Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшиллоо

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшиллоо

Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 23.00 цагт “Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардах төлөвлөгөөтэй байсан. Тэгвэл Сөүлийн цаг агаарын байдлаас шалтгаалан тус нислэг маргааш хүртэл түр хойшилжээ. Тус нислэгээр 264 иргэн ирэхээр бүртгүүлсэн байна. УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Тусгай үүргийн нислэгээр нийт 2978 иргэн эх орондоо ирэх юм. Түүнчлэн манай улс тавдугаар сарын 10-наас агаарын хилээ үе шаттай нээхээр төлөвлөж буй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.