Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04.34 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос урагш 110 орчим км зайд Галт сумын нутагт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүч нь 5.1 магнитуд байсныг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймаг, Улаанбаатарт хотод мэдрэгджээ. Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол мэдэгдээгүй байгааг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол долоогоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.