• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нийтийн тээврээ “микронд”-оо даатгачих

М.Монгол

Намрын налгар өдрүүд алсран одож өвлийн жаврын үзүүр тачигнаж эхлэв. Нийслэлд анхны цас орсон өглөө автобусны буудал бүр дээр хүмүүс багширсан байлаа. Хаа нэг ганц автобус яваа харагдана. Тэр нь буудлаа өнгөрөөд зогсох. Хүйтэн жаварт дэрчгэнэж зогсоо хүмүүс түүнд багтаад суучих санаатай халтирч гулгаад л  гүйж байна. Энэ дүр зураг яг л 1990-ээд оны үеийн нийтийн тээврийг  санагдуулна. Тэр үед автобус хаана зогсохыг нь багцаалдаад анаж байгаад хөлийн хурдаа үздэг сэн. Тэгээд бараг л дугуйны нөхөөс болчихоо алдан дүүжлэгдэн барин зүтгэж байж сая нэг хаалга хаагдаж санаа амраад явдаг байлаа. 

Яг энэ үед микро гэж бага оврын автобус Солонгосоос орж ирж нийтийн тээврийг нуруундаа нэг хэсэг үүрсэн дээ. Бас ч их ад үзэгдсэн. Хүмүүс өнөө микрогоо муу хэлэн барин нэг эгнээ суудалд дөрвөөр чихэлдээд  л явдаг байж билээ. Ялангуяа өвөл нугасанд суух гээд зүтгэнэ. Яагаад гэвэл тэнд дулаахан. Том автобусанд 200 төгрөг төлөөд суудалгүй, хулгайчид халаасаа тэмтрүүлж  явахаас жийрхээд микронд 500 төгрөг төлөөд суучихдаг байв. Гэтэл нийтийн тээврээ хөгжүүлнэ орчин үеийн стандарт нийцүүлнэ гэж 30 жил яриад бахь байдгаараа. 

Өнөө муу хэлсээр байгаад ад үзэж нийтийн тээврээс хасуулсан микрогоо эргэн санагалзаад суух гэж дээ.

Хэрэв микро маань байсан бол хүмүүс хүйтэнд даарч хөрж зогсохгүй өөрсдийн сонголтоороо суугаад явцгаах байлаа хэмээх яриа цахим орчинд  гараад амжлаа. 

Саяхан 100 ширхэг ногоон автобус аваад бүтэлгүйтсэн.  Өнөөх нь хогийн цэг дээр байсан юмыг  будаж шунхдаад оруулж ирсэн болж таарсан. Тэр нь ч нотлогдоод хариуцсан дарга, цэрэг нар нь хариуцлага хүлээж огцрох нь огцорч, шалгагдах нь шалгагдаад явж байна. Гэтэл өнгөрсөн хавраас нийт тээвэрт явуулахаар оруулж ирсэн 224 ширхэг улаан автобус бас л но-той болж хувирлаа. Гэхдээ ногооноо бодоход шинэ юм. Хамгийн гол нь нэг улаан автобуснаас 30 гаруй сая төгрөг, нийт найман тэрбум төгрөгийг гэрээ хэлцэл хийж худалдаж авсан хүмүүс дундаас нь аваад халаасалсан байж магадгүй сэжүүр яригдаад эхлэв. 

Нийтийн тээврийг сайжруулна, хотын түгжрэлийг бууруулна гэхээр асах дүнтэй мөнгө яригдаад, батлагдаад ямар нэг төсөл, хөтөлбөр хэрэгжээд олигтой үр дүнд хүрдэггүй нэг асуудалтай болсон. Тэгэхээр нийтийн тээвэрт төр хутгалдахгүй байх хэрэгтэй юм байна. Хувийн хэвшилд бүрэн даатгаад хяналтаа л тавиад явъя. Хувийн компаниуд өөрсдөө том, жижиг нь хамаагүй стандартад нийцсэн автобус оруулж ирээд үйлчилгээ, үнэ ханш зэргээрээ өрсөлдөөд яваг. 

Нийтийн тээвэрт төр оролцсоор л байвал өнөө  автобусны цавчаа, мөнгө төгрөг идэж уусан хэрүүл тасрахгүй. Бас хөгжихгүй юм байна.  Ийм учраас нийтийн тээвэрт явдаг төрийн, хотын мэдлийн компаниудаа хувьчилж орхиод парк шинэчлэхэд нь зориулж зээл олго. Харин зээлийн эргэн төлөлт, үйлчилгээний чанар стандартад хатуу хяналт тавиад ягштал мөрдүүл. Хэрэв тавьсан шаардлыг биелүүлэхгүй, мөрдөхгүй бол нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх эрхийг нь цуцлаад хуулийн хариуцлага тооцоод явж болно шүү дээ. Ахмад настан, хөнгөлөлтэй зорчдог иргэд, хүүхдийг автобусны картаа дарсан тоогоор нь нөхөн олговроо олгочих.  Аль эсвэл бага оврын автобусны үйлчилгээг дахин сэргээчих. Ердөө иймэрхүү хэдхэн асуудлыг шийдээд өгчихвөл хотын удирдлагуудын чих амарна. Нийтийн тээврийн толгой өвтгөсөн асуудлаас ч сална.

Эх сурвалж: Монголын Мэдээ Сонин

2023 оны аравдугаар сарын 31. Мягмар. №166 (5894)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
Ballon d'Or-ын шагналыг Лионел Месси...
“...2024 онд зочлох ёстой...

Нийтийн тээврээ “микронд”-оо даатгачих

Kuzmo 2023-10-31
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нийтийн тээврээ “микронд”-оо  даатгачих

М.Монгол

Намрын налгар өдрүүд алсран одож өвлийн жаврын үзүүр тачигнаж эхлэв. Нийслэлд анхны цас орсон өглөө автобусны буудал бүр дээр хүмүүс багширсан байлаа. Хаа нэг ганц автобус яваа харагдана. Тэр нь буудлаа өнгөрөөд зогсох. Хүйтэн жаварт дэрчгэнэж зогсоо хүмүүс түүнд багтаад суучих санаатай халтирч гулгаад л  гүйж байна. Энэ дүр зураг яг л 1990-ээд оны үеийн нийтийн тээврийг  санагдуулна. Тэр үед автобус хаана зогсохыг нь багцаалдаад анаж байгаад хөлийн хурдаа үздэг сэн. Тэгээд бараг л дугуйны нөхөөс болчихоо алдан дүүжлэгдэн барин зүтгэж байж сая нэг хаалга хаагдаж санаа амраад явдаг байлаа. 

Яг энэ үед микро гэж бага оврын автобус Солонгосоос орж ирж нийтийн тээврийг нуруундаа нэг хэсэг үүрсэн дээ. Бас ч их ад үзэгдсэн. Хүмүүс өнөө микрогоо муу хэлэн барин нэг эгнээ суудалд дөрвөөр чихэлдээд  л явдаг байж билээ. Ялангуяа өвөл нугасанд суух гээд зүтгэнэ. Яагаад гэвэл тэнд дулаахан. Том автобусанд 200 төгрөг төлөөд суудалгүй, хулгайчид халаасаа тэмтрүүлж  явахаас жийрхээд микронд 500 төгрөг төлөөд суучихдаг байв. Гэтэл нийтийн тээврээ хөгжүүлнэ орчин үеийн стандарт нийцүүлнэ гэж 30 жил яриад бахь байдгаараа. 

Өнөө муу хэлсээр байгаад ад үзэж нийтийн тээврээс хасуулсан микрогоо эргэн санагалзаад суух гэж дээ.

Хэрэв микро маань байсан бол хүмүүс хүйтэнд даарч хөрж зогсохгүй өөрсдийн сонголтоороо суугаад явцгаах байлаа хэмээх яриа цахим орчинд  гараад амжлаа. 

Саяхан 100 ширхэг ногоон автобус аваад бүтэлгүйтсэн.  Өнөөх нь хогийн цэг дээр байсан юмыг  будаж шунхдаад оруулж ирсэн болж таарсан. Тэр нь ч нотлогдоод хариуцсан дарга, цэрэг нар нь хариуцлага хүлээж огцрох нь огцорч, шалгагдах нь шалгагдаад явж байна. Гэтэл өнгөрсөн хавраас нийт тээвэрт явуулахаар оруулж ирсэн 224 ширхэг улаан автобус бас л но-той болж хувирлаа. Гэхдээ ногооноо бодоход шинэ юм. Хамгийн гол нь нэг улаан автобуснаас 30 гаруй сая төгрөг, нийт найман тэрбум төгрөгийг гэрээ хэлцэл хийж худалдаж авсан хүмүүс дундаас нь аваад халаасалсан байж магадгүй сэжүүр яригдаад эхлэв. 

Нийтийн тээврийг сайжруулна, хотын түгжрэлийг бууруулна гэхээр асах дүнтэй мөнгө яригдаад, батлагдаад ямар нэг төсөл, хөтөлбөр хэрэгжээд олигтой үр дүнд хүрдэггүй нэг асуудалтай болсон. Тэгэхээр нийтийн тээвэрт төр хутгалдахгүй байх хэрэгтэй юм байна. Хувийн хэвшилд бүрэн даатгаад хяналтаа л тавиад явъя. Хувийн компаниуд өөрсдөө том, жижиг нь хамаагүй стандартад нийцсэн автобус оруулж ирээд үйлчилгээ, үнэ ханш зэргээрээ өрсөлдөөд яваг. 

Нийтийн тээвэрт төр оролцсоор л байвал өнөө  автобусны цавчаа, мөнгө төгрөг идэж уусан хэрүүл тасрахгүй. Бас хөгжихгүй юм байна.  Ийм учраас нийтийн тээвэрт явдаг төрийн, хотын мэдлийн компаниудаа хувьчилж орхиод парк шинэчлэхэд нь зориулж зээл олго. Харин зээлийн эргэн төлөлт, үйлчилгээний чанар стандартад хатуу хяналт тавиад ягштал мөрдүүл. Хэрэв тавьсан шаардлыг биелүүлэхгүй, мөрдөхгүй бол нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх эрхийг нь цуцлаад хуулийн хариуцлага тооцоод явж болно шүү дээ. Ахмад настан, хөнгөлөлтэй зорчдог иргэд, хүүхдийг автобусны картаа дарсан тоогоор нь нөхөн олговроо олгочих.  Аль эсвэл бага оврын автобусны үйлчилгээг дахин сэргээчих. Ердөө иймэрхүү хэдхэн асуудлыг шийдээд өгчихвөл хотын удирдлагуудын чих амарна. Нийтийн тээврийн толгой өвтгөсөн асуудлаас ч сална.

Эх сурвалж: Монголын Мэдээ Сонин

2023 оны аравдугаар сарын 31. Мягмар. №166 (5894)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

1 өдрийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

1 өдрийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах