• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Зэс, тэрбум тэрбум ам.долларын тохиролцоо

Өвөг дээдсээс монголчууд бидэнд үлдээсэн үүц болох Оюутолгойн зэс-алтны орд газар нь олон жилийн турш дайны талбарыг санагдуулж байна. The Diplomat-д бичсэнчлэн энэхүү төсөл нь эзэмшигчид болох Англо-Австралийн уул уурхайн гигант Рио Тинто болон Монголын Засгийн газар хоорондын халуун маргааны сэдэв болсоор удлаа. Талууд бие биенээ зардлаа хиймлээр өсгөсөн гэж буруутган, төслийг зогсоохоор сүрдүүлж байв.

Гэвч сунжирсан маргаан 2026 оны намар дуусах нөхцөл бүрдэж, олон улсын шинжээчид үүнийг түүхэн үйл явдал хэмээн дүгнэлээ. Талууд тохиролцолд хүрч, гэрээний нөхцөлүүдээ эргэн харсанаар дээрмийн гэмээр өндөр байсан компани хоорондын зээлийн хүүг зах зээлийн эрүүл түвшин болох SOFR+4% болгон бууруулж, удирдлагын төлбөрийг хоёр дахин багасган, Монгол Улс анхны ногдол ашиг авах хугацааг 2027 он хэмээн эцэслэн зааж өглөө.

Reuters агентлагийн тооцоолсноор, энэхүү “шинэ нөхцөл” нь төслийн өртгөөс 2.2 тэрбум ам.долларыг хэмнэх боломжийг олгож, үүнээс хамгийн багаар тооцоход 1,5 тэрбум ам.доллар нь Монгол Улсын төсөвт шууд орох юм.

Гэхдээ тогтвортой байдлыг авчрах энэхүү эмзэг тохироог улс төрийн өөрчлөлтөөс хамаарч нурахад хүргэхгүйн тулд, мэдээж уг төслийн өгөөжийг эрс нэмэгдүүлэхэд Оюутолгойг дэлхийн стандартад яаралтай нийцүүлэх шаардлага тулгарч байна.

Үүний тулд дараах таван тулгуур бодлогыг баримтлах нь зөв болов уу.

1.Оффшор “нууцгүй” татвар (OECD BEPS стандарт)

Урд нь Монголын талын өр 20 тэрбум ам.долларт хүрч, уг төслөөс хүртэх өгөөжийг байхгүй болгож байна гэж монголчууд бид үзэж, дургүйцэж байсан. Тэгвэл одоо тоглоомын дүрэм өөрчлөгдсөн тул төсөл OECD BEPS шилэн стандартын дагуу хэрэгжих ёстойг Financial Times-ын тоймчид онцолжээ. OECD BEPS стандарт гэдэг нь ашгийг оффшор бүс рүү гаргах явдалтай тэмцэх агуулгатайг сануулъя. Үүний тулд юунд анхаарах ёстой вэ?

  • -Үнэ тодорхой, бас шударга байх. Зэсийн баяжмалыг зах зээлийн үнээр гадагш гаргахыг хянах ёстой. Энд ямар ч нууцлаг схем, хөнгөлсөн үнэ байх ёсгүй. Татварын орлого нь олборлолт хийгдсэн улсдаа үлдэх ёстой.
  • -Ойлгомжтой өр. Өрийг SOFR-ын шилэн хүүтэй уялдуулсанаар хуучны, будилаантай схемээс ангижруулж, хөндлөнгийн аудиторт хүртэл ойлгомжтой санхүүгийн орчныг бүрдүүлнэ.

2.Дэлхийн зах зээлд гарах “ногоон тасалбар” (ESG  ба цаг уур)

Дэлхий дахинд эрчим хүчний шилжилт нүүрлэж, зэсийн эрэлт Bloomberg-ийн тооцоогоор дээд цэгтээ тулав. Гэхдээ орчин үеийн худалдан авагч нарт зүгээр нэг металл худалдан авах нь чухал биш, тэдэнд “цэвэр” металл хэрэгтэй. Энэ хүрээнд дараах бодлогыг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж?

  • -Зэсийн баяжмалын боловсруулах үйлдвэрийг байгуулах ажлыг түргэвчлэх. Зэсийн дэлхийн зах зээлийн ханш өсч байгаа энэ торгон үеийг алдахгүй ашиглахын тулд олон шат дамжлагат, хүнд сурталт механизмыг илүү хурдтай, улс төрөөс ангид, уян хатан менежментийн багаар солих нь чухал байна.
  • -Нүүрснээс татгалзах. Парижийн цаг уурын тунхагийг хэлбэрэлтгүй мөрдөх нь Оюутолгой төслийн хувьд нэн чухал юм. Өнөөдөр тулгамдаж буй гол асуудал бол импортын нүүрсний цахилгаан эрчим хүчнээс татгалзаж, Монголын эрчим хүчний системд уг уурхайг холбох, мөн энэ зорилгод нар, салхины эрчим хүчийг ашиглах явдал билээ. Хэдийгээр уг төсөл нь энэ чиглэлд анхны алхмуудыг хийж байгаа ч энэ нь хангалтгүй байна. Тухайлбал, карьерт зайгаар ажилладаг аварга том өөрөө буулгагч буюу самосвалуудыг ашиглаж байна. Гэхдээ энэ бол уг зорилгыг хангахад чиглэсэн дусал төдий алхам юм.   
  • -Усны дусал болгоныг тооцож гамнах. Говийн хувьд ус бол амьдрал юм. Олон улсын экологийн аудит нь уг төслөөс үйлдвэрлэлдээ ашигласан техникийн усныхаа 85-90 хувийг цэвэршүүлж, дахин ашиглах, ундны усны газар доорх нөөц рүү орохгүй байхыг шаардаж байгаа. Үүнийг хэлбэрэлтгүй мөрдөх, хянах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. 

3.Корпорацаас илүү Хүн чухал (IFC болон НҮБ-ын стандарт)

Оюутолгойн уурхай нь блоклон нураах аргаар гүн рүүгээ өргөжин тэлж байна. Гэвч газрын гадаргуу дээр хүмүүс бодитойгоор амьдарч байгаа гэдгийг үл умартан, Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) хатуу стандартуудыг хэрэгжүүлэх ёстой.

  • -Нүүдэлчдийг эрхэмлэх. Mining.com.au сайтын шинжээчид замын ямар ч өргөтгөл, тэр дундаа шинэ хадгалах газруудыг (ялангуяа маргаантай Entrу Resources-ийн талбайд) байгуулахдаа орон нутгийн иргэдийн зөвшөөрөлгүй хийж болохгүйг сануулжээ. Тиймээс “эхлээд асуу, дараа нь хий” гэдэг зарчим Оюутолгой төслийн хүрээнд ч хэрэгжих ёстой. Тодруулбал, энэ төсөлтэй холбоотой орон нутгийн иргэдийн санал санаачлагыг заавал харгалздаг байх ёстой.
  • -Төслийн монгол нүүр царай. Рио Тинтогийн зэсийн дивизионы удирдагч Кэти Жэксон уурхайн ажилтнуудын 97 хүртэл хувь нь Монгол Улсын иргэд гэж мэдэгджээ. Энэ үзүүлэлтийг бууруулахгүй байх нь бидэнд уг төсөл нь зүгээр нэг олборлох төсөл биш, мөн орон нутгийн иргэдэд ч өгөөжтэйг нотлох бас нэг үзүүлэлт болох юм. Цаашдаа ч нарийн мэргэжлийн түвшинд, удирдлагын багт ажиллах чадварлаг залуусыг бэлтгэхэд манай Засгийн газар анхаарч, төслийн удирдлагын түвшинд ажиллах монголчуудын тоог нэмэгдүүлэх ёстой.             

4.Шинэ нөхцөлд шүүхдэхээс илүүтэй, хийж бүтээхийг эрмэлзэх ёстой

Хоёр тал хоёулаа боломж гармагц л Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төв буюу ICSID рүү гүйдэг байсан цаг өнгөрч байна. Capital Markets Mongolia-ийн дүгнэлтээр Монголын тал хүчний байр сууринаас хэлэлцээр хийж байгаа. Гэвч талуудын аль аль нь шүүхдсээр залхжээ. Энэ нөхцөл байдлыг дараах алхмуудаар өөрчилж болно.

  • -Хэлэлцээрийн ширээний ард эвлэх, тохирох. Шинэ тохиролцоо нь ямар ч асуудлыг шүүхийн танхимд бус, харин ширээний ард шийдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа.
  • -Харилцан баталгаа гаргах. Монголын төр татварын тогтвортой бодлого барих баталгааг гаргах бол Рио Тинто нь гэрээнд заасан хугацаандаа зэсийн баяжмалаа гаргаж, зохих татвараа төлж байх үүргээ биелүүлнэ. Оюутолгойн уурхай нь дээд хүчин чадлаар ажиллахдаа жилд 500 мянган тонн зэсийн хүдэр олборлох юм.

5.Хөзрөө ил харуулах (EITI стандарт)

Өнөөдөр бид уул уурхайн салбарт авлига хээл хахуультай идэвхитэй тэмцэхийг эрмэлзэж хичээж байгаа. Тэгвэл Оюутолгой энд жишиг болох ёстой.

-Популизмаас хамгаалах бамбай: EITI стандарт буюу шилэн байх санаачлагыг дэмжин хэрэгжүүлэх нь Оюутолгойд хамгийн сайн бамбай нь болно. Иргэн бүр тус төслөөс хэдий хэмжээний мөнгө татвар хэлбэрээр төсөвт орсоныг мэдэх боломжтой болчихвол популист улстөрчдийн “хурааж авах” гэсэн шантаажийн шалтаг шалтгаан үгүй болно. Тодруулахад, 2026 оны 2-р улиралд л гэхэд Оюутолгой төслөөс төсөвт 233 сая ам.доллар орсон байна.

Дүгнэлтийн оронд

Оюутолгойн кэйс нь томоохон корпорацууд хөгжиж буй улс оронд ирээд, өөрийн нөхцөлийг тулган мөлждөг байсан эрин үе эргэлт буцалтгүй алга болсоныг харуулж байна.  Эрх зүйн томоохон групп болох The Legal 500-ийн шинжээчид Монголын төр болон Рио Тинто хоёрын хооронд хийгдсэн энэхүү зөвшилцөл нь Төв Азийн бүх хөрөнгө оруулагчдад чухал дохио боллоо гэжээ. Ирээдүйн бизнес Shared Value буюу “Дундын үнэт зүйлсийг бүтээх” зарчим дээр оршино. Үүнийг энгийнээр хэлбэл олон улсын эрх зүй нь хөрөнгө оруулагчийн мөнгийг хамгаалах боловч, зөвхөн тухайн төсөл нь байрлаж буй улс орон болон ард түмэндээ бодит, барьцтай үр ашгийг авчирч байгаа нөхцөлд л хэрэгжинэ гэсэн үг юм.

Эндээс дүгнэхэд, Монголын Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг цоо шинээр бичсэн жишээ болов. Чингэснээр хөгжиж буй олон оронд үндэсний баялгаа үндэстэн дамнасан корпорацуудад цөлмүүлэлгүй, өгөөжтэйгээр ашиглах загварыг бий болгож чадлаа. Хэдий тийм ч монголчууд бид уг төслийн өгөөжийг улам бүр нэмэгдүүлэх, олсон орлогоо улс үндэстнийхээ хөгжил дэвшлийн төлөө оновчтой зарцуулахын төлөө оюун бодлоо уралдуулсаар байх ёстой билээ.

Т.Ананда

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 188 (7930)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийтлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
Б.Болормаа: Машин, механизмын...
Төсвийн тодотголыг байнгын...

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Kuzmo 2026-10-06

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

1 өдрийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

1 өдрийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах