• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Анхбаяр: Бүр хүүхдээ хөтөлчихөөд аюултай бүсрүү дайраад байсныг яана

2024 оны нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн үед олон иргэнийг аюулаас хамгаалах анхааруулга өгч, том машины жолоочийг дэлбэрэлт болохоос өмнө тухайн бүсээс холдуулж чадсан иргэн Б.Анхбаяр тухайн үед юу болж өнгөрсөн талаарх байр сууриа өөрийн сошиал хуудсандаа нийтэлжээ. Тодруулбал,

Энэ бол би.

Галын бурханд амсуулахаа шахаж үхэл амьдралын заагт ойртоод буцсан мөч.

Сошиал орчинд шуугисанаар бол би нас барсан хүмүүсийн тоонд багтаж эрэл хайгуул болсон байсан.

Ямар нэг байдлаар хандалт авч, өөрийгөө дөвийлгөж хэн нэгэнд таалагдах гэсэнгүй.

Эрдэнэт хүмүүсийн алтан амь эрсдэж юугаар ч нөхөж баршгүй хүнд гарз учирсан болохоор, ийм айхтар зүйл дахин бүү тохиолдоосой, нэг ч гэсэн иргэн учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, хол байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа учир хэдэн үг бичихээр шийдлээ.

Тэр өдөр..,

Тэнд юу хийж явсан юм бээ гэж үү.?

Найзынхаа оффист нь ажилтай байгаад гэртээ харих гэж байх үед болсон явдал. Эхний дэлбэрэлтийн дараа эргэн тойронд нь бэртэж гэмтсэн хүн байвал туслахаар гүйж очсон боловч хүн харагдаагүй. Тэр үед л би шатахуун тээвэрлэж явсан машин дэлбэрчээ гэж ойлгосон. Дахиад дэлбэрэх нь тодорхой байсан болохоор тэр аюултай бүсрүү хүмүүсийг ойртуулахгүйн тулд хамаг чадлаараа орилж хашгирч гүйсэн. Уулзварлуу орж ирж байгаа машинуудыг өөрөө урд нь тэгнэж зогсож байж бүр зарим машины хамар дээр цохиж балбаж байж автомашины хөдөлгөөнийг бүрэн зогсоож хааж чадсан.

Цагдаа, онцгой байдлыг ирэх хүртэл аюултай бүсрүү хүмүүсийг ойртуулахгүй байхыг хичээсэн. Тэр газ ачиж явсан машины жолоочийг хүртэл загнаж байж Их Монгол төврүү түлхэж оруулсан. Дараа нь иргэдийн live - аар яриа өгчихсөн зогсож байсан. Машиныхаа хажууд л нааш цааш алхаастай. Холдуулаагүй бол 2 дахь дэлбэрэлтэд өртөж болохоор ойрхон байсан. Миний хашгираад гүйж байгаа, хөдөлгөөн хааж иргэдийг аюултай бүсээс хол байлгаж байгаа бүх үйл явц камерт бичигдсэн байсан. Иргэдийн бичлэг, live-д ч бас гарсан байсан.

Тэр Prius машинуудыг галд өртөж магад гээд эзэд рүү нь ярьж хэлэх санаатай утасны дугаар хайсан ч утсаа үлдээгээгүй байсан. Цонхны хучлагыг нь авч хаяад хайсан ч байгаагүй. Дараа нь урагшаа гүйж зам дагуу тавьсан машинуудыг эзэдрүү нь ярьж холдуулсан. Тэр үед л Авто тээврийн үндэсний төврүү ярьж машины эзэдрүү холбогдож болдогийг санаад буцаж очоод яриад сууж байгаа нь тэр. Яагаад суугаад байсан бэ гэхээр гал маш хүчтэй төөнөж байсан болохоор зогсож болохгүй байсан юм. Яг тэр үед хоёр дахь дэлбэрэлт болж хайран сайхан залуус амь эрсэдсэн.

Сайн харвал би дэлбэрэлтээс утсаараа яриастай гарч ирж байгаа биз. Өнөө авто тээвэртэйгээ л ярьсаар байгаа хэрэг шүүдээ. Миний куртка, өмд шатсан. Амьд үлдсэн хүнд бол тэр юу ч биш.

Товчхондоо ийм.

Дахин хэлэхэд би галыг унтраах гэж галруу гүйгээгүй. Аюултай бүсээс л иргэдийг хол байлгах гэж хичээсэн. Маш олон хүмүүс аюултай бүсээс холдохын оронд бичлэг хийгээстэй, тамхи татаастай. Бүр хүүхдээ хөтөлчихөөд аюултай бүсрүү дайраад байсныг яана. Би хэрэлдээд, явбал чи өөрөө яв гээд хүүхдийг нь авч үлдэж байж болиулж байх жишээтэй.

Ард иргэдийн маань аюул ослоос хол байх эрсдлийг үнэлж, дүгнэх мэдлэг, туршлага үнэхээр дутмаг байна гэдгийг би тэр үед мэдэрсэн. Хэн буруутайг хуулийн байгууллага, шүүх нь тогтоох биз. Дахин ийм аймар явдал гаргахгүйн тулд Ард иргэддээ гамшгаас, аваар ослоос урьдчилан сэргийлэх, яаралтай үед авах арга хэмжээний талаар мэдээ, мэдээллийг сайн хүргэж байх хэрэгтэй байна. Нөгөө талаас мэргэжлийн байгууллагын шуурхай удирдлага, удирдамж, зааварчилгаа, арга зүй яагаад одоог болтол сайжрахгүй байна. Эрсдэлтэй бүсрүү алба хаагчидаа илгээхдээ юу бодож суудаг хүмүүс вэ?!

Аюул ослоос бусдыг хамгаалах гэж байгаа хүмүүс эхлээд өөрсдийнхөө аюулгүй байдлыг 100% хангаж ажиллах ёстой биздээ. Салбарын сайд, байгууллагын дарга нар нь яагаад иймхэн зүйлийг ойлодоггүй байна аа!!!

Ийм аюултай зүйл болоод удаагүй байхад дахиад нэг хайран залуу үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэджээ. Улс төржиж байгаа хэрэг биш шүү. Сайд дарга нар нь хариуцлагаа хүлээж огцорч, чөлөөлөгдөж, шүүгдэх ёстой бус уу?!

Онцгой, эмнэлэг, цагдаа гээд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж байдаг бүх байгууллагууд дэлхийн хамгийн сайн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, хамгийн сайн туршлагатай хүмүүсээр удирдуулж, суралцаж байх ёстой шүү дээ. Бид мөнгөгүй ядуу улс огт биш. Байгаа мөнгөө зөв зүйлдээ зарцуулахгүй байгаад хамаг учир бий. Хаалга хөшөө гээд зөндөө л зүйл байна. Ард иргэдийнхээ төлөө

Алтан амиа өргөсөн эрэлхэг баатрууддаа мэхийн ёслож, гүн эмгэнэл илэрхийлье.

Дахин нэг ч амь эрсдэхгүйн тулд сайжрах ёстой. Бид ч шаардах ёстой!!!

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан
Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай
Т.Аубакир огцрох ёстой!
С.Цэнгүүн: Анандбазар гэдэг хүн над руу залгаж дарамталлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Өвөрхангайн Төгрөг сумынхан...
Х.Нямбаатар: Зоригийн хөшөөний...

Б.Анхбаяр: Бүр хүүхдээ хөтөлчихөөд аюултай бүсрүү дайраад байсныг яана

Kuzmo 2024-04-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Б.Анхбаяр: Бүр хүүхдээ хөтөлчихөөд аюултай бүсрүү дайраад байсныг яана

2024 оны нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн үед олон иргэнийг аюулаас хамгаалах анхааруулга өгч, том машины жолоочийг дэлбэрэлт болохоос өмнө тухайн бүсээс холдуулж чадсан иргэн Б.Анхбаяр тухайн үед юу болж өнгөрсөн талаарх байр сууриа өөрийн сошиал хуудсандаа нийтэлжээ. Тодруулбал,

Энэ бол би.

Галын бурханд амсуулахаа шахаж үхэл амьдралын заагт ойртоод буцсан мөч.

Сошиал орчинд шуугисанаар бол би нас барсан хүмүүсийн тоонд багтаж эрэл хайгуул болсон байсан.

Ямар нэг байдлаар хандалт авч, өөрийгөө дөвийлгөж хэн нэгэнд таалагдах гэсэнгүй.

Эрдэнэт хүмүүсийн алтан амь эрсдэж юугаар ч нөхөж баршгүй хүнд гарз учирсан болохоор, ийм айхтар зүйл дахин бүү тохиолдоосой, нэг ч гэсэн иргэн учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, хол байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа учир хэдэн үг бичихээр шийдлээ.

Тэр өдөр..,

Тэнд юу хийж явсан юм бээ гэж үү.?

Найзынхаа оффист нь ажилтай байгаад гэртээ харих гэж байх үед болсон явдал. Эхний дэлбэрэлтийн дараа эргэн тойронд нь бэртэж гэмтсэн хүн байвал туслахаар гүйж очсон боловч хүн харагдаагүй. Тэр үед л би шатахуун тээвэрлэж явсан машин дэлбэрчээ гэж ойлгосон. Дахиад дэлбэрэх нь тодорхой байсан болохоор тэр аюултай бүсрүү хүмүүсийг ойртуулахгүйн тулд хамаг чадлаараа орилж хашгирч гүйсэн. Уулзварлуу орж ирж байгаа машинуудыг өөрөө урд нь тэгнэж зогсож байж бүр зарим машины хамар дээр цохиж балбаж байж автомашины хөдөлгөөнийг бүрэн зогсоож хааж чадсан.

Цагдаа, онцгой байдлыг ирэх хүртэл аюултай бүсрүү хүмүүсийг ойртуулахгүй байхыг хичээсэн. Тэр газ ачиж явсан машины жолоочийг хүртэл загнаж байж Их Монгол төврүү түлхэж оруулсан. Дараа нь иргэдийн live - аар яриа өгчихсөн зогсож байсан. Машиныхаа хажууд л нааш цааш алхаастай. Холдуулаагүй бол 2 дахь дэлбэрэлтэд өртөж болохоор ойрхон байсан. Миний хашгираад гүйж байгаа, хөдөлгөөн хааж иргэдийг аюултай бүсээс хол байлгаж байгаа бүх үйл явц камерт бичигдсэн байсан. Иргэдийн бичлэг, live-д ч бас гарсан байсан.

Тэр Prius машинуудыг галд өртөж магад гээд эзэд рүү нь ярьж хэлэх санаатай утасны дугаар хайсан ч утсаа үлдээгээгүй байсан. Цонхны хучлагыг нь авч хаяад хайсан ч байгаагүй. Дараа нь урагшаа гүйж зам дагуу тавьсан машинуудыг эзэдрүү нь ярьж холдуулсан. Тэр үед л Авто тээврийн үндэсний төврүү ярьж машины эзэдрүү холбогдож болдогийг санаад буцаж очоод яриад сууж байгаа нь тэр. Яагаад суугаад байсан бэ гэхээр гал маш хүчтэй төөнөж байсан болохоор зогсож болохгүй байсан юм. Яг тэр үед хоёр дахь дэлбэрэлт болж хайран сайхан залуус амь эрсэдсэн.

Сайн харвал би дэлбэрэлтээс утсаараа яриастай гарч ирж байгаа биз. Өнөө авто тээвэртэйгээ л ярьсаар байгаа хэрэг шүүдээ. Миний куртка, өмд шатсан. Амьд үлдсэн хүнд бол тэр юу ч биш.

Товчхондоо ийм.

Дахин хэлэхэд би галыг унтраах гэж галруу гүйгээгүй. Аюултай бүсээс л иргэдийг хол байлгах гэж хичээсэн. Маш олон хүмүүс аюултай бүсээс холдохын оронд бичлэг хийгээстэй, тамхи татаастай. Бүр хүүхдээ хөтөлчихөөд аюултай бүсрүү дайраад байсныг яана. Би хэрэлдээд, явбал чи өөрөө яв гээд хүүхдийг нь авч үлдэж байж болиулж байх жишээтэй.

Ард иргэдийн маань аюул ослоос хол байх эрсдлийг үнэлж, дүгнэх мэдлэг, туршлага үнэхээр дутмаг байна гэдгийг би тэр үед мэдэрсэн. Хэн буруутайг хуулийн байгууллага, шүүх нь тогтоох биз. Дахин ийм аймар явдал гаргахгүйн тулд Ард иргэддээ гамшгаас, аваар ослоос урьдчилан сэргийлэх, яаралтай үед авах арга хэмжээний талаар мэдээ, мэдээллийг сайн хүргэж байх хэрэгтэй байна. Нөгөө талаас мэргэжлийн байгууллагын шуурхай удирдлага, удирдамж, зааварчилгаа, арга зүй яагаад одоог болтол сайжрахгүй байна. Эрсдэлтэй бүсрүү алба хаагчидаа илгээхдээ юу бодож суудаг хүмүүс вэ?!

Аюул ослоос бусдыг хамгаалах гэж байгаа хүмүүс эхлээд өөрсдийнхөө аюулгүй байдлыг 100% хангаж ажиллах ёстой биздээ. Салбарын сайд, байгууллагын дарга нар нь яагаад иймхэн зүйлийг ойлодоггүй байна аа!!!

Ийм аюултай зүйл болоод удаагүй байхад дахиад нэг хайран залуу үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэджээ. Улс төржиж байгаа хэрэг биш шүү. Сайд дарга нар нь хариуцлагаа хүлээж огцорч, чөлөөлөгдөж, шүүгдэх ёстой бус уу?!

Онцгой, эмнэлэг, цагдаа гээд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж байдаг бүх байгууллагууд дэлхийн хамгийн сайн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, хамгийн сайн туршлагатай хүмүүсээр удирдуулж, суралцаж байх ёстой шүү дээ. Бид мөнгөгүй ядуу улс огт биш. Байгаа мөнгөө зөв зүйлдээ зарцуулахгүй байгаад хамаг учир бий. Хаалга хөшөө гээд зөндөө л зүйл байна. Ард иргэдийнхээ төлөө

Алтан амиа өргөсөн эрэлхэг баатрууддаа мэхийн ёслож, гүн эмгэнэл илэрхийлье.

Дахин нэг ч амь эрсдэхгүйн тулд сайжрах ёстой. Бид ч шаардах ёстой!!!

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан
Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай
Т.Аубакир огцрох ёстой!
С.Цэнгүүн: Анандбазар гэдэг хүн над руу залгаж дарамталлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

10 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

10 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

10 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

10 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

10 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

10 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

10 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

10 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

10 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах