NBA-ын улирлын шилдэг хамгаалагчаар Рүди Гобер тодорчээ

NBA-ын улирлын шилдэг хамгаалагчаар Рүди Гобер тодорчээ

NBA-ын плэй оффын тоглолт эхлэсэн билээ. Тэгвэл энэ улирлын шилдэг тоглогчдоо нэрлэж байгаа бөгөөд энэ удаа шилдэг хамгаалагч тодруулжээ. Тус шагналыг Минносато Тембэрволвис багийн төвийн тоглогч Рүди Гобэр тодорчээ. Тэрбээр энэ шагналыг 2020-21, 2018-19, 2017-18 онуудад авч байсан бөгөөд дөрөв дэх удаагаа авлаа. Гобэр нь энэ улиралд 14.0 оноог 66.1 хувийн шидэлт, 12.9 самбараас бөмбөг авалт, 2.13 хаалтыг нэг тоглолтод дунджилсан. Мөн улиралд нэг тоглолтод довтолгооноос самбараас 3.8 удаа бөмбөг авч хоёрт, хамгаалалтын самбараас 9.2 удаа бөмбөг авч дөрөвт, хаалтыг 2.13 удаа гүйцэтгэж зургаад, 54 удаа дабл дабл гүйцэтгэж 5-д тус тус орсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ