Кака: "Орландо Сити"-тэй шинэ гэрээ байгуулахгүй

Кака:

Америкийн "Орландо Сити" клубын хагас хамгаалагч Кака багтайгаа гэрээгээ сунгахгүй хэмээн ярьжээ.

 

Тэрбээр "Би "Орландо Сити"-тэй гэрээгээ сунгахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэхийг хүсч байна. Тоглолт бүрийн дараа өвдөлт мэдрэгдэж байгаа болохоор би хөлбөмбөг үргэлжлүүлэн тоглохыг бодохгүй байна. Өмнө нь би ачаалал даадаг байлаа. Харин 35 нас хүрэхээр тоглолтын дараа хурдан сэргэлт авахад хэцүү болсон.

 

Тийм учраас би шинэ гэрээ байгуулахыг хүсэхгүй байна. Ингэж шийдсэн минь биеийн байдалтай холбоотой. Ингээд замналаа дуусгах уу гэж үү. Ямар ч байсан ирэх зун "Орландо Сити"-д тоглохгүй" хэмээн ярьжээ. Бразил эр 2015 оноос "Орландо Сити"-д тоглож байгаа бөгөөд хамгийн өндөр цалинтай тоглогч юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.