Үерийн эрсдэлтэй бүсэд байрлах Шунхлай ШТС-ыг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн наймдугаар сард гарсан. Тэгвэл өнөөдрөөс уг барилгыг буулгах ажил эхэлж байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Шунхлай трейдинг компанийн эзэмшлийн ШТС-ыг голын ай савд баригдсантай холбоотойгоор газар чөлөөлөх асуудлыг харилцан тохиролцож, өнөөдрөөс эхлүүллээ. Тус компани тодорхой түвшинд холбогдох байгууллагын зөвшөөрөлтэй байсан. Газрыг чөлөөлсний дараа голын ай савыг хамгаалах, үерийн хамгаалалтын барилга байгууламжууд баригдана. Өмнөх шийдвэрүүд албадан буулгах чиглэлтэй байсан бол өнөөдөр хувийн хэвшилтэйгээ ойлголцлоо. Өөрөөр хэлбэл шүүхийн журмаар биш харилцан тохиролцсоны үр дүнд барилга буулгах ажлыг эхлүүлж байна.
Уг газрыг хууль бусаар олгосон мэдээлэл байвал шалгуулна. Төр зөвшөөрлийг өгсөн бол бид хувийн хэвшилтэйгээ харилцан ойлголцож, харилцан тохиролцоод газар чөлөөлөх асуудлыг шийднэ. Шунхлайн ШТС-ыг барих өөр газар олгох байдлаар ойлголцож байна. ШТС-ын барилгыг буулгах ажил 11 дүгээр сарын 5-нд дуусгахаар тохирсон" хэмээн ярилаа.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.