NBA-ын бүсийн аваргын төлөөх тоглолтууд болж дууслаа. Дорнод бүсийн аваргаар Нью-Иорк Никс баг тодорсон. Тэд Филадельфи 76 багийг дөрвөн тоглолтод хожиж, дорнод бүсийн аварга болсон билээ.
Харин өнөөдөр өрнөд бүсийн аварга баг тодорсон бөгөөд Оклахома Сити Тандер талбайдаа Сан Антонио Спөрс багтай цувралын долоо дахь тоглолтыг хийж Спөрс 111-103 харьцаагаар ялж өрнөд бүсийн аварга баг боллоо. Улмаар NBA-ын аваргын төлөөх Нью-Иорк Никс багтай эхний тоглолтоо зургадугаар сарын 4-ний өглөө Спөрсийн талбайд 08:30 цагт хийнэ.
Өнөөдрийн тоглолтод Виктор Вямбаняма 22 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жулиан Шампань 20 оноо, 6 самбар, Стифэн Кастл 16 оноо, 6 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна. Эсрэг багаас Шай Гилжус Александр 35 оноо, 9 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Кэйсон Уалс 17 оноог авсан байна.