• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Хулгай луйвар байгаа бүх газарт ил тод байдал, иргэдийн хяналтыг тогтооно

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.06.22) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Төслийг хэлэлцэхээр дэмжсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн тэргүүн зорилт нь авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайллыг улс төрийн хүрээнд төлөвшүүлэх явдал болохыг онцлов. Тэрбээр 2021 онд зохион байгуулсан Авлигатай тэмцэх үндэсний чуулганд хэлсэн үгэндээ, авлига бол улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулж, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байгаа хорт үзэгдэл учир үүнтэй бүх нийтээрээ тэмцэх итгэл үнэмшил, оролцоо, дэмжлэг, хяналтыг нийт нийгэмд бий болгох нь чухал байгааг хэлж байсан юм. Тухайн үед тэрбээр, авлигын барьцааг иргэд ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлж байна хэмээн онцолж байлаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тэрбээр энэ тухай сануулаад, манай улсад төрийн авлигын түвшин олигтой буурахгүй байгаа учраас авлигын индексийн зүйл, заалт, шалгуур үзүүлэлт бүрээр тодорхой зорилго, зорилтыг тоон болон чанарын утгаар нь дэвшүүлэн тавьж, авлигатай тэмцэх тэмцлийг бүх шатанд өрнүүлэн, төрийг авлигаас бүрэн ангижруулах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчныг бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох хэрэгтэйг хэлэв. Аливаа зүйлийг тэгшлэхийн тулд эсрэг тал руу нь хэтрүүлж нугалах хэрэгтэй байдгийн адил авлигын нөхцөл хэт их болчихсон энэ цаг үед нийгмийн итгэл үнэмшил, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд авлигачидтай хийх тэмцлээ илүү их, хэтрүүлэн “нугалж” байж үр дүнд хүрнэ хэмээн тэрбээр цохон тэмдэглэлээ.

2023 оны хаврын ээлжит чуулганыг “авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах чуулган” болгосныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дахин илэрхийлж, энэ тэмцлийг ард түмэн төлөөлөгчдийн байгууллага манлайлах учиртайг уриалав.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд авлигын эсрэг асуудалд манлайлал үзүүлэх агуулга бүхий эрх зүйн зохицуулалтыг ирэх долоо хоногт батлахаар Улсын Их Хурал ажиллаж байна. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ энэ талаар дурдан, уг зохицуулалтыг сулруулж саармагжуулалгүй, харин ч хүрээг нь өргөжүүлж чангатган, төрд ард түмнээ төлөөлж, иргэддээ үйлчлэн ажиллаж байгаа хүн аливаа бизнесийн ашиг сонирхлоос ангид байх, хамаарал бүхий этгээдүүд нь төрд ажилладаггүй байх энэ зарчмыг хатуу суулгах хэрэгтэй гэсэн юм.

2016 онд баилан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусаад байгаа юм. Уг хөтөлбөрийг батлахдаа, төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, мэргэжил, сонирхлын бүлгүүдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн боловч үр дүн нь сайнгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэ удаагийн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа АТГ-аас нийт 12 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд, иргэдийг оролцуулж 250 орчим санал хүлээн авч, төсөлд тусгасан байна. Үүнийг Улсын Их Хурлын дарга сайшаагаад, энэхүү үндэсний хөтөлбөрт төсөв, төрийн мөнгөнд тавих хяналт, шалгалтыг сайжруулахаас эхлээд тендер, төсөв, төрийн өмчийн компаниуд гэх мэт хулгай луйвар байгаа бүх газруудад ил тод, нээлттэй байдал, ард иргэдийн хяналтыг бий болгох, бүх нийтийн үйл хэрэг, үүрэг хариуцлага болгох зэрэг эерэг, сайн өөрчлөлтүүд тусаж байгааг тайлбарласан юм.

Авлигатай тэмцэх ажил бол зөвхөн АТГ-ын асуудал биш гэж тэрбээр онцгойлон тэмдэглээд, төрийн өмчийн бүх компаниудыг цахим болгохоос эхлээд Засгийн газар, яамд, гүйцэтгэх засаглалын бүх түвшинд манлайлж ажиллах шаардлагатайг анхаарууллаа.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуулийг 2021 онд баталснаас хойш Хөгжлийн банк, “нүүрсний хулгай” гэх мэт олон асуудлаар шүгэл үлээж, иргэд олон нийтийн анхаарлын төвд оруулж, тэргүүлэн манлайлж, санаачилгатай ажиллаж байгаа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийг онцлон дурдаж, талархал илэрхийлээд тэрбээр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусган, эцэслэн боловсруулж ирэх долоо хоногт чанартай батлах тооцоотойгоор ажиллахыг тус Байнгын хорооны Ажлын хэсэгт чиглэл болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Замын ачааллыг бууруулах...
Б.Батгэрэл: Гаалийн байцаагчтай...

Г.Занданшатар: Хулгай луйвар байгаа бүх газарт ил тод байдал, иргэдийн хяналтыг тогтооно

Kuzmo 2023-06-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Г.Занданшатар: Хулгай луйвар байгаа бүх газарт ил тод байдал, иргэдийн хяналтыг тогтооно

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.06.22) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Төслийг хэлэлцэхээр дэмжсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн тэргүүн зорилт нь авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайллыг улс төрийн хүрээнд төлөвшүүлэх явдал болохыг онцлов. Тэрбээр 2021 онд зохион байгуулсан Авлигатай тэмцэх үндэсний чуулганд хэлсэн үгэндээ, авлига бол улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулж, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байгаа хорт үзэгдэл учир үүнтэй бүх нийтээрээ тэмцэх итгэл үнэмшил, оролцоо, дэмжлэг, хяналтыг нийт нийгэмд бий болгох нь чухал байгааг хэлж байсан юм. Тухайн үед тэрбээр, авлигын барьцааг иргэд ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлж байна хэмээн онцолж байлаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тэрбээр энэ тухай сануулаад, манай улсад төрийн авлигын түвшин олигтой буурахгүй байгаа учраас авлигын индексийн зүйл, заалт, шалгуур үзүүлэлт бүрээр тодорхой зорилго, зорилтыг тоон болон чанарын утгаар нь дэвшүүлэн тавьж, авлигатай тэмцэх тэмцлийг бүх шатанд өрнүүлэн, төрийг авлигаас бүрэн ангижруулах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчныг бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох хэрэгтэйг хэлэв. Аливаа зүйлийг тэгшлэхийн тулд эсрэг тал руу нь хэтрүүлж нугалах хэрэгтэй байдгийн адил авлигын нөхцөл хэт их болчихсон энэ цаг үед нийгмийн итгэл үнэмшил, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд авлигачидтай хийх тэмцлээ илүү их, хэтрүүлэн “нугалж” байж үр дүнд хүрнэ хэмээн тэрбээр цохон тэмдэглэлээ.

2023 оны хаврын ээлжит чуулганыг “авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах чуулган” болгосныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дахин илэрхийлж, энэ тэмцлийг ард түмэн төлөөлөгчдийн байгууллага манлайлах учиртайг уриалав.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд авлигын эсрэг асуудалд манлайлал үзүүлэх агуулга бүхий эрх зүйн зохицуулалтыг ирэх долоо хоногт батлахаар Улсын Их Хурал ажиллаж байна. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ энэ талаар дурдан, уг зохицуулалтыг сулруулж саармагжуулалгүй, харин ч хүрээг нь өргөжүүлж чангатган, төрд ард түмнээ төлөөлж, иргэддээ үйлчлэн ажиллаж байгаа хүн аливаа бизнесийн ашиг сонирхлоос ангид байх, хамаарал бүхий этгээдүүд нь төрд ажилладаггүй байх энэ зарчмыг хатуу суулгах хэрэгтэй гэсэн юм.

2016 онд баилан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусаад байгаа юм. Уг хөтөлбөрийг батлахдаа, төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, мэргэжил, сонирхлын бүлгүүдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн боловч үр дүн нь сайнгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэ удаагийн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа АТГ-аас нийт 12 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд, иргэдийг оролцуулж 250 орчим санал хүлээн авч, төсөлд тусгасан байна. Үүнийг Улсын Их Хурлын дарга сайшаагаад, энэхүү үндэсний хөтөлбөрт төсөв, төрийн мөнгөнд тавих хяналт, шалгалтыг сайжруулахаас эхлээд тендер, төсөв, төрийн өмчийн компаниуд гэх мэт хулгай луйвар байгаа бүх газруудад ил тод, нээлттэй байдал, ард иргэдийн хяналтыг бий болгох, бүх нийтийн үйл хэрэг, үүрэг хариуцлага болгох зэрэг эерэг, сайн өөрчлөлтүүд тусаж байгааг тайлбарласан юм.

Авлигатай тэмцэх ажил бол зөвхөн АТГ-ын асуудал биш гэж тэрбээр онцгойлон тэмдэглээд, төрийн өмчийн бүх компаниудыг цахим болгохоос эхлээд Засгийн газар, яамд, гүйцэтгэх засаглалын бүх түвшинд манлайлж ажиллах шаардлагатайг анхаарууллаа.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуулийг 2021 онд баталснаас хойш Хөгжлийн банк, “нүүрсний хулгай” гэх мэт олон асуудлаар шүгэл үлээж, иргэд олон нийтийн анхаарлын төвд оруулж, тэргүүлэн манлайлж, санаачилгатай ажиллаж байгаа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийг онцлон дурдаж, талархал илэрхийлээд тэрбээр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусган, эцэслэн боловсруулж ирэх долоо хоногт чанартай батлах тооцоотойгоор ажиллахыг тус Байнгын хорооны Ажлын хэсэгт чиглэл болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

12 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

12 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

12 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

13 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах