• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Билэгсайхан: Тухайн жилийн заслаа шинийн 15-наас хойш хийлгэж болно

П.АМГАЛАНБАЯР

Монгол түмэн “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилтэйгээ учран золгох гэж буй. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа "Самъяа" хийдийн гэвш лам С.Билэгсайханыг урьж, сар шинийн өнгө төрх, засал номын талаар ярилцлаа. Тэрбээр “Нүүдэлчин уламжлалаас улбаалсан монголчуудын тэмдэглэлт баярын нэг бол цагаан сар юм. Цагаан сарыг уламжлалт баяр болгон тэмдэглэдэг нь шинэ оныг өнтэй давж, урин дулаан цаг ирж малчны гэрт төлийн дуу цангинасан баяр хөөртэй шинэ хаврын улирал эхэлснийг ерөөж буй. Мөн цагаан сарын баяр бол ах дүүтэйгээ уулздаг, энх мэндийн баяр” хэмээн онцоллоо.

-Монголчууд шинийн 15-нд багтааж заслаа хийлгэх ёстой гэдэг. Бурхны номонд ийм ёс бий юу?

-Шинийн 15-нд багтааж заслаа хийлгэх ёстой гэдэг нь нэг талаараа өрөөсгөл үзэл юм. Үүнийг ярихын тулд нэгэн түүх сөхье. 2500 жилийн өмнө гэгээрсэн түүхэн Шагжа омгийн хааны хүү Сэрдхарта зургаан жил номлол сахиж гэгээрлийг олоод 45 хоногийн дараа үг хэлэхдээ хорвоогийн дөрвөн үнэнг айлтгасан байдаг. Тэрбээр

Зовлон үнэн
Зовлонгийн шалтгаан үнэн
Зовлонгийн шалтгаанаас ангижрах нь үнэн
Зовлонгийн шалтгаанаас ангижрах зам мөр нь үнэн...

хэмээсэн. Ийнхүү Сэрдхартаг гэгээрэл олсны дараа шашны өөр урсгалын дээдэс багш, гэгээрсэн хувилгаад түүнтэй 15 хоног ном хаялцсан байдаг. Тэд Сэрдхартаг төгс гэгээрсэн, өндөр боловсролтой, мэдлэгтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс түүнтэй ном хаялцсан 15 хоногийг буддын ёсны  лам хуврагууд  уламжлалт  шашны тэмдэглэлт баярын өдөр болгосон. Энэ өдрүүдэд буян үйлдэх, зөв үйл хийх , цагаан хоол идэх  нь буян үйлдэж ирсэн. Энэхүү уламжлал Монголд нэвтэрсэн. Харин сүүлийн үед монгол хүний сэтгэхүй, амьдралыг үзэх үзлээс шалтгаалж аливаа зүйлийг өмчлөх, өөрийн болгох гэсэн буруу үзэл нь энэ уламжлалыг өөр чиг хандлагатай болгосон. Жишээлбэл, буян үйлдэх тэмдэглэлт 15 хоногийг засал номын өдрүүд гэж боддог. Шинийн 15-нд заслаа хийлгээд амжчихвал миний хийлгэсэн засал нэг дахин үржинэ, сайн сайхан явах юм байна гэж боддог. Тиймээс заслаа шинийн 15-наас хойш хийлгэсэн ч болно. Оройтохгүйгээр тухайн жилдээ багтааж хийлгэх ёстой.  

-Тухайн жилд заавал засал хийлгэх онцгойлох жил гэж байдаг. Ургаж буй усан туулай жилийн хувьд  ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх ёстой вэ?

-Их, бага харш жил нь гарч байгаа хүмүүс онцгойлох засал хийлгэдэг. Энэ жил туулай жилтэн их харш. Мөн морь, хулгана жилтэй хүмүүс бага харшийн засал хийлгэнэ. Харин 19, 28, 37, 46, 55, 63, 73, 81 насныхны мэнгэ голлосон учраас онцгойлох засалтай. Мөн 1991 оныхон 33-ны мөчлөг орж байгаа учраас тусгайлсан засал гэхээс илүү ээждээ бэлэг барьж баярлуулдаг дом бий. 

-33-ны мөчлөг гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Хүмүүн эхийн сүүг амалснаас хойш 33-ны жил дээрээ явдал саарах, бие өвчин ороох, сүлд хийморь доройтдог. Тиймээс эхийн ариун сэтгэл, сүүгээр засах дом байдаг. Энэ нь буддын шашны ёс гэхээс илүү монгол уламжлал юм. Мөн ээжээрээ хөнжлийн даавуунд өлгийдүүлээд, дал, хүзүү хувааж иддэг. Энэ нь эх үрийн үндэс угсаа тасардаггүй гэдгийг хүзүү, дал мөлжиж буйгаар нь эхэс дээдэс ижий ааваа хүндэлж буй ёс юм.

-Монголчууд сар шинийн өдрүүдэд олон зан үйл хийдэг уламжлалтай. Битүүний орой хийморийн дарцаг хийсгэдэг  нь ямар шалтгаантай юм бол?

-Хийморийн дарцаг хийсгэх нь хий зүйл дээр агаарт морь давхиж байна гэсэн утгатай. Орчин цагийн хэллэгээр хийморь сүлд гэдэг нь хүний дотоод гал юм.  Тиймээс өөрийн дотоод гал, гэрлэн бүрхүүлээ сэргээж, зөв энергийг хурааж байна гэсэн үг. Хийморь сэргээх, хийморийн дарцаг хийсгэх нь үүнтэй холбоотой. Хүнд дөрвөн сайн, муу зүг гэж бий. Дөрвөн сайн зүгт эм тан залах, ажил үйлс хөөцөлдөх, алс замд гарах, буян хишиг арвижуулах багтана. Харин дөрвөн муу зүгээс ирэх хэл ам, зүүд нойр, зохихгүй идээ ундаа, эд зүйлээс хүний гэрлэн бүрхүүл гэмтэж, хийморь сүлд доройтдог. Тиймээс хийморийн дарцгийг битүүний орой хийсгэж амжихгүй бол  шинийн 1-нд  хийсгэж болно.

Мөн шинийн 2, 15-ны сарыг харж шинжих ёс байна. Сар хүрээлсэн байвал хавар сэрүүн цас  шороон шуургатай байна хэмээн шинждэг. Харин сар их гэрэлтвэл   сэрүүвтэр байх, тунгалаг байвал  зун  хур бороо, өвс ногоо элбэг байна хэмээдэг.

-Шинийн 1-ний өглөө мөрөө гаргаж, тухайн жилийнхээ зам мөрийг засдаг.  Хүн бүр мөр гаргах ёстой юу?

-Мөр гаргах гэдэг нь шинэ оныхоо зөв, сайн алхмыг эхлүүлж байгаа домыг хэлж байгаа юм. Хүн бүр мөр гаргах шаардлагагүй. Өрхийн тэргүүн төлөөлөөд мөр гаргаж болно. 

-Хүмүүний сүсэг бишрэл  гэдэг бурхны номын сайн үрийг хүртэх нэг хөшүүрэг болов уу?

-Сүсэг бишрэлийн тухай ярихад Бурхан багшийг ярих учиртай. Буддад нэг хүн “Би таны шашинд дагаар оръё. Шавь орж сүсэглэж биширье” хэмээсэн байдаг. Тэгэхэд Будда “Та миний шашинд дагаар орж сүсэглэж биширч болно. Гэхдээ тунгаамал алтыг гурав шалгаж шинжээрэй. Үүний дараа миний шашинд дагаар ороорой” гэжээ. Будда тунгаамал аргыг шинжих гурван аргыг айлдахдаа “Нэгдүгээрт, шижир алтыг эхлээд хайлуулж үзэхэд нэг ч төмрийн хэлтэрхий гарахгүй  шаргалаараа байвал үнэхээр тунгаамал алт мөн болно. Хоёрдугаарт, дундуур нь зүсэж үзэхэд ямар ч өө сэвгүй байна. Гуравдугарт, өөрт эдлэл болгоод зүүгээд үз. Хэрэв үнэхээр шижир алт мөн бол минийшашинд сүсэн биширч дагаар ороорой” хэмээжээ. Сүсэг бишрэл бол танин мэдэх ухаанаас үүсэлтэй. Мөн сүсэг бишрэл хүний сэтгэлээс үүснэ. Тухайн зүйлээ таньж мэдэж ухаарсан учраас хүндэлж дээдэлж оюун сэтгэлийг даатгаж, биширнэ гэсэн үг. 

Буддын философи номлолууд нь монгол ахуйтай ойролцоо байдаг. Түүнчлэн сэтгэлийг танин барих ухаан, сэтгэл судлахуй буюу буддын философи логик гэсэн  бие даасан салбар бий. Хүн уурлаж бухимдахад хий, шар, бадгана бий болж элэг дэлүү, бөөр, ходоод, зүрх өвддөг гэж үздэг. Тиймээс хүмүүний сэтгэлээс бүх зүйл  үүдэлтэй хэмээн бурхны номонд айлдаж буй. Сэтгэл ариун байвал бүх зүйл  сайхан болно гэж бодох хэрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 40 (7025)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр
Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно
Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
ХУРААХ
УИХ-ын дарга Г.Занданшатар...
Д.Чойжамц: Туулай жилд төрсөн...

С.Билэгсайхан: Тухайн жилийн заслаа шинийн 15-наас хойш хийлгэж болно

Kuzmo 2023-02-17

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр
Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно
Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

11 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

11 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

11 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

11 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-15 өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах