• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн (2026.04.24) үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавих Улсын Их Хурлын асуулгын цаг байна” гэж заасан байдаг. Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос 7 хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлэх бөгөөд ирүүлсэн асуултыг нэгтгэн Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын 2 өдрийн дотор хүргүүлж, асуултыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулах зохицуулалттайг хуралдаан даргалагч С.Бямбацогт танилцууллаа.

Улсын Их Хурлын асуулгын цагт 17 гишүүн асуулт тавихаар урьдчилан ирүүлснийг цахимд байршуулжээ. Асуулгын цагт Ерөнхий сайд Н.Учрал оролцож, гишүүдийн асуултад хариулсан юм. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс авлига сэдвээр мэтгэлцэхээр асуулт бэлдсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллээд, эхний асуултыг тавьсан. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигыг бууруулж чадах уу, төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо хэмжээ 60 байснаа 800 болтлоо өссөн нь том асуудал дагуулж байна гэв

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Д.Батбаяр, Ш.Бямбасүрэн, Г.Очирбат, С.Эрдэнэболд, Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан, Ц.Баатархүү, Б.Жаргалан, Д.Энхтүвшин, О.Саранчулуун, М.Нарантуяа-Нара, Б.Мөнхсоёл, П.Ганзориг, Б.Батбаатар нар авлигатай тэмцэх бодлогын биелэлт тааруу, олон улсын индекс жил бүр буурч байгааг, авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргээр ял шийтгэл авсан, холбогдсон этгээдийг дахин томилж, эрх мэдэл олгож байгаад анхаарах, төрд итгэх иргэдийн итгэл, нэр хүндийг сэргээхтэй холбоотой ямар арга хэмжээ авах талаар асуув. Мөн эдийн засгийн өсөлт нэмэгдсэн хэрнээ үр шим нь иргэдэд очихгүй байгаа, 43 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий тендерүүд зарлагдсан ч худалдан авалттай холбоотой 100 гаруй эрүүгийн гэмт хэрэг бүртгэгдсэнд ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа.

Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулахдаа, өнөөдрийн тогтолцоогоор бол авлигатай тэмцэхэд үр дүн багатай. Олон улсын индексээр Монгол Улс энэ чиглэлд 8-9 байр ухарсан. Дэвшүүлсэн бодлогынхоо хүрээнд авлигыг сааруулахын төлөө ажиллана. Уг үндсээр нь тасалж, шийдвэрлэх шаардлагатай зүйл бол авлига юм. Цахимжуулалт бол авлигыг бууруулах арга хэмээн хариулсан. Мөн Ерөнхий сайд, авлигыг бууруулахын тулд энэ албанд томилогдсон, дата хяналтыг бий болгоно хэмээв. Төрийн албыг тайлангаас чөлөөлөх нь эрх мэдлийг бууруулах бодлогын эхлэл. Хиймэл оюуны тендерийн үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” компаниас эхлүүлэн нэвтрүүлж байгаа, цаашид төрийн үйлчилгээн дэх хүний оролцоог багасгана. Иргэний нийгмийн оролцоогүйгээр мега төсөл урагшилдаггүй. Баялгийг ард түмнийхээ төлөө зарцуулахын оронд хийрхсээр, хэт баян, хэт ядуу гэсэн хоёр туйлд хүрлээ. Тиймээс үүний төлөө нам харгалзахгүй, хамтдаа тэмцэх ёстой. Ялангуяа залуус бид ахан дүүс, намгүйгээр авлигын эсрэг тэмцэх учиртай гэж Н.Учрал сайд хариуллаа.

Тэрбээр үргэлжлүүлэн, төрийн өндөр албан тушаалтан хувийн зохион байгуулалт, ёс зүйн өндөр төлөвшилтэй байх учиртай. Амнаасаа гарч байгаа үг болгондоо хариуцлагатай хандана. Дансаа хаалгасан 12100 аж ахуйн нэгжийн дансыг нээхэд, хэдхэн хоногийн дотор 42 тэрбум төгрөгийн татвар эргэн төлөгдсөн нь иргэдэд итгэл үзүүлж, боломж олговол ямар их үр дүнтэйг харуулж байна. Төрийн албаны багц хуулийн шинэчлэлийг хийнэ. Оюутан цагийн хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэрт гарсан ахмадуудыг ажиллах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засаг, бизнесийн харилцааг чөдөрлөсөн байдлаар явбал өсөлт хүлээх боломжгүй болно. Тиймээс чөлөөлөлтийг түлхүү хийнэ гэлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр чуулганы үйл ажиллагаатай танилцаж яваа, “Их хуралдай” танхимд орж ирсэн иргэдийн төлөөллийг нэгбүрчлэн танилцуулж, амжилт хүсэж байлаа. Тэрбээр Төрийн ордонд зочилсон сурагчдад хандан сургуулийн орчинг тамхидалтаас хамгаалах чухал хуулийн төслийг парламентаар шийдүүлнэ. Тиймээс тамхидалтын эсрэг, ялангуяа электрон тамхитай тэмцэх чиглэлээр анги, танхимаараа саналаа d.parliament.mn-аар ирүүлэхийг уриалсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт болон Ерөнхий сайдын хариултаар үргэлжилж, Н.Учрал сайд, орон сууцны ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хандуулж, анх удаа байр авч байгаа иргэдэд түлхүү олгоно гэж хариулсан. Мөн тэрбээр, Ерөнхий сайдаар томилогдоод 26 хонож байна. Сарын тайлан гэж яривал татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 12100 компанийн дансыг нээж, 9000 гаруй хяналт шалгалтыг цуцаллаа, түлш тавдугаар сарын нэгнээс 6200 төгрөг давж өсөхөөр байсныг зогсоож, өнөөгийн ханшаар тогтвортой нийлүүлж, 1,8 их наяд төгрөгтэй тэнцэх валют ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн халаасанд үлдээхээр хэлэлцэн тохирлоо. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын ажил, амьдралд бодитоор мэдрэгдэх биелэлтийн төлөө Засгийн газар ажиллаж байна хэмээв.

Улсын Их Хурлын асуулгын цагийн дараа чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төслүүдээр санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн явуулах горимын саналыг гишүүдийн 54.7 хувь нь дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураахад, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.7 хувь нь дэмжлээ. Харин хамт өргөн мэдүүлсэн Онц байдлын тухай хуулийн төслийг дэмжээгүй тул төслийг хууль санаачлагчид буцаав. Ингээд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэнээр хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Хутга тулган автомашиныг нь...
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын...

УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө

Kuzmo 2026-04-24

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

10 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

10 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах