• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Айдас” дагуулсан Авлигын шүүх

УИХ-аар “...Нэн яаралтай горимоор хэлэлцэнэ” гэсэн Шүүх байгуулах тухай хууль ХЗБХ дээр торлоо. Байнгын хорооны ирц бүрдсэнгүй. Хойшлов. Шалтгаан нь энэ хууль дахь Авлигын шүүх байгуулах тухай зүйл заалт болсон байна. Уг нь Авлигын шүүх байгуулах шаардлага нэгэнт бий болсон. Өнөөдөр гэнэт яригдсан зүйл биш юм. Хэдэн жилийн өмнөөс УИХ-ын түвшинд яригдаж, судалгаа хүртэл хийж байв. УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны наймдугаар сарын 20-нд Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр “...Авлигын асуудлыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм. Авлигын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг, судлаач эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг” гээд “...Авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах талаар судалж, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар судал” гэсэн үүрэг өгч байв. Энэ дагуу Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэнгээс “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр хийсэн судалгаагаар маш тодорхой нэг дүгнэлтийг хийсэн байна.

“...Дагнасан шүүх байгуулах хэрэгцээ шаардлагын нэг үндсэн шалгуур нь хэргийн гаралт байдаг” гэжээ. Харин “...Авлигын хэргийн гаралт олон уу, цөөн үү” гэдэгт хариулт хэрэггүй юм. Хууль, шүүхийн байгууллагынхан ч “...Авлигын шүүх шаардлагатай” гэж хэлдэг. ШЕЗ-ийн “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн 2022 оны №2-т шүүгч, судлаач Ц.Мөнх-Эрдэнийн “Авлигын хэргийн шүүх ба олон улсын сайн туршлага” судалгааны өгүүлэл нийтлэгдсэн. Түүндээ “...Улс орнуудад авлигын дагнасан шүүх байгуулагдаж, одоогийн байдлаар дэлхийн 27 орон авлигын дагнасан шүүх прокурорыг байгуулаад амжилттай ажиллаж байна”, “...Шүүхийн тухай хуулийн 29.3-т зааснаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны журмаар дагнан хэлэлцэх танхим байгуулах хууль зүйн боломжтой” “...Авлигын гэмт хэргийг дагнасан байдлаар хянан шийдвэрлэх системийн шинжтэй өөрчлөлт нь гол нь нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжинэ” гэсэн дүгнэлтүүдийг хийсэн. Ер нь бол энэ талаар 2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Авлигын эсрэг ээлжит бус чуулганы тогтоолын дагуу 2021 онд “...Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр чуулж, тэндээс гишүүн орнуудын эрмэлзлийг илэрхийлсэн “Улс төрийн тунхаглал”-ыг гаргасан. Тэр тунхаглалаар Олон улсын авлигын шүүх, улс орнуудад Авлигын шүүх байгуулах санаачилгыг зарласан байдаг. Ингэж Авлигын шүүх байгуулах нь “..Үндэстэн дамнасан авлигын цар хүрээ ялангуяа ядуу буурай орнуудад илүү өргөжиж, хөгждөг. Иймд Авлигын шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллагыг байгуулах нь чухал ач холбогдолтой”, “...Авлигын шүүхтэй болох нь тухайн улс авлигын эсрэг ямар хэмжээнд анхаарлаа хандуулж байгааг тодорхойлдог” зэрэг хэд хэдэн шалтгаантай байдаг аж. Түүнчлэн мөрдөх байгууллагынхан бол “...Авлигын шүүх хэрэгтэй” гэж шулуухан хэлнэ дээ. Яагаад гэхээр авлига, албан тушаалын хэргийг мөрддөг байгууллагуудад ч ачааллын асуудал байдаг. Авлигын томоохон “сүлжээ” хэрэг ил болж, шалгах болоход АТГ, ЭЦА хоёр хамтарсан ажлын хэсэг байгуулдаг. Ингэж хүч хаяж мөрдөн шалгасан хэргүүд шүүх рүү очихоор юу болох нь ойлгомжтой. Бас л ачаалал нэмнэ. Тэгээд сунжирна, гацна, сураг алдарна. Ерөнхийдөө хэргийн шийдвэрлэлт тодорхойгүй байдалд ордог. Тиймээс “..Шүүх авлигачдын нөлөөнд автдаг уу” гэдэг асуулт байнга тавигддаг. Тэр бүхнийг дагаад Авлигын шүүхийн хэрэгцээ гарч ирээд байгаа юм. 2020 оны дөрөвдгээр сард АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нэгэн нэвтрүүлэгт оролцож “Хууль шударга ёс” сэдвээр УИХ-ын дарга Г.Занданшатартай ярилцсан. Тэр үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “...Ард түмэн авлигын асуудлыг их ярьж байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго бол харилцан хяналт тэнцлийг бэхжүүлэх замаар шударга ёсыг тогтоож, авлигыг арилгах юм” гэхэд АТГ-ын дарга З.Дашдаваа “...Мөрдөн шалгах чиглэлээр АТГ нэлээд мэргэшиж, тодорхой түвшинд хүрсэн. Прокурорууд бас тодорхой түвшинд мэргэшсэн гэж ойлгож байгаа. Бидний хүсэн хүлээж байгаа зүйл бол авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлэх сонирхолтой байдаг. Энэ талаар олон улсын жишиг ч бий. Үндсэн хуульд шүүхийн тухай орсон өөрчлөлтөөр “...Шүүхийг дагнан байгуулж болно” гэсэн заалт байгаа. Тэгэхээр дагнасан шүүх байгуулснаараа авлигатай тэмцэх ажилд нэлээд ахиц гарна” гэж байв.. Ер нь бол авлигын гэмт хэргийн тоо тоймоо алдаж, энэ нь улсын “шүдний өвчин” болсон бол эргэлзэх зүйлгүй Авлигын шүүхтэй болохыг олон улс дахь онол, туршлагаар нотлогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголд Авлигын шүүх байгуулах “болзол” хангагдсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт ХЗБХ дээр л гацаад эхэллээ. Байнгын хорооны гишүүд Авлигын шүүх байгуулахаас“татгалзаж” байгаагаа ингэж мэдэгдсэн бололтой юм. Тэр дундаа АН-аас Авлигын шүүхийг эсэргүүцсэн улс төрийн мэдэгдэл хийсэн нь гайхал төрүүлж буй юм. Уг нь энэ нам бол сөрөг хүчний “статус”-тай байдаг. Тэр утгаараа, авлигын эсрэг ийм томоохон эрх зүйн өөрчлөлтийг “хоёр гараа өргөж” дэмжиж, эрх баригчдыг шахмаар харагдаад байгаа юм. Гэвч тэгсэнгүй. Эсэргүүцэв. Тэгэхээр энэ намыг “...Бүлэглэлийн гарт орсон” гээд байдаг яриаг нотолж л байх шиг байх юм. Нэг үгээр хэлбэл, энэ бүгд Авлигын шүүх УИХ-ын гишүүдэд айдас төрүүлж байгааг л харуулав бололтой. Мэдээж, гишүүд бүгдээрээ биш л дээ. Гол нь “...Нэр бүхий гишүүд нам харгалзахгүй Авлигын шүүхээс “айсан” нь юунаас болсон бэ” гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Асуудлыг хөөгөөд явах нээ, дөрвөн “шалтаг” байж мэдэхээр байна.

Нэгдүгээрт, авлигын том хэргүүд шүүхэд шилжсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл,  Авлигын шүүхийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх нөлөөллийг үзүүлсэн байх магадлал өндөр байна.

Хоёрдугаарт, прокуророос Хөгжлийн банкны хэрэгт эсэргүүцэл бичсэн. Энэ нь мөн л уг хэрэгт холбогдсон улстөрч, бизнесмэнүүдэд эвгүй факт болно. Шүүх эсэргүүцлийг хүлээж авбал тэдний хувьд асуудал үүснэ. Аюултай. Тэгэхээр тэдэнд Авлигын шүүх “ашиггүй” юм.

Гуравдугаарт, АТГ-ынхан нүүрсний машины хамаарлыг тогтоох ажиллагаа явуулж дууссан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Уг “тээвэр”-т улстөрчид олноороо холбогдсон бололтой юм. Тодруулбал, мөрдөх байгууллагууд нүүрсний хулгайн гол далд эдийн засгийн “судал” болсон тээврийн машины ард байгаа жинхэнэ эзэмшигчид, тэдний нууц хамаарлын жагсаалтыг гаргасан нь Авлигын шүүхээс “айх” бас нэг том үндэслэл болж буй аж.

Иймэрхүү шалтаг шалтгаан байгааг “тамхины цэг” хавиар ярьж байна. Нэг үгээр хэлбэл, Авлигын шүүх нь улс төрийн хүрээнд айдас төрүүлэх болжээ. Тэр нь “...Авлигачид шүүхийг бүрэн хянасан нь ил болж байна”, “...Шүүх авлигчдын толгойг илдэг үү”, “...Авлигын шүүх байгуулахын эсрэг УИХ-ын гишүүд бойкот хийв үү”, “...Улстөрчид хэний хурууны үзүүрээр хөдөлгөж, авлигачдаа хана хэрэм мэт хамгаалаад байна вэ. Жич: Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ ятгалга үргэлжилсэн” зэрэг “тайлбар”-тайгаар яригдаж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 236 (7221)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Степпе Арена
  • •Гэмт хэрэг
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Яам, Агентлаг
  • •Нийтлэл
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
  • •Видео мэдээ
ХУРААХ
Б.Чойжилсүрэн: Утааг ялаагүй,...
Өсвөр үеийнхний улсын аваргууд...

“Айдас” дагуулсан Авлигын шүүх

ДАМДИН-ОЧИР 2023-11-27

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

8 цагийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

8 цагийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

19 цагийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

20 цагийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

20 цагийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

20 цагийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

20 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

20 цагийн өмнө өмнө

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

20 цагийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

20 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

20 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

1 өдрийн өмнө өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

1 өдрийн өмнө өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах