• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ИЛ ЗАХИДАЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Танаа

Төрийн гурав, Их хурлын 126 бүгд үзээгүй, хараагүй, сонсоогүй мэт царайлж байхад Нийслэлийн удирдлагуудын дээрэм, дарангуйлал хэрээс хэтэрч байгааг талаар

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв эмнэлэг болон харьяа Богд-уул сувилал, Эмийн үйлдвэр зэрэгт бямба гаригт буюу 2025 02 08-нд үдээс хойш олон машин тэрэгтэй, баахан хар хувцастай  улс  гэнэт давхин ирж, эмнэлэг сувилалд дайран орж  нийслэлийн өмчийг хяналтдаа авч байна гэлээ.  Амралтын өдрийн орой ингэж гэнэт ирсэн хар хувцастнууд “Өчигдөр орой НЗДТГ-тай манай “Цагаан соёот”  хамгаалалтын алба гэрээ байгуулсан, дарга нараа дууд, одоо бидэнд эмнэлэг сувилал, эмийн үйлдвэрийг хүлээлгэж өг” гэж шахаж шаардаж, “хамгаалалт тавилаа хэмээн” их л сүржин үргэлжлүүлэн байцгааж байна.

Хотын дарга Х.Нямбаатар Улсын дээд шүүхийн шийдвэр, шүүхийн албадан гүйцэтгэх захирамжийг хэрэгжүүлэхгүй байх хэрнээ, өөрийн харьяа нийслэлийн захиргааны байгууллагуудаар Улсын дээд шүүхийн шийдвэрийн эсрэг тушаал гаргуулах, гаргасан тушаалыг нь цагдаагийн байгууллагаар албадан гүйцэтгүүлэх ажлыг хүч түрэн, эмнэлгийн ажилтан албан хаагчдыг айлган сүрдүүлэх хавчин шахах байдлаар явуулж эхэлсэн.  Тэгвэл асуудал улам даамжирч энэхүү хууль бус үйл ажиллагаандаа хувийн хэвшлийн харуул хамгаалалтынхныг татан оролцуулж байна. Үнэхээр бүх нийтийн амралтын өдрөөр ийм юм хийж байгаа нь нийслэлийн удирдлагуудын эрх мэдэл, эр бяраар хүч түрсэн айлган сүрдүүлэх ажиллагаа хуулийн хил хязгаарыг аль хэдийнээ хол давсныг харуулж байна.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Менежментийн хувьчлалыг дуусгавар болгохыг Нийслэлийн өмч хувьчлалын комисст даалгасан Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар хэрэгжүүлэхгүй хууль зөрчиж буй талаар болон Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжихэд бодлогын дэмжлэг үзүүлж өгөхийг тус клиник төвийн удирдлагуудын зүгээс удаа дараа илэрхийлсэн нь хэвлэлээр олонтаа гарсан.  Тодруулбал, Төрийн гурван өндөрлөгт, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт удаа дараа, Хууль зүйн сайдад, УИХ-ын 126 гишүүнд, Хүний эрхийн үндэсний комисс гээд хандаж болох бүхий л газарт, албан тушаалтанд нь хандсан.  Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээч, хотын дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагуудыг хууль зөрчихөө болиоч,  хууль зөрчиж гаргасан шийдвэрээрээ нэг ээлжиндээ 150 гаруй хүн эмчлүүлдэг Клиник төвийн санхүүжилтийг зогсоож, эмнэлгийг, эмч ажилтнуудыг, өвчтөнүүдийг ч хохироож байгааг болиулаач гэсэн утгатай захидлуудад төр засаг нь нүдгүй, чихгүй мэт таг чиг байна.

Төрийн гурав, Их хурлын 126 бүгд үзээгүй, хараагүй, сонсоогүй мэт царайлж байх зуур УАУЭСКТ дээр нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтнууд ирж хаалга цоожийг эвдэж сольсон, цагдаа дагуулж ирж нэгжсэн, эмч нарыг нь ээлжээр Сонгинохайрханы цагдаад дээр дуудаж байцаасан, эрүүгийн хэрэг үүсгэнэ гэсэн... гэх мэтээр айлган сүрдүүлэх  цуврал бүхэл бүтэн ажиллагаа явагдаж байна.  Нийслэлийн Эрүүл мэндийн газар, УАУЭСКТ хоёр хоёулаа Нийслэлийн Засаг даргад шууд харьяалагддаг статустай явж ирсэн байгууллагууд. Адилхан статустай байхаас гадна Менежментийн хувьчлал явагдаж, Мэргэжлийн баг-д удирдлагын статус хуулийн дагуу шилжээд 16 жил болсон байхад эмнэлгийн удирдлагыг өөрчилж чөлөөлсөн шийдвэр гаргаж, түүнийг нь Сонгинохайрхан дүүргийн цагдаа хэрэгжүүлэх гэж  эмнэлгийн эмч нарыг ээлжлэн байцааж, хуулийг хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай УИХ-ын даргад бичсэн захидалдаа Ж.Хатанбаатар эмч тодорхой бичсэн.

Төрийн гурав, УИХ-ын 126-д бичсэн захидлуудад, хуулийн дагуу болсон Менежментийн хувьчлалд оролцсон, ялсан, гэрээ байгуулж ажилласан, үр дүнгээ дүгнүүлсэн, эцэстээ хотын дарга нарын хууль бус шийдвэрээс болж шүүхэд хандсан, шүүхийн шат шатанд хотын өмчийн газар давж заалдаж оролцсон, эцэстээ Улсын дээд шүүхээс эцэслэн хувьчлалыг дуусгавар болгосон шийдвэрийг хэрэгжүүл гэж шийдвэр гарсан процессыг тодорхой бичсэн. Харин Шүүхийн шийдвэрийг хотын дарга нар хэрэгжүүлэхгүй, ялангуяа төрийн албыг ч, төрийн албаны нэр хүндийг ч шороотой хутгасан дунд шатны албан тушаалтнуудын балгаас болоод хохирч өнөөг хүрсэн.  Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар хууль бус шийдвэр гаргуулаад хууль зөрчөөд байгааг захидлуудад тодорхой бичсэн. Эмч, эмнэлгийнхэн хууль зөрчиж байгаа хотын удирдлагуудыг дагаж хууль зөрчихгүйн тулд өөр яах вэ, төр засагтаа төр засгийн удирдлагадаа л хандаж байна. Гэтэл  ингэж төр засгаасаа дэмжлэг хүсэх тутам Нийслэлийн Засаг даргын зүгээс явуулж байгаа хууль бус ажиллагаа улам төгсрөн үргэлжилж, төрийн нэр барьсан дээрэм, дарангуйлал хэрээс хэтэрч  байгааг энэ эмнэлгийнхэн төдийгүй, эмчлүүлэгч үйлчлүүлэгчид бид гайхаж,  төр засагт итгэх итгэл нь  улам алдран харж байна.  

Таавчигтай ээжээс болж Ерөнхий сайдаас огцорч байсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид УАУЭСКТ гээд нэг ээлжиндээ 150 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийг хотын дарга нар хавчин зогсооход хүргэж байгааг баримттайгаар, нээлттэй ил захидлаар хүргээд байхад таг чиг байна гэхээр итгэмээргүй ч юм шиг. Энэ нийгэмд нь хүчирхийлэл, дарангуйлал аль хэдийнээ хүчээ авч,  улам бүр хүчирхэгжиж, эрх мэдэлтэй нь хуулийг үл тоож байгаа төдийгүй хууль хэрэгжүүлэн явж байгаа иргэд, байгууллагыг хавчин хэлмэгдүүлж; иргэд олон түмэн төр засгаараа өөрсдийгөө хуулийн хүрээнд хамгаалуулахыг  хүсч уламжилсан ч  эрхээ хамгаалуулж чадахгүй байх нь асар ихээр газар авч байгаагийн ил тод жишээг хэвлэлээр дамжуулан олон түмэнд хүргэж байгаа нь энэ.

УИХ-ын гишүүн Д.Энхбаяр саяхан “…Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ” гэдэг Үндсэн хуулиа хааш нь хийх вэ. Ер нь Үндсэн хуулиас давсан ямар ч дарга байдаггүй юм даа” гэсэн байсан. Гэтэл УДШ-ийн эцэслэн гарсан шийдвэрийг үл тоодог, Үндсэн хуулиас давсан дарга Улаанбаатар хотод байна. Өнөөдөр манай нийгэмд Улсын дээд шүүхийн эцэслэн гаргасан шийдвэрээс хотын дарга Х.Нямбаатарын хариуцдаг нэг агентлагийн даргын тушаал хүчтэй байна. Улсын дээд шүүхийн шийдвэрээс Нийслэлийн өмчийн газрын албан тушаалтны  нэгэн хамгаалалтын албатай хийсэн гэрээ илүү дээгүүр байна.  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Улсын их хурал, Засгийн газрын болон бусад холбогдох хууль тогтоомжуудын дагуу 2008 онд Менежментийн гэрээ хийгдэж, дүгнэгдсэнээс хойш Нийслэлийн өмчийн газарт харьяалагдахгүй 16 жил болсон байхад нийслэлээс өмчөө хамгаалах харуул хамгаалалтын гэрээ гэнэт хийсэн нь бас өөрөө хууль бус байна.  Ингэж хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байгааг хэлээд байхад мэдээлээд байхад төрийн гурав нь, УИХ-ын 126 нь, хууль хяналтын бусад байгууллагууд нь нүдгүй, чихгүй мэт таг суугаад байх нь эс үйлдэхгүйгээрээ  хууль зөрчигчийг дэмжиж, бас адилхан хууль зөрчиж байгаатай адилхан байна.

Өргөсөн тангарагынхаа дагуу хүн арддаа эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн,  төрийн бодлогоор явуулж буй үйл ажиллагаанд хуулийн дагуу оролцож явж байгаа эмнэлгийнхэнд хууль тогтоомж зөрчиж байгаа мэтээр сүр хүчийг үзүүлэхийн оронд УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлж, хуулийн дагуу ажиллахыг Нийслэлийн удирдлагуудаас шаардаж, Нийслэлийн удирдлагуудын хууль бус үйл ажиллагааг нь нэн даруй таслан зогсоох арга хэмжээг авч,  хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэхийг Төрийн гурван өндөрлөг та бүхнээс хүсье.

УАУЭСКТ-ийн эмч ажилтнууд, эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийн төлөөлөл

Улаанбаатар хот. 2025.02.10

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
NBA-ын талбайд болсон тоглолтын...
Согтуурсан үедээ эмэгтэй...

ИЛ ЗАХИДАЛ

Kuzmo 2025-02-10

ФОТО:

Сэдвүүд : #Мэдээ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах