• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Ц.МЯГМАРБАЯР

Оршоосон шарил бүрийн дэргэд ургах үхэшгүй мөнхийн бэлгэдэл гацуур тэргүүтэй модод өглөөний мандах нарны гэрэлд нэг сүүдэртэж, нэг гэрэлтэн ногоорч харагдах нь амгалан жаргалант диваажингийн хаант улс хаалгаа алгуур нээж буй мэт. Налайхын “Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн”, Чингэлтэй дүүрэгт орших “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” хуучнаар бидний хэлж заншсанаар Самбалхүндэвийн эргэмжийн газар буюу “Далан давхар” оршуулгын газар хорвоогийн нэгэн өдрийг ийнхүү угтана. Хаврын чийг үнэртсэн нам, гүмхэн чимээгүй хотод хүмүүний өвөг дээ­дүү­дийн алтан шарил, чандар болон үр­­сийнх нь нэртэй модод цэцэглэж бай­галь эхтэйгээ хүйн холбоогоо сэргээх боломж бүрдсэн цэцэрлэгт хүрээлэнг “борооны цэцэрлэг” гэж нэрлэмээр санагдав.

Далан давхрын оршуулгын газарт лдоогоос долоон жилийн өмнө шарил дунд айдастайгаар амьдарч байсан олон нийт, тэдний  хүсэл, дэмжлэгээр бий болсон ил цэцэрлэгт хүрээлэнг М.Мөнхзаяа захиралтай “Нью Семетри” ХХК 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр зориглон хийх шийдвэрийг гаргаж төслийг таван жилийн хугацаанд 200 хүний хүч хөдөлмөрөөр бүтээсэн түүхтэй. Тус компани 73.9 га газрын 10 га газарт төслөө хэрэгжүүлэн 14 мянган шарилыг ар гэрийнх нь зөвшөөрлийн дагуу  баримтжуулж, чандарлан эл цэцэрлэгт хүрээлэнд дахин оршоожээ. 2013 онд  УИХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд уг газрыг  “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” болгох шийдвэр гарсан ч төр мөнгөгүй учраас долоон жил гацсаны эцэст хувийн хэвшил ийнхүү 30 гаруй тэрбум төгрөгөөр бүтээжээ. Өнөөдөр энд бяцхан баян бүрдэд ирсэн мэт шувуудын жиргээ сонсогдож өвөг дээдүүдтэйгээ уулзахаар ирсэн хэн бүхэнд нэг л тайван амгалан тавтай тухтай мэдрэмжийг төрүүлсэн газар болжээ.

Бусад улс оронд  тухайлбал, АНУ, Швед, Герман,БНХАУ Оршуулгын тухай хуультай. Хуулиа Соёлын өвийн болон Байгаль орчны тухай хуульдаа тусгай бүлэг болгон оруулсан байдаг ажээ. Харин манай улс аймаг, нийслэл, дүүргийн Хог хаягдлын хэлтэс нь журмаар зохицуулсан байдалтай хариуцаж байна. Нэг ёсондоо хүн нас барсан л бол  “хүн хог” болдог гэж хэлэхэд хилсдэхгүй. Түүнчлэн байгальд ээлтэй оршуулгын зан үйлийг үйлдэх нь дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг сөрөх нэг хэлбэр гэж үздэг. Энэ утгаар АНУ-д оршоох шинэ арга буюу “хүн бордоо” болгож мод тарих аргийг нэвтрүүлж хуульдаа тусгажээ. Манай ард түмэн “Нэг мод огтолбол хоёр мод тарь. Хоёр мод таривал хойд насны буян” гэж сургаалиа айлддаг байсан.

Оршуулгын газраас ялгарах хорийг мод саармагжуулдаг

Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн шарил бүрийн дээр гацуур мод тарьсан байдал.

Саяхны оршуулгын үйл ажиллагаанд оролцсон иргэн  М.Сүхбат “Би хэд хоногийн өмнө  танилынхаа бурхан болоочийн ажил явдалд оролцож байхдаа нэг зүйлийг анзаарсан. Эсгийнд ороосон шарилыг далд хийгээд дээрээс нь ууттай бордоо хийгээд мод тарина гэсэн хүсэлтээ өгсөн. Тэгээд булсны дараа хэд, хэдэн мод тарьсан” гэж ярьсан юм. Тэгэхээр оршуулгын багцад эсгийнд ороох, мод тарих  багц орж ирсэн байна. Эсгий байгальд маш хурдан задардаг учраас байгальд ээлтэй зан үйлийн нэг эд аж.

Гэвч манайхны зарим нь эсгийн болон био хайрцаг хямдхан үнэ цэнгүй гээд сонгодоггүй гэж “Улаанбаатар буян” компанийн ажилтан ярьж байв. Уг нь иргэд байгаль орчноо хайрлах мэдлэгтэй бол байгальд ээлтэй технологийг сонгох учиртай. Гэвч энэ тухай ойлголт харилцан адилгүй. Нөгөөтээгүүр, оршуулгын газраас ялгарах  хорт хийг саармагжуулдаг зүйл нь ногоон ой, мод ургамал аж.  Ойжуулалтыг хийхдээ түргэн ургах чанарыг ашиглан бортогонд ургуулсан 1-2 настай хайлаас модоор ойжуулах боломжтой гэж мэргэжлийн хүн хэлж байна. Учир нь хайлаас нь цэвэр ариуны бэлгэдэлт мод ажээ.

“Борооны цэцэрлэг” хэмээсний учир

Ой, мод ус, ургамал ихтэй газар бүрд хурын лянхуа болсон үүл ихээр хуримтлагдаж дааж ядсан илүүдэл хураа борооны дусал болгон газар, дэлхий рүү илгээн, шаагих үеийн мэдрэмж гайхалтай. Эртний сударт өгүүлснээр Чингис хааны онгоныг өөрийнх нь зарлиг болгосноор өнчин хайлсны дор оршоосон нь эдүгээ олдохгүй байхын учир тэр гэнэ. Тэр жилдээ бороо,их орж мод, бут шигүү ургасан гэдэг.

Мөн Дорноговьд бий болж буй “Шамбала” дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн жилүүдэд бороо их орж бүр үер болжээ. Ийм мэдрэмж өгөх “Борооны цэцэрлэг”-ийг  Монгол орны хаа сайгүй байх шарил бүрийн дээр мод тарьж ойр хавийг нь ойжуулснаар биелэгдэх магадлалтай гэж ийн нэрлэсэн юм. Судалгаагаар нэг га ой мод дуу чимээг 26 хувь шингээж, 74 хувиар сарниулдаг. Бичил уур амьсгалыг 100 метрийн радиус дотор бий болгож 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлдэг байна.

Түүнчлэн хайлаас мод тарихын учир нь бусад мод шиг ус их шаарддаггүй. Үндсээрээ ус цуглуулж чаддаг хүчирхэг мод аж. Иймээс хот болон аймгийн төв, сумын эргэн тойронд байх оршуулгын талбайд мод тарих ажлыг бүх нийтээр хийх нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд үр дүнтэй ажил болох ажээ. Аймаг сум бүрд ойролцоогоор 5-10 га газарт  оршуулгын газар бий гэж бодвол /нэг га-д 2500 мод тарих боломжтой/ га тутамд ядаж 1000 мод тарих нөөц байгааг ойн мэргэжилтэн хэлж байна.

Нийслэлийн өнөөдрийн журмаар  зөвшөөрөлтэй газрын ойжуулах хамгаалалтын бүсийг 300 метрийн радиус гэж тогтоож буяны компаниуд ойжуулах  үүрэгтэй ч газар эзэмшлийн асуудал хөндөгддөг учраас хэрэгжилт нь хангалтгүй байдаг аж. Тиймээс энэ асуудлыг нэг талд нь багтаавал ойжуулах талбайн нөөц хангалттай.Түүнчлэн хүмүүсийн зан төлөвт бурхан болоочдоо зориулж мод тарьдаг  хандлагатай болгох зэргээр зан үйлд нөлөөлөх ажлуудыг хийх хэрэгтэй юм. Энэ ажлыг бүх аймаг, суманд нэг зэрэг эхлүүлбэл 3-5 жилд ногоон модоор хүрээлэгдэх боломжтой. Мөн шинээр хийж буй оршуулгын үйл ажиллагаанд 7,14,21 ширхэг  хайлаас модыг дээр нь буюу ойр хавьд нь тарих аж.

Мөн  Үндэсний  цэцэрлэгт хүрээлэнд тусгай паркийн газар тусгаарлан өгч тэнд мод тарих зэргээр оршуулгын зан үйл явагдахад мод заавал тарьж хэвшүүлэх нь “Тэрбум мод” хөтөлбөрт хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Хүн амын суурьшил шигүү болсноор өөд бологсдыг уламжлалт аргаар нутаглуулахад газрын хүрэлцээ асуудал үүсгэж, чандарлах  арга нь агаарт их хэмжээний нүүрстөрөгч ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болж буй. Гэхдээ одоогийн журмаар энэ аргаар нутаглуулахаас өөр сонголтгүй. Тиймээс цэцэрлэгжүүлэх, ойжуулах нь чухал  байна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Монголчуудын ариун ёс журам сүүлийн жилүүдэд алдагдсан

Нэг хэвийн чулуун хөшөөт шарилуудын харагдах байдал.

Монголчууд өнөөдөр бурхан болоочоо ламын зааж өгснөөр дөрвөн зүг, найман зовхист оршуулах зан үйлийг хийж байна. Сүүлийн жилүүдэд эзэнгүй шарил айлын зуслангийн гадаа, үнээний зэлний ойролцоо, хогийн цэг тэр ч бүү хэл бөөгийн хэлснээр овооны хажууд, ил тавьсан, хогийн савнаас нярайн цогцос гарч ирсэн,золбин ноход бага насны хүүхдийн хөл зуугаад явж байсан гэх ёс бус үйлдэл газар авч байсан нь мэдээллийн сайтуудад он дарааллаар баримт болон үлдсэн байна.Тухайн цогцсыг холбогдох хууль хяналтын болон мэргэжлийн байгууллага, нийслэл, дүүргээс шалган нийтийн оршуулгын газарт шилжүүлэн тавьжээ. Жилд ийм хаягдсан 100-150 шарилыг цэвэрлэдэг байсан байна. Эдүгээ  энэ үзэгдэл өмнөхөөс багассан хэдий ч нийт 1000 орчим эзэнгүй цогцсын ар гэрийг олж тогтоон чандарлаж зохих газруудад нь шилжүүлэн тавиад байна гэж Нийслэлийн захирагчийн ажлын албаны эх сурвалж хэлсэн юм.

Амьжиргааны түвшин доогуур, ам бүл цөөн хүмүүс  талийгаачаа ихэвчлэн ийм байдлаар тавьсан байдаг ажээ. Энэ нь нэг талаар манай улс Оршуулгын тухай хуульгүй, нөгөөтээгүүр 1930 -аад оны үед нээж байсан хоёр оршуулгын газар нь хот тэлж, хүн ам шигүү суурьшихын хэрээр газрын нөөцгүй, замбараагүй болж тэр хэрээр иргэд нь нас барсан хүмүүстэйгээ зэрэгцэн амьдарсаар байна. 2015 онд нийслэлийн Засаг даргын 15 дугаар тогтоол гарч Оршуулах үйл ажиллагааны журам баталж улмаар нөөцгүй болсон зургаан газрыг хааж мөн зургаан газрыг нээлттэй үлдээсэн байна. Түүнчлэн 2014 оноос эхлэн цогцос чандарлах үйлчилгээ эрчимжсэнээр  энэ байдал намжсан байдалтай байгаа ажээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар мэргэжлийн буяны байгууллагаар оршуулгын зан үйл үйлдэх захиалга материалын орц бусад үйлээс шалтгаалан багцын үнэ 2.8-10 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Ийм тохиолдолд амьжиргааны баталгаажих түвшин доогуур, орлогогүй эмзэг хэсгийнхэн бүрлээчээ хэрхэх зохицуулалт бүрхэг хэвээр байна.

Нэг шарил ялзралын явцад 20 төрлийн хорт хий ялгаруулдаг

Налайхын нийтийн оршуулгын газар. 2025.04.27

Улсын хэмжээнд жилд 17 мянган  хүн нас бардаг гэсэн тооцоо бий. Эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар сүүлийн жилүүдэд нас барагсдын 50-60 хувь нь халдварт өвчин, хорт хавдраар хорвоог орхих болов. Цаад утгаараа энэ нь өвчнөөр өөд болсон хүнээс ялгарч буй элдэв нян хөрс, ус, агаараар дамжин тархах аюул бодитоор нүүрлэсний дохио. Талийгаачдыг газарт оршуулсан тохиолдолд зөөлөн эд 3-5, хатуу эд 60-70 жилд задардаг ажээ. Ийн задрах явцдаа агаар мандалд хорт хийн нэгдэл ялгаруулдаг байна.

Хэрвээ задарч дуусаагүй байхад нь шарилын хайрцгийг онгойлговол хорт хий салхитай шууд урвалд орж агаарт тархана. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд дурдсанаар нэг шарилын ялзралын  явцад 20 шахам  төрлийн хортой хийн нэгдэл янз бүрийн бодис ялгардаг аж. Ялангуяа, халдварт өвчнөөр нас барсан хүнээс ялгардаг бодисууд газрын хэвлийд олон жил бусдыг өвчлүүлэх чадвараа хадгалан оршдог бөгөөд амьсгалаар, ахуйн замаар тархах боломжтой.

Жишээлбэл, боомын савханцар 30, сүрьеэгийн савханцар 30-40, тарваган тахал 40 жил ба түүнээс дээш хугацаагаар амьдардаг аж. Гэтэл Монгол Улсад үүнийг зохицуулах хууль алга байна хэмээн Байгаль орчны гавьяат ажилтан Биологийн ухааны доктор, профессор, ахмад мэргэжилтэн Б.Чимэд ярьж байлаа. Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой хуульгүйгээс  хөдөө орон нутаг, сум, багт оршуулгын газрыг байгуулах, хаах тухай эрх зүйн зохицуулалт, хил хязгаар, нэгдсэн мэдээллийн сан одоогоор байхгүй байна. Харин нийслэлийг тойрсон 760 орчим га талбайг оршуулгын зориулалтаар ашиглаж байна.

Үүний 180 орчим га нөөцгүй гэж үзэн хаажээ. Хаагдсан оршуулгын газруудаас хамгийн их талбайг хамарсан нь бидний мэдэх “Далан давхар” 73.9 га, Цагаан даваа 51.2 га  газрыг эзэлдэг. Энэ оршуулгын газар анх 1929 онд Алтан-Өлгийн оршуулгын газартай хаяа нийлэн нийтэд зориулагдан байгуулагджээ. 100 жилийн түүхтэй энэ газар 1980 оноос эхлэн гурван удаа шийдвэрээр хэсэгчлэн хаасан байна. Хил хязгаарыг нь тодорхой болгосон хамгийн сүүлийн хаах шийдвэр 2015 онд гарчээ.

Чандарласнаар 600 мянган мкв газар нийслэлээс хэмнэгджээ

Модоор халхлагдсан шарилуудын харагдах байдал.

Улаанбаатар хотод бурхан болоочийн оршуулгын зан үйлийг газарт булшлан оршоох болон чандарлан оршоох хэлбэрээр 2004 оноос гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд 2023 онд 8178 иргэн нас барж үүний 18.8 хувийг чандарлан оршоох зан үйлээр оршуулжээ. Чандарлан оршоох зан үйлийн эзлэх хувь 2014 онд хамгийн их буюу нийт нас баралтын 33.5 хувийг эзэлж байсан бол жил бүр буурсаар 2023 оны жилийн эцсийн байдлаар 18.8 хувийг эзэлж байна гэж “Буяны зан үйлийн холбоо” ТББ-аас гаргасан статистик мэдээлэлд дурдсан байна. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 38.5 га, Монгол Улсын хэмжээнд 78.6 га талбайг оршуулгын зориулалтаар ашигласан байна. Нөгөөтээгүүр, нас барсан хүн бүрд 12 метр кв талбай өгөөд байвал удахгүй нас барсан хүмүүстээ амьд хүмүүс нь жийгдэх хэмжээнд хүрч талбай тэлэх байдал ганц манай улсад биш дэлхийн олон улсад тулгамдсан асуудал болжээ. Түүнчлэн  мод, чулуун хөшөө зэрэг байгалийн хязгаарлагдмал нөөц. Тиймээс цаашид байгальд ээлтэй зан үйлээр оршуулгын үйл ажиллагааг хийхэд дэлхий нийт чиглэж байна. Сүүлийн 14 жил үйлдсэн оршуулгын үйл ажиллагаанд жил тутамд 9.8 га газар ашигласан байна. Мөн 10 жилийн хугацаанд 128344 мод ашигласан бол  5347.7м3 6417.2 тонн чулууг ашигласан байна гэж  “Буяны зан үйлийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал  С.Аригуун хэлсэн юм. Чандарлах үйлчилгээг Монгол Улсад анх нэвтрүүлснээс хойш 20 дахь жилтэйгээ золгож буй “Улаанбаатар буян” компани гэхэд эдүгээ 70 мянган бурхан болоочийн шарилыг чандарлаж хадгалж хамгаалан ногоон байгууламжаар хүрээлж 18 төрлийн мод тарьжээ. Ийн чандарлах үйл нэвтрээгүй байсан бол бурхан болоочдын шарил 10 га газрыг эзэлж, 166 машин банзаар өлгий хайрцгийг нь бүтээх байжээ. Энэ бол байгаль экологид гарсан бага биш хэмнэлт хэмээн тус компанийн Бодлого төлөвлөлт хариуцсан захирал Д.Мөнхтуяа ярьсан юм. Өнгөрч буй 12 жилд чандарлах зан үйлийг монголчууд технологи болоод зан үйлийн хувьд ямар ч алдаагүй нутагшуулж амжжээ. Тиймээс энэ үйлчилгээ өргөжсөөр өдгөө Улаанбаатарт л гэхэд хоёр ч компани хотын баруун, зүүн захад төвхнөж төвд байрласан хуучны чимээгүй хотуудыг цэгцлэх ажлын эхлэлийг  тавьжээ.

Талийгаачдын мэдээллээр бүртгэлийн сан үүсгэнэ

Нийслэлийн Захи­рагчийн албанаас авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотыг тойрсон 20-оод оршуулгын газарт буяны үйл ажиллагаа хийх зөвшөөрөлтэй 94 компани байгаа ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 30 гаруй нь байгаа аж. Үүний 20 нь оршуулгын зан үйл үйлддэг бол бусад нь тээврийн, хайрцгийн, чулууны гэсэн чиглэлээр ажилладаг аж.

2021 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Нийслэлд оршуулгын зан үйлийг хууль эрх зүйн орчны журмаар зохицуулах 2024 оны хоёрдугаар сард нийслэлийн Засаг даргын 08 тоот тогтоолоор журмыг нь шинэчлэн баталсан байна. Журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2025 оны гуравдугаар сард нийслэлийн Засаг даргын 370 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулан ойрын өдрүүдэд  оршуулгын үйл ажиллагаа эрхэлж буй газруудад шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.

Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Мөнхбаяр “Одоогоор нийслэлийн хэмжээнд оршуулгын үйл ажиллагаа хийх зөвшөөрөлтэй зургаан байршил байна. Төв аймгийн нутаг дэвсгэрт хотын баруун зүүн талд хоёр байршилд нийт 140 га талбайд оршуулгын газар ажиллаж байна. Ажлын хэсгийн зүгээс оршуулгын үйл ажиллагааг стандартын дагуу хийж байгаа эсэхэд хяналт тавина. Түүнчлэн шаардлага хангахгүй байгаа газруудыг цэгцэлнэ.

Түүнчлэн цэцэрлэгт хү­рээ­лэнгийн 30-40 орчим хувь нь ногоон байгууламжтай байх журамтай. Энэ журмаа мөрдөнө. Мөн хаасан зургаан газрыг үе шаттайгаар хөшөөний мэдээл­лээр бүртгэж чандарлах ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хий­хээр төлөвлөж байна. Эхний ээл­жид “Далан давхар”-ын үлдсэн 63 га газарт нүүлгэн шилжүүлэлт хийхээр тө­лөв­лөсөн.

Төр, хувийн хэвшлийн санамж бичиг байгуулсан ” гэв. Журамд нийслэлийн нутаг дэвсгэрт шарил ил тавих, зөвшөөрөгдсөн оршуулгын газраас бусад газар оршуулгын ажил зохион байгуулах,  цэвэр ус, булаг шандын эх, газар тариалан, аялал зуучлал, иргэдийн суурьшлын бүс, нийслэлийн ногоон бүс зэрэг стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд оршуулгын газар байгуулах, хамгаалалтын бүс дотор газар олголт хийх, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц зан үйлээр оршуулга хийхийг хориглохоор заажээ. Энэ журмыг зөрчвөл иргэн аж ахуйн нэгж, байгууллага, лам, бөө удган нарт хөдөлмөрийн хөлсийг 3-10 дахин нэмэгдүүлэх хэмжээний мөнгөн торгууль тавигдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 80 (7577)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв
Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь
Тогтворгүй байдлаас тогтолцооны өөрчлөлт рүү...
Парламентын засаглалаас татгалзах эсэхийг санал асуулгаар шийдэх үү?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Улсын Онцгой Комисс
ХУРААХ
Засгийн газрын ээлжит хуралдаан...
Шалтаг нь “...Баярцогт”...

Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

МЯГМАРБАЯР 2025-04-30

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв
Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь
Тогтворгүй байдлаас тогтолцооны өөрчлөлт рүү...
Парламентын засаглалаас татгалзах эсэхийг санал асуулгаар шийдэх үү?
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

9 цагийн өмнө өмнө

Ипотекийн орлогын эх үүсвэрийг хоёр төрлөөр баталгаажуулна

9 цагийн өмнө өмнө

"Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ"

10 цагийн өмнө өмнө

Мөс цөмөрч, автомашин цөмөрч орсон дуудлага бүртгэгдсээр байна

12 цагийн өмнө өмнө

МУГТ Т.Тулга бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, Монгол Улсын аваргад тав дахиа түрүүллээ

12 цагийн өмнө өмнө

О.Ариунзаяа эмэгтэйчүүдийн 55 кг-ын аваргаар тодорлоо

12 цагийн өмнө өмнө

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэллээ

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

12 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

65 кг-д шинэ аварга төрлөө

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд 8 дахь удаагаа түрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

1 өдрийн өмнө өмнө

Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална

1 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалай: СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Сургуулийн хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхээс Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Ардын намын дарга Н.Учралыг Улсын дээд шүүх бүртгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

МУГТ Э.Халиунболд “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ

2 өдрийн өмнө өмнө

“AIC Steppe Arena” АНУ-ын аренад ашиглагддаг шалны технологийг ашиглаж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад “Од”-ны зэрэглэл тогтооно

2 өдрийн өмнө өмнө

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол газрын ойр орчим агаар бохирдолтой байна

2 өдрийн өмнө өмнө

Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв

2 өдрийн өмнө өмнө

П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

2 өдрийн өмнө өмнө

Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-01-05 өмнө

Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд

2026-01-05 өмнө

Парламентын засаглалаас татгалзах эсэхийг санал асуулгаар шийдэх үү?

2026-01-05 өмнө

Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй

2026-01-04 өмнө

Таван шар мэнгэтэй шар бар өдөр

2026-01-05 өмнө

МИК-ийн үндсэн үйл ажиллагаа?

2026-01-04 өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

2026-01-05 өмнө

Баянхошуу ойр орчим агаарын бохирдол их байна

2026-01-08 өмнө

"Ачит-Ихт" компани Ж.Батзанданг уучлал гуйхыг шаарджээ

2026-01-06 өмнө

AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа

2026-01-06 өмнө

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино

2026-01-06 өмнө

Энэ онд нийслэлд 85.8 км авто замыг засаж, шинэчилнэ

2026-01-05 өмнө

Чингэлтэй дүүргийн 22-р хороонд цогцолбор барилга ашиглалтад орлоо

2026-01-08 өмнө

В.Оюумаа: Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан аваад байна

2026-01-08 өмнө

Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана

2026-01-04 өмнө

Шархад, Баянхошуунд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

2026-01-05 өмнө

2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна

2026-01-05 өмнө

Өнгөрсөн долоо хоногт 42 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

2026-01-05 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр

2 өдрийн өмнө өмнө

П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

2026-01-06 өмнө

Баянхошуу, Дамбадаржаа, 100 айл ойр орчим агаар бохирдолтой байна

2026-01-04 өмнө

Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ

2026-01-04 өмнө

Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэхийг уриалж байна

2 өдрийн өмнө өмнө

Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв

2 өдрийн өмнө өмнө

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад “Од”-ны зэрэглэл тогтооно

2026-01-08 өмнө

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

2026-01-08 өмнө

Гэр хорооллын “Хар цэг”-үүдийг камержуулах хүрээнд дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

2026-01-08 өмнө

П.Очбадрах: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хутгалж хөнөөсөн этгээдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан

2026-01-08 өмнө

"Ачит-Ихт" компани Ж.Батзанданг уучлал гуйхыг шаарджээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах