• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Самрын бизнесийн ард авлига байдаг”-ийг​​​​​​​ АТГ мэддэг, НҮБ ч зөвлөжээ

Манайхан намартаа л хушны самар тойроод шуугидаг. “Байгаль экологи сүйдлээ” гэлцдэг. Тэгмэгц БОАЖЯ, одоо татан буугдсан МХЕГ-ынхан ой руу гараад давхичихна. Очоод баахан самар бэлтгэж буй хүмүүсийг барьж авна. Энэ талаараа бөөн сүр болсон мэдээлэл цацна. Тэдэнд торгууль төлбөр онооно. Түүсэн самрыг нь хураана. Заримыг нь шүүхэд шилжүүлнэ. Шүүх нь баахан хууль ярьж байгаад шийднэ. Шүүх байгууллагын shuukh.mn мэдээллийн багцад ийм тогтоол шийдвэр зөндөө бий. Харин төрийн түшээд энэ талаар сонсоод “Самар түүхийг хориглох” хууль санаачлаад гүйчихнэ. Гэтэл энэ бүхний цаана ердөө л самрыг зөв цаг хугацаанд нь, зүй зохистой бэлтгэж, эдийн засаг, хууль хяналтын зөрчилгүй боловсруулж, экспортлох тухай л яригдаад байгаа юм. Товчхондоо, намар бүр байгаль сүйтгэж, өчүүхэн жаахан хушин ойг устгаж буй энэ үйл ажиллагааны буруутан нь самар бэлтгэгчид биш. Энэ талаар л Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сурвалжлагч бид хөндөөд байгаа юм.

Түүсэн самрыг хурааж, түүж байгаа иргэдэд хариуцлага тооцсоноор байгаль сүйтгээд байдаг явдал зогсохгүй. Гол хүмүүс нь цаана үлддэг. Ганц байгаль экологи ч бус эдийн засагт асар хөнөөлтэй “самрын хууль бус сүлжээ” ажиллаад байгаа юм.

Уг сүлжээг хятад иргэд удирддаг. Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Самрын экспортын дийлэнх нь далд хэлбэрээр буюу орлогоо нуун дарагдуулж, гар дээрээс борлуулж байгаа самраас ч доогуур үнээр гаргадаг асуудал олон жил явж ирсэн. Зарим компани стандарт хангаад, олон улсын жишгээр гэрээлээд, орлогоо бүрэн мэдүүлээд, нийгмийн даатгалаа төлөөд нэмүү өртөг шингээгээд экспортолдог. Харин ихэнх нь хятад ченжийн барааг нэг жилийн настай цаасан дээрх компаниар зуучлан стандарт бусаар боловсруулсан түүхий эдийг хууль зөрчин гаргадаг тул хүссэн хүсээгүй энэ асуудал гарч ирсэн” гэж ярьсан. Ноцтой шүү. За тэгээд, энэ хууль бус үйл ажиллагаад төрийн өндөр албан тушаалтай нэр бүхий хүмүүс оролцдог. Дээрээс нь самрын бизнес эрхлэгчдийн холбоо гэдэг төрийн бус байгууллага байдаг. Энэ сүлжээг “эзэмшдэг” хятад иргэдийн халхавч нь гэдэг. Тэр холбооныхны ярьдаг зүйл, хийдэг үйлдэл үүнийг бэлхнээ нотолно. Тэд “Самар түүх, бэлтгэхтэй холбоотой Ойн тухай хууль, Байгаль орчны тухай хууль зэрэг олон хууль, тогтоомж бий. Гэсэн хэдий ч эдгээр нь хоорондоо авцалддаггүй. Манай холбоо үүний эсрэг байр суурьтай байна. Хуш модны  самар түүх энэ үйл ажиллагааг БОАЖЯ өөрөө менежмент хийж чаддаггүй” гэдэг. Энэ дээрээсээ улбаалаад самар бэлтгэх, экспортлох зөвшөөрлийг холбооноосоо өгдөг болно гээд явж байгаа аж. Энэ салбарт хамааралгүй нэр бүхий сайд ч үүнийг нь дэмжсэн бичиг хийж өгөөд төрийн ажил “самраад” сууж байх жишээтэй.

Гэхдээ самар экспортлох болоод бэлтгэх зөвшөөрөл өгдөг төрийн захиргааны байгууллага, тэр дундаа БОАЖЯ буруутай.

Сайд солигдохын хэрээр салбарын асуудал унадаг жишиг энэ яам дээр ч үзэгдэж эхлээд байна. Самрын зөвшөөрөлд буруутгагдаагүй сайд байдаггүй. Өмнөх сайд нар нь тийм л байсан. Одоогийн Б.Бат-Эрдэнэ “Самар тойрсон хууль бус үйл ажиллагаатай тэмцэнэ” гээд овоо дуугараад эхэлсэн. Гэсэн ч удаагүй таг чиг болоодохлоо.

Ер нь бол самар түүж бэлтгэх, улмаар экспортлох зөвшөөрөл авах маш амархан. Энэ л самрын сүлжээнийхэнд эдийн засаг, экологи сүйтгэх боломж олгодог.

БОАЖЯ-нд “Самар түүе” гэсэн албан хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нөөцийн хэмжээг тогтоолгосон акт, түүсэн самраа яах гэж байгаа тухай төсөл, уг төслөө хянуулсан мэргэжлийн байгууллагын дүгнэлт, өөрийн зардлаар хийлгэсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, тухайн бэлтгэсэн самраа боловсруулах газар, үйлдвэрийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст Улсын тэмдэгтийн хураамж, Төрийн сангийн дансанд гэрчилгээний үнэ төлсөн баримтуудыг бүрдүүлж өгнө.

Ийм зөвшөөрөл авсан компаниуд нөгөөх “урд”-аас авсан мөнгөө бариад хөдөө гарна. Бэлтгэгчдэд тараачихна. Намар нь цуглуулахын тулд голдуу хавар тараана. Ирэх намрын “ургац”-ын мөнгө тараах хугацаа нь дөхөж л байна.

Харин БОАЖЯ, өөр бусад хяналт тавьдаг төрийн захиргааны байгууллагууд араас нь явдаггүй. Тэгээд л хаячихна.

Тэгж байтал экспортлох болно. Тэгмэгц тус яаманд “Самрын идээ экспортолъё” гээд албан хүсэлт өгнө. Түүндээ улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн самрын бэлтгэсэн зөвшөөрөл, худалдан авагч, эсвэл хүлээн авах талтай байгуулсан гэрээ, самар түүсэн газраа нөхөн сэргээсэн акт, самраа журмын дагуу бэлтгэсэн гэсэн байгаль орчны байцаагчийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн сангийн дансанд гэрчилгээний үнэ төлсөн баримтыг хавсаргана. Ингээд л болчихно. Бас л хяналт байхгүй. Самрын идээг боловсруулах үйлдвэр нь яг байна уу. Хэдэн ажилчинтай вэ. ХААБ хийгээд ариун цэврийн шаардлага хангадаг уу. Тэр талаар яам хяналт тавихгүй. Ер нь хянадаг бүртгэдэг нэг ч газар байхгүй. Ямар сайндаа л 2021 онд самар экспортлох зөвшөөрөл авсан 27 компанийн ес нь нэг ч ажилчингүй байхав дээ. Ажилчин байхгүй юм чинь үйлдвэр байхгүй л гэсэн үг. 

Нэгэнт энэ түвшиндээ хяналтгүй явж ирсэн болохоор экспортлох явцад нь хянах ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Нэгдсэн мэдээл байхгүй. Тэгэхээр татвар авах боломжгүй. Гаалийн үнэ ч хяналтаас гарна. Логикоор л “Энэ чинь ийм байх ёстой” гэхгүй бол экспортлогч компаниуд дурын үнээ тавиад хилээр гаргачихна. Энэ зууртаа улсын тэмдэгтийн хураамжаас эхлээд Монгол Улсад төлөх бүхий л татвар түрээсээс бултдаг.

Хамгийн гол нь самрын сүлжээнийхэн тухайн жилдээ ийм хууль бус үйл ажиллагаагаар экспорт хийсэн компаниа дор нь татан буулгачихдаг.

Ийм л ноцтой үйл ажиллагаа явагдаад удаж байна.

Уг нь энэ хууль бус үйл ажиллагааны талаар АТГ мэддэг. 2017 онд л гэхэд тус газраас Засгийн газарт өгсөн зөвлөмждөө “..Ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 3000 төгрөг төлөхөөр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.13-т заасан болно. Гэтэл 2015 онд 11 иргэн, аж ахуйн нэгж байгууллага 117 тонн, 2016 онд долоон иргэн, аж ахуйн нэгж байгууллага 1600 тонн, 2017 оны эхний гурван сарын байдлаар дөрвөн иргэн, аж ахуйн нэгж 610 тонн самрын идээг гадаадад гаргахдаа кг тутамд төлөх 3000 төгрөгийг, нийт 2327 тоннд оногдох 6.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй байна. Тухайлбал, 2015 он “Жи Си-Эс” ХХК 24 сая төгрөг, 2016 онд “Эс Си Интернэшнл” ХХК 960 сая төгрөг, “Оюу цагаан барс” ХХК 1 тэрбум 800 сая төгрөг, “Эко самар” ХХК 600 сая төгрөг, “Буман боргоцой” ХХК 288 сая төгрөг, “Эс Си Интернэшнл” ХХК 1 тэрбум 500 сая төгрөг, 2017 онд “Эс Си Интернэшнл” ХХК 1 тэрбум 500 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийг тус тус төлөөгүй байна” гэж байв. Бас 2019 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргын албан тушаалаа урвуулан ашиглаж хэдхэн аж ахуйн нэгжид тэмдэгтийн хураамж төлөхгүй байх, түүж бэлтгэх эрхийн бичиггүй аж ахуйн нэгжүүдэд Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрлийг олгож улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн нар нь зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдэхээр гэрчилгээний мэргэжилтэн гарын үсэг зурах хэсгийг арилгаж байгаад гэрчилгээ бичиж олгодог атлаа 60тн хуш модны самрын идээ түүж бэлтгэх зөвшөөрөл бүхий компани 62.5 тн хэмжээтэй бэлтгэхээр эрүүгийн хэрэг үүсгүүлэх, зөвшөөрөл бүхий самрын идээгхурааж битүүмжилсэн нь миний мэдэх шударга ёсонд нийцэхгүй байна” гэсэн байна.

Түүнчлэн, саяхан “Самрын идээг экспортлоход хураамж төлөхийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж дургүйцдэг, самрын идээ бол эцсийн бүтээгдэхүүн, энэ хураамжийг битгий ав” гэдэг албан бичгийг ЗГХЭГ-аас ирүүлж байсан талаар яамны томоохон албан тушаалтан тайлбарлажээ. Энэ талаар АТГ-ынхан “Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн ядмаг оролдлого. Албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Самрын идээ бол эцсийн бүтээгдэхүүн биш. Тосыг нь шахаж байж эцсийн бүтээгдэхүүн болно. Тиймээс нэгэнт хууль хэрэгжиж байгаа бол хуулийн заалтыг мөрдөх учиртай, улсын тэмдэгтийн хураамжийг авах нь зайлшгүй” гэж байна.

Үүнээс гадна НҮБ-ын REDD үндэсний хөтөлбөрөөс манай улсын байгаль орчны салбарт хийсэн авлигын эрсдэлийн судалгаагаар ч самрын хууль бус сүлжээнийхний хор, гор гарсан байгаа юм. Учир нь тэдний дүгнэлтэд “Монгол дахь хушны самрын худалдаанаас харьцангүй цөөн тооны экспортлогч компаниуд ихээхэн ашиг олдог. Монгол Улсад өмчийн ил тод байдлын тухай дүрэм журам үгүйгээс болж, иймэрхүү бизнесээс хэн илүү ашиг хүртэж буй, Засгийн газрын түвшинд ашиг сонирхлын зөрчил буй эсэхийг ойлгох боломжгүй байна. Ил тод байдлын салбар дахь шинэчлэл нь самрын худалдаа болон экспортын орлого хийгээд квотыг сахиж буй талаар олон нийтэд тайлагнах явдлыг тодорхой хэмжээгээр сайжруулах шаардлагатай. Гэсэн хэдий ч, нөхцөл байдлыг илүү сайжруулахын тулд самар экспортлох лицензийн төлбөрийг БОАЖЯ-нд бус, төрийн төвлөрсөн санд тушаадаг байх нь зүйтэй. Гэвч эцэстээ ил тод байдлыг нэмэгдүүлж, орлого бүрдүүлэх үүрэг хариуцлагыг шилжүүлэх нь самрын хууль бус бизнест үзүүлэх нөлөө нь хязгаарлагдмал юм.

Харин энэ хэвээр маш ашигтай мөртлөө хэдхэн тооны компанийн хяналтад байх аваас, хууль бус бизнес нь хариу үйлчлэл үзүүлэхэд ноцтой асуудал болно. Гаалийнханд ч асуудал үүсгэж болох юм. Самартай холбоо бүхий авлигын асуудлыг найдвартай шийдвэрлэх нь суурь шинжтэй шинэчлэлт хийхийг шаарддаг. Монгол Улсын ҮАГ-ын тайланд дурдсанаар төвийн удирдлагууд экспортын зөвшөөрлийг квотоос хэмжээнээс хэтрүүлэн олгодог ба БОАЖЯ, гаалийн байгууллага экспортын компаниудаас авах төлбөрөө бүрэн тооцдоггүй байна. Тэдний дотор БОАЖЯ, гаалийн байгууллагад өртэй компаниуд ч байна. Засгийн газрын шалгалтаар төрийн албан тушаалтнууд болон экспортын компаниудын хооронд хээл хахууль, хуйвалдаан байгааг илрүүлсэн байна. Энэ нь төсвийн орлого төвлөрүүлэх ажилд ойн нөөц ашигласнаас орох орлого дутаж байгаагийн шалтгаан байх боломжтой. Мөн хушны самрын худалдааны эдийн засгийн ач холбогдол, хураалтын хэтрүүлэлтээс гарах байгаль орчны эрсдлийг харгалзан экспортын зөвшөөрөл олголт дахь авлигын асуудалд онцгойлон анхаарал тавих нь чухал юм” гэжээ.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: 

"Зууны мэдээ" сонин 2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 11 (6996)

"Өдрийн сонин" 2023.01.16 ДАВАА №010 (7130)

"Өнөөдөр" сонин 2023.01.16 ДАВАА №0010 (7569)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийтлэл
ХУРААХ
Ерөнхий хяналтын сонсгол: 1072...
Монголд юу болоод байна вэ?!

“Самрын бизнесийн ард авлига байдаг”-ийг​​​​​​​ АТГ мэддэг, НҮБ ч зөвлөжээ

Kuzmo 2023-01-16

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

14 цагийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

15 цагийн өмнө өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

15 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

15 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

15 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

1 өдрийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах