• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Намрын ургац хураалтыг цэргийнхэн нугалж байна

амар. Тариалангийн бүс нутгийнхны их ажлын ид үе. Хаа сайгүй комбайн, трактор дуугарч, шижигнэсэн залуус эх орныхоо хөрснөөс цоо шинэ хүнсний ногоог шуудайлж, амыг нь бөхөлж, ачиж гүйлдэнэ. Амсхийх зав гарахаар инээж хөхөрч, нэгэнтэйгээ ноцолдож тоглоно. Ойролцоо нь цэргийн асар майхан, гэр, эсвэл чиргүүлтэй вагончик дүүрэн. Завгүй бөгөөд хөдөлмөр бүтээл буцалсан дулаахан зураглалын харж давхисаар намрын ургац хураалтыг нуруун дээрээ үүрч яваа цэргийнхнээ сурвалжлаад ирэв. Учир нь Засгийн газрын шийдвэрийн дагуу намрын ургац хураалтад оролцож байгаа алба хаагчдаа эргэж тойрох, орчин нөхцөлтэй нь танилцах, ажил гүйцэтгүүлж буй аж ахуйн нэгжийн гэрээний гүйцэтгэлийг хянах, дайчин нөхдийнхөө сэтгэл санааг сонсох, урам зориг өгөх зорилготой ажлын хэсгүүд ээлж дараатай тариалангийн бүс нутагт ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь ХЗЦК-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Төмөрбатаар ахлуулсан комиссынхон байв.

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхан ургац хураалтад оролцохоор Өмнийн говиос Сэлэнгэ аймгийн зорин иржээ.

Комиссын бүрэлдэхүүнд шалган туслах үндсэн үүргээсээ гадна түрүүч, байлдагч нарынхаа сэтгэл санааг нь дэмжиж, урам зоригийг нь нэмэгдүүлэх сэтгэл зүйч, эрүүл мэнд, орчин нөхцөлтэй нь танилцах эмч, бас тэдний ажил үйлсийг сонины хуудаснаа сурталчлах цэргийн сурвалжлагч багтсан байлаа.

Ажлын хэсгийнхний хамгийн эхэнд очих тариалангийн бүс Төв аймгийн Угтаалцайдам сум. Энэ суманд Зэвсэгт хүчний хэд хэдэн ангийн бүрэлдэхүүн өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн байрлаж, эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоог хурааж байсан бөгөөд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн дэслэгч Э.Бямбаням, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дэслэгч И.Касербэк нараар ахлуулсан 60 гаруй хугацаат цэргийн алба хаагчид “Family foods” компанийн тариалангийн талбайд ажиллаж байхтай нь таарав. Тэдний хувьд ажлын гүйцэтгэл шувтрах талдаа орсон, ангийнхаа тогоочтой ирсэн, хоол хангалттай, хувцас дулаан, хүндрэлтэй асуудал байхгүй гэцгээв. Төмс шуудайлаад завгүй гүйж явсан байлдагч Г.Ганноров, Ц.Хүсэлбаяр (167) нарын сэтгэгдлийг хуваалцахад “Ургац хураалтын ажил сайхан дурсамж үлдээдэг юм байна. Онжавуудаараа инээж хөхрөөд талбай руугаа ороход хураалт дороо л дуусдаг. Бахархал болсон албаа нэр төртэй хааж, халагдахынхаа өмнө эх орныхоо ургац хураалтад оролцож байгаадаа баяртай байна” гэж хариулна лээ. Байлдагч Г.Ганноров 2018-2022 онд МУБИС-ийг англи хэлний багш мэргэжлээр дүүргэсэн бол байлдагч Ц.Хүсэлбаяр герман хэлээр чөлөөтэй ярьдаг гэж байна. Тэд бас ургац хураалтад өөрийн хүслээр оролцсоноор мөнгөн хуримтлалтай халагдах болсноо дуулгаж, аав, ээждээ бэлэг аваад жавхаатай эр цэрэг халагдаж очно гэдгээ ч баяртайгаар илэрхийлж байсан юм.

Хугацаат цэргийн алба хаагчид ургац хураалтад оролцсоноор мөнгөн хуримтлалтай халагдана.

Угтаалцайдамд тэдний адил эх орныхоо тариалангийн ажлыг хугасалж яваа хэдэн зуун түрүүч, байлдагч байгаагийн бас нэг хэсэг нь Зэвсэгт хүчний 016, 119, 256 дугаар ангийнхан. Тэдний хариуцсан га талбай нь зэргэлдээ ойр учир нэг дороо байрлан төвхнөжээ. Дайчдаас байлдагч С.Русбек, С.Адъяабазар, О.Сумъяабазар, Б.Цэлмэг, Э.Батнасан, Д.Мөнгөнбагана, Ө.Ганбат, М.Төрмөнх нар хэдий өөр өөр ангийнх ч намрын ажил дээр тал талаас цуглаад илүү дотно нөхөрлөжээ. Байлдагч Д.Мөнгөнбагана Зэвсэгт хүчний болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэлийн аварга” шалгаруулах тэмцээнд хугацаат цэргийн алба хаагчдын салаагаар хошой алтан медаль хүртсэн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн шилдгүүдийн нэг гэнэ. Тэрээр халагдаад хувиараа хөдөлмөр эрхлэхээр төлөвлөсөн бол түүний онжав Э.Батнасан (016) Өмнөговь аймгийн уурхайн үйлдвэртээ эргээд очоод ажиллана гэж байна. Уурхайн компанийнхан байлдагч Э.Батнасанг эр цэргийн албаа хаахаар мордоход нь тусгайлан баяр хүргэж, эргэж ирэхэд нь хайрт ижийнх нь хамтаар алгаа тосон угтан авахаа ч илэрхийлж. Найзуудын нэг байлдагч С.Адъяабазарын хувьд халагдаад хэвлэлийн газраа үргэлжлүүлэн ажиллуулна гэнэ. Тэрээр фотошоп, эвлүүлэгт сүрхий гэдэг яриа бүрээс нь андашгүй бөгөөд хүсэл мөрөөдлөөрөө хэтдээ уран бүтээлийн олон сайхан контентууд бэлтгэхээр төлөвлөжээ. Залуустай ургац хураалт, намар цаг, хүсэл мөрөөдөл, цэргийн албаны талаар хөөрөлдсөнийхөө дараа Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн тогооч бүсгүйтэй танилцаж амжив. Түүнийг Б.Энхбаяр гэдэг, цэргийн албанд ажиллаад удаагүй ч хоол хийх туршлагаараа бусдаас дутахгүй эмэгтэй ажээ. Тогооч бүсгүй маргааш өглөөний хоолны бэлтгэлээ базааж, боорцог хайрч, төмс ногоогоо ч арилгаж, бас хүүхдүүдээ ам цангавал ууг гээд хярам болон бор цайг том саваар дүүрэн чанажээ. Ингэж борви бохис хийх чөлөөгүй яваа нөхдөө гэрэл зурагт буулгасаар нэг мэдэхэд жаргах наран дор түмэн өнгөө гайхуулан тунарч харагдах тариалангийн бүс нутагт үдэш хэдийнэ болсон байв.

Ургац арвин, залуус урамтай байна.

Маргааш нь ажлын хэсгийнхэн Төв аймгийн Угтаалцайдамын залгаа Жаргалант сум руу жолоо мушгин давхив. Жаргалант сум бол Монгол Улсын төмс, хүнсний ногооны хамгийн том бааз суурь нутаг. Жаргалантыг тойроод Зэвсэгт хүчин төдийгүй төрийн цэргийн байгууллагын алба хаагчид ч ургац хураалтад гар бие оролцож байна. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн сургагч ахлагч Б.Батнасан 20 гаруй хугацаат цэргийн алба хаагчидтай сумын төвийн ойролцоо буужээ. Сургагч ахлагч Б.Батнасан бол тогооч М.Батдулам нар намар намрын цагаар дайчдаа аваад ургац хураалтад гардаг, хөдөө хээрээр гэр хийж амьдраад сурчихсан гэдэг нь яриа бүрээс нь андашгүй байв. Зенитчид энэ удаа Засгийн газрын шийдвэрийн дагуу төмс, хүнсний ногоо хурааж байсан бөгөөд тэднийг гэрээлэн ажиллуулж байгаа газар тариалан эрхлэгч Ц.Гантулга энэ их ажил цэргийнхний хүчээр л явж байгааг онцолж, жил жилд Зэвсэгт хүчинтэй хамтран ажилладаг гэж байна. Хугацаат цэргийн алба хаагчдадаа дулаан хувцас болон тамхи, бээлийгээр өдөр бүр хангаж, төрсөн өдөр тохиосон нь дайчдадаа амтат бялуу, чихэр жимсээр бэлэг барьж, хүүхдүүдээсээ ялгаагүй хайрлаж, баярлуулахыг хичээдэг гэлээ. Дэд түрүүч Б.Онон-Оргил, А.Анар, байлдагч О.Адъяа нар ургац хураалтад оролцсоноор хөдөлмөрийн амт шимтийг мэдрэхэд тусалж байна, энэ нь бидний амьдралд хэрэгтэй гэдгийг ч дуулгаж байсан юм. Тэдний ангид хоёр ихэр байсан нь байлдагч Б.Ууганбат, Б.Ууганбаяр. Тэднийг онжавууд нь амархан ялгадаг бол танихгүй хүмүүс ялгаж огт чаддаггүй гэнэ. Ажлын хэсгийнхэн тариалангийн бүсэд дайчид бүрээ эргэж тойрч давхисаар алдар түүхт Зүүнбаян буюу Зэвсэгт хүчний 336 дугаар түрүүч, байлдагч нартайгаа ч уулзлаа. Бүгд л сэтгэл санаа өөдрөг, хөдөлмөр бүтээл арвин гэдгээ илтгэж байсан бол ажил гүйцэтгүүлэгч аж ахуйн нэгжүүд “Тариаланч бидний ажлыг нугалж байгаа цэргийн алба хаагчдадаа талархаад баршгүй. Зохион байгуулалттай, дэг журамтай сайхан залуус байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан бөгөөд ажлын хэсгийнхэн ч гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт болоод намрын сэрүү орж байгаа энэ үед дааруулахгүй, ядраахгүй байхад нь ахалж яваа офицер болоод газар тариалан эрхлэгчид онцгой анхаарахыг ч захиж байсан юм.

Үргэлжлэл бий...

Ахмад Д.БОЛОРМАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 185 (7429)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Ярилцлага
  • •Үндэсний спорт
  • •Видео мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
Г.Болор-Эрдэнэ: Өрсөлдөгчөө...
Х.Баттулгын 2027 оны сонгуулийн...

Намрын ургац хураалтыг цэргийнхэн нугалж байна

Kuzmo 2024-09-24

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

1 өдрийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

1 өдрийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах