• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрх баригчид сонгуулийн хуулийг өөрчлөх үү?

Сонгууль дөхөх бүрд “шинэчлэгддэг” хууль бол сонгуулийн хууль.  Үүнийг эрх баригчид сайжруулалт, боловсронгуй болголт гэж нэрлэдэг ч бодит байдал дээр энэ нь эрх мэдлээ хадгалах, улс төрийн тооцооллоо баталгаажуулах алхам байсаар ирсэн.

Сүүлийн хэдэн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс харахад л ойлгомжтой.

2012 онд - Холимог тогтолцоо нэвтрүүлж, намын жагсаалт анх удаа орж ирэв. Энэ нь парламентын бүрэлдэхүүнд шинэ хүчнүүдийг оруулсан ч удалгүй “тогтворгүй парламент”-ын шалтгаан болж байсан гэхэд болно.

2016 он - Холимог тогтолцоог бүрэн халж, цэвэр мажоритар системд шилжив. Үр дүнд нь нэг нам нийт саналын 45 орчим хувийг авч, парламентын 80 гаруй хувийг эзэлсэн нь мөн л сонин үзэгдэл байв.

2020 он - Тойргийн тоо, хилийг дахин зурж, цар тахлын нэрийн дор сурталчилгааны хугацаа, хэлбэрийг хязгаарлав. Сонгуулийн өрсөлдөөн бодитоор тэгш байсан эсэх нь өнөөдөр ч маргаантай байсаар ирлээ.

2024 он - Холимог тогтолцоог дахин сэргээж, сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж,  парламентын гишүүдийн тоог нэмэв. Төлөөллийг сайжруулна гэсэн тайлбар өгсөн ч бодит зорилго нь том намуудад илүү ашигтай байсан  байж мэднэ. 

Харин 2028 оны сонгуулийн “зураг” ямар байх бол.  Эрх баригчид болоод улс төрийн намууд дотооддоо одоогоос сонгуулийн хууль ямар байх, нэр дэвшигчдээ хэрхэн сонгон шалгаруулах гэдэг дээр ажиллаад эхэлсэн.  Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос нэг жилийн өмнө өөрчлөлт оруулна гэж заасан.  Тэгэхээр 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн хуулийн өөрчлөлт яригдаж таарна.

 Улс төрийн хүрээнд бүсчилсэн тойргийг халж, нэг аймаг нэг тойрог болно гэх яриа бий.  Энэ нь ч үнэний ортой байж мэднэ. Бүсчилсэн том тойрогт залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогдох эрх зөрчигдөж  байгааг өнгөрсөн хугацаанд шүүмжилж ирсэн.   Эмэгтэйчүүд, залуучуудад тулгардаг хамгийн том бэрхшээл бол сонгуулийн сурталчилгаа, кампанит ажилд зарцуулах санхүүгийн асуудал. Тэдний урд маш том босгыг энэ бүсчилсэн тойрог тавьчихаж байгаа юм. Өөр нэг том сул тал бий. Сонгуулийн зардал шууд нэмэгдэж байгааг өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигчид ярьж байна.  Жишээлбэл, Хоёрдугаар тойрогт нэр дэвшлээ гэж бодоход Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад сонгуулийн кампанит ажил, сурталчилгаагаа явуулах болно. Ийм том газар нутагт сурталчилгаа явуулахад өндөр зардал гарах нь шууд харагдаж байгаа юм. Бензин, шатахуунаас эхлээд ухуулагч нарын цалин хөлс гээд асуудал их байгаа.  Тэгэхээр ирэх сонгуулиар бүсчилсэн хэлбэрийг “халах” өөрчлөлтийг хуульд оруулж магадгүй байна.

Мөн МАН-ын дарга Н.Учрал ирэх парламентын сонгуулиар намын жагсаалтад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн.   Тэрээр “Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаагүй атлаа шууд жагсаалтад ордог байдлыг арилгана. Цаашид жагсаалтад намын анхан, дунд гээд бүх шатанд гурваас дээш жил ажиллаж, бэлтгэгдсэн байх шаардлагыг тавьж ажиллана” гэсэн.  Өмнө нь намын даргаар сонгогдох үеэрээ ч "Тооноор орж ирээд нэр дэвшдэг, нам болоод улс төрийн туршлага муутай хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна" гэсэн өгүүлбэр унагаасан. Тэгэхээр  ирэх сонгуулиар МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болж байна. Өмнө нь эрх баригч намын жагсаалт том, мөнгөтэй улстөрчид, бизнесийн бүлэглэлийнх нь болдог “дүрэм"-тэй байв.  Харин МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ жагсаалтынхаа эхний хэсэгт экспертүүд, хоёр дахь хэсгийг түншлэлд, гурав дахь хэсгийг шинэ үеийн залууст өгч байгаагаа зарлаж,  48 хүний нэрийг танилцуулж байв.  Энэ жагсаалтаас 18 хүн гишүүн болсон. УИХ-ын гишүүн  Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ч.Анар, О.Саранчулуун, Д.Рэгдэл, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, М.Мандхай, Д.Энхтүвшин, Б.Уянга, Ж.Галбадрах, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, Д.Бум-Очир, О.Номинчимэг, С.Зулпхар, Х.Баасанжаргал гэсэн гишүүдтэй болсон.   Тэгвэл МАН-ын 13 дугаар их хурлын үеэр УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Жагсаалтын гишүүд тэнгэрийн амьтад шиг л байна. Намын гишүүд нүүр хийх газаргүй болж байна. Тааралдсан хүн танай нам чинь ийм. Тийм гэж байна. Дарга нар минь, амлалтдаа хүрэхгүй бол ширүүн юм болох ээ” хэмээж байсан.  Намын жагсаалтыг намын шинэчилсэн дүрмээр зохицуулж болох ч жагсаалтын нэр дэвшигчидтэй холбоотой заалтыг ч Сонгуулийн хуульд оруулж мэдэх юм.

Монгол Улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг нийт есөн удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан байдаг.  2024 оны сонгуулийн хувьд  жагсаалтын нэрс ихээхэн анхаарал татаж байв.

Ямартай ч 2026 он эхлэхтэй зэрэгцэн улс төрийн намууд дотоод зохион байгуулалтдаа анхаарч ирэх сонгуулийн тоглоомын дүрмээ ч дэлгээд эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 22 (7764)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
ХУРААХ
Нисэх, 5 буудал орчим агаар цэвэр...
Дүүжин замын тээврийн системийн...

Эрх баригчид сонгуулийн хуулийг өөрчлөх үү?

БАТСАЙХАН 2026-02-03
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Эрх баригчид сонгуулийн хуулийг өөрчлөх үү?

Сонгууль дөхөх бүрд “шинэчлэгддэг” хууль бол сонгуулийн хууль.  Үүнийг эрх баригчид сайжруулалт, боловсронгуй болголт гэж нэрлэдэг ч бодит байдал дээр энэ нь эрх мэдлээ хадгалах, улс төрийн тооцооллоо баталгаажуулах алхам байсаар ирсэн.

Сүүлийн хэдэн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс харахад л ойлгомжтой.

2012 онд - Холимог тогтолцоо нэвтрүүлж, намын жагсаалт анх удаа орж ирэв. Энэ нь парламентын бүрэлдэхүүнд шинэ хүчнүүдийг оруулсан ч удалгүй “тогтворгүй парламент”-ын шалтгаан болж байсан гэхэд болно.

2016 он - Холимог тогтолцоог бүрэн халж, цэвэр мажоритар системд шилжив. Үр дүнд нь нэг нам нийт саналын 45 орчим хувийг авч, парламентын 80 гаруй хувийг эзэлсэн нь мөн л сонин үзэгдэл байв.

2020 он - Тойргийн тоо, хилийг дахин зурж, цар тахлын нэрийн дор сурталчилгааны хугацаа, хэлбэрийг хязгаарлав. Сонгуулийн өрсөлдөөн бодитоор тэгш байсан эсэх нь өнөөдөр ч маргаантай байсаар ирлээ.

2024 он - Холимог тогтолцоог дахин сэргээж, сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж,  парламентын гишүүдийн тоог нэмэв. Төлөөллийг сайжруулна гэсэн тайлбар өгсөн ч бодит зорилго нь том намуудад илүү ашигтай байсан  байж мэднэ. 

Харин 2028 оны сонгуулийн “зураг” ямар байх бол.  Эрх баригчид болоод улс төрийн намууд дотооддоо одоогоос сонгуулийн хууль ямар байх, нэр дэвшигчдээ хэрхэн сонгон шалгаруулах гэдэг дээр ажиллаад эхэлсэн.  Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос нэг жилийн өмнө өөрчлөлт оруулна гэж заасан.  Тэгэхээр 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн хуулийн өөрчлөлт яригдаж таарна.

 Улс төрийн хүрээнд бүсчилсэн тойргийг халж, нэг аймаг нэг тойрог болно гэх яриа бий.  Энэ нь ч үнэний ортой байж мэднэ. Бүсчилсэн том тойрогт залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогдох эрх зөрчигдөж  байгааг өнгөрсөн хугацаанд шүүмжилж ирсэн.   Эмэгтэйчүүд, залуучуудад тулгардаг хамгийн том бэрхшээл бол сонгуулийн сурталчилгаа, кампанит ажилд зарцуулах санхүүгийн асуудал. Тэдний урд маш том босгыг энэ бүсчилсэн тойрог тавьчихаж байгаа юм. Өөр нэг том сул тал бий. Сонгуулийн зардал шууд нэмэгдэж байгааг өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигчид ярьж байна.  Жишээлбэл, Хоёрдугаар тойрогт нэр дэвшлээ гэж бодоход Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад сонгуулийн кампанит ажил, сурталчилгаагаа явуулах болно. Ийм том газар нутагт сурталчилгаа явуулахад өндөр зардал гарах нь шууд харагдаж байгаа юм. Бензин, шатахуунаас эхлээд ухуулагч нарын цалин хөлс гээд асуудал их байгаа.  Тэгэхээр ирэх сонгуулиар бүсчилсэн хэлбэрийг “халах” өөрчлөлтийг хуульд оруулж магадгүй байна.

Мөн МАН-ын дарга Н.Учрал ирэх парламентын сонгуулиар намын жагсаалтад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн.   Тэрээр “Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаагүй атлаа шууд жагсаалтад ордог байдлыг арилгана. Цаашид жагсаалтад намын анхан, дунд гээд бүх шатанд гурваас дээш жил ажиллаж, бэлтгэгдсэн байх шаардлагыг тавьж ажиллана” гэсэн.  Өмнө нь намын даргаар сонгогдох үеэрээ ч "Тооноор орж ирээд нэр дэвшдэг, нам болоод улс төрийн туршлага муутай хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна" гэсэн өгүүлбэр унагаасан. Тэгэхээр  ирэх сонгуулиар МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болж байна. Өмнө нь эрх баригч намын жагсаалт том, мөнгөтэй улстөрчид, бизнесийн бүлэглэлийнх нь болдог “дүрэм"-тэй байв.  Харин МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ жагсаалтынхаа эхний хэсэгт экспертүүд, хоёр дахь хэсгийг түншлэлд, гурав дахь хэсгийг шинэ үеийн залууст өгч байгаагаа зарлаж,  48 хүний нэрийг танилцуулж байв.  Энэ жагсаалтаас 18 хүн гишүүн болсон. УИХ-ын гишүүн  Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ч.Анар, О.Саранчулуун, Д.Рэгдэл, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, М.Мандхай, Д.Энхтүвшин, Б.Уянга, Ж.Галбадрах, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, Д.Бум-Очир, О.Номинчимэг, С.Зулпхар, Х.Баасанжаргал гэсэн гишүүдтэй болсон.   Тэгвэл МАН-ын 13 дугаар их хурлын үеэр УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Жагсаалтын гишүүд тэнгэрийн амьтад шиг л байна. Намын гишүүд нүүр хийх газаргүй болж байна. Тааралдсан хүн танай нам чинь ийм. Тийм гэж байна. Дарга нар минь, амлалтдаа хүрэхгүй бол ширүүн юм болох ээ” хэмээж байсан.  Намын жагсаалтыг намын шинэчилсэн дүрмээр зохицуулж болох ч жагсаалтын нэр дэвшигчидтэй холбоотой заалтыг ч Сонгуулийн хуульд оруулж мэдэх юм.

Монгол Улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг нийт есөн удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан байдаг.  2024 оны сонгуулийн хувьд  жагсаалтын нэрс ихээхэн анхаарал татаж байв.

Ямартай ч 2026 он эхлэхтэй зэрэгцэн улс төрийн намууд дотоод зохион байгуулалтдаа анхаарч ирэх сонгуулийн тоглоомын дүрмээ ч дэлгээд эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 22 (7764)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

6 цагийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

6 цагийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

6 цагийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

6 цагийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

6 цагийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

6 цагийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

6 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

18 цагийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

18 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

18 цагийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

18 цагийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

18 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

18 цагийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах