• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хатгал-Жанхай-Тойлогт замын барилгад хэрэглэх бодис хүлээгдсэн хэвээр байна

-“Азийн Хөгжлийн Банкны бүтээн байгуулалт Хөвсгөл аймагт” цуврал сурвалжилгын нэгдүгээр хэсэг-

Өнгөрсөн зун Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныхон, тэнд ажил үйлчилгээ эрхлэгчид, Жанхайн аялагчдын бухимдлыг төрүүлсэн нэг асуудал нь Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн зам байлаа.

Энэ чиглэлийн замыг хатуу хучилттай болгож Хөвсгөл нуураа тоос шороо бохирдлоос хамгаалж, аялагч амрагчид, нутгийнхны зорчих нөхцөл байдлыг сайжруулахаар 2022 оны дөрөвдүгээр сараас хөрс шороог нь хуулсан ч өнөөдрийг хүртэл хучилтаа эхлээгүй байгаа юм. 

Жанхай даваа уруудахад зам хөндлөн өрж тавьсан мод, чулуунуудтай байн байн таарна. Манантсан шороо тоосыг бууруулж, ослоос сэргийлэх гэсэн нутгийнхны мухардсан арга гэх үү дээ.

Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Шеннон Коулин тэргүүтэй бидний баг ч наймдугаар сарын сүүлчээр энд ажиллахад ийм “хурд сааруулагч”-тай хэд хэд таарч, тойрч гарав. Харин нутгийнхны зарим нь “зун хаачив” гэж асуугаад байсан замын барилгын ажиллагсад том том техниктэйгээ хэд хэдэн газарт ажиллаж харагдав. Замын барилгын ажил төлөвлөснөөс 4-6 сараар хоцорч байна. Цар тахлын нөхцөл байдлаас гадна цэвдэгтэй замын барилгад хэрэглэдэг бодис, түүхий эд Оросоос ачигдахгүй удааширсантай холбоотой гэсэн мэдээллийг холбогдох газрууд нь өглөө.

“Бээжин Юни-Констракшн групп” ХХК нийт 37.9 километр тус авто замыг 8 зогсоолын хамт барих тендерт шалгарч ажиллаж байгаа нь энэ юм. Замын технологи-техникийн зөвлөх үйлчилгээ, хяналтыг “Эс Ар Пи консалтинг Монголиа” ХХК хариуцаж байна.

БНХАУ-ын төрийн өмчит “Бээжин юник констракшн Монголиа” группын захирал Лиу Вей "Ковидын нөхцөл байдал нь бидэнд том сорилт боллоо. Цар тахлаас үүдэн Хятад улсын хил энэ оны нэгдүгээр сараас нээгдэж мэргэжилтнүүд Монгол Улсад ирж ажиллах нөхцөл бүрдсэн. Бетон зуурмаг, асфальт, бутлуурын гээд нийт 4 үйлдвэрээс гадна зам дээр 150 хүн ажиллаж байна. Энэ онд бид гүйцэтгэлээ шахаад нийт 20 км замыг асфальтаар хучихаар төлөвлөж байна. Энэ намар хэрхэн ажиллахаас ирэх 2024 оны дөрөвдүгээр сар гэхэд ажлаа дуусах эсэх нь тодорхой болно. Гэрээгээр энэ хугацаанд бид ажлаа хүлээлгэж өгөх ёстой. Ямар ч байсан ирэх оны наймдугаар сар гэхэд бүрэн дуусна. Мөн цэвдэгт хэрэглэдэг материал ОХУ-аас орж ирэхгүй удааширснаас болж хугацаа алдлаа. Энэ есдүгээр сарын эхээр Монгол руу ачигдаж орж ирнэ гэсэн мэдээтэй байна" гэв.

“Бээжин юник констракшн Монголиа” группын Ерөнхий инженер Г.Чингэс "Хүйтэн сэрүүн цаг агаартай, цэвдэгтэй бүс нутагт зам барьж байгаа болохоор 37.9 км зам дээр геоторлог хязгаарлагч, геонэхмэл, полимербитум хэрэглэж байна. Хөдөлгөөн, цэвдгээс шалтгаалан овон товон үүсэхгүй байхаар тооцож шинэ технологийг анх удаа туршиж байгаа нь энэ. Ашхай, Хүзүүвчийн шил гээд цэвдэг ихтэй 5.5 км замд геосел геотор хэрэглэж байна. Үндсэн авто замын трансаар 20 см-ын буталсан чулуун хучилт, дээр нь 6 см-ын полимербиет хучилт хийж байгаа. ОХУ-аас зарим материалаа хүлээж байна" гэлээ.

Бид энэ сурвалжилгын дараа, есдүгээр сарын 5-ны өдөр “Эс Ар Пи консултинг Монголиа” ХХК-иас ОХУ-аас шаардлагатай бодис орж ирсэн эсэхийг тодруулахад “Үгүй. Замын хучилтын ажил эхлээгүй. Хүлээж байна” гэсэн хариу өгсөн юм.

Нөгөөтээгүүр Мөрөнгөөс Хатгал руу ойртох тусам хатуу хучилттай замын овон товон ихсэж, машин эвдэрч, осол гарах нь ажиглагддаг. Цэвдгээс үүдэлтэй ийм нөхцөл байдал үүсгэхгүйгээр Монголдоо анхдагч шинэ технологийг дээрх замыг барихдаа ашиглаж буй юм байна.

Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэнон Коулин Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээний бүтээн байгуулалтуудтай танилцсаны дараа “Цар тахал, Орос Украины дайнаас үүдсэн тодорхой бэрхшээлүүдийн улмаас Монголд хэрэгжүүлж байгаа төслүүд хугацаа алдсан, саатсан, зардал хэтэрсэн тохиолдлууд байна. Төслүүдээ төлөвлөсөн хугацаанд амжилттай дуусгах нь чухал” гэсэн юм.

АХБ-ны 38 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 0.4 сая ам.долларын санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг 2019-2024 онд хоёр тал хамтран хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд хийж буй дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн тус зам юм.

• Хатгал тосгон-Жанхайн даваа хүртэл 30.4 км
• Хатгал-Хүзүүвчийн шил хүртэл 5.5 км
• Хатгал тосгоноос Нисэх буудал хүртэл 2 км
• 8 авто зогсоол

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
ХУРААХ
Сэлбэ гол дагуух үерийн түр...
Нийтийн тээврийг нэгдүгээр...

Хатгал-Жанхай-Тойлогт замын барилгад хэрэглэх бодис хүлээгдсэн хэвээр байна

Kuzmo 2023-09-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хатгал-Жанхай-Тойлогт замын барилгад хэрэглэх бодис хүлээгдсэн хэвээр байна

-“Азийн Хөгжлийн Банкны бүтээн байгуулалт Хөвсгөл аймагт” цуврал сурвалжилгын нэгдүгээр хэсэг-

Өнгөрсөн зун Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныхон, тэнд ажил үйлчилгээ эрхлэгчид, Жанхайн аялагчдын бухимдлыг төрүүлсэн нэг асуудал нь Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн зам байлаа.

Энэ чиглэлийн замыг хатуу хучилттай болгож Хөвсгөл нуураа тоос шороо бохирдлоос хамгаалж, аялагч амрагчид, нутгийнхны зорчих нөхцөл байдлыг сайжруулахаар 2022 оны дөрөвдүгээр сараас хөрс шороог нь хуулсан ч өнөөдрийг хүртэл хучилтаа эхлээгүй байгаа юм. 

Жанхай даваа уруудахад зам хөндлөн өрж тавьсан мод, чулуунуудтай байн байн таарна. Манантсан шороо тоосыг бууруулж, ослоос сэргийлэх гэсэн нутгийнхны мухардсан арга гэх үү дээ.

Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Шеннон Коулин тэргүүтэй бидний баг ч наймдугаар сарын сүүлчээр энд ажиллахад ийм “хурд сааруулагч”-тай хэд хэд таарч, тойрч гарав. Харин нутгийнхны зарим нь “зун хаачив” гэж асуугаад байсан замын барилгын ажиллагсад том том техниктэйгээ хэд хэдэн газарт ажиллаж харагдав. Замын барилгын ажил төлөвлөснөөс 4-6 сараар хоцорч байна. Цар тахлын нөхцөл байдлаас гадна цэвдэгтэй замын барилгад хэрэглэдэг бодис, түүхий эд Оросоос ачигдахгүй удааширсантай холбоотой гэсэн мэдээллийг холбогдох газрууд нь өглөө.

“Бээжин Юни-Констракшн групп” ХХК нийт 37.9 километр тус авто замыг 8 зогсоолын хамт барих тендерт шалгарч ажиллаж байгаа нь энэ юм. Замын технологи-техникийн зөвлөх үйлчилгээ, хяналтыг “Эс Ар Пи консалтинг Монголиа” ХХК хариуцаж байна.

БНХАУ-ын төрийн өмчит “Бээжин юник констракшн Монголиа” группын захирал Лиу Вей "Ковидын нөхцөл байдал нь бидэнд том сорилт боллоо. Цар тахлаас үүдэн Хятад улсын хил энэ оны нэгдүгээр сараас нээгдэж мэргэжилтнүүд Монгол Улсад ирж ажиллах нөхцөл бүрдсэн. Бетон зуурмаг, асфальт, бутлуурын гээд нийт 4 үйлдвэрээс гадна зам дээр 150 хүн ажиллаж байна. Энэ онд бид гүйцэтгэлээ шахаад нийт 20 км замыг асфальтаар хучихаар төлөвлөж байна. Энэ намар хэрхэн ажиллахаас ирэх 2024 оны дөрөвдүгээр сар гэхэд ажлаа дуусах эсэх нь тодорхой болно. Гэрээгээр энэ хугацаанд бид ажлаа хүлээлгэж өгөх ёстой. Ямар ч байсан ирэх оны наймдугаар сар гэхэд бүрэн дуусна. Мөн цэвдэгт хэрэглэдэг материал ОХУ-аас орж ирэхгүй удааширснаас болж хугацаа алдлаа. Энэ есдүгээр сарын эхээр Монгол руу ачигдаж орж ирнэ гэсэн мэдээтэй байна" гэв.

“Бээжин юник констракшн Монголиа” группын Ерөнхий инженер Г.Чингэс "Хүйтэн сэрүүн цаг агаартай, цэвдэгтэй бүс нутагт зам барьж байгаа болохоор 37.9 км зам дээр геоторлог хязгаарлагч, геонэхмэл, полимербитум хэрэглэж байна. Хөдөлгөөн, цэвдгээс шалтгаалан овон товон үүсэхгүй байхаар тооцож шинэ технологийг анх удаа туршиж байгаа нь энэ. Ашхай, Хүзүүвчийн шил гээд цэвдэг ихтэй 5.5 км замд геосел геотор хэрэглэж байна. Үндсэн авто замын трансаар 20 см-ын буталсан чулуун хучилт, дээр нь 6 см-ын полимербиет хучилт хийж байгаа. ОХУ-аас зарим материалаа хүлээж байна" гэлээ.

Бид энэ сурвалжилгын дараа, есдүгээр сарын 5-ны өдөр “Эс Ар Пи консултинг Монголиа” ХХК-иас ОХУ-аас шаардлагатай бодис орж ирсэн эсэхийг тодруулахад “Үгүй. Замын хучилтын ажил эхлээгүй. Хүлээж байна” гэсэн хариу өгсөн юм.

Нөгөөтээгүүр Мөрөнгөөс Хатгал руу ойртох тусам хатуу хучилттай замын овон товон ихсэж, машин эвдэрч, осол гарах нь ажиглагддаг. Цэвдгээс үүдэлтэй ийм нөхцөл байдал үүсгэхгүйгээр Монголдоо анхдагч шинэ технологийг дээрх замыг барихдаа ашиглаж буй юм байна.

Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэнон Коулин Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээний бүтээн байгуулалтуудтай танилцсаны дараа “Цар тахал, Орос Украины дайнаас үүдсэн тодорхой бэрхшээлүүдийн улмаас Монголд хэрэгжүүлж байгаа төслүүд хугацаа алдсан, саатсан, зардал хэтэрсэн тохиолдлууд байна. Төслүүдээ төлөвлөсөн хугацаанд амжилттай дуусгах нь чухал” гэсэн юм.

АХБ-ны 38 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 0.4 сая ам.долларын санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг 2019-2024 онд хоёр тал хамтран хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд хийж буй дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн тус зам юм.

• Хатгал тосгон-Жанхайн даваа хүртэл 30.4 км
• Хатгал-Хүзүүвчийн шил хүртэл 5.5 км
• Хатгал тосгоноос Нисэх буудал хүртэл 2 км
• 8 авто зогсоол

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах