С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хоногийн турш Улаанбаатараас, Сан Францискогоос, сошиалаас “ярьцгааж” байна. Олон жил дуугүй явсан гэрч ч ам нээв.

Энэ бүхний уг суурийг нь ухвал С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг хэмээх “төв”-тэйгээр баялгийн хуваарилалт, системийн авлигын асуудал хөндөгдөж буй юм байна.

Ер нь бол Эрдэнэтээс үүдэлтэй гацаад байсан Ерөнхий сайдын томилгоонд С.Зоригийн нэр орж ирснээр аминд нь хүрсэн байх магадлалтай болоод явчихлаа. Цаашлаад энэ хэргийг “хаах” зорилготой үйлдсэн Монгол Улс дахь хүний эрхийн зөрчил, тодруулбал эрүүдэн шүүсэн асуудал олон улсад гарч, “дэлхийн кэйс” ч болох бололтой дог.

Тэгэхээр эдгээрийг анх “Улаанбаатараас ярьсан” эрхэм “...С.Зориг үнэхээр Ерөнхий сайдад яригдаж байсан уу”, “...С.Зоригийг хөнөөсөн хэргийг нэр бүхий хүмүүст яагаад эрүүдэн шүүж хүлээлгэсэн бэ” гэдэг хоёр зүйлийг баталж нотлох үүргийг хүлээчих шиг боллоо.

Гэхдээ эхний асуудлыг нь гэрчлэхээр дор хаяж 10 гаруй хүн гарч ирсэн. Тодруулбал, С.Зоригийн сүүлчийн өдөр хотын төвийн нэгэн ресторанд дээрх тооны улс төрийн хүрээний хүмүүс цуглаж уулзаад зоог барингаа түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ярьжээ. Тэрхүү хотын төвийн ресторанд С.Зоригтой зоог барьсан хүмүүс нь Х.Хулан, Лу.Болд, Ц.Ганхуяг, Т.Эрдэнэбилэг, А.Ганбаатар, Д.Энхбаатар, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Р.Бадамдамдин, Л.Нарангэрэл, Б.Батбаяр нар юм байна. Тэгвэл тэдний зарим нь ам нээгээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, “...С.Зориг Ерөнхий сайд болох гэж байсан нь үнэн. Тэгж зоог барих үеэрээ ярьсан” гэж батлаад эхлэв. Ер нь бол яг энэ талаар зөвхөн эдгээр хүмүүсээс гадна тухайн үеийн улс төрд идэвхтэй оролцож явсан нэлээд хүн батлан ярих бололтой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7325)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ