Элсний волейболын баг хожигдлоо

Элсний волейболын баг хожигдлоо

Япон Улсын Нагоя хотод 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулагдах Азийн спортын хамгийн том наадам болох “Айчи-Нагояа 2026” болж байна.

Монголын эмэгтэй элсний волейболоос хоёр баг оролцож байгаа бөгөөд эхний баг А хэсэгт багтсан Э.Анударь болон П.Хатанзаяа нар эхний тоглолтоо Японы багтай хйиж 0-2 харьцаагаа хожигдсон байна. Хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш буюу энэ сарын 22-ны өдөр 08:00 цагт Вьетнамын багтай хийнэ.

Харин хоёр дахь баг болох Г.Хандсүрэн болон Б.Цолмон нар өнөөдөр G хэсгийн эхний тоглолтоо хийх бөгөөд эхний тоглолтоо Хонконг багтай хийж 0-2 харьцаагаар хожигдсон байна. Дараагийн тоглолтоо нөгөөдөр буюу энэ сарын 23-ны өдөр Филиппины багтай 09:00 цагт хийх бол хэсгийн сүүлийн тоглолтоо Мальдивын багтай энэ сарын 26-ны өдөр 09:00 цагт хйинэ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ