• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Энхбаяр: Баруун бүс иргэдэд гурилын үнэ өндөр байхааргүй зохицуулалтыг хийх шаардлагатай

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цогтсаран нар гурил үйлдвэрлэгч Улаанбаатар гурил ХХК, Алтан тариа ХХК, Өег гурил ХХК, Од групп ХХК, Өгөөж гурил ХХК, Хөвсгөл алтан дуулга ХХК, Милл хаус ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Монгол Улс 2025 оны хавар нийт 577.5 мянган га-д тариалалт хийжээ.

Үүнээс үр тариа 312.8 мянган га байна. 272.8 мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоон, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал тариалсан. Улаанбуудайн тариалалт 2024 оноос 41.5 мянган га-гаар буурсан бол тосны ургамлын тариалалт 19.8 мянган га-гаар өссөн дүн гарчээ. Хур тунадас бага, хэт халалт үргэлжилсэний улмаас 41.4 мянган га талбайгаас ургац алдаж, 3.9 мянган га талбайн ургац ногоон тэжээлд шилжихээр тооцоо гарсан байна.

2025 оны намрын ургац хураалтаар 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо хурааж авах урьдчилсан баланс гарсан талаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ 2025 оны намрын ургацын балансыг танилцууллаа. Намрын ургац хураалтаас 255.8 мянган тонн улаанбуудай хураан авах бол ирэх хаврын тариалалтад 38.6 мянган тонн, үрийн нөөцөд 12.5 мянган тонн, тэжээлд 24.8 мянган тонн, спиртийн үйлдвэрлэлд 11 мянган тонн, гурил үйлдвэрлэлд 168.9 мянган тонн улаанбуудай шаардлагатай юм. Тиймээс 100 мянга тонн импортын улаанбуудай дутахаар байгааг онцоллоо.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгч нарт хандан “Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тариаланч нар нүүр тулж байгаа ч өөрсдийн хэмжээнд бүх арга хэмжээг авч, нэр төртэйгээр хүнд үеийг даван туулж байгаа. Тиймээс дотоодын улаанбуудайгаар гурилын хэрэгцээг хангах, тогтвортой байдалд анхаарах ёстой.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгосон тул дагаж гарсан тогтоолын хүрээнд алслагдсан баруун бүс нутгийн иргэдэд гурилын үнэ өндөр байхааргүй зохицуулалтыг хамтдаа хийх шаардлагатай байна” гэсэн юм. Мөн энэ жилийн ургацад ган-гийн асуудлаас гадна хэт халалтыг дагасан хортон шавж элбэг байгаа нь нөлөөлж байгаа тул Ургамал хамгааллын газраас шинэ төрлийн бордоо, туршилтуудыг амжилттай хийж байгааг тэмдэглэлээ. Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн БҮАХэлтсийн мэргэжилтэн Н.Баттөмөр ОХУ-ын улаанбуудайн зах зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Дэлхийн улаанбуудайн 25 хувийг хангадаг ОХУ-д нүүрлэсэн гангийн улмаас Краснадорын хязгаарын 9 бүс, Ростов мужийн 4 бүс, Омск мужийн 5 бүс хүчтэй гангийн улмаас 25-35 хувийн ургац алдаж, 3 их наяд орчим төгрөгийн хохирол учрахаар байгаа аж. ОХУ-ын газар тариалангийн экспортын хэмжээ жил тутам буурч, ган гачгийн улмаас га-гаас 50-60 центр ургац авдаг газруудаас 25-29 центр авахаар байна. Улмаар дундаж ургацын хэмжээ багасч, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож байгаа тул улаанбуудайн дэлхийн зах зээлийн үнэ өсөх хандлагатай байгаа талаар мэдээлэл өгөв.

Өег гурил ХХК-ийн захирал А.Батсуурь ОХУ-ын Красноярс хотоос 2024 оны гуравдугаар зэргийн улаанбуудай нэг тонныг нь 1 сая 250 мянган төгрөгөөр импортолж байгаа. Чанар сайнгүй, гологдол их байна. Тиймээс ялгаж сортолж авч байна гэв. Дотоодын шинэ ургацын улаанбуудайн дээжийг шинжилж үзэхэд гантай холбоотойгоор буудайн үр жижгэрсэн байгааг онцоллоо. Улаанбаатар гурил компанийн төлөөлөл есдүгээр сарын тавны өдрөөс дотоодын улаанбуудайн эхний ургацыг авах тул үйлдвэр дээр буусны дараа чанарыг тодорхойлно гэсэн юм. ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Баруун бүсийн гурилын үнийг тогтвортой байлгах заалт тогтоолд орсон. Үүнийг гурил үйлдвэрлэгч нар анхаарах ёстой” гэсэн бол гурил үйлдвэрлэгчдийн зүгээс дотоодын гурилын хэрэгцээгээ хангах боломжтой гэдгийг онцоллоо.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийтлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
МИК: Барьцаа хөрөнгөө хэрхэн...
Өндөгний дотоодын хэрэгцээг...

Ж.Энхбаяр: Баруун бүс иргэдэд гурилын үнэ өндөр байхааргүй зохицуулалтыг хийх шаардлагатай

Kuzmo 2025-08-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ж.Энхбаяр: Баруун бүс иргэдэд гурилын үнэ өндөр байхааргүй зохицуулалтыг хийх шаардлагатай

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цогтсаран нар гурил үйлдвэрлэгч Улаанбаатар гурил ХХК, Алтан тариа ХХК, Өег гурил ХХК, Од групп ХХК, Өгөөж гурил ХХК, Хөвсгөл алтан дуулга ХХК, Милл хаус ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Монгол Улс 2025 оны хавар нийт 577.5 мянган га-д тариалалт хийжээ.

Үүнээс үр тариа 312.8 мянган га байна. 272.8 мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоон, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал тариалсан. Улаанбуудайн тариалалт 2024 оноос 41.5 мянган га-гаар буурсан бол тосны ургамлын тариалалт 19.8 мянган га-гаар өссөн дүн гарчээ. Хур тунадас бага, хэт халалт үргэлжилсэний улмаас 41.4 мянган га талбайгаас ургац алдаж, 3.9 мянган га талбайн ургац ногоон тэжээлд шилжихээр тооцоо гарсан байна.

2025 оны намрын ургац хураалтаар 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо хурааж авах урьдчилсан баланс гарсан талаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ 2025 оны намрын ургацын балансыг танилцууллаа. Намрын ургац хураалтаас 255.8 мянган тонн улаанбуудай хураан авах бол ирэх хаврын тариалалтад 38.6 мянган тонн, үрийн нөөцөд 12.5 мянган тонн, тэжээлд 24.8 мянган тонн, спиртийн үйлдвэрлэлд 11 мянган тонн, гурил үйлдвэрлэлд 168.9 мянган тонн улаанбуудай шаардлагатай юм. Тиймээс 100 мянга тонн импортын улаанбуудай дутахаар байгааг онцоллоо.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгч нарт хандан “Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тариаланч нар нүүр тулж байгаа ч өөрсдийн хэмжээнд бүх арга хэмжээг авч, нэр төртэйгээр хүнд үеийг даван туулж байгаа. Тиймээс дотоодын улаанбуудайгаар гурилын хэрэгцээг хангах, тогтвортой байдалд анхаарах ёстой.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгосон тул дагаж гарсан тогтоолын хүрээнд алслагдсан баруун бүс нутгийн иргэдэд гурилын үнэ өндөр байхааргүй зохицуулалтыг хамтдаа хийх шаардлагатай байна” гэсэн юм. Мөн энэ жилийн ургацад ган-гийн асуудлаас гадна хэт халалтыг дагасан хортон шавж элбэг байгаа нь нөлөөлж байгаа тул Ургамал хамгааллын газраас шинэ төрлийн бордоо, туршилтуудыг амжилттай хийж байгааг тэмдэглэлээ. Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн БҮАХэлтсийн мэргэжилтэн Н.Баттөмөр ОХУ-ын улаанбуудайн зах зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Дэлхийн улаанбуудайн 25 хувийг хангадаг ОХУ-д нүүрлэсэн гангийн улмаас Краснадорын хязгаарын 9 бүс, Ростов мужийн 4 бүс, Омск мужийн 5 бүс хүчтэй гангийн улмаас 25-35 хувийн ургац алдаж, 3 их наяд орчим төгрөгийн хохирол учрахаар байгаа аж. ОХУ-ын газар тариалангийн экспортын хэмжээ жил тутам буурч, ган гачгийн улмаас га-гаас 50-60 центр ургац авдаг газруудаас 25-29 центр авахаар байна. Улмаар дундаж ургацын хэмжээ багасч, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож байгаа тул улаанбуудайн дэлхийн зах зээлийн үнэ өсөх хандлагатай байгаа талаар мэдээлэл өгөв.

Өег гурил ХХК-ийн захирал А.Батсуурь ОХУ-ын Красноярс хотоос 2024 оны гуравдугаар зэргийн улаанбуудай нэг тонныг нь 1 сая 250 мянган төгрөгөөр импортолж байгаа. Чанар сайнгүй, гологдол их байна. Тиймээс ялгаж сортолж авч байна гэв. Дотоодын шинэ ургацын улаанбуудайн дээжийг шинжилж үзэхэд гантай холбоотойгоор буудайн үр жижгэрсэн байгааг онцоллоо. Улаанбаатар гурил компанийн төлөөлөл есдүгээр сарын тавны өдрөөс дотоодын улаанбуудайн эхний ургацыг авах тул үйлдвэр дээр буусны дараа чанарыг тодорхойлно гэсэн юм. ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Баруун бүсийн гурилын үнийг тогтвортой байлгах заалт тогтоолд орсон. Үүнийг гурил үйлдвэрлэгч нар анхаарах ёстой” гэсэн бол гурил үйлдвэрлэгчдийн зүгээс дотоодын гурилын хэрэгцээгээ хангах боломжтой гэдгийг онцоллоо.

ФОТО:

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах