Чөлөөт бөх: Б.Бат-Эрдэнэ, М.Лхагвагэрэл нар "Парис-2024" олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөх: Б.Бат-Эрдэнэ, М.Лхагвагэрэл нар

Чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн өнөөдөр Кыргызстан улсын Бишкек хотод эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн зургаан жинд манай тамирчид өрсөлдөж хоёр тамирчин нь олимпын эрхээ авлаа. Тодруулбал, 86 кг жинд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын тамирчин Лин Зушинг 1-1 харьцаагаар тэнцсэн бөгөөд улмаар манай тамирчин сүүлд нэг оноогоо авснаар эрхээ авсан бол 125 кг жинд М.Лхагвагэрэл БНХАУ-ын тамирчин Дэн Зивэйг 2-0 харьцаагаар хожсоноор мөн олимпын эрхээ авлаа.

Харин олимпын эрхийн төлөө Б.Мөнх-Эрдэнэ Кыргызстаны бөхөд, Г.Ганхуяг нар Ираны бөхөд ялагдаж эрхээ авч чадсангүй. Шөвгийн наймд 65кг жинд Ц.Цогбадрах, 74 кг жинд О.Сүлдхүү нар ялагджээ.

Харин маргааш эмэгтэйчүүдийн зургаан эрхийн төлөөх барилдаан болно. Харин эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д П.Орхон, 76 кг-д Э.Даваанасан, сонгомол бөхийн 60 кг-д Ц.Балжинням нар барилдана.

Эмэгтэй тамирчдаас МУГТ Д.Отгонжаргал 50 кг-ын жинд, ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-ын жинд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, “Парис 2024” олимпын эрхийг авсан байгаа билээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ