• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Монголоор дамжуулахыг баталгаажуулсан нь чухал ач холбогдолтой"

Уулсын оройгоор манан будантаж, үзэсгэлэнт байгаль, хязгаар нь үл мэдэгдэгдэх далайгаар хүрээлэгдэн орших энэ хот бол ОХУ-ын Владивосток юм. Тус хот нь ОХУ-ын Алс Дорнодын өмнөд хэсэгт, Япон тэнгисийн эрэгт байрладаг боомт хот. Владивосток хот нь Алс Дорнодын эдийн засгийн томоохон төв бөгөөд Приморскийн хязгаарын хотуудыг хөдөлмөр, санхүү, үйлдвэрлэлийн нөөцийн төвлөрлөөр тэргүүлдэг. Мөн хотын эдийн засаг нь аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, тээвэр, харилцаа холбоо, барилга, хөдөө аж ахуй, эрчим хүч, хий, усан хангамж зэрэг салбаруудаас бүрддэг. Тэгвэл ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд “Алс Дорнод-Энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулсан Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцсон юм.

“ОХУ-ын хувьд Монгол Улс Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцлов”

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Мөн тус чуулган нь ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой арга хэмжээ юм. Иймд “Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулахаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2015 оны тавдугаар сарын 19-нд зарлигаар тогтжээ. Ийнхүү анхдугаар чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч зохион байгуулсан бөгөөд 24 орны 1.500 гаруй төлөөлөгч оролцож, 1.3 их наяд рублийн үнийн дүн бүхий 200 орчим төслийн 80 гэрээ, хэлэлцээрийг байгуулсан байна. Мөн 2015-2024 оны хооронд уг чуулга уулзалтын үр дүнд 29 их наяд рублийн хөрөнгө оруулалт босгожээ. 

Монгол Улс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 2016 оноос эхлэн Ерөнхийлөгчийн түвшинд дөрвөн удаа, Ерөнхий сайд, Гадаад харилцааны болон Сангийн сайдын түвшинд тус бүр нэг удаа буюу нийт долоон удаа оролцсон байна. Манай улсын хувьд ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч уг чуулга уулзалтад дээд, өндөр түвшинд оролцож иржээ. Өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 3-6-нд “Алс дорнод-2030. Хүчээ нэгтгэн боломжийг бий болгоё” сэдэв дор болсон Дорнын эдийн засгийн IX чуулга уулзалтад гадаад дотоодын нийт 75 орны 7.100 гаруй төлөөлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагын 1.500 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Тус чуулга уулзалтын хүрээнд 120 гаруй бага хурал, дугуй ширээний уулзалт, бизнес хэлэлцүүлэг болжээ. Мөн Оросын болон гадаадын аж ахуйн нэгжүүд нийт таван их наяд 569.3 тэрбум рублийн өртөг бүхий гэрээнүүдийг байгуулжээ.

Харин энэ удаагийн чуулга уулзалтад Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайд Сонесай Сипхандон, Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга ноён Ли Хунжун нарын нийт 36 орны 6.000 гаруй төлөөлөгч оролцлоо.

Энэ сарын 4-ний өдөр Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтыг зорьсон Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморск хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авсан юм. Энэ хүрээнд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад уламжлал ёсоор “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнг 10 дахь жилдээ толилууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар тус үзэсгэлэнгийн талбайд саатаж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын үзэсгэлэнгийн танхимаар зочилсон юм. Үзэсгэлэнд Алс Дорнодын холбооны тойргийн 11 бүс нутаг, мужууд онцлог, соёлоо харуулсан бараа бүтээгдэхүүн, бүтээл, олдвор, гоёл чимэглэлээ дэлгэсэн төдийгүй урлаг соёлын үйл ажиллагаа толилууллаа. Тухайлбал, Саха Улсын алмазан бүтээл, мөнхийн цэвдэг газраас олдсон арслан, зааны олдвор зэргийг зочдод танилцуулсан юм.

Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхсан нь онцлох чухал уулзалт байсан юм.  Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилга хүлээн авч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийлээд, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцолж байсан юм.

Мөн Ерөнхийлөгч В.В.Путин Орос, Монгол, Хятадын тэргүүн нарын ээлжит уулзалт энэ сарын 2-нд Бээжин хотноо амжилттай болж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрснийг тэмдэглэлээ. Ерөнхий сайд Г.Занданшатар “Сибирийн хүч-2” байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих ажилд дэмжлэг үзүүлсэнд Ерөнхийлөгч В.В.Путинд талархал илэрхийлэв.

Мөн өнгөрсөн зун манай улсын газар тариалангийн бүс нутагт гантай байснаас ургацын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Иймд 100-150 мянган тонн улаан буудай хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх санал Оросын талд тависныг Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч шийдвэрлэхээ илэрхийлсэн юм. 

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Мөн өнгөрсөн зургаадугаар сард Минск хотноо гарын үсэг зурсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь талуудын худалдааны эргэлт, төрөлжилтийг нэмэгдүүлэхээс гадна хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд улс төр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд санал нэгдэж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэн ялангуяа эрчим хүч, тээвэр, дэд бүтэц зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгч Ө.Энхтүвшин, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй Засгийн газар болон УИХ-ын гишүүд бусад албаны төлөөлөл оролцлоо. Оросын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга М.С.Орешкин нарын албаны хүмүүс байлцлаа.

Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН хоорондын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй тус компанийн төлөөллийг энэ сарын 5-нд хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер БНХАУ-ын Бээжин хотноо болсон Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн болохыг тэмдэглэв. Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцоонд хүрсэн учраас Монгол Улсын Засгийн газар энэхүү мега төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар гарын үсэг зурсан юм. 

Үүнтэй холбогдуулан олон улс судлаач, доктор Д.Уламбаяр “Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй Монголын нутгаар дамжуулан БНХАУ руу нийлүүлэх хийн хоолойноос Улаанбаатар хотын ахуйн хэрэглээнд хий нэвтрүүлэх боломжит төслийн харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах талаар санал солилцлоо. Улаанбаатар хот бол маш их агаарын бохирдолтой. Тиймээс гэр хорооллыг хэрхэн нүүрснээс салгах талаар ярьсан. Оросын талаас хийн хоолойг улс орнууд руу нийлүүлэхээс гадна ахуйн хэрэглээнд нийлүүлэх системийг байгуулах бол маш амархан гэж үзэж байгаа. Хоёр талын уулзалтын үр дүнгээс Улаанбаатар хотын аль нэг дүүргийг, ялангуяа хамгийн их бохирдолтой Сонгинохайрхан дүүргийг ч юм уу загвар болгож эхний ээлжинд төсөл хэрэгжүүлэх, судалгаа гаргах байр сууринд хүрсэн.

Мөн өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайдаас “Танайх хийн хоолойг яг хэрэглэх үү” гэх утгатай асуулт асууж байсан. Манай улс үүнийг хэрэглэхэд мөн л үнийн асуудал гарч ирж байгаа юм. 1.000 шоо метрийг бид ямар үнээр нийлүүлэх вэ гэдэг. Европын холбооноос Хятадад маш хямд үнээр нийлүүлнэ гэж байсан. Тэгэхээр бид тэр үнээр нь хүлээж авах уу гээд зарчмын маш олон асуудал тулгарч байгаа юм. Монгол Улс байгалийн хийг нутгаараа дамжуулан БНХАУ-д транзитаар тээвэрлүүлэх, манай улс өөрөө гаднаас байгалийн хий импортоор авч хэрэглээнд оруулах зэрэг олон зүйлд эрхзүйн зохицуулалт сул байна. Энэ 940 км байгалийн хийн хоолой бол Монголд газар доогуур буюу 1.5 метрийн гүнд тавигдана. Учир нь манай улс мал аж ахуйн орон учраас малын бэлчээрийг хязгаарлахгүй байх шаардлагатай. Хийн хоолой дамжуулах ТЭЗҮ маш ашигтай гарсан. Тухайлбал, Хятад улс 940 км-ийг Монголын нутгаар дамжуулах Хятад улсад 1.000 км-ийн ашигтай буюу 1.000 км замыг товчилж байна гэсэн үг. Энэ талаар Америкийн судлаачийн үзэж байгаагаар Бээжинд болсон уулзалт маш үр дүнтэй болсон. ОХУ нийлүүлэх сонирхолтой, БНХАУ авах сонирхолтой байна. Тэгэхээр үнийн асуудал дээр тохиролцоно. Улс төрийн шийдвэрээ гаргачихлаа гэж байгаа юм. Монголоос Орос руу хий нийлүүлэхэд бид газраа ашиглуулж байгаа гэсэн үг. Үүний төлбөрт жилд ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын орлого олох юм. Тиймээс энэ нь бидний хувьд ихээхэн ач холбогдолтой байна гэж үзэж байгаа. Иймд манай улс маш найдвартай, хариуцлагатайгаар энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ төсөл хэрэгжснээр 12 мянга орчим ажлын байр бий болно гэж байгаа юм. Тухайлбал, Үүн дээр таван шахах станц ажиллана гэж байгаа. Мөн 2026 оноос хийн хоолойг нийлүүлэхэд УБТЗ ХНН хийн хоолойн ачитыг хийнэ. Ингэснээр УБТЗ ХНН-ийн тээврийн ачилтын орлого болох зэрэг давуу талууд бий болно” гэв.

“Бизнес ба хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, гадаад худалдааны нээлттэй байдлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна”

Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Улс орнуудын төр, засгийн газрын тэргүүн, гишүүд, улстөрчид, бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөгчид Владивосток хотод цуглан, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, технологийн төслүүдийг хэрэгжүүлэх, гарааны бизнесийг эхлүүлэх зэрэг шинэ боломжийг энэ үеэр эрэлхийлдэг.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд хэлсэн үгэндээ “Алс Дорнодын бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх, дэлхийн улс орнууд, тэр дундаа Зүүн болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай хийж буй худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх сонирхол бидэнд бий. Газар зүйн давуу талаас гадна байгалийн баялаг, бүтээмж өндөр, чадварлаг хүний нөөц зэрэг асар их боломж бий. Засгийн газар эдгээр боломжийг ашиглаж, хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Эдийн засгийг төрөлжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататгах, бизнес ба хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, гадаад худалдааны нээлттэй байдлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна” хэмээн онцоллоо.

Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын хөтөлбөрт бизнесийн 90 орчим арга хэмжээ багтжээ. Тухайлбал, АСЕАН-ын бизнесийн зөвлөлийн хуралдаан, Арктикийн бүс нутаг дахь худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх бага хурлууд болсон бөгөөд “Шонхор шувууны өдөрлөг” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа. 

Мөн Монгол Улс тус чуулганд эхний удаа оролцохдоо эдийн засгийн чуулганы оролцоо болон өөрсдийн ямар байр суурьтай байгаа зэргийг харж байсан бол дараагийн удаад шинэ санал санаачлагуудыг дэвшүүлэн оролцжээ. Харин энэ удаад газрын тос, эрчим хүчийг тасалдуулахгүй байхыг өндөр түвшинд баталгаажуулах явдал чухал байв. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл бол хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцаж, бүх салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явдал юм. Иймд энэ удаагийн чуулга уулзалт нь маш чухал ач холбогдолтой болсон гэдгийг олон улс судлаачид хэлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 167 (7664)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Боловсрол
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
Монгол Улсын хөгжлийг хурдасгах...

"Монголоор дамжуулахыг баталгаажуулсан нь чухал ач холбогдолтой"

БЯМБАХАЖИД 2025-09-08

ФОТО:

Сэдвүүд : #Гадаад харилцаа   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

18 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

19 цагийн өмнө өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

20 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

20 цагийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

20 цагийн өмнө өмнө

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

20 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

20 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

20 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд гурван яам хамтран ажиллана

1 өдрийн өмнө өмнө

МИАТ ТӨХК “Боинг” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

1 өдрийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

1 өдрийн өмнө өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна

1 өдрийн өмнө өмнө

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо

1 өдрийн өмнө өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

1 өдрийн өмнө өмнө

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

1 өдрийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-03 өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

2026-08-03 өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

2026-08-03 өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

2026-08-03 өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2026-08-03 өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

2026-08-03 өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

1 өдрийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-03 өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-03 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-08-03 өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

1 өдрийн өмнө өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2 өдрийн өмнө өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2 өдрийн өмнө өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2 өдрийн өмнө өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-04 өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2026-08-03 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-08-03 өмнө

Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2 өдрийн өмнө өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-03 өмнө

Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа

2026-08-04 өмнө

Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах