• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Завины үнэтэй амь гэж үгүй

Зуны улирал эхэлж хот хөдөөгүй цэвэр ус, цэнгэг нуураа барааддаг амралт зугаалгын цаг ид үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд манайхан нэг үеэ бодоход байгалийн сайханд амарч зугаалах нь нэмэгдэж, дотоодын аялал жуулчлал ч хөгжсөөр байна. Дотоодын аялал жуулчлал нэмэгдэхийн хэрээр иргэд нуурын эрэг, гол ус бараадан амарч зугаалж байхдаа санамсар, болгоомжгүйгээс болж усанд эндэх тохиолдол ч цөөнгүй гардаг. Манай монголчууд хэзээнээсээ гал усыг басч болдоггүй хэмээн хэлэлцдэг. Тэр нь ч оргүй зүйл биш. Хүн гэдэг “амьтан” байгалийн хүчин зүйлийн өмнө хэчнээн өчүүхэн гэдгийг өөрт тохиолдсон хойно л ухаарах нь олонтаа. Тиймээс ч усны ослоос цаг ямагт сэрэмжилж, үр хүүхэддээ тавих анхаарлаа сулруулж боломгүй.

Тэгвэл уснаас болж эндэж байгаа харамсалтай тохиолдлуудын нэг гол шалтгаан нь завь болон хөвөгч хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, зааварчилгаа,  аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөөгүй эсвэл усан сангийн зориулалттай хийлдэг завь, хөвөгчийг том нууранд тавьснаас салхинд туугдан эрсдэлд орох тохиолдол ихээхэн гардаг. Манай сонин өнгөрсөн жилийн өдийд “Аминдаа хайргүй “усч” Монгол” хэмээх нийтлэлээрээ зуны улиралд гардаг усны ослын талаар сэрэмжлүүлж байсан. Харин энэ удаад усны ослын нэг том шалтгаан болсон Завины стандарт ямар байдаг, энэ чиглэлд хийгдэж байгаа ажил болон иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс усан завьтай холбоотой сэдвийг тусгайлан сонгосон нь энэ юм.

Завины стандарт Монголд..

Юуны өмнө завьтай холбоотой асуудлыг хөндөхийн тулд манай улсад завины стандарт гэж байдаг уу гэдгийг судлахыг зорьсон юм. Учир нь, Монгол Улс Далайн захиргаа гэсэн төрийн албатай. Зарим учир мэдэхгүй хүмүүс “Далайд гарцгүй мөртлөө далайн газартай” хэмээн шогчлоод байдаг уг албаныхан  харин ч иргэддээ тустай, ус, завьтай холбоотой бүхий л ажлын голыг нугалдаг газар гэхэд болно. Тус газрынхан ОБЕГ-тай хамтран ажиллаж сүүлийн хэдэн жилд ярьж сануулж, сэрэмжлүүлсээр тодорхой хэмжээнд усны аюулыг иргэд мэддэг болоод байгаа нь сайшаалтай. Нөгөө талаар эднийхний хийсэн бас  нэгэн чухал ажил бол усан тээврийн хэрэгслийг ашиглах улсын хэмжээний стандартыг бий болгох чиглэлээр тууштай ажиллаж хоёр ч багц стандартыг гаргаад байна. Удахгүй гурав дахь багц стандартыг батлуулахаар ажиллаж байгаа юм билээ.

Нөгөө талаар эдгээр стандарт нийцсэн гэдэг нь яг ямар үзүүлэлтээр вэ гэдгийг тодруулахаар олон улсын стандартыг сөхөж үзлээ. Үндсэндээ усан тээврийн олон улсын стандарт нь улс орон бүрт харилцан адилгүй ч голлон тухайн тээврийн хэрэгслийн бүх үзүүлэлтүүд нь хэрэглэх нөхцөл, сууж яваа хүний даац, тоог нарийн заасан, жолоодож байгаа хүн жолоодох эрхийн эрхийн үнэмлэхтэй, аврах, аюулгүй ажиллагааны үед ашиглах аврах хантааз нь сууж байгаа хүний тоогоор байх, даац хэтрээгүй байх, жолооч нь анхан шатны тусламж үзүүлдэг байх зэрэг наад захын үзүүлэлтүүд шаардагддаг байна. Манай улсын одоо мөрдөгдөж байгаа  хоёр стандартад ч эдгээр агуулгыг багтааг өгснийг 20 гаруй хуудас стандартын агуулгаас харж болж байна.

Усан замын тээврийн асуудал манайд төдийлөн яригдаж байгаагүй, сүүлийн арав хүрэхгүй жил л энэ чиглэлд ажиллаж байгаа гэхэд харин ч хуулиа шинэчлэн батлуулчихсан, хэд хэдэн журам, засгийн газрын тогтоолуудтай эрх зүйн хувьд боломжийн хэмжээнд чадавхижиж байгаа юм байна гэж харагдсан. Тухайлбал, “Усан замын тээврийн тухай хууль”-ийг 2017 оны тавдугаар сард шинэчлэн баталсан бол 2019 онд “Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишиг батлах тухай” Засгийн газрын тогтоол, 2021 онд “Импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавих эрүүл ахуй, халдвар, хорио цээрийн шаардлагыг тогтоох журам”-ыг мөн засгийн газар баталсан байна. Ингээд үзэхээр Их хурлаас тогтоосон бие даасан хууль болон Засгийн газрын тогтоол, салбарын сайдын тушаал гээд аюулгүй ажиллагаа, ашиглалтын дүрмүүд харьцангуй боломжийн цаасан дээр буужээ.

Мэдээж энэ бол цаасан дээрх дүрэм журмууд. Түүнээс гадна дээрх дүрэм журам амьдрал дээр хэр нийцэж байгааг тодруулахаар Далайн захиргааг зорьсон юм. “Наадмын урт амралттай зэрэгцэн бид зургаан байршилд ажиллаад ирлээ” хэмээн Далайн захиргааны газрын ахлах мэргэжилтэн Ш.Долгион биднийг угтлаа. Улирлын чанартайгаар зун ихээхэн ачаалалтай байдаг тус албаныхан хамгийн олон хүн цугладаг Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх, Архангайн Тэрхийн цагаан нуур, Өгий, Увс нуур зэрэг зургаан газарт биечлэн ажиллаад дөнгөж иржээ. ОБЕГ-ынхан болон Далайн захиргааныхан хамтран ажиллаж байгаагийн хэрээр тодорхой хэмжээнд завьтай холбоотой осол эндэл харьцангуй буурсан тухай сайхан мэдээлэл ч хэлж байна. Иргэд ч сонор сэрэмжтэй болж байгаа талаар, өмнөх жилүүдийн гашуун туршлага тохиолдлуудыг цахим орчинд хуваалцан бие биедээ сэрэмжлүүлж байгаа нь ч нэмэртэй байгаа бололтой.  Гэвч сонор сэрэмж нэмэгдэж байгаа нь сайн хэрэг боловч уснаас болж эндсэн осол буурахгүй бүр эсрэгээрээ нэмэгдсэн харамсалтай мэдээлэл биднийг эмзэглүүлсэн юм. ОБЕГ-аас гаргасан мэдээллээс үзэхэд сүүлийн таван жилийн хугацаанд зөвхөн баяр наадмын өдрүүдэд гэхэд гол уснаас болж эндсэн тохиолдол багагүй гарч, тасралтгүй нэмэгдсээр байна. 2017 оноос 2025 оны хооронд нийт зөвхөн баяр наадмын өдрүүдээр усанд эндэж амиа алдсан иргэдийн тоо 100 гаруй болжээ. Энэ нь зөвхөн баяр наадмын өдрүүд шүү дээ. Гэтэл жилийн туршид гээд үзвэл үүнээс хэд дахин олон тоо гарна. Зөвхөн Энэ он гарсаар нийслэлийн гурван дүүрэг, 12 аймгийн 22 суманд усны ослын 40 тохиолдолд бүртгэгдсэн.  Харин баяр, амралтын өдрүүдэд энэ төрлийн ослын 16 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн амиа алджээ. Тэдгээрийн дөрөв нь хүүхэд байжээ.

Нэг үеэ болвол хүмүүс сонор сэрэмжтэй болсон ч нөгөөтэйгүүр усны осол гэдэг хэдхэн хормын дотор санаж сэхээрэх зай өгөлгүй тохиолдож харамсаж баршгүй үр дагаврыг авчирдагийг дээрх тоо баримтууд харуулсаар байгаа юм.

Усны осол иргэдийн хайнга байдлаас болдог

Дээр хэлсэнчлэн усан тээврийн салбарыг сүүлийн үед багагүй анхаарч хоёр ч багц стандарт батлагдсан нь сайшаалтай ч нөгөө талд иргэдийн өөрсдийн хэнэггүй, хайнга үйлдлүүд гэнэтийн осол аваар болох нэг шалтгаан болсоор байна.

Ялангуяа усны ослын дийлэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй ганцааранг нь орхих, зориулалтын бус хийлдэг гудас, завь, хөвөгч хэрэгслийг ашигласнаас болдог байна. Мөн бассейнд сайн сэлдэг ч голын усанд сэлж чадна хэмээн бардаж хэтэрхий гүн нуур, гол руу шумбах, ингэхдээ голдуу сонгтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орсноос шөрмөс татах гэнэтийн цүнхээлд орох гэх мэт эрсдэлд орсоор байдаг. Харахад гайгүй гүехэн мэт боловч тухайн газар орныг сайн мэдэхгүй учир хаанаа ямар цүнхээл гүн хэсэгтэй байхыг хэн ч урьдчилан таашгүй. Мөн гадуур дэлгүүр захаар худалдаалагддаг хийлдэг гудас, тоглоом, чанарын шаардлага хангахгүй бүрэн бус хийлдэг завь зэрэг нь иргэдийг хамгаалахаас илүү аюулд оруулж байна.  Тухайлбал, хийлдэг тоглоом нь зөвхөн бассейний зориулалттай байдаг ч гол усанд дураар ашиглаж, хүүхдүүдээ тоглуулах, хараа хяналтгүй орхих байдал, хүүхэд хөвөгч гудсан дээр гараа тавьснаас хийлдэг гудас хөмрөх зэрэг аюул гарсаар байна.

Завины үнэтэй амь гэж бий юу?

Сүүлийн үед дурын дэлгүүр зах дээр төрөл бүрийн хэлбэртэй нугас, цаашлаад PVC материалтай, хийлдэг гэж рекламдаж байгаа завинууд 50 мянгаас нэг сая хүртэл үнэтэй зарагдаж байна. Гэтэл үр хүүхдээ эрхлүүлэх гэж авсан тэр хийлдэг завь нь үнэндээ таны гэр бүл, үр хүүхэд хайртай хүмүүсийн амь насыг авч одох аюулт хэрэгсэл бол яах вэ. Завины ослын талаар хүмүүст сэрэрмжлүүлэхэд яг өөрт нь тулаад ирэхгүй юм шиг хол гэж боддог. Гэтэл осол гэдэг ганцхан минутад, хэдхэн секундэд болдог. Тэгэхээр стандарт нормыг нь мэдэхгүй хийлдэг гудас, элдэв гоё сайхан зурагтай хөвдөг хэрэгсэл авч гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байх нь ямар ч амралтаас илүү тайван амралт болох юм. “Завины асуудлаар газар дээр нь ажиллаж байхдаа олон хүнтэй уулздаг, хэлж сэрэмжлүүлж ярьдаг. Зарим хүн би энэ завийг 500 мянгаар, нэг сая төгрөгөөр авсан гэдэг. Бид зөрүүлээд “таны амь нас энэ завины үнээр хэмжигдэх үү” гэхээр чимээгүй болчихдог хэмээн улсын байцаагчийн хэлсэн үгс нэгийг бодогдуулж байлаа.

Завинд дур мэдэн мотор нэмж болохгүй

Завь, хөвөгч хэрэгсэлтэй холбоотойгоор өөр нэг анхаарах зүйл бол иргэд усан тээврийн хэрэгсэл завийг хил гаалиар өөр нэрээр оруулах, нэгэнт оруулж ирсний дараа завиа бүртгүүлэхгүй байх, хөвөгч хэрэгслийг зориулалтын бус газар хэрэглэх зэрэг нийтлэг зөрчлүүд гарч байна. Ялангуяа intex зэрэг хөвөгч тоглоом, гудас, хэрэгслүүд нь усан сангийн зориулалттай байдаг бол зарим нь дур мэдэн мотор нэмж стандартын бус байдлаар ашиглах тохиолдол цөөнгүй гарч байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, болдог юм “би чадна” гэдэг хандлагаар хандаж, дур мэдэн зориулалтыг нь өөрчилснөөс тухайн завь даац хэтрэх, аюулгүй ажиллагаа алдагдах цаашлаад замын дунд хөмрөх, осол болох гол нөхцөл болдог байна.

Завинд суухдаа жолоочийн үнэмлэхийг шалгаж байгаарай

Иргэдийн хувьд гол нуурын эрэг дээр амрахдаа хөвөгч хэрэгслээс гадна тухайн орчинд үйл ажиллагаа явуулдаг завиар зугаалах үйлчилгээг их авдаг. Одоогоор улсын хэмжээнд 13 байршилд 280 гаруй усан тээврийн завь үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн улсын хэмжээнд 200 гаруй усан замын тээврийн жолооч байгаа аж. Жолооч нарыг бэлтгэх сургалтыг жилд хоёр удаа улсын хэмжээнд зохион байгуулдаг. Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх олгохдоо мэргэжлийн болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тусгай шалгалт авдаг, анхан шатны тусламж үзүүлэх чадвар олгох, хүндрэлтэй цаг агаарын таагүй нөхцөлд самбаачлах чадвартай байх зэрэг олон шалгуур тавьж үнэмлэх олгодог байна. Гэвч улирлын чанартай сургалт учир тэр болгон жилийн турш явуулах боломж хомс, тэр хэрээр үнэмлэхгүй ч завь жолоодох тохиолдлууд мэр сэр гарсаар байдаг тохиолдол байдгийг Далайн захиргааныхнаас анхааруулав. Тиймээс албаныхан хяналт шалгалтыг тогтмол явуулж байгаа ч иргэдийн зүгээс тухайн жолооч нь үнэмлэхтэй эсэхийг нягталж байж завинд суух, завины аюулгүй байдлыг хангасан эсэхийг тодруулах зэрэг наад захын хяналтыг тавьж шаардаж байхад илүүдэхгүй юм.

Зориулалтын бус хөвөгч хэрэгсэл битгий ашиглаарай

Далайн захиргааны Усан замын тээврийн бүртгэл хяналтын албаны ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагч Ш.Долгион:

-Бидний зүгээс иргэдэд зохих ёсны шаардлага тавихад хүлээж авдаг, нааштай хандлагатай болсон. Гэхдээ олон дунд сайн  муу янз бүр байгаа. “За ойлголоо” гэж хэлчихээд биднийг явмагц завиа буцаагаад тавьчих тохиолдол ч бий. Тэгэхээр иргэдийн хувьд согтууруулах ундаа хэрэглэх нь осол болох гол шалтгаан болдог. Усан завины тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Манай байгууллагын зүгээс хамгийн хөл ихтэй байршлуудад эргүүл хяналтаар ажилласан. Хөвсгөл аймгийн хатгал тосгон, Архангай аймгийн Өгий нуурт байнгын эргүүл ажилладаг. Сэлэнгэ, Булган, Дорнод гэх мэт олон нууруудад чиг үүргийн дагуу Онцгой байдлынхан ажиллаж сэрэмжлүүлэх чиглэл өгдөг. Сүүлийн үед хийлдэг завинд таарах таарахгүйг нь мэдэхгүй мотор тавьж дур мэдэн стандартыг өөрчлөх асуудал гарах болсон. Хамгийн гол нь иргэдэд хандаж хэлэхэд зориулалтын бус хөвөгч хэрэгсэл битгий ашиглаачээ гэж уриалмаар байна.

Санамсар болгоомжгүй байдлаас болж осол их гарч байна

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн:

-Иргэд бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхидгоос болж хүүхдүүд амь насаа алдах аюул эрсдэлд орж байгаа юм. Мөн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос болж усанд осолддог. Түүнчлэн зориулалтын бус хөвөгч хэрэгсэл, завь ашигласнаас болж усанд осолдож байна. Усанд осолдсон тохиолдлуудын хувьд нийслэл, хөдөө орон нутагт гээд томоохон гол, мөрнүүдтэй газар ихээр тохиолдож байна. Онцгой байдлын байгууллагын хувьд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг өгөөд явж байна. Үүний дагуу завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүл, машинтай болон явганаар том голын эргүүдээр эргүүл гаран ажиллаж байгаа. Эргүүл гараад үерийн түвшинтэй, голд эрсдэх эрсдэлтэй гэсэн тэмдэг, тэмдэглэгээнүүд байршуулчихаад байхад л иргэд үүнийг анзаарахгүй, тоолгүйгээр гол ус руу ороод байдаг. Мөн нийслэлийн хэмжээнд Туул голыг дагасан завьт эргүүлүүд 3-4 чиглэлд гарсан. Дээрээс нь тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 133 (7630)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Яллагдагч Э.Тэмүүлэн,...
11-р сард нээлтээ хийх Predator: Badlands...

Завины үнэтэй амь гэж үгүй

НЯМСҮРЭН 2025-07-23

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах