт хүрч, нөхөн олговор олгосон тухай хэдэн тоонд битгий анхаарал хандуулаарай. Би баярлахгүй байна. Хүний амь гэдэг иймхэн юмаар дуусдаг юм биш. Үр хүүхэд гэдэг эцэг хүн, төрөл садан, хэнд ч дахиад нөхөх боломжгүй. Харин Малайзын шүүх хэзээ нэгэн цагт ийм шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй байсан" гэсэн юм.

“МОНГОЛЫН ОЛОН ИРГЭН МАЛАЙЗАД АМЬ НАСАА АЛДСАН”

16 жилийн дараа хэрэг хэрхэн илэрсэн талаар  тэрбээр "Хэрэг яагаад илрэх боломжтой болсон бэ гэдэг нь дараагийн асуудал. Охин минь баригдахынхаа өмнөх өдөр мэдүүлэг өгсөн байдаг.

Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Хэрвээ ямар нэгэн асуудал болбол Р.Багинда үүнийг шийднэ гэж бичээд компьютер дээр шивсэн байдаг. Энэ улсаас буцаад гаръя гэхээр гарц байдаггүй. Энэ замаар маш олон монгол хүн Малайзад хэлмэгдсэн. Аллагыг үйлдсэн офицеруудын нэг нь нутагтаа, харин нөгөө нь Австралид байна.

Тэд ”Манай Ерөнхий сайд намайг өрөөндөө дуудаад Малайз улсын аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх гадаадын тагнуул эмэгтэйг устгах хэрэгтэй байна. Чи үүнийг хэрэгжүүл гэж үүрэг өгсөн" гэж мэдүүлдэг. Захиалгат хүн амины хэрэг хийснийхээ төлөө тэд 300 сая ринггит авсан гэж мэдүүлж байсан.

Ингээд л аймшигт хэргийг үйлдсэн байдаг юм. Шүүх анхнаасаа хуулиа умартсан. Эрх мэдэлтнүүдийн төлөө 12 жил ажилласан. Ингээд Разак Наджиб засагласан 12 жил өнгөрч байгаа юм. Монголын олон иргэн Малайзад амь насаа алдсан, хийгээгүй гэмт хэргийнхээ төлөө гүтгэгдсэн, хүний наймааны золиос болцгоосон. Надаас бусад нь юунд ч хүрч чадаагүй болохоор би тэдний өмнөөс хариуцлага хүлээсэн. Ямар ч гэсэн эцсээ хүртэл явна гэж шийдсэн” гэв.

Б.Баяр: МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ӨӨДӨӨС ҮНЭХЭЭР ХҮЧИН МӨХӨСДӨЖ БАЙСАН

Харин өмгөөлөгч Б.Баяр тус хэргийн шүүхийн процессын талаар мэдээлэл өглөө.Тэрбээр “Бид шүүх хуралд цахимаар оролцсон. Танхимд хэн ч ярих эрхгүй. Шүүгч цагийн дотор шийдвэрээ уншиж, танилцуулсан.

Шүүхийн шийдвэр танилцуулах хуралд хэн ч ярих эрх байдаггүй. Өмнө нь дандаа хэргийн процессын хурал болж байсан бол өнгөрсөн баасан гаригт жинхэнэ шүүх хурал болж өнгөрсөн. Давж заалдах эрх нь дөрвөн хариуцагчид байгаа.

Хариуцагч тал 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй. С.Шаарийбуу гуай өөрөө давж заалдахгүй гэдгээ илэрхийлсэн. Мөнгө төгрөгтөө бус 16 жилийн турш хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр явсан нь хангалттай гэж байгаа.

Түүнд хэргийг дахин давж заалдах чадал, тэнхээ ч үлдсэнгүй. Эрүүгийн болон иргэний хэргээр шүүх хурлын процесс зэрэг шахуу эхэлсэн. Эрүүгийн хэрэгт цагдаагийн хоёр ажилтныг шийтгэж, дууссан. Энэ явцад хэргийн захиалагч буюу Малайзын тухайн үеийн Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх Абдул Разак Багинда гэж хүний гэм буруутайг тодорхойлоогүй.

Тиймээс иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад захиалагч нь Багинда байсан юм байна. Хамгийн чухал нь өнгөрсөн долоо хоногийн шүүх хурлаар дөрөв дэх хариуцагч буюу Малайз улсын төрийг хариуцагч гэж тогтоолоо. Багинда хэргийн холбоос нь болж, хоёр цагдаа хэргийг гүйцэтгэсэн.

Тэд төрийн албан хаагч учраас төр нь иргэний хариуцлага хүлээх хараат бус шийдвэрийг гаргалаа.Одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан. Багиндад эрүүгийн хариуцлага ногдуулахгүй гэсэн үг. Иргэний хэргээр мөнгөн хариуцлага хүлээж байгаа юм. Дөрвөн хариуцагч нийлээд нөхөн олговроо төлөх ёстой.

Үндсэндээ 16 жилийн хугацаанд Малайзын Ерөнхий сайдын өөдөөс үнэхээр хүчин мөхөсдөж байсан. Сүүлд 2018 оноос хойш Малайзад тогтолцоо өөрчлөгдөж, хууль бус эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцож эхэлсэн.

Эрүүгийн хэрэг дээр цагдаагийн хоёр ажилтан төрөөс үүрэг авч ажилласан гэсэн. Тэрийг нотолж чадахгүй бэрхшээлтэй байсан. Иргэний хэрэг дээр нотлох баримт бүрдүүлнэ гэдэг маш хэцүү. Учир нь Малайз улсын хуулиар эрүүгийн хэргийн материалыг иргэний хэрэгт ашиглахыг хориглодог.

Энэ хэрэг дээр ашиглахаас өөр аргагүй юм байна, нотлох баримтыг шинээр бүрдүүлэх боломжгүй юм байна. Тэгээд Малайзын түүхэнд анх удаа эрүүгийн хэргийн материалыг иргэний хэрэгт ашигласан. Энэ бол чухал алхам. Монголд энэ тохиолдолд зөвшөөрдөг” гэсэн юм.

Малайзын давж заалдах шатны шүүхээс дөрвөн хариуцагчаар таван сая ринггит нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан. Малайзын таван сая ринггит бол  Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр 3.8 тэрбум төгрөг болж байгаа юм. Тиймээс “Энэ улсын түүхэнд байхгүй нөхөн төлбөр ногдуулж байна” гэж Малайзын өмгөөлөгч нь хэлжээ. Алтантуяагийн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хоёр хүү болох Б.Мөнгөншагай, Б.Мөнхтулга нар сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг 2007 оны зургадугаар сарын 4-нд Малайзын шүүхэд гаргаж байв.

Ийн Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн, Монгол Улсын Засгийн газар, ХЭҮК, хэвлэл мэдээллийн байгууллага хамтдаа 16 жилийн турш тэмцсэний эцэст Малайзын шүүхээр хэргийн буруутнуудыг илчлүүлж, хариуцлага тооцуулж чадлаа. Энэ бол Монгол, Малайз төдийгүй дэлхийн түүхэнд тодоор үлдэх томоохон шүүх хурлын нэг байсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 246 (6978)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
Х.Нямбаатар: Жагсагчид ямар...
Д.Мөнх-Эрдэнэд нэг сарын...

С.Шаарийбуу: "100 жилийн дараа шийдэгдэж мэдэх хэрэг шүү” гэсэн ч эцсээ хүртэл зүтгэсэн

ДОЛЖИНЖАВ 2022-12-20
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
С.Шаарийбуу:

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

1 өдрийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

1 өдрийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах