• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.04.01) хуралдаан 14 цаг 32 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Тус Байнгын хорооны 29 гишүүний 19 буюу Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Э.Болормаа, Д.Бум-Очир, Д.Ганбат, Л.Гантөмөр, Х.Жангабыл, С.Лүндэг, П.Наранбаяр, Г.Номтойбаяр, Г.Очирбат, Б.Тулга, Д.Цогтбаатар, Ө.Шижир, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр ирц 58.6 хувь болж, хуралдаан эхэлсэн.

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөх талаар хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хуралдаанд танилцуулав. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг Н.Батсүмбэрэл гишүүн, Төсвийн байнгын хорооны энэ сарын 01-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг Г.Тэмүүлэн дарга тус бүр танилцууллаа.

“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх” тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт цогцолборыг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулна гэсэн нь нисэх буудлыг бүхэлдээ удирдах гэсэн хоёрдмол утгыг илэрхийлж байгаа тул хэлэлцээрийн өөрчлөлтийн нэмэлт протоколд энэ асуудлыг тодорхой тусгаж, “Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийг түлшээр цэнэглэх дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна.” гэж Монголын талын саналаар өөрчлөлт оруулсан байна. 5 дугаар заалтад “Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоод зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана” гэж заасныг газрын тосны бүтээгдэхүүн гэж бүх төрлийн шатахууныг хамааруулсан утгатай заалт орсон тул тодруулах, хуульд нийцүүлэх зорилгоор “Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоод зах зээлд агаарын хөлгийн түлш борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана” гэж өөрчлөлт оруулсан байна.

7 дугаар зүйлийн нэгдүгээр догол хэсэгт хэсэгтэй давхацсан утгыг илэрхийлж байгаа тул хоёр талаас зөвшилцсөний үндсэн дээр мөн зүйлийн хоёрдугаар догол мөрийг хассан. Хэлэлцээрийн 9 дүгээр зүйлийн хоёрдугаар догол хэсэгт Оросын талын арбитрын шүүх маргаан таслахаар тусгагдсан нь зохимжгүй тул гуравдагч орны арбитрын шүүхийг сонгох саналыг Монголын талаас гаргаж, хэлэлцээрийн явцад Бүгд Найрамдах Беларусын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арбитрын шүүх байхаар өөрчлөлт оруулсан.

Хэлэлцээрийн 11 дэх хэсэгт Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хооронд үйлчилж буй ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна гэсэн заалт орсон нь олон улсын эрх зүйн акт, хэм хэмжээг үгүйсгэсэн, давж үйлчлэх утгатай Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байсан тул хассан байна. Мөн хэлэлцээрийн анхны хувилбарт 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх заалттай байсныг 15 жил болгосон зэрэг өөрчлөлтийг оруулж байгаа аж. Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны гишүүд дээрх хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Д.Цогтбаатар, Х.Жангабыл, Д.Ганбат, Л.Гантөмөр, Б.Тулга нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон ажлын хэсгийн гишүүдээс хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийн талаар, үйл явцын талаар хариулт авав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, Ч.Анар, Ж.Энхбаяр, Д.Ганбат, Г.Очирбат, Г.Тэмүүлэн нар төслийг зөвшилцөхтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.

Хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад 19 гишүүний 13 нь Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •ММ-ын тодруулга
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Трамп: Ойрхи Дорнодын...
Цахилгаан хязгаарлах газрууд...

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг дэмжлээ

Kuzmo 2026-04-02
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.04.01) хуралдаан 14 цаг 32 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Тус Байнгын хорооны 29 гишүүний 19 буюу Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Э.Болормаа, Д.Бум-Очир, Д.Ганбат, Л.Гантөмөр, Х.Жангабыл, С.Лүндэг, П.Наранбаяр, Г.Номтойбаяр, Г.Очирбат, Б.Тулга, Д.Цогтбаатар, Ө.Шижир, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр ирц 58.6 хувь болж, хуралдаан эхэлсэн.

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөх талаар хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хуралдаанд танилцуулав. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг Н.Батсүмбэрэл гишүүн, Төсвийн байнгын хорооны энэ сарын 01-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг Г.Тэмүүлэн дарга тус бүр танилцууллаа.

“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх” тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт цогцолборыг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулна гэсэн нь нисэх буудлыг бүхэлдээ удирдах гэсэн хоёрдмол утгыг илэрхийлж байгаа тул хэлэлцээрийн өөрчлөлтийн нэмэлт протоколд энэ асуудлыг тодорхой тусгаж, “Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийг түлшээр цэнэглэх дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна.” гэж Монголын талын саналаар өөрчлөлт оруулсан байна. 5 дугаар заалтад “Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоод зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана” гэж заасныг газрын тосны бүтээгдэхүүн гэж бүх төрлийн шатахууныг хамааруулсан утгатай заалт орсон тул тодруулах, хуульд нийцүүлэх зорилгоор “Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоод зах зээлд агаарын хөлгийн түлш борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана” гэж өөрчлөлт оруулсан байна.

7 дугаар зүйлийн нэгдүгээр догол хэсэгт хэсэгтэй давхацсан утгыг илэрхийлж байгаа тул хоёр талаас зөвшилцсөний үндсэн дээр мөн зүйлийн хоёрдугаар догол мөрийг хассан. Хэлэлцээрийн 9 дүгээр зүйлийн хоёрдугаар догол хэсэгт Оросын талын арбитрын шүүх маргаан таслахаар тусгагдсан нь зохимжгүй тул гуравдагч орны арбитрын шүүхийг сонгох саналыг Монголын талаас гаргаж, хэлэлцээрийн явцад Бүгд Найрамдах Беларусын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арбитрын шүүх байхаар өөрчлөлт оруулсан.

Хэлэлцээрийн 11 дэх хэсэгт Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хооронд үйлчилж буй ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна гэсэн заалт орсон нь олон улсын эрх зүйн акт, хэм хэмжээг үгүйсгэсэн, давж үйлчлэх утгатай Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байсан тул хассан байна. Мөн хэлэлцээрийн анхны хувилбарт 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх заалттай байсныг 15 жил болгосон зэрэг өөрчлөлтийг оруулж байгаа аж. Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны гишүүд дээрх хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Д.Цогтбаатар, Х.Жангабыл, Д.Ганбат, Л.Гантөмөр, Б.Тулга нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон ажлын хэсгийн гишүүдээс хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийн талаар, үйл явцын талаар хариулт авав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, Ч.Анар, Ж.Энхбаяр, Д.Ганбат, Г.Очирбат, Г.Тэмүүлэн нар төслийг зөвшилцөхтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.

Хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад 19 гишүүний 13 нь Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

11 цагийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

12 цагийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

12 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

12 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

1 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2 өдрийн өмнө өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-20 өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах