Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Шанхайд 3х3 дэлхийн цуврал тэмцээнийг зохион байгууллаа. Шилдэг багууд өрсөлдсөн “FIBA 3x3 Shanghai World Tour” тэмцээнд манай “Ulaanbaatar MMC Energy” баг тоглож хоёрдугаар байр эзэлсэн. Манай залуус хагас шигшээд талбайн эзэн Шанхайн багийг хожсон бол финалд БНХАУ-ын Hangzhou Jingwei багт ялагдлаа.
Дэлхийн цувралд хоёрдугаар байр эзэлсэн “Ulaanbaatar MMC Energy” баг чансааны 80 оноо авснаар одоогоор 28 багаас 7-р байрт бичигдэж байна. Өмнөх цувралд гуравдугаар байр эзэлсэн “Ulaanbaatar MMC Energy” баг нийт 150 оноог цуглуулж чадлаа. Ингэснээр дэлхийн чансааны эхний 7-д багтаж эхэллээ.
Ташрамд дуулгахад, 3х3 дараагийн тэмцээн ирэх сард ДАШТ-ээр үргэлжилнэ.