Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолт өнгөрсөн шөнө Унгарын нийслэл Будапешт хотын Пушкаш Аренад боллоо. Тус тоглолтод Английн Арсенал болон өнгөрсөн жилийн аварга баг болох Францын Парис Сен Жермен багуудын хооронд боллоо.
Тоглолт эхлээд зургаан минут өнгөрч байхад Арсеналын Кай Хавертц нээсэн бол хариу гоолыг Усман Дембеле 65 дахь минутад торгуулийн цохилтоос оруулсан байна. Улмаар үндсэн цаг болон нэмэлт цагт гоол дахиж ороогүй бөгөөд тоглолт торгуулийн цохилтоор тоглолт шийдэгдэхээр болсон юм.
Улмаар торгуулийн цохилт 4-3 харьцаагаар аваргууд хожиж хоёр жил дарааллаж Аваргуудын лигийн аварга баг боллоо.