• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хаа сайгүй байгаа энэ олон хулгайчдыг яах вэ?

Хорлоогийн ЦЭВЛЭЭ 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУСГЗ, сэтгүүлч

Хэрэвхүйеэ миний бие бичиж чаддаг юмсан бол уншигч түмэнтэйгээ өөрийнх нь амьдарч байгаа амьдралыг өөрийнх нь өнцгөөс харж, өөрийнх нь боддог бодлоор бодож, ярьдаг яриагаар нь ярих юмсан гэсэн хүсэл төрснийг энэхүү аргаа ядсан туйлын эмгэнэлтэй гарчиг эрх биш ойлгуулсан биз. 

Манайд огт ярьдаггүй, ярья гэсэн ч зүрх хүрдэггүй гамшигт нэгэн зүйлийн тухай яримааргүй байсан ч ярья, чадмааргүй байсан ч чадахын төлөө матийтлаа зүтгэе гэсэн юм. Тэрхүү ярих гээд хорхойсоод байгаа асуудал бол элбэг хангалуун амьдралтай энэ сайд дарга нар болон баячууд яагаад хулгай хийх сонирхолтой байдгийн учир шалтгааныг дотоод ертөнцөөс нь тодруулахсан гэсэн хүслэн юм.

“Хн”, энэ олон хулгайчдыг яахсан билээ, Монголын хамаг эд мөнгөний болон хүмүүн баялгийг хамж хулгайлаад дуусгах нь, яадаг билээ та минь ээ!” гэж толгойгоо сэгсрээд, шүлс хаялан шогширч харагдана. Тэгэхлээр “Хн, ийм ч байх гэж дээ” гэсэн гансралын гүн агуулгатай энэхүү бүх нийтийн шаналал зовлонг анагааж хэвийн амгалан тайван амьдруулах түлхүүрийг олж тайлах хэрэгтэй байна. 

Хаа сайгүй хулгайч. Бүр дээд шатандаа очихоор худал амлалтаар хууран мэхэлж иргэн түмний санал, итгэл найдварыг хулгайлж ирсэн улс төрийн хулгайч нар, түүний нөмөр дор ард олны дархан өмч болсон хөдөлмөрийг ажил олгогчийн давуу байдлаараа дарамтлан хулгайлагч хулгайч эзэд, тэгээд том том уул уурхайн авлигачин хулгайч нар, түмэн олны амин хэрэгцээг үнэ ханш, зээлийн хүүгээр суйлдаг хулгайч нар, за тэгээд цаана нь халаасны хулгайч, малын хулгайч, хүний хулгайч, хүний эд эрхтний хулгайч, соёлын өвийн хулгайч, булш бунхан ухдаг хулгайч, үлэг гүрвэлийн болон чулуужсан мод сэлтийн хулгайч нар. 

Арслан барс шиг хулгайчдыг ирвэс шилүүс шиг хулгайчид дагана. Ирвэс шилүүс шиг хулгайчдыг чоно нохой шиг хулгайчид дагалдана. Чоно нохой шиг хулгайчдыг үнэг хярс шиг хулгайч дагана.  Үнэг хярс шиг хулгайчдыг муур, харх шиг хулгайчид дагана. Илүү ч үгүй дутуу ч үгүй ийм л байна. Муу нь юусан билээ гэвэл хулгайч нар гэдэг нь цөм адилхан бусдын зовлонгоор өөрийгөө жаргаадаг этгээдүүд. Тэдэнд өөр бусдыг зовоохын ухаан гэж байхаас биш бусдын төлөө зовох санаа сэтгэл гэж байдаггүй. Сэтгэл гэж байхгүйн хувьд чулуун тэмээ, модон морь, шавар үхэр гэмээр ийм л сонин, тийм л хачин хүн дүрст зэрлэг этгээдүүд. Мал юм уу гэтэл өвс идэж, ус уухгүй, харин мах идэж, сархад уудаг амьтад. Монголд хэн баян бэ хэмээвэл хулгайчид баян. Монголд хэн ухаантай  вэ гэвэл урт гартнууд л тийм байна. Баян хулгайч нарт өөр чухам юу хэрэгтэй вэ гэвэл эрх мэдэл, бүр давхар давхар эрх мэдэл хэрэгтэй гэнэ. 

Мөн хэцүүеэ. Гэвч ингэж л бид амьдарч байна. Монголын энэ олон хэлбэр дүрсийн  хулгайчид нь тэнгэрээс унаагүй, дэлхийгээс ургаагүй зөвхөн монгол хүмүүн биднээс л төрж хулгайч болон суралцаж, хулгайч болон хүмүүжжээ. Манай нийгэм тэднийг ийнхүү хулгайч хүн болгон бүтээжээ. Одоо тэгээд яах вэ?

Хуучин номын зах дээр тэнэж явтал “Соёл судлал“ нэртэй 1999 онд хэвлэгдсэн хариуцлагатай редактор нь А.А.Радугин хэмээх судлаач орос эрдэмтэн, орчуулагч нь миний таних Х.Лхамдорж, П.Чойжил, орчуулгын редактор нь мөнхүү П.Чойжил /СГЗ/ нар байсан юм. Тэгтэл үнэхээр сайн ном байв. Тэр ном дотор Австрийн нэрт эрдэмтэн Зигмунд Фрейдийн бичсэн нэгэн үлэмж сонирхолтой агаад сонгодог гэхээр нэгэн эрдэмлэг бүтээл орсон байв. Тэнд хүмүүс яагаад заримдаа ухамсаргүй зэрлэг бүдүүлэг авирладгийн сэтгэл зүйн үндсийг тайлбарласан байдаг нь миний хувьд урьд хожид огт сонсож мэдэхгүй гүн гүнзгий учир холбогдолтой төдийгүй миний өөрийн эрж хайж явсан адармаатай нэгэн асуултын шинжлэх ухааны үндэстэй хариулт тэнд байж байлаа. 

Азтай юм. Тэрхүү хариулахад адармаатай бэрх асуудал гэдэг нь товчхондоо бол гачигдаж дутагдах зүйлгүй элбэг хангалуун амьдралтай баячуудаас тохиолдлын  ганц хоёрхон хүн биш, их олон тооны  баян хүн чадаж л гэмээ нь огт баригдахгүйгээр хулгай хийж хөрөнгө мөнгөө арвижуулах сан гэж далдуурхан хүсээд байдаг. Мөнхүү тийм хангалуун ахуй амьдралтай сайд дарга нараас тохиолдлын ганц нэгхэн дарга биш олон сайд, том жижиг дарга нар авлига авах, албаны эрх мэдлээ урвуулан  ашиглаж байгаад ч гэсэн өмч хөрөнгөө л өсгөн ихэсгэхсэн гэж шохоорхоод байдгийн цаадах нийтлэг учир шалтгааныг огтхон ч ухаарч мэдэхгүй төөрөлдөж явсныгаа хэлж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, ардчилсан эрх чөлөөт нийгэмд шилжихтэй хамт мөнөөх хүмүүнлэг энэрэнгүй нийгэм нь хүрээд ирэх байх, тэгээд энэ муухай  хулгай зэлгий, авлига хээл хахууль зэрэг нь үндсэндээ устаж, цалин тэтгэвэр нь нэмэгдээд сая нэг санаа амар амьдарч болох юм байх гэж итгэж явсан чинь огт биелшгүй худал хоосон горьдлого болж дуусаад харин улам олон хулгайчтай, бас тийм олон  авлигачтай,  цалин орлого нь улам хүрэлцээгүй хомс болж ядуурахад  хүрсний учрыг  огт ойлгохгүй байсан. 

Тэр тусмаа өнгөрсөн 1990-ээд онд болсон төрийн өмч хувьчлал хэмээх чихэр бурам шиг гоё сайхан нэртэй дээрэм тонуулаар төрсөн олигарх баячуудын урт гарт тус орны хамаг баялаг атгуулж, төр ард түмний ахуй амьдрал нэлэнхүйдээ тэдний ил далдын дохио зангаагаар урваж хөрвөдөг болсны цаад учрыг тайлж мэдэхсэн гэж зөвхөн ганц би биш бидний монголчууд бараг нийтээрээ эрж хайж явсан байх. Тэгтэл миний хувьд бол З.Фрейд хэмээх тэр нэгэн их мэргэн сэтгэгч эрдэмтэн яг нүдийг нь олж оновчтой дүрслэн илэрхийлсэн хэдхэн үг өгүүлбэрээр дээр дурдсан асуултын хариуг ой тойнд ортол хэлээд өгсөн юм. Ардчилал зах зээлийн чөлөөт нийгэмд шилжээд ирэхээр зэрэг социализмын үед хамтын үзэл суртлын өршөөлгүй хатуу хяналт дарамтад баригдаж байсан хаагдмал байдал устаж эрх чөлөөтэй боллоо хэмээн ярьж байсан боловч тэр нь үнэн чанартаа өмнөх нийгмийн хамтын  эв санааны  нэгдлийн  дарангуйллаас  дөнгөж мултрангуутаа ухамсаргүй байдлын зэрлэг дарангуйлал гэдэг өөр нэгэн улам аюултай зэрлэг дарангуйлалд шилжсэн хэрэг байсан. Энэ учраас өнөөдөр ингэж хамаг зовлонгоо эдэлж  байх шиг байгаа юм. Үүний хамаг учрыг  З.Фрейдийн номлол баттай ойлгуулж өгсөн. З.Фрейд хүмүүсийн ухамсарт үлдсэн ухамсаргүйн үүтгэлийг “Нөгөөх” хэмээх аядуу зөөлөн үгээр нэрлээд жинхэнэ оюунлаг хүн байх ухамсартай үүтгэлийг “би” хэмээн элэг зүрхэндээ ойртуулан нэрлэсэн байдаг юм. 

Тэр хэлэхдээ: Хэрэв “Би“ бодит байдлын зарчмыг удирдлага болгодог өөрөөр хэлбэл амьдралын бодит нөхцөлд зохицох зарчмыг гол болгодог бол  “Нөгөөх“ нь хүслээ хангах зарчмыг бүрэн мөрддөг байх юм. Үүнээс үүдэн “Би”,”Нөгөөх” хоёрын хооронд тэмцэл заавал гарч байдаг. ”Нөгөөх”-ийн дэргэд “Би” бол агсам мориныхоо жолоог татаж тогтоохыг хүсэн тэмцэж яваа морьтон лугаа адил болой… Гэвч “Би” маань агсам хүлгийнхээ амыг татаж хүчрэхгүй яваа мэт ээ. Хүн мориноосоо салж хагацахыг эс хүсвээс унааныхаа аясаар явах нь олонтаа, түүн лүгээ адил “Би” маань аанай л “Нөгөөх”-ийнхөө хүсэл зоригийг өөрийн хүсэл зориг мэт биелүүлж байдаг амой” гэжээ. Энэ бяцхан тайлбарыг уншсан даруйдаа би  хүнийг таних үзэл бодлынхоо хувьд цоо шинэ хүн болчих шиг санагдсан. Харахад нэг хүн шиг харагдавч дотроос нь оюун сэтгэлээрээ эргэцүүлэн ухаарах аваас хүмүүн гэдэг нь нэгэн биетэй боловч “Би” ба “Нөгөөх” гэдэг байгаль ба нийгмийн хоёр өөр өгөгдөлтэй байдаг юм санжээ. “Би” нь бусдыгаа аз жаргалтай хүн байлгах гэж тэмцэнэ.”Нөгөөх” нь эзнээ адгуус амьтан лугаа адил зөвхөн өөрийнхөө аз жаргалын төлөө тэмцдэг зэрлэг амьтан байлгах гэж тэмцэнэ. Өөрөөр хэлбэл хаан ба харц эсхүл сайд ба эгэл иргэн, эсвэл генерал ба цэрэг, эсвэл аав ба ээж, хөгшин ба залуу гэхчлэн хэн ч байлаа гэсэн нэгэн биетэй үзэл санааны хоёрдмол эх сурвалжтай байдаг гэж байна. 

Хэргийн гол учир нь тэр хоёрын аль нь алиныгаа дарамтлан удирдаж байна вэ гэдэгт оршдог гэж З.Фрейд нотолжээ. Энэхүү ”Нөгөөх” гэдэг нь чухам юу юм бэ хэмээвэл хүн гэдэг амьтан хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, тэнгэрээр дээвэр хийж, дэлхийгээр дэвсгэр хийж, өөрийгөө жаргал эдлүүлж өрөөлийг зовлон эдлүүлж амин хувиа хичээж явсных нь бараг арилах шахам баларч бүдгэрсэн ор мөр төдийхөн байдаг юм байна. “Нөгөөх” гэдэг ухамсаргүйн үүтгэлдээ дийлэгдэж зөвхөн амин хувиа хичээж яваа хүнийг хазаар булаалдан хадуурч буй агсам хүлгийнхээ амыг татаж хүчрэхгүй амь дүйж яваа морьтон лугаа адил гэж эрхэм хүндэт эрдэмтэн З.Фрейд донжийг нь олж дүрсэлсэн байна. 

Миний яриад байгаа Баячууд яагаад хулгай хийдэг вэ, Сайд дарга нар яагаад авлига авдаг вэ, Өндөр боловсролтой залуус яагаад залилан мэхэлдэг вэ, Улс төрийн том удирдагчид яагаад худал амалдаг вэ гэсэн асуултад тэд бол “Нөгөөх” буюу ухамсаргүйн үүтгэл хэмээх агсам хүлгийнхээ амыг татаж хүчрэхгүй мориныхоо аясаар сандарч яваа  ядарсан хүмүүс гэж хариулж байх шиг байна. Тэр айхтар хүчирхэг догшин  адгуусыг ялан дийлж  хүний эрхшээлд оруулж номгоруулдаг нэг аугаа хүчтэн байдаг ажээ. Тэр бол ёс зүйн хүмүүжил. 

Ёс зүй судлаач алдарт эрдэмтэн Иммануэл Кант гэгч бээр “Бусдаас хүсэмжилдэг сайн сайхан бүхнийг бусдад өгч чаддаг байхыг ёс суртахуун гэнэ” гэсэн байдаг. Дорнын нэгэн их сэтгэгч бээр “Юуг жаргал гэдэг вэ” гэсэн асуултад хариулахдаа “Бусдыг жаргаавал тэр нь жаргал болъё уу, өөрийгөө жаргаавал тэр нь зовлон болъё уу” гэж хариулсан гэдэг. Монгол ардын цэцэн үгэнд “Ганцаараа идсэн гахай таргалдаггүй, олуулаа идсэн оготно турж үхдэггүй” гэдэг нь хүн байх ёс зүйн сургаалын монгол хувилбар мөн байхаас зайлахгүй ээ. Хүн гэдэг амьтан бусдынхаа сайн сайхны төлөө нэгэн биеэрээ дэнчин тавьж тэмцдэг байх мөнх тэнгэрийн зараалтай, тэр нь тэдний ёс зүйгээр зохицуулагддаг гэлцдэг нь ийм учиртай  юмсанжээ. 

Ёс зүйн хүмүүжил хаана орхигдоно вэ, тэнд ухамсаргүйн үүтгэл ялалтын туг мандуулна. Энэ туг хаана мандаж байна, тэнд амар тайван амьдрах арга бололцоо Монгол Улсынх шиг  хумигдана. Өнөөдөр манайд  хүмүүс  биш харин хууль засаглах ёстой гэж манай төр засаг үздэг. Үүний төлөө тэмцдэг. Гэтэл бодит байдал дээр хууль биш, өөр нэгэн хүчирхэг засаглал тогтжээ.Энэ засаглал бол “нөгөөх” хэмээх ухамсаргүй үүтгэлийн засаглал. Бүр тодруулбал, эд мөнгөний ухамсаргүй  засаглал. Үүний тод баримт нь “хөгжлийн банкны хэрэг” болон “нүүрсний хулгайн хэрэг” мөн. Хэрэв “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар  олж авах эзэмших, өмчлөх өв залгамжлах  эрхтэй" гэсэн Үндсэн хуулийн  заалтыг төр засгийн удирдагчид болон бизнес эрхлэгчид хийгээд энгийн  иргэд бүх нийтээрээ ёсчлон хэрэгжүүлдэг байсан сан бол хууль засаглаж байна гэхэд болох байсан биз. Ийм биш болсон нь хэний буруу вэ. 

Мэдээж манай төр засаг хүний хүмүүжлийг орхигдуулж ирсний балаг мөн байна. Сурч боловсрох, мэргэжил эзэмших нь иргэн бүхний хувийн сонголтын хэрэг тул сурч боловсрох бололцоог бүрдүүлэх нь төр засгийн үүрэг. Харин үнэнч шударга, эх оронч хүмүүжилтэй соёлч иргэнийг бэлтгэх нь төр засгийн үндсэн үүрэг байх ёстой байсан байх. Гэтэл үүнийг эсрэгээр нь тавьж өндөр боловсролтой болгох нь төр засгийн үүрэг, харин ямар хүмүүжилтэй хүн болох нь хувийн хэрэг гэх байдлаар үзэж ирсний хор уршиг эдүгээ ингэж  ил тод мэдрэгдэж байна. Мэдлэг боловсролтой, өндөр мэргэжилтэй хүн хамгийн чухал байдагсан бол манай сайд дарга, төрийн түшээд өөрсдөө төрийнхөө өмч хөрөнгөөс хулгайлахгүй, албан тушаалаа урвуулахгүй, авлига хээл хахуул авахгүй амар тайван байж болох байсан бус уу!

Манай Үндсэн хуулийн дархан засаглал зарим тохиолдолд “Ухамсаргүй, дур зоргоороо авирлах” явдлын эрхшээлд ордог шиг байгаа юм. Энэ далимаар цухас тэмдэглэхэд манай бүх ахуй амьдралыг захиран хөтөлж байдаг сайн муу хоёр эзэн байна. Ингэж үзвэл “Би”-гийн эзэмшсэн өмч бүхэн төр түмнийг ивээн тэтгэсэн өглөгч, “Нөгөөх”-ийн эзэмшдэг өмч бүхэн амин хувиа хичээсэн харамч. 

“Нөгөөхийн аясаар хөдөлдөг өмчийн аюулаас аврах арга замыг өндөр хөгжилтэй орнууд хэдийнэ олж аваад эзэмшжээ. Тэр аврагч бол өндөр цалин, тэтгэвэр юм. Цалин, тэтгэвэр хаана өндөр байна тэнд амьдрал сайн, хүний ёс зүй сайн, нийгмийн дэг журам сайн, хамгийн чухал нь улс нийгмийн хөгжил сайн болдог байна. Ямар улс орны цалин тэтгэвэр тийм өндөр байдаг вэ гэвэл өндөр татвартай оронд л тийм байж чаддаг юм байна. Манайд жишээ нь, эмч багш, байцаагч, мэргэжилтний түвшний албан тушаалтанд сард 15 сая төгрөгийн нэрлэсэн цалинтай, татвар суутгалд  5 саяыг төлөөд гар дээрээ бэлнээр 10 сая төгрөгийн цалинтай  болчих юм бол бүх нийтээрээ сэтгэл ханамжтай амьдарч чадна биз дээ. Ийм байж яагаад болохгүй гэж. Бүрэн боломжтой. Ганцхан төр засагт ажилладаг дарга нарын  дотор сэтгэлд  бугшсан  “нөгөөх” буюу ухамсаргүйн үүтгэл саад болоод байгаа байх. Төрийн татварыг 30 хувьд хүртэл нэмэх эр зориг л хэрэгтэй.

Өндөр хөгжилтэй бусад орнууд ийм татвартай, өндөр цалин тэтгэвэртэй болж түүнийхээ ачаар сайн сайхан амьдарч чаддаг байхад дэлхийд оюунлаг чадамжаараа тэргүүлдэг монгол хүмүүс яагаад ийм хэмжээнд ажиллаж чадахгүй  байх билээ. Чадна, лавтай сайн чадна. Гагцхүү ёс зүйн хүмүүжил сайн төлөвшөөгүй учраас ухамсаргүй өгөгдөлдөө боолчлогдчихоод зориглож чадахгүй байна. Сайд дарга нар хулгайлъя гэхэд хэдэн их наядаараа байж байдаг мөнгө хөрөнгө төрд татвар төлөх, цалин нэмэр болохоор байхгүй болох учир байхгүй. Хүчирхэг татвартай зөв шударга зах зээл бол аз жаргалын алтан өлгий мөн. Тэнд хүрч очих үүд хаалга нь төрийн татвар. Тийм учраас ийм алтан өлгий дээр эрх дураараа тарвалзаж амьдрахын тулд ашиг орлогын татварыг ямар ч атугай хөгжингүй орнуудын дундаж жишгээр нэмэх шаардлагатай байна. 

Дэлхийд хаанахын хүмүүс бодит боломжоосоо хэд дахин ядуу зүдүү байна вэ гэвэл баян Монголын эгэл иргэд л ийм өрөвдөм ядуу байна. Яагаад иймд хүрэв хэмээн сонирхож байна уу. Тэгвэл манай улстөрчид сонгогчдын талархлыг хүлээж төрийн дээд албанд сонгогдохын тулд сүүлийн 30 гаруй жил ард түмэнд байнга хар тамхи татуулан мансууруулж байгаад ийм хүнд байдалд оруулсан юм. Юуных нь хар тамхи байдаг билээ гэж сониучирхвал албан татвар чөлөөлөх, хөнгөлөхийг татвар төлөгчдийг мансууруулдаг хар тамхи гэж нэрлэдэг байна. Тийнхүү удаа дараа ийм хар тамхиар угжсаны уршгаар төр нь төсвөөр дутаж түмэн олон нь цалин тэтгэврийн мөнгөн орлогоор гачигдаж ийнхүү ядуурсан байна. 
Таалал орших болтугай. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 8, 9 (6993, 6994)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална”
Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий
Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа
Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
  • •Наадам
  • •Хэн нь хэн бэ
ХУРААХ
Л.Оюун-Эрдэнэ: Одоо бидэнд...
Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая...

Хаа сайгүй байгаа энэ олон хулгайчдыг яах вэ?

Kuzmo 2023-01-12

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална”
Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий
Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа
Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

"Наадмын тасалбар зарна" хэмээн бусдыг залилсан этгээдийн дансанд барилт хийлээ

5 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН амилах цагаар…

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

18 цагийн өмнө өмнө

Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

18 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй

18 цагийн өмнө өмнө

“Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг дэмжихийг уриалж байна

18 цагийн өмнө өмнө

Олимпын өвөө Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

18 цагийн өмнө өмнө

“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-т зориулсан адууны сэдэвт уран бүтээлүүд олон улсад дэлгэгдэж байна

23 цагийн өмнө өмнө

Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Г.Жаргалсайхан: Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгааллаа

1 өдрийн өмнө өмнө

"Улаанбаатар Амазонс" баг хоёрдугаар байрт орлоо

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ий ус цэвэршүүлэх байгууламж

1 өдрийн өмнө өмнө

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

1 өдрийн өмнө өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Дэлхийн адууны өдөр”-т зориулсан арга хэмжээ Хүй долоон худагт болно

2 өдрийн өмнө өмнө

Казахстан улсад зорчих иргэдийн анхааралд

2 өдрийн өмнө өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-07-04 өмнө

“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо

2026-07-04 өмнө

С.Бямбацогт: Ард иргэдийнхээ бодит шүүмжлэлийг хүлээн авч, бодож тунгааж, болохгүй бүтэхгүйг засаж залруулж ажиллах учиртай

2026-07-04 өмнө

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

2026-07-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги мүнтэй уулзлаа

2026-07-04 өмнө

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, шинэ орон сууцыг ашиглалтад орууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-06-30 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

2026-06-30 өмнө

Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-06-30 өмнө

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

2026-07-01 өмнө

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

2026-07-01 өмнө

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа

2026-07-02 өмнө

18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-07-02 өмнө

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

2026-07-03 өмнө

Тоглоомын талбайн шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

2026-07-03 өмнө

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана

2026-07-03 өмнө

Бороо орно, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-07-03 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж хүлээлгэж өглөө

2026-07-03 өмнө

Таван шар мэнгэтэй шар бар өдөр

2026-07-01 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2026-07-02 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-07-01 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр

2026-07-02 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-04 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-07-03 өмнө

“Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална”

2026-07-04 өмнө

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, шинэ орон сууцыг ашиглалтад орууллаа

2026-07-04 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-04 өмнө

Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ

2026-06-30 өмнө

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

2 өдрийн өмнө өмнө

“Дэлхийн адууны өдөр”-т зориулсан арга хэмжээ Хүй долоон худагт болно

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-07-02 өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ий ус цэвэршүүлэх байгууламж

2026-06-30 өмнө

“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах