• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

А.Мөнхбат: Энтрепренерүүдээ хамгаалсан улс л хөгждөг

Улс төрийн үйл явц өрнөж буй энэ цаг үед нийгэм, эдийн засгийн хүрээнд анхаарал татаж байгаа асуудлын талаар эдийн засагч А.Мөнхбаттай ярилцлаа. 

-Анхны 126 гишүүнтэй парламентад олонх болсон МАН 2024 онд АН, ХҮН намтай хамтарч Засгийн газраа байгуулсан. Арван сарын дараа энэ засаг огцорч байна. Одоо дараагийн Засгийн газар хэрхэн байгуулагдах, нийгэм, эдийн засгийн ямар асуудалд анхаарах нь сонирхол татаж буй. Судлаачийн хувьд энэ дүр зургийг хэрхэн ажиглаж, дүгнэж байна вэ?
-Судлаач гэдэг үг ч надад үндсэндээ ахдаж байна. Сонирхогч гэвэл арай хөрсөндөө буусан, даруухан болох байх. Тэгээд ч энэ оронд болж байгаа үйл явдлыг дотроос нь биш үндсэндээ алсаас ажиглаж байгаагийн хувьд төрсөн сэтгэгдлээ хуваалцахад татгалзах зүйл алга. 
 
-Сая буусан ОЭ-ийн Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Сонгуульд олонхийн саналыг авсан МАН бусад намтай хамтрах шийдвэр гаргасан нь миний хувьд сонирхолтой шийдэл байсныг нуух юун. Хэдийгээр олуулаа нийлж хяналтгүйгээр төсвийн хөрөнгийг хувааж идэх нь гэсэн хардлага байсан ч олон жилийн туршид хуримтлагдаад байсан, улстөржөөд урагш явуулдаггүй байсан олон том төслүүдийг шийдвэрлэхийн тулд хамтраад ажиллах нь оновчтой байсан ч магадгүй. Улс орны хөгжилд чухал ач холбогдолтой, үсрэнгүй хөгжлийн үндсийг тавихуйц төслүүдийг тодорхойлж хэрэгжүүлэх хүчин чармайлт гаргаж оролдлого хийсэн нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гавьяа байсан гэвэл хэтэрсэн болохгүй байх. Эрэмбэ дэсийн хувьд бага сага алдаа гарсан, хэрэгжүүлэх чадал, хөрөнгө мөнгө дутмаг, хэрэгжүүлэх хүн хүчний хувьд хомсдол гарсан г.м. асуудал бол аливаа том төслийг хэрэгжүүлэхэд амьдрал дээр гардаг л асуудал. Уг нь жаахан урт настай, тогтвортой ажиллах боломж олдсон бол эдийн засгийн хөгжилд нэмэртэй байсан юм гэж бодогдож байна. Даанч бөх хүн бүдүүн өвсөнд гэгч болчихлоо. Уг нь хамтарсан Засгийн газар байгуулаад эв эеийг эрхэмлэх байх гэж бодсон чинь нэдэр дээрээ зохиомол дайсан гаргаж тэмцэж байгаад өөрөө занганд уначих шиг болох юм.

-Таны хувьд хаана алдаа гарчихлаа гэж харж байна?
-Яг үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн хувьд хуйвалдааны онолыг Засгийн газрынхаа насжилтыг уртасгах, тогтвортой байдлыг хангах хэрэгсэл болгочихлоо гэж харж байгаа. Үндэсний баялгийн санг ажиллуулах, сан хөмрөгийг нь бүрдүүлэх, хуримтлалыг нь үүсгэх асуудал бол үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, үе үеийн Засгийн газруудын анхаарах ёстой асуудал болсон гэдэг нь ойлгомжтой. Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай УИХ-ын чуулганы хуралдаанд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч оролцож үг хэлэхдээ ч энэ талаар туйлын тодорхой хэлсэн. Бурхнаас заяасан Монголын хөрсний баялгийн хишгийг Монгол хүн бүр хүртэх нь шударга бөгөөд зүй ёсны хэрэг гэдэгтэй өнөө цагт чөтгөр ч маргахгүй байх. Харин яаж санг бүрдүүлэх, арвижуулах тал дээр оюун ухаанаа уралдуулж боломжит арга замыг эрэлхийлэх нь чухал. Баялгийн санг арвижуулах гэхээр заавал орд газруудыг ашиглаж байгаа ААН-үүдийн эзэмшлийн хувийг хурааж авах, тэдний эздийг ардын дайснаар тодруулж тэмцэх нь буруу байсан л гэж би хэлнэ. Аливаа орд газрын үр шимээс хүртэх хишгийг тухайн орд газрыг ашиглаж буй уурхайн эзэн ААН-ийн хувьцааг эзэмших замаар хангах нь учир дутагдалтайг Оюутолгойн жишээ яруу тод харуулж байгаа. ААН-ийн орлогыг албан татвар, АМНАТ, роялтиг хуваах, хураах замаар хангаж болдгийг бусад орны жишээ харуулж байгаа. Гэтэл тухайн ААН-үүдийн нэгэнт оруулсан хөрөнгө оруулалт, зардлыг огт тооцохгүйгээр хурааж авах гээд, тооцоогоо харуулсан компаниудыг ардын дайснаар тодруулж агнах гэсэн ородлого л нийгмийг талцуулж баялаг бүтээгчдийг шахалтанд оруулсан нь буруу байсан. Өөрийнхөө засаглал, ноёрхлыг бэхжүүлэх үүднээс witch-hunting буюу шулам агнахаар мэрийсэн нь маш буруутай алхам байсан гэж би харж байгаа. Ачит-Ихтийн хувьд янз бүрийн үлгэр зохиогоод улс төрийн өрсөлдөгчөө болгож тодруулаад сүүлдээ Ц.Элбэгдоржийн санхүүжүүлэгч болгож харлуулаад байсан нь хэн нэгний зохиосон жүжгийн зохиолыг л муухан найруулгаар тоглочихсоны үр дагавар болох шиг боллоо. Хуулиа дээдэлдэг, ардчилал, хувийн хэвшлээ дэмждэг орон гэхэд хувьцаа эзэмшигч нь болоогүй байж даргын тушаалаар ногдол авах гэж, авах биш бүр дээрэмдэх гэж улайрах гэж оролдох нь дотоодын байтугай, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх хэмжээнд очсон. Компанийн хуулийн дагуу бол хувьцаа эзэмшигч л ногдол ашиг авах эрхтэй, гэтэл хувьцаа авах эрхээсээ Эрдэнэт үйлдвэр өөрөө татгалзсан. Түүнд Ачит Ихт компанийн хувьцаа эзэмшигчид нөлөөлсөн гэсэн үндэслэл тогтоогдоогүй, хэрэв үндэслэлгүй шийдвэр гаргасан бол тэр шийдвэр гаргасан албан тушаалтнууддаа л хариуцлага тооцох хэрэгтэй. Тэрнээс аваагүй хувьцаандаа ногдох ёстой байсан ногдол ашгийг нөхөн авна гэж үндэслэлгүй шийдвэрийг Засгийн газарт буруу мэдээлэл өгч хууль бус шийдвэрийг Засгийн газрын хурлын тэмдэглэл хэлбэрээр гаргуулчхаад ААН-ээс нэхэж дарамтална гэдэг чинь шүүхэд очоод л унана шүү дээ. Хөрөнгө хураахаар томилсон БЭТ нь гэхэд татварын дараахь ашгаасаа нийгмийн хөгжилд зориулан цогцлон байгуулсан Мөсөн өргөөг нь, бас нэмүү өртөг бүтээх зорилгоор боловсруулах үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтыг нь татвараас зугтаасан, мөнгө угаасан гэж зарлаад зогсож байхыг хараад би өмнөөс нь ичсэн. Орд, овоолго хоёрын ялгааг мэддэггүй БЭТ мэтийн хүмүүс засагт тус биш, хор хүргэх шиг боллоо. Монголд уул уурхайн мэргэжлийн хүмүүс зөндөө байгаа. Тэдний санал, зөвлөгөөг үгүйсгэсэн. Малын эмч хүний эмчийг төлөөлж яриад байгаа юм шиг хөндлөнгөөс харагдсан. Тийм юмны ч учрыг олохгүй хүнийг илгээлтийн эзнээр илгээгээд нөгөөдөх нь Тунгалаг тамир киноны Хонгорын хувилгаан тодруулах гэж байгаа шиг дүрд тоглоод зогсч байгаа чинь инээдтэй л санагдаж байна. Тэр Мөсөн өргөө гэдэг чинь цэвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн, хоккей, уран гулгалт гээд өвлийн спортыг хөгжүүлэх, Монголын хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө зориулан хийсэн бүтээн байгуулалт гэдэг нь ойлгомжтой. Тэнд хийсэн хөрөнгө оруулалт бараг өртгөө нөхөхгүй, хэзээ ч ашиг олохгүй гэдгийг мэдэж ухамсарлаж байсан ч гэсэн АчитИхт компанийн хувьцаа эзэмшигчид хийсэн юм билээ. Тэндээс олж байгаа ашиг орлого, мөнгөн гүйлгээг татварын алба мэдэж байгаа байлгүй дээ. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага өр зээлтэй Ачит Ихт компанийн хувьцааг эзэмшиж, эрсдэл үүрэхээс зайлсхийж оронд нь тусгай төлбөр авч байхаар шийдсэн нь харин ч ухаалаг шийдэл байсан юм шиг харагддаг. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн 34 хувийн хувьцаа эзэмшээд 15 жил өнгөрөөд байхад 1 төгрөгийн ч ногдол ашиг аваагүй. Гэтэл Эрдэнэт үйлдвэр Ачит Ихт-д хувьцаа эзэмшээгүй хэрнээ 30 тэрбумын төлбөр авчихсан сууж байгаа. Хэрэв Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэр-Ачит Ихтийн жишгээр 2 хувийн нэмэлт рояалти авахаар Оюутолгойтой тохироод явсан бол өдийд олон зуун сая доллар төсөвтөө авчихсан сууж байх байсан. 
Эрдэнэтэд Ачит Ихт шиг өөр үйлдвэрүүд байгаа. Тэр компаниудын хэр зэрэг амжилттай ажиллаж буйг харьцуулж үзэхэд л дүр зураг гарна. Гэхдээ уурхайн хаягдал овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг дэмжих ёстой. Бусад улс ч тийм. Орд, овоолго хоёрын хооронд тэнцүүгийн тэмдэг тавьсан ганц улс бол Монгол Улс л бна. Бусад улсад өөр зохицуулалттай. Уг нь Ашигт малтмалын хуулийг 2007 онд өөрчлөхдөө стратегийн ордын шалгуурыг ДНБ-ий 5 хувиас илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх гэж тогтоосон санаж байна. Гэтэл одоо тэр хэмжүүрийг эрс буулгаад жилд дөнгөж 10 мянган тонн ч хүрэхгүй, 10 жил гаруйхан настай үйлдвэрийн 34-өөс доошгүй хувийг авна гээд байгаа нь зарим улстөрчийн захиалга, явуулгаар хийгдэж байгаатай агаар нэг байна.

-За, Ачит Ихтийн хувьд тийм байж. Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулж санхүүжүүлсэн, Үндэсний баялгийн санг эсэргүүцэж байгаа гээд байгаа МСS компанийн хувьд та ямар бодолтой явдаг вэ?
-Би тэдний хувьд сайн мэдэхгүй ээ. Хэвлэл мэдээлэл дээр гарч байгаа мэдээллийг л харсан. Өмч хувьчлалаар биш шаргуу хөдөлмөрөөр, бүтээн байгуулалтаараа үндэсний хэмжээнд тэргүүлэх хэмжээнд очсон гэдгийг л мэдэж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн, үймээн жагсаалт санхүүжүүлэн зохион байгуулж өдөөн хатгасан гэж тодорхой ашиг сонирхол бүхий этгээдүүдийн яриад байгааг бол шалгах ёстой хууль хүчний байгууллагууд нь шалгаад тогтоох байлгүй дээ. Энэ талаар Ж.Оджаргалын АНУ-д явж байхдаа өгсөн нэг ярилцлагыг үзсэн. Тэр ярилцлагыг сонсоод миний маш их гайхсан нэг зүйл бол Ухаа худгийг авч ашиглалт эхэлснээсээ хойш 14-15 жилийн хугацаанд нэг ч удаа ногдол ашиг аваагүй гэсэн явдал. Өөрөөр хэлбэл олсон ашиг орлогоо бүгдийг бүтээн байгуулалтад, ажиллагсад болон орон нутгийг хөгжүүлэхэд зарцуулсан гэсэн. Ордыг хөгжүүлэх, уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үүднээс дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон хөрөнгөө тэр чигт нь бүтээн байгуулалт хийхэд зарцуулсан гэдэг чинь тус компанийн хувьцаа эзэмшигчид өөрсдөө ашгаа аваад баяжсан биш гэсэн үг. Тэгээд ч зүгээр ажлаа хийгээд явж байгаа компанийн удирдлага төр, засгийн бодлого, ялангуяа Үндэсний баялгийн сангийн эсрэг тэмцэх үү. 2008 онд Ухаа худгийг авах шийдвэрээ УИХ-аар батлуулаагүй буруутай гэж Хууль зүйн сайд мэдэгдэл хийж байна лээ. Тэр эс гүйцэтгэлийн шийдвэрийг ЭмСиЭс нөлөөлж гаргуулаагүй биз дээ. Ажлаа дутуу хийсэн төрийн албан тушаалтнуудтай л хариуцлага тооцооч дээ. Зардал хөрөнгөө гаргаж санхүүжүүлээд аж ахуйн ажлаа хийгээд явж байгаа компанийг яахаараа боорлож хохироох ёстой юм. Харин хуулийн дагуу татвараа төлж үү, буруу зардал гаргаж уу гэдэгт л төр анхаарал тавьж хянах үүргээ гүйцэтгээч дээ. Бусад улсад уурхай барьж ашигт малтмал ашиглахад төрөөс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Манайд харин эсрэгээр дэмжлэг үзүүлэх байтугай зөвшөөрлийг нь ч олгоход гох дэгээ тавьж саад тотгор учруулдаг. ЭмСиЭс-ийн барьсан автозамыг хүртэл төр булаагаад авч байхад дуугүй л хүлээлгээд өгч байсан даа. Хэдэн жилийн өмнө зарим салбар компаниа менежерүүддээ хувьчлаад өгчихлөө гэж би сонсч байсан. Зангарагтай компани л гэж тийм байх. Олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийгээд нээлттэй компани байгуулсан компанийнхаа хувьцааг Засгийн газар хурааж аваад байвал гадаадын хөрөнгө оруулагчид яаж орж ирэх билээ. Энержи ресурс компанийн хувьд бол Таван Толгой ордын зөвшөөрлийг 100 хувь эзэмшиж байсан. Түүнийхээ 34 биш, 51 хувийг биш 96 хувийг өөрсдөө буцааж өгсөн байхад нэмж 34 хувийг хурааж авна гэхээр шударга бус байгаа биз дээ.

-Нэгэнт уул уурхайн салбарын тулгамдсан асуудлын талаар ярьж байгаа учир Онтре Голд компанийн талаар асуухгүй байж болохгүй нь. 
-Хойд Хьюго Даммитийн хүдрийн биетийг ашиглах асуудал Оюутолгойн Хөрөнгө оруулалтын Гэрээний яриа хэлэлцээг хийж байхад туйлын алс ирээдүйн асуудал байсан учраас Гэрээний үйлчлэх хүрээнд бүрэн хамруулж чадаагүй. Ашиглах хугацаа болохоор гэрээний хамрал, нөхцлийг Засгийн газартай тохиролцоно л гэсэн заалттай. Тэр ордоос ашиг олсон эзэн гэвэл лицензийг нь 5-10 сая доллараар зарсан компани л байгаа.Одоо харин Засгийн газар ажиллаад гэрээ байгуулах ёстой. Төрийн албан хаагчид хийх ёстой ажлаа хийгээгүй өнөөг хүрсэн байна гэж би харж байгаа. Гэтэл Уул уурхайн дэд сайд байсан хүн нь ажлаа хийгээгүй байж одоо УИХ-ын гишүүн болчхоод гэнэт нээлт хийсэн юм шиг сенсацлиад байж болохгүй. Засгийн газар одоо ажлаа гүйцээж хийгээч дээ. Тэр Онтре голд гэдэг компани бол анх 20 гаруй жилийн өмнө лицензээ авахад 10 гаруй сая долларын зардал гаргаснаас өөр ордоо хөгжүүлэх талаар ямар ч зардал гаргаагүй, хувьцаагаа л хэсэгчлэн зарж санхүүжиж ирсэн гэж би ойлгодог. 
Ер нь бол уул уурхайн салбарын талаар улстөржүүлэх, эх оронч болж жүжиглэхэд амархан байдаг. Гэхдээ ганц зүйлийг л санаж байх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр Монгол улс ганцаараа эрдэс баялагтай биш. Түүнийгээ зөв зүйтэй, хүртээмжтэй ашиглахдаа олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараа хамгаалах, сайжруулах ёстой гэдгээ л санаж байх хэрэгтэй. Тиймээс өөрсдөө дотооддоо үл итгэх, авлига аваад байна гэж хардаж байгаа бол Дэлхийн банк, ОУВС-гаас үнэгүй зөвлөмж эсвэл Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Олон улсын хөндлөнгийн Аудитын компаниудаас төлбөртэй үнэлгээ, дүгнэлт гаргуулаасай.Төр засагт ажиллаж байгаа хүмүүс нь буруу дүгнэлт гаргаж эсвэл хуулиар хүлээсэн үүргээ эс гүйцэтгэсэн, эсвэл хагас дутуу биелүүлсний төлөө хувийн хэвшил хохирдог байж болохгүй. Тухайлбал Ачит Ихт компани 34 хувиа өгье л гэсэн юм билээ, тэгэхэд аваагүй. Одоо ч гэсэн өгье гээд байхад авахгүй л байгаа юм байна. Ухаахудгийн хувьд гэвэл бас Засгийн газар нь стратегийн ордын хувийг олгосон шийдвэрээ УИХ-д оруулж баталгаажуулаагүй орхигдуулсны үр дагаврыг энэ олон жилийн дараа ММС-д үүрүүлэх гэдэг чинь буруу. Онтрегийн хувьд ч гэсэн Засгийн газар хийх ёстой ажлаа хийгээд тэр компанитай хэлэлцээ хийх хэрэгтэй ш дээ. Тэр компани нь гэдийгээд ч юм уу татгалзаад хойшоо суугаад байна гэж би сонсоогүй. Монголын Засгийн газрыг хэзээ ажлаа хийх бол гээд хүлээгээд л сууж байгаа байх. Ямар ч хувийн хэвшлийн хүн өөрөө хувиа хураалгья гээд гүйж очихгүй нь ойлгомжтой биз дээ. Ер нь Монголын Засгийн газар өмнө баталсан хууль, байгуулсан гэрээ, гаргасан шийдвэрээ байнга үгүйсгэж, эргэж харж байгаа нь Монгол төрийн залгамж чанарыг алдагдуулж байгаа нь харамсалтай. Цаг хугацааг буцааж болдоггүйтэй адил нэгэнт тохирсон зүйл дээрээ эргэж буцаад байдаг хүнтэй хүртэл хүмүүс бизнесийн харилцаанд орох дургүй байдаг биз дээ. Тийм болохоор сая Монголд ирээд “Бизнес муу хийвэл өрөнд орно. Сайн хийвэл шоронд орно” гэсэн хэлц үг гарсныг сонсоод цочирдлоо. Кофешоп, зоогийн газар гээд үйлчилгээний газар, жижиг бизнес хоршоонууд хаалгаа барьсан байгаа нь манай эдийн засаг сайн биш байгааг харуулж байна. Ер нь Энтрепренерүүдээ өндөглөгч тахиа мэт хайрлаж, хамгаалсан улс л хөгждөг. Тэд эх орноосоо дүрвэвэл тэр улс хэзээ ч хөгжихгүй гүн намагт шигдэнэ.

                                                                                                                           Б.БИЛГҮҮН
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу
Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг
Л.Оюун-Эрдэнэ хувийн хэвшлийг "дарамталж" байсан бол, Г.Дамдинням...
Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Тэрбум мод
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Яам, Агентлаг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Хөлбөмбөг
ХУРААХ
Нийцлийн менежментийн ISO 37301:2021...
Явган хүний зам шинэчлэх ажлыг...

А.Мөнхбат: Энтрепренерүүдээ хамгаалсан улс л хөгждөг

Ирээдүй 2025-06-10

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу
Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг
Л.Оюун-Эрдэнэ хувийн хэвшлийг "дарамталж" байсан бол, Г.Дамдинням...
Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа

12 цагийн өмнө өмнө

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна

12 цагийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ хоёр хожигдолтой боллоо

12 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

12 цагийн өмнө өмнө

Эрэгтэй шигшээ нэг хожиж, нэг хожигдлоо

12 цагийн өмнө өмнө

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хуулийн төслийг хэлэлцүүллээ

12 цагийн өмнө өмнө

О.Амгаланбаатарынх унаж, П.Сайнзориг нарынх дэмжигдэв

12 цагийн өмнө өмнө

"Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна

12 цагийн өмнө өмнө

Хонжворт сугалаа нэрээр хамаарал бүхий хүнийхээ автомашиныг өндөр үнээр борлуулжээ

13 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр

13 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.05.02/

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд боллоо

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ болох вэ?

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр дараах авто замыг хаана

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-05-31 өмнө

Өрнөд бүсийн аваргаар Сан Антонио Спөрс тодорлоо

2026-05-31 өмнө

Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ

2026-05-31 өмнө

Парис Сен-Жермен баг хоёр жил дарааллаж Аваргуудын лигийн аварга боллоо

2026-05-31 өмнө

Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ

2026-05-31 өмнө

Шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ

2026-05-31 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-31 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 17-19 хэм дулаан байна

2026-05-30 өмнө

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-ыг соёрхон баталлаа

2026-05-30 өмнө

УИХ-ын асуулгын цагаар татварын талаар баримтлах бодлогыг хөндөв

2026-05-30 өмнө

Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо

САНАЛ БОЛГОХ
2026-05-27 өмнө

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна

2026-05-27 өмнө

Б.Пүрэвдагва: Бидний хийх ажил хурдтай, хүрэх үр дүн тодорхой, бодитой байх ёстой

2026-05-27 өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-05-27 өмнө

Б.Энх-Оргил: Дэлхийн аварга болсон маань Ачит ихт компани “Степпе арена” мөсөн өргөөг барьснаас эхлэлтэй гэж боддог

2026-05-27 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-05-27 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаан үхэр өдөр

2026-05-28 өмнө

Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа

2026-05-28 өмнө

Гүний цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар онцгойгийнхон ажиллаж байна

2026-05-31 өмнө

Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ

2026-05-27 өмнө

150 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

2026-05-27 өмнө

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

2026-05-28 өмнө

Мод тариад арчилж ургуулах нь чухал байдаг

2026-05-28 өмнө

Таван шар мэнгэтэй хар бар өдөр

2026-05-28 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-05-28 өмнө

“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

2026-05-29 өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна

2026-05-28 өмнө

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно

2026-05-29 өмнө

“Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг хаана

2026-05-29 өмнө

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-31 өмнө

Шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ

2026-05-31 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-31 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 17-19 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр дараах авто замыг хаана

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ болох вэ?

1 өдрийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2026-05-31 өмнө

Өрнөд бүсийн аваргаар Сан Антонио Спөрс тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах