Бостон Сэлтикс баг 13 тоглолт дарааллан ялалт байгууллаа

Бостон Сэлтикс баг 13 тоглолт дарааллан ялалт байгууллаа

Бостон Сэлтикс өнөөдөр Брүүклин Нетсийн талбайд зочлон гуравдугаар үед илүү тоглосноор 109-102 харьцаагаар хожил байгууллаа. Тус баг нь 13 тоглолт дарааллан ялалт байгуулсан бөгөөд өнөөдрийн тоглолтод Кайри Ирвинг масктай тоглож 25 оноо, 5 дамжуулалтыг өгчээ. Тэрбээр хоёр тоглолт өнжсөн бөгөөд багийн тоглогчид цохиулан талбайгаас гарсан билээ. Маркус Моррис 21 оноо, 10 самбар, Жэйсон Тейтум 19 оноо, Ал Хорфорд- 17 оноо 11 самбар 3 дамжуулалтыг үзүүлжээ.

Харин эсрэг багаас Жое Харрис 19 оноог сэлгээнээс авч багаа тэргүүлсэн бол Холлис Жефферсон 16 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.