Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах хуулийн төслийг хэлэлцлээ

Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хуулийн төсөлд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тогтолцооны хувьд томоохон өөрчлөлт оруулахаар тусгасан. 2018 оноос Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг цахимжуулж байгаа. Дэлхий нийтийн хандлагад нийцүүлэх үүднээс салбар бүхэлдээ үйл ажиллагаагаа цахимжуулах шаардлага тулгараад байна. Эрүүл мэндийн хоёр, гуравдугаар шатлалын үйлчилгээ үндсэндээ цахим хэлбэрт шилжсэн бол одоо анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулна. Үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг төсөлд тусгасан” гэв.

Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулснаар аль ч шатны эмнэлэгт хийлгэсэн шинжилгээ, оношилгооны хариу дараагийн шатны эмнэлэгт хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд иргэд дахин өндөр үнэтэй шинжилгээ, оношилгоо хийлгэх шаардлагагүй болох аж.

Хуралдаанаар хуулийн төсөлд гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллууддаар санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.